Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/212

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Сарантуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, мөн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, овогт нарт холбогдох эрүүгийн 2221000000222 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин, жолооч мэргэжилтэй, дугаар ангид аврагч, гал сөнөөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 6 дугаар багт оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: /

 

2. Монгол Улсын иргэн, 2001 оны 06 дугаар сарын 24-ний өдөр аймгийн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн сумын З дугаар багт оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: /

 

3. Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл З, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн сумын З дугаар багт оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, овогт . /РД: /

 


Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны шөнийн 00 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 1000 нарс гэх газарт иргэн *******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний толгой гар хэсэгт модоор цохиж, зулайн хуйх, баруун сарвууны язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 12-ны шөнийн 00 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 1000 нарс гэх газарт иргэн *******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт модоор цохиж биед нь баруун  нүд, баруун хацар, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 12-ны шөнийн 00 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 1000 нарс гэх газарт иргэн *******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт өшиглөх, модоор цохих зэргээр биед нь хамрын нурууны язарсан шарх, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Надад нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнийн 00 цагийн үед ******* ах над руу агсраад, ах нь холимог тулаанаар хичээллэдэг байсан, би 15 жил шоронд яваад ирсэн, ахад нь 2 хүү байна.  Ах нь чамайг нэг нудраад яваад ирэхэд одоо надад харамсах юм алга гээд намайг өдөөд байхаар нь би түүнд хандан ринген дээрх зодоон, хөдөөгийн зодоон хоёр чинь өөр шүү дээ гэж хэлээд сууж байхад ******* ах гэнэт хажуудаа байсан модны хугархайг барьж аваад миний толгой руу нэг удаа цохиод миний толгойг хагалчихсан бололтой цус гараад байсан. ...нэг харсан чинь манай найз тэй муудалцаад тэр хоёр бас дээр, доороо ороод зодолдоод  байсан. босож ирээд хэн миний найзын толгойг хагалсан бэ гээд ******* ахыг надтай барьцалдаад байж байхад нь барьж аваад газарт унагаад толгой хэсэг рүү нь өшиглөхөд тэрээр гийн хөлөөс барьж аваад тавихгүй байхаар нь хөлөө салгах гээд газарт байсан модны мөчрөөр толгой руу нь нэг удаа цохиход тэрээр гийн хөлийг нь тавиад өөрөө босоод урагшаа ганцаараа зугтаад явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

 

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... согтчихоод ах нар ер нь яагаад байгаа юм бэ, хүн хүндлээд байхад гээд над руу агсраад намайг сууж байхад гараараа зүүн нүдний хэсэг рүү цохиод хориод түүнийг надаас салгахад нь би босоод цаашаа машин руу алхаж байхад  , , нар ардаас гүйж ирээд гартаа байсан хуурай мөчрөөр миний мөрний орчим нэг удаа цохиод дахиад цохих гэхээр нь би гараараа хаагаад нөгөө мөчрийг нь барьж аваад тэй хамт зууралдаад газарт унахад , нар бас миний дээрээс өшиглөөд байсан. ...Тэгтэл машинаас бууж ирээд наад чинь хэн юм бэ гээд үгийн зөрүүгүй миний дээрээс өшиглөхөөр нь би түүний хөлийг нь бариад тавихгүй байхад тэрээр гартаа мөчир барьж аваад миний нүүр рүү нэг удаа цохихоор нь би хөлийг нь тавихад тэрээр цаашаагаа яваад өгсөн. Би *******тэй зууралдаж байхдаа түүний толгой руу нь гарт баригдсан мөчрийн хугархай байхаар нь түүгээр нэг удаа цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

 

Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Биднийг сууж байхад ******* ах согтоод бид нар руу уурлаад, томроод байхаар нь ******* ах ******* ахад хандан хэдүүлээ тус, тусдаа ууцгаая гэхэд ******* ах өөдөөс нь та нар шиг дүү надад 10, 20 байна, ах нь 15 жил шоронд яваад ирсэн,  надад 2 хүү маань байна, надад одоо харамсах юм алга гэх зэргээр дарамтлаад ******* ахад хандан чамд хүүхэд байна уу гэх зэргээр өдөөд байсан. Тэгж байтал гэнэт ******* ах ******* ахын толгой руу нь модоор цохиж толгойг нь хагалахад ах уурлаад чи муу дүүг маань цохилоо гээд түүнтэй зодолдохоор нь бид нар тэдний зодооныг салгах гэж байхад бидний өөдөөс цохих гээд дайраад байсан. Энэ үед ах уурлаад газраас  модны нарийхан мөчир бариад түүнийг цохих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25/

 

Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэд эхлээд морь, бөх ярьж байгаад ******* ах согтоод бид нар руу томроод ах нь шоронд яваад ирсэн хүн шүү. Ахад нь 2 хүү байна, одоо надад хорогдох юм алга гээд хамт явж байсан ******* ахын толгой руу нь  модны хугархай мөчрөөр 2 удаа цохиход нь түүнтэй хамт явж байсан ах ахыг өмөөрөөд чи муу миний дүүг цохилоо гээд ******* ахтай муудаад хоорондоо зодолдоод байхаар нь бид нар бүгдээрээ салгасан. ******* ах бид нар руу агсраад байхаар нь ******* ах түүнд хандан та нартай муудмааргүй байна гэхэд дайраад байхаар нь ах хажууд байсан модны мөчир барьж аваад ******* ахын толгой руу нь 2 удаа хүчтэй цохиход ******* ах урагшаа ганцаараа гараад гүйхээр нь бид хоёр араас нь барьж аваад машинд нь суулгаад тэднийг явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* ах агсраад хажуудаа байсан модны хугархай мөчрөөр гийн толгой руу цохиход толгойноос нь цус гарсан. Тэгтэл нь *******тай хамт явж байсан ах ******* руугаа уурлаад чи дүүг маань зодлоо гээд түүнтэй муудаад хоорондоо зодолдсон. Энэ үед бид нар тэр хоёрыг салгаж байхад тэрээр бид нар руу дайраад байсан. ...******* ах дахиад л бид нар руу агсраад шоронд 15 жил суугаад ирсэн гээд томроод байхад ах түүнийг чи дуугүй бай гэхэд өөдөөс нь агсраад дайрахаар нь ах *******ын нүүр рүү нь нэг удаа өшиглөхөд ******* ах ахын хөлнөөс нь тэврээд тавихгүй байсан. ах газраас нарийхан модны мөчир барьж аваад цохиход тэрээр хөлийг нь тавихаар нь бид нар бас салгахад ******* ах ганцаараа урагшаа явахаар нь , нарыг араас нь яваад машинд нь авчираад суулгачих гээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Намайг унтаж байгаад сэрэхэд манай ангийн хамт ажилладаг байсан ******* гэх залуутай муудаад зодолдож байсан. Би ыг *******аас салгаад холхон зогсож байхад тэй ******* маргалдаад байх шиг байсан. Түүнээс өөр хүн муудаж байгаа харагдаагүй. Намайг унтаж байх хооронд толгой руу ******* гэх залуу модоор цохисон гэж дараа нь нөгөө хэд хэлж байсан. Би тэр цохисон модыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эхлээд ******* *******тэй муудаад зодолдсон. Харин үүний дараа тай ******* бас муудаад хоорондоо зодолдсон. Дараа нь *******ын нүүр рүү гартаа барьж байсан модны мөчрөөр нэг удаа цохисон. Миний хувьд уг зодолдоонд оролцоогүй, хамт байсан. *******ыг тэнд байсан залуучуудтай муудахаар нь хооронд нь зодолдуулахгүй салгаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/

 

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...сумын 5 дугаар багийн нутаг 1000 нарс гэх газарт 2022 оны 05 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө , *******, , -Арвай, , , , нарын хамтаар пиво болон архи ууж сууцгаасан. ... бид нар юм яриад сууж байхад , нар хоорондоо юм ярьж байгаад маргасан. Гэхдээ зодолдож муудалцаагүй. ... дараа нь ******* бид 2 маргалдаж муудаж, ...тэнд байсан нарийн модоор толгойн тус газарт нэг удаа цохиж толгойг нь хагалсан. ******* жижиг хэмжээний модыг аваад миний зүүн мөр хэсэгт нэг удаа цохисон. Би түүнтэй зууралцаад дээр доороо орж зодолдсон. Энэ үед ******* миний дээр гараад цээжин дээр хөлөө тулж суугаад нүүрэн тус газарт хэд, хэдэн удаа цохисон. *******тэй зодолдож дуусмагц миний биед гэмтэл учирсан байсан. босож ирээд надтай маргаад мод бариад миний хамрыг 1-2 удаа цохисон. Харин би г цохиж чадаагүй, түүний хөлийг бариад хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92/

 

Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би ******* ахтай маргалдаж муудсан. ...******* ах тэнд байсан нарийн модоор миний толгойн тус газарт нэг удаа цохиж толгойн зулай хэсгийг хагалсан. Харин би тэнд байсан жижиг хэмжээний модыг аваад *******ын зүүн мөр хэсэгт нэг удаа цохисон. Би *******ын дээр гараад цээжин дээр нь хөлөө тулж суугаад нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа цохисон. Харин ******* миний нүүр болон цээж хэсэгт гараараа хэд, хэдэн удаа цохисон. ... босож ирээд *******тай маргаад мод бариад *******ын хамарт миний санаж байгаагаар 1-2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 101-102/

 

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би хэсэг хугацааны дараа сэрэхэд ******* ах манай найз *******тэй маргалдаад харин голоор ах ороод *******тай муудалцах гээд байсан. Гэхдээ ах ******* ахтай зодолдоогүй. *******, ******* нар хоорондоо зодолдсон бололтой байсан. ...би *******тай маргаад мод бариад түүний хамар хэсэгт 1-2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 369 тоот дүгнэлтэд:

1. *******ын биед баруун нүд, баруун хацар, цээжний зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нурууны язарсан шарх, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. Хэзээ үүссэнийг нарийн тогтоох боломжгүй.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар баруун нүд, баруун хацар, цээжний зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нурууны язарсан шарх, хамрын таславчийн мурийлт, гэмтлүүд нь тус бүртээ эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 68-69/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 380 тоот дүгнэлтэд:  

1. биед зулайн хуйх, баруун сарвууны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. Хэзээ үүссэнийг нарийн тогтоох боломжгүй.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т  зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 71-72/

 

            - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 22/

            - Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108, 109, 111/

- Шүүгдэгч *******, *******, ******* нарын хувийн талаарх баримтууд /хх-ийн 112-117, 121-123/

- Шүүгдэгч *******, *******, ******* нарын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 132-133, 135/

- Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 136-137/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрсдийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэднийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч  *******, *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны шөнийн 00 цагийн орчим Дорнод аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 1000 нарс гэх газарт  *******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний толгой гар хэсэгт модоор цохиж, зулайн хуйх, баруун сарвууны язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 12-ны шөнийн 00 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 1000 нарс гэх газарт *******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт модоор цохиж биед нь баруун нүд, баруун хацар, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 12-ны шөнийн 00 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 1000 нарс гэх газарт 0 *******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт өшиглөх, модоор цохих зэргээр биед нь хамрын нурууны язарсан шарх, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгийг нотолсон *******, ******* нарын хохирогчоор өгсөн мэдүүлгүүд, насанд хүрээгүй гэрч Д.-Арвай, Ц., гэрч Н., , Э. нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 369, 380 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******, *******, ******* нарт тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс ******* овогт ******* *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, ******* овогт ******* *******, овогт нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нар нь хэн алинаасаа хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модны  3 ширхэг  мөчрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбаруудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* овогт ******* *******, овогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох  ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******, нарыг тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох  ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модны 3 ширхэг мөчрийг устгахыг Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА