Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/219

 

 

2022        06         28                                          2022/ШЦТ/219

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221001720247 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “ ” XXК-д ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн******* сумын 11 дүгээр баг******* хотхоны 219-06 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* /РД: *******/

           

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн******* сумын 10 дугаар баг дүгээр байрны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр ******* нүүр рүү нь цохих, гар руу нь өшиглөх зэрэг үйлдлээр зодож түүний биед зүүн сарвууны 5 дугаар шивнүүр ясны ташуу хугарал, зүүн нүд, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

            Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр манай нөхөр гэрээсээ 12 цагийн орчимд гарсан. Түүнийг найз , нь утсаар дуудсан. ******* 16 цагийн орчимд ганцаараа архи уусан байдалтай гэртээ орж ирсэн. Би түүнд хандаж архи уулаа гээд жаахан загнасан. Тэгтэл тэрээр дахин гадагшаа гарлаа гэхээр нь явуулахгүй гэсэн боловч надад уурлаж миний баруун хацарт гараараа нэг удаа алгадсан. ...Тэгээд буцаад байрны гадна талд ирэхэд ирчихсэн түүний машин дотор , нар сууж байсан. Намайг цонхыг нь тогшиход хаалгаа тайлахгүй байсан. Чанга тогшсоны дараа өөрийн сууж байсан хэсгийн цонхоо онгойлгосон. Түүнд хандан одоо гэртээ оръё болно гэхэд орохгүй гээд байсан. Цаанаас нь надад хандан пизда минь чи миний найзын зан аашийг эвдлээ гээд над руу дайраад байсан. Тэгээд цонхоороо гараа гаргаад миний үснээс татаад нүүр рүү хэд, хэдэн удаа цохисон. ...Миний санаж байгаагаар 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр******* сумын 10 дугаар баг дүгээр байрны гадаа манай нөхөр ******* нь надтай маргалдаж, миний нүүрэн тус газар 2-3 цохиж, зүүн гар руу өшиглөж намайг зодож тухайн гэмтлийг учруулсан. Түүнтэй хамт явж байсан түүний найз нь надад гар хүрээгүй. Би уурласан учраас түүнтэй жаахан маргасан. Өмнөх мэдүүлэгтээ уурлаад буруу зүйл ярьсан байна. ...Манай нөхөр нь 2022 оны 2 дугаар сарын 05-ны өдөр намайг зодож шүүхээр ял шийтгэгдсэнээс хойш намайг огт зодоогүй. Миний хувьд түүнтэй муудаж, маргаж байсан бөгөөд уур хүрээд өмнөх мэдүүлэгтээ удаа дараа зодсон талаар мэдүүлсэн байна... гэх мэдүүлэг /хх-ийн 14-20/

 

            Гэрч Л.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр******* сумын 10 дугаар баг дүгээр байрны гадаа манай найз ******* нь эхнэртай маргалдаж, түүнийг зодож тухайн гэмтлийг учруулсан. Тухайн үед нь мөн надтай хэрүүл, маргаан хийсэн. Бид 2 хоорондоо зодолдож, муудалцаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 38-40х/

           

            Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Миний хувьд 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн******* сумын 10 дугаар баг дүгээр байрны гадаа эхнэртай маргалдаж, түүний зүүн гарыг хөлөөрөө 1 удаа өшиглөж зүүн сарвууны 5 дугаар шивнүүр ясны хугарал гэмтлийг, мөн түүний нүүрэн тус газарт хэд, хэдэн удаа цохиж зүүн нүд, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины цус хуралт гэмтлийг учруулсан. Тухайн үед манай эхнэр Амаржаргал нь манай найз тэй маргасан боловч хоорондоо зодолдож, цохилцоогүй нь үнэн... гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/

 

            Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 326 тоот дүгнэлтэд:

            1. биед зүүн сарвууны 5 дугаар шивнүүр ясны ташуу хугарал, зүүн нүд, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар тогтоогдсон зүүн сарвууны 5-р шивнүүр ясны ташуу хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, 2.4.1-т зааснаар зүүн нүд, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 48-49/

 

            - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/

            - Гэрч мэдүүлэг /хх-ийн 43/

            - Гэрч Б.******* мэдүүлэг /хх-ийн 45/

            - Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 50/

            - Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 61-63/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/

            - Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 68-72/

- Хохирогч, шүүгдэгч ******* нарын Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 80-81/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

            Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн******* сумын 10 дугаар баг дүгээр байрны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр ******* нүүр рүү нь цохих, гар руу нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн сарвууны 5 дугаар шивнүүр ясны ташуу хугарал, зүүн нүд, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч, гэрч Л. нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 326 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

            Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******д торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан ******* овогт ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА