Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/210

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Сарантуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000196 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* хорооллын ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар З жил 5 сарын хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 190 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгэгдэж байсан, овогт ******* *******. /РД: *******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг 42 дугаар байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 10-ны орой 17 цагийн орчимд дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч ******* албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж буюу нүүрэн тус газарт нь цохиж эсэргүүцсэн гэх гэмт хэрэг холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би Дорнод аймаг дахь цагдаагийн газрын Захиргаа удирдлагын тасагт цагдаа, жолооч ажилтай. Би 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагаас 18 цаг 30 минутын хооронд хөдөлгөөнт эргүүлийн үүргийг дэд ахлагч хамт гүйцэтгэж ажилласан. Ингээд 17 цаг өнгөрч байхад 102-ын ерөнхий жижүүрээс ******* сумын 2 дугаар баг 42 дугаар байрны гадаа хэрүүл, маргаан болоод байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн үед дуудлагын дагуу очиход 40 орчим насны такси үйлчилгээнд явдаг нэг залуу гэртээ хүргүүлж таксины мөнгөө төлөхгүй гэртээ ороод хаалгаа тавихгүй байна гэж хэлсэн юм. ... Би хаалганы наад талаас цагдаа байна хаалгаа онгойлго,  дуудлага мэдээллийн дагуу ирж байна гэж хэлэхэд хаалгаа нээж өгөөгүй. Ингээд хаалгаа нээж өгөхгүй юм байна гэж хэлээд буцаад доош шатаар бууж байхад хаалга нээсэн.  60 гаран насны эмэгтэй хүн хаалга онгойлгоход би дуудлага мэдээллийн дагуу явж байна, таксины мөнгө төлөлгүй хэрүүл маргаан үүсгэсэн гэх хүн танай гэрт орсон байна. Тэр хүнтэй уулзах гэсэн юм гэж хэлэхийн завдалгүй цаанаас нь ******* гэх өмнө нь байнга архи уугаад байдаг залуу нэлээн архи уусан байдалтай ирээд үгийн зөрүүгүй шууд миний зүүн шанаан тус газарт нэг удаа гараараа цохисон. Ингээд миний хувьд арагш бага зэрэг холдоод би танд шаардлага тавьж байхад яаж байгаа юм бэ гэж хэлээд хамт дуудлагаар очсон цагдаагийн дэд ахлагч хамтаар тухайн иргэнийг эрүүлжүүлэн саатуулах байранд хүргэж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-17/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдрийн 17 цаг өнгөрч байхад 102-ын ерөнхий жижүүрээс ******* сумын 2 дугаар баг 42 дугаар байрны гадаа хэрүүл, маргаан болоод байна гэх дуудлага мэдээлэл ирж уг дуудлагын дагуу очиход 40 орчим насны такси үйлчилгээнд явдаг бололтой залуу дуудлагаар очсон цагдаагийн дэд ахлагч бид хоёрт хандаж би такси үйлчилгээнд явдаг, нэг залуу гэртээ хүргүүлээд таксины мөнгөө төлөхгүй хэрүүл маргаан үүсгэж байгаад гэртээ ороод хаалгаа тавихгүй байна гэж хэлсэн. ... тухайн үед дэд ахлагч хаалганы наад талаас цагдаа байна, хаалга онгойлго, дуудлага мэдээллийн дагуу ирж байна гэж хэлэхэд хаалгаа нээж өгөөгүй. Ингээд бид нар буцаад  бууж байхад хаалга нээсэн. Хаалга онгойх үед миний ард шатаар бууж байсан дэд ахлагч эргэж хараад түрүүлээд онгойсон хаалга руу очиж араас нь би 2 алхмын зайд, миний ард дуудлага өгсөн жолооч дээш гарсан бөгөөд энэ үед дэд ахлагч ******* гэр рүү орох үед цаанаас нь ******* гэх залуу ямар нэгэн үг хэлэлгүй шууд дэд ахлагч нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон. Дэд ахлагч хувьд ямар нэг үг хэлж чадаагүй. Мөн үг хэлэх завдалгүй шууд цохисон. Би тэр үед хууль сахиулагчийн биед халдсан *******г тэвэрч аваад холдуулсан. Энэ үед ******* нь миний ээж намайг шоронд ор гэсэн, ална та нарыг гээд хашгираад харааж зүхээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-21/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... таксины хөлс 4000 төгрөг гарсан байна гэж хэлэхэд миний өөдөөс гэнэт согтуурхаад мөнгө өгөхгүй, өгөх боломжгүй байна, дараа нь миний утас руу залгаад мөнгө аваарай гэж хэлээд уурлаад гэр рүүгээ орохоор нь би араас нь бага зэрэг маргалдаж байгаад Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.  Удалгүй дуудлагаар цагдаагийн 2 алба хаагч ирээд тэр залуугийн орсон гэрийнх нь хаалгыг тогшиход эхэндээ хаалгаа нээж өгөөгүй. Ингээд би дуудлагаар ирсэн 2 цагдаагийн алба хаагчийн хамтаар буцаад шатаар бууж байхад хаалга онгойх чимээ гарахад дуудлагаар ирсэн нэг цагдаагийн алба хаагч дөнгөж хаалгаар нь гэрт нь орох гэж байхад надаар хүргүүлсэн согтуу залуу цаанаас ирээд ямар нэгэн шалтгаангүй шууд тэр цагдаагийн алба хаагчийг цохих чимээ гарсан.  Би хамгийн сүүлд явж байсан болохоор араас нь гарахад тухайн цагдаагийн алба хаагч нүүрээ дараад зогсож байхад дуудлагаар ирсэн миний урд явж байсан нэг цагдаагийн алба хаагч нь харин тэр согтуу залууг хорьж гарыг нь бариад шууд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25/

Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 361 тоот дүгнэлтэд:

1. биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 26-31/

 

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...таксины жолооч 4000 төгрөг гарсан гэж хэлэхээр нь надад мөнгө байгаагүй учраас ээжээс мөнгө авч өгөх гээд ээжийнхээ гэрт орж мөнгө асуухад ээж мөнгөгүй гэж хэлсэн. Буцаж гэрээс гараад гадаа хүлээж байсан жолоочид хандан “одоо мөнгө байхгүй, маргааш өгчих үү, миний утасны дугаарыг авчих” гэж хэлэхэд тэр жолооч чи нааш ир машинд суучих гэж бухимдсан аясаар хэлэхээр нь би үгүй гэж хэлээд ээжийнхээ гэрт орсон. Ингээд намайг гэрт орсноос хэсэг хугацааны дараа миний араас хаалга тогшоод байхаар нь ээж Бямбанаран хаалга тавьж өгсөн. Тэгээд миний хувьд таксины жолооч орж ирж байна гэж бодоод очиход цагдаагийн алба хаагч үүдний хэсэгт орж ирээд ээжтэй юм яриад байгаа бололтой зогсож байсан. Намайг өөдөөс нь очиход цагдаагийн алба хаагч нь миний өөдөөс нэг үг хэлэх шиг болохоор нь тухайн цагдаагийн алба хаагч надад хандаж хэлсэн үгийг нь ойлгоогүй.  Би өмнө нь нүүрэндээ бэртэл, гэмтэлтэй байсан учраас нүүрэн тус газарт цохиж магадгүй гээд тухайн цагдаагийн алба хаагчийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/

- Дорнод аймаг дахь цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын даргын тушаал, албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 08-12/

- Иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-ийн 45/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 61-82/

- Хохирогч , шүүгдэгч ******* нарын Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 88-89/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг 42 дугаар байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 10-ны орой 17 цагийн орчимд дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч ******* албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж буюу нүүрэн тус газарт нь цохиж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч , гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс   овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г  6 /зургаан/ сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА