Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/209

 

   

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000218 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 185 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, үйлчилгээний төвд худалдагч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт, Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: *******/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 1-ний шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн сумын дүгээр багт үйл ажиллагаа явуулах “” үйлчилгээний төвд хохирогч ******* таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар зүүн хацар руу нь гараараа алгадаж зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол”гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ******* баримтаа аваад ирвэл хохирлыг төлнө...” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 1-ний орой 23 цагийн орчим... эгч *******, ах , бэр нарын хамт Ресторанаас гарах үед тэнд ажилладаг , ******* болон тэдний найзууд болох 5-6 хүн архи уусан байдалтай өрөө рүү орсон. Эгч ******* ...мөнгөө унагасан байсныг ах олоод буудлын өрөөнд орсон хүмүүс мөнгөө унагасан гэж бодоод тэдэнд өгөхөд нэг эмэгтэй нь миний мөнгө байна гээд авсан. Гэтэл ******* эгч мөнгөө үзээд тухайн хүмүүст өгсөн мөнгө өөрийнх нь байна гэдгийг мэдээд ******* эгч ах 2 уг хүмүүсийн өрөө рүү орж мөнгөө авсан боловч мөнгөн нь дутуу байсан тул тэр дутуу байгаа талаар хэлэхэд тэр хүмүүс гарч ирээд бид нарын нэр төрд халдлаа бид нарыг нэгж, бид нар ч та нарыг нэгжинэ гэх зэргээр бөөн юм болсон. Тэгээд би уг асуудалд ямар ч хамаагүй болохоор явах гэхэд , нар нь намайг явуулахгүй гээд байхаар нь хоорондоо түлхэлцэж байгаа би хаалга онгойлгоод гүйхэд ******* гэх эмэгтэй миний араа ирээд намайг зураад барьсан. Ингээд хэсэг зогсож байгаад ******* нь миний зүүн чих рүү алгадсан. ...Чих, хамар хоолойн эмчид чихээ үзүүлэхэд миний чихний хэнгэрэг цоорсон байна гэж хэлсэн. ...Хэнгэргээ дахин нөхүүлэх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 0- 10/

Гэрч Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид биенээ хардаж сэрдээд байхаар нь учраа олж чадахгүй нь гээд цагдаа дууд гэж хэлээд буудлын хаалгыг түгжээд байж байхад буудлаас гарна гээд байхад нь цагдаа иртэл байж байя гээд хаалга цоожлоод түлхүүрийг нь аваад байж байтал ирээд миний хоолойг боож түлхүүр авсан. Ингээд хаалга онгойлгох гэж байхад нь манай найз ******* түүнийг гаргахгүй гэсэн чинь гэх залуу *******г түлхсэн. Энэ үед *******г зүүн хацар хэсэгт нь алгадаад хаалга онгойлгоод гарсан. Тэгэхээр нь манай найз ******* би яахаараа алгадуулах ёстой юм гээд араас нь очиж зүүн хацар хэсэгт зөрүүлэн алгадсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдөр ...найзуудаараа суух өрөө рүү орж явах үед тухайн зочид буудалд гэх залуу манай найз мөнгөө унагаачихлаа гээд базсан мөнгө өгсөн. Ингээд мөнгийг нь аваад байж байхад төд удалгүй орж ирээд наадах чинь чиний мөнгө биш байна, манай эгчийн мөнгө байна гээд буцааж авсан. Үүнээс хойш дахин төд удалгүй ирээд мөнгө дутуу байна гээд нэг нэгнийгээ авсан гээд шалгаад байхаар нь цагдаа дуудсан. Цагдаа иртэл бүгдээрээ байж байя гээд хаалга цоожилсон. Энэ үед цуг явж байсан гэж хүүхэн би харимаар байна гээд байхаар нь цагдаа иртэл хүлээж байгаад асуудлаа шийдүүлээд явъя гэж хэлэхэд би гармаар байна гэж уурлан ийн хоолойг боож түлхүүрийг нь аваад хаалга онгойлгоод гарах гэхээр нь гаргахгүй гэж хорьсон. намайг түлхэх үед нь миний нүүр рүү алгадаад дараагаар зочид буудлаас гарч явсан. Ингээд би түүний араас нь гуйж очиж цохих гэсэн боловч тай хамт явж байсан гэх залуу нь намайг хориод цээж рүү маш олон удаа түлхэж холдуулаад байсан. Ингээд тэр гэх залуу надаас холдох үед нь би дээр очиж зүүн талын хацар хэсэгт нь алгадсан. Энэ үед цагдаа ирж бүгд маргалдахаа болисон. Тухайн үед нь надад хандаж чи миний хэнгэрэгийг цооллоо гээд байхаар нь цагдаатай уулзсаны дараа ыг дагуулан хүлээн авах хэсэгт очиж түүний чихийг үзүүлж тэмдэглэл хөтөлсөн. Өөрөөр бие биенийхээ биед халдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 37/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 402 тоот дүгнэлтэд:

1. биед зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 24-25/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/

- Гэрч Ч.******* мэдүүлэг /хх-ийн 16/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 18/ -

Эмнэлгийн магадлагаа /хх-ийн 26/ -

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 400 тоот дүгнэлт /хх-ийн 3-30/

- Шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 33-41/ - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/

- Хохирогч Н., ******* нарын Прокурорын газарт гаргасан хүсэлт /ххийн 47-48/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна. Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 1-ний шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн сумын дүгээр багт үйл ажиллагаа явуулах “” үйлчилгээний төвд хохирогч ******* таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар зүүн хацар руу нь гараараа алгадаж зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Н., гэрч Г. нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 402 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...Миний чихний хэнгэрэг цоорсон. Цаашид чихний хэнгэрэг нөхүүлэх хагалгаанд орно. Шүүгдэгчээс эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэж тэмдэглүүлсэн байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Хохирогч Н. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч *******гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11. дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА