Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/215

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221001370212 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний  хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1*******72 оны 0******* дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 4******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, зоо инженер мэргэжилтэй, Дорнод аймгийн ******* сумын газарт илтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын ******* дүгээр баг ******* тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй ******* овогт ******* *******. /РД: ЖБ720*******0660/

           

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын эхээр хохирогч 51 тооны эм хонь малжуулах төслийн журмаар 2 жилийн хугацаатай төлийг нь хува авна гэж хуурч  аваад  тухайн өдрөө 7 тооны хонийг  бусдад худалд улмаар 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэн *******д үлдсэн 44 тооны хонийг нь зарж 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 6,300,000 төгрөгийг Төрийн банкны тоот дансаар  шилжүүлэн авч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашигл залилсан гэх гэмт хэрэг холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлж барагдуулна...” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн үед шүүгдэгчээс 1 хонийг 140,000 төгрөгөөр бодож 45 хонины 6,300,000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. Шүүгдэгч тэр үед “эгчид нь мөнгөний хэрэг байна, төллөх хонинууд байгаа, чи авчих” гээд надад зарсан. Би хонио аваад тэр айлдаа удахгүй авна гэж хэлээд орхисон. Гэтэл нэг сар хүрэхгүй *******ийн хонинуудыг эзэн нь ирээд авчихлаа гэсэн. Тэгэхэд нь юу яриад байгаа юм бэ, би мөнгийг нь өгч авсан, та нар мэдэж байгаа биз дээ гэсэн. Тэгэхэд “мэдэхгүй ээ, та нар *******ээс өөрсдөө ав, би малаа авлаа” гээд хонинуудыг аваад явсан. Үүнийг сонсоод ******* рүү олон удаа залгасан боловч утсаа ерөөсөө аваагүй. ...Тэгээд удалгүй над руу “би сүлжээгүй газар явж байна” гэсэн мессеж ирсэн. *******эй уулзалдахгүй байж байгаад нэг удаа гэрт нь очиход чамд өгнө өгнө, Дашбалбар суманд хонь байгаа, тэрийг чамд өгнө гэж худал ярьсаар өдий хүрсэн. Би хүний юмыг авч өгсөн байсан учир одоо өөрөө өрөнд орсон байдалтай байна. Шүүгдэгчид анх 6,300,000 төгрөг өгсөн. Үүнээс надад 10 хонь өгсөн.  Одоо үлдэгдэл 4,*******00,000 төгрөг байна. Шүүгдэгчээс энэ мөнгөө нэхэмжилж байна...” гэв.   

Хохирогч мөрдөн шалгах иллагаанд өгсөн: “...******* гэх хүн хэдэн хонь өгөөч гээд 2021 оны хавраас гуйгаад байсан. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шиг сан байна, манай гэрт ирээд  би найзынхаа хүүг малжуулах гээд байгаа юм та хонио өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээ байгуулъя гэхэд ******* хот руу эмчилгээнд явах гэж байна, ирээд хийе гэж хэлсэн. Би за гээд нийт 51 тооны эм хонь өгч явуулсан. Ингээд 2021 оны 11 дүгээр сарын эхээр гэх айлд манай хонь байгаа сураг гараад би шууд очиж уулзахад нь энэ хонийг хүнд зарсан авсан. Авсан хүн нь ирж аваагүй байгаа гэж хэлсэн. ...Өмнө нь ******* бид хоёр хоорондоо ярилцаад надаас авсан 51 тооны хонийг төлийн 50 хувийг надад өгч 2 жил хараад үндсэн хонь болох 51 тооны хонийг төлтэйгөө хамт өгнө гэж ярилцсан. Яг хонь өгөх үед гэрээ байгуулъя гэхэд ******* нь би яараад байна гээд гэрээ байгуулж чадаагүй. ...******* миний хонийг худалдах эрх байхгүй учир нь хонийг маань 2 жил харж өгөөд буцаагаад надад өгөх ёстой. ... гэх айлын хүмүүс ******* анх манай хонийг буулгахдаа 7 тооны хонийг ачаад зарна гэж хэлээд, манайд 44 тооны хонь буулгасан гэж хэлж байсан. ...Би гэх айлаас өөрийн 44 тооны хонийг буца авч  үлдэгдэл 7 хонины мөнгийг *******ээс авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/

Гэрч мөрдөн шалгах иллагаанд өгсөн: “...******* миний өөрийн хонь байгаа юм, Улаанбаатар хот руу эмчилгээнд явах гэж байна түр үлдээе та 1 сарын хугацаанд хараад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн ба манайд хонь нь байсан. Гэтэл манайхаар явж таараад манай хонинууд яагаад танайд байж байгаа юм бэ гээд хонио аваад явсан. Ингээд би чиний худалд авсан хонийг эзэн нь ирээд аваад явчихлаа гэж хэлээд *******ээс юу болоод байгаа талаар асуух гээд маш олон удаа залгасан боловч утсаа авахгүй байсан. ...манайд хонио үлдээхдээ өөрийнхөө хонь гэж ойлгуулсан. ...Ингээд 44 тооны хонь үлдээгээд явсан ба 2-3 хоногийн дараа ******* над руу яриад хонио махлаад заръя мөнгө хэрэгтэй байна гэхэд нь би гэх танил руу утсаар ярьж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

Гэрч мөрдөн шалгах иллагаанд өгсөн: “...би яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. 2021 оны 10 дугаар сарын эхээр шиг сан байна. Сумын захиргаанд илладаг ******* эгч төслийн мал авч байгаа зөөгөөд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өөрийн Портер машинтай ******* сумын 2 дугаар баг “Энгэр хашаат" гэх газарт очиж гэх айлаас 51 тооны хонь ачиж эгчийн гэрт буюу гэх айлд 44 тооны хонь буулгасан. Ингээд үлдэгдэл 7 тооны хонийг ******* эгч аймгийн төвд Хивсний хороололд буулгасан. Би яг хэдэн тоот хашаанд буулгасан талаар сайн санахгүй байна. ...малжуулах төслөөр өөс хонь авч байгаа гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 5*******-60/

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах иллагаанд яллагдагчаар өгсөн: “... би 2021 оны 10 дугаар сарын эхээр шиг санагд байна. өөс 51 тооны эм хонь малжуулах журмаар аман гэрээ хийж 2 жилийн хугацаатай төлийнхөө 50 хувийг өөртөө авч үлдээд буцаагаад хонийг нь өгөхөөр тохирч авсан. Ингээд эгчийн гэрт 51 тооны хонио аваачаад 7 тооны хонийг нь аймгийн төвд авч ирээд махлаад зарсан. Ингээд удахгүй чихний хагалгаанд орохоор хотод байхдаа эгч руу утсаар яриад наад хонинуудаа махлаад зарчих энд мөнгөний хэрэг болоод байна гэж хэлэхэд яахын бэ амьдаар нь авах хүн байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй гэх хүн утсаар яриад хонийг чинь үзчихлээ, худалд авъя гэхэд нь би зөвшөөрч 1 хонийг 140,000 төгрөгөөр тооцож нийт 45 хонь зарахаар болоод 6,300,000 төгрөгийг өөрийн Төрийн банкны тоот дансаар авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн *******3-*******5/

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48, 104/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 63-64/

- *******ийн эзэмшлийн Төрийн банкны дансны хуулга /хх-ийн 7*******-85/

- *******ийн хувийн байдлын талаарх  баримтууд /хх-ийн **************-103/

- Шүүгдэгч *******ийн Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 85/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* нь дээд боловсролтой  бөгөөд “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хян үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах иллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалг тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын эхээр хохирогч 51 тооны эм хонь малжуулах төслийн журмаар 2 жилийн хугацаатай төлийг нь хува авна гэж хэлж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигл залилан авч тухайн өдрөө 7 тооны хонийг нь бусдад худалдан улмаар 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үлдсэн 45 тооны эм хонийг нь хохирогч *******д өөрийн эзэмшлийн хонь гэж худал хэлж  худалд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Төрийн банкны тоот дансаар 6,300,000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах иллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******, Л., гэрч И., нарын мөрдөн шалгах иллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, *******ийн Төрийн банкны дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарл, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангээ. Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт ******* *******ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигл эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л., ******* нарт хохирол учирсан бөгөөд хохирогч Л. нь “Би гэх айлаас өөрийн 44 тооны хонийг буца авч,  үлдэгдэл 7 хонины мөнгийг *******ээс авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь хохирогч Л.өд төлөх төлбөргүй болно. Харин хохирогч *******д  35 тооны хонины үнэ 4,*******00,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байх  тул шүүгдэгч *******ээс 4,*******00,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагд ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх иллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурд, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигл  өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах        гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 4*******7 дугаар зүйлийн 4*******7.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 35 хонь буюу 4,*******00,000 /дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгосугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагд ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх иллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурд, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.******* дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА