| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/02233/и |
| Дугаар | 2053 |
| Огноо | 2018-06-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2053
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол, Улаанхуарангийн 12-р байр 35 тоотод оршин суух, Уярал трейд ХХК-д хүний нөөц хариуцсан менежир ажилтай, регистр АЮ80112600, Боржгоновогт Балдангийн Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 16-р хороо, Орхоны 6-р гудамж 15 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЦЖ80122737, Боржигон овогт Амарбаясгалангийн Оюунболдод холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэнхэргийгхянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Алтанцэцэг, хариуцагч А.Оюунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А.Оюунболдтой 2002 онд танилцаж хамт амьдарсан. 2003 оны 3 дугаар сарын 26-ны өдөр охин А.Уянга маань төрсөн. Бид хоёр 2007 оны 3 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдарч байгаад таарамжгүй байдлын улмаас 2009 оноос тусдаа амьдарсан. 2013 оноос би өөр гэр бүлтэй болсон. Одоо би 5 настай хүүтэй. Цаашид А.Оюунболдтой хамтран амьдрах боломжгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч А.Оюунболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2000 оноос Б.Алтанцэцэгтэй танилцаж, хамт амьдарч эхэлсэн. Би 2003 он хүртэл хувиараа ажил эрхэлдэг байсан. 2004 оноос Төв аймгийн Заамар суманд Алтандорнод Монгол ХХК-д гагнуурчнаар ажилд орж, 8 сар ажиллаад нэг сар 20 хэдэн хоног амардаг байсан. Тухайн үед би гэр бүлийнхээ төлөө гэрээсээ хол удаан хугацаанд ажилладаг байсан. Намайг ажил хийж байх хугацаанд маргалдаж, муудалцаж байсан. Тухайн компанид би 2008 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд Б.Алтанцэцэг намайг ирэхэд өөр хүнтэй болсон байсан. Үүнээс шалтгаалан бид хоёр маргалдаж, үл ойлголцолд хүрсэн. Б.Алтанцэцэг тусдаа амьдармаар гэж өөрөө хэлсэн. Тухайн үед би Б.Алтанцэцэгийг өөрсдийн босгосон амьдралаа авч үлдэх байх гэж бодож маш их гуйж, тайлбарласан боловч хүлээн зөвшөөрөөгүй, бид хоёр салсан. Одоо гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг нь А.Оюунболдод холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийгшүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Б.Алтанцэцэг, А.Оюунболд нар нь 2002 оноос хамт амьдарч 2007 онд гэрлэлтээ батлуулсан, хамт амьдрах 2003 оны 3 дугаар сарын 26-нд охин О.Уянгыг төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, үнэнч байх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй.
Харин талууд хамт амьдрах хугацаанд эхнэр нь бие биедээ үнэнч байх үүргээ биелүүлээгүй гэр бүлээс гадуур өөр хүнтэй харьцаатай болсноос хэрүүл маргаантай, хоорондоо таарамжгүй харьцаатай болсон, улмаар 2009 оноос тусдаа амьдарч байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, Б.Алтанцэцэг нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болж хүүхэд төрүүлсэн, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Харин гэрлэгчид тусдаа амьдарсан хугацаанд насанд хүрээгүй охин О.Уянга нь эхийн асрамжинд байсан, цаашид эхийн асрамжид үлдээхээр тохирсон байна.
Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2018 оны 5-р сарын 18-ны өдөр дуусгавар болгожээ.
Иргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 115-рзүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныгудирдлагаболгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан А-ийн О, Б-ийн А нарын гэрлэлтийг цуцалж, 2003 оны 3 дугаар сарын 26-нд төрсөн охин О.У-ыг эх Б.А-ийн асрамжинд үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэдхянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээсулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.О-оос 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийндотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА