| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2017/03736/И |
| Дугаар | 181/ШШ2018/01113 |
| Огноо | 2018-05-14 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2018/01113
| 2018 оны 05 сарын 14 өдөр | Дугаар 181/ШШ2018/01113 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, 1-р байр, 127 тоот хаягт оршин суух, Бат-Эмээл овогт Батрагчаагийн /рд:ХЛ87051313/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд оршин байгаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Амгаланбаатар, хариуцагчийн төлөөлөгч Ч.Оюунбилэг, Д.Даваасүрэн, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Баясгалан, Б.Бадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 сарын 24-ний өдрийн 5423 дугаар шийдвэрээр Б.өөс 221,152,970 төгрөгийг гаргуулан Ориент инвест ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.
Б. миний эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, Царцааны аж ахуйн замын урд байрлах 000419869 эзэмших эрхтэй 14,155 м.кв газар болон Б.Нармандахын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, 3 дугаар байрны 60 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд анхны албадан дуудлага худалдаанаас хойш буюу 2016 оны 11 сарын 28-ны өдрөөс эхлэн Ориент инвест ББСБ-тай тохиролцсоны дагуу нийт 76,000,000 төгрөг төлсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн 10,000,000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлсэн байгаа.
Гүйцэтгэх хуудсанд заагаагүй байхад аль 2016 онд хийгдсэн үнэлгээгээр дуудлага худалдаанд оруулсан нь бидний эд хөрөнгийг үнэгүйдүүлж байна.
Мөн түүнчлэн бид Ориент инвест ББСБ-тай тохиролцсоны дагуу анхны үнэлгээ хийгдсэнээс хойш 3 өрөө байрныхаа төлбөрт зориулан нийт 76,000,000 төгрөгийг төлсөөр байтал одоог хүртэл орон сууцыг барьцаанаас чөлөөлөхгүй байна.
Иймд 2016 оны үнэлгээг хүчингүй болгож, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү. Б.Нармандахын орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүгчийн 2014 оны 11 сарын 24-ны өдрийн 5423 дугаар захирамжаар Б.өөс 221,152,970 төгрөгийг гаргуулж, “Ориент инвест” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд заасны дагуу Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 03 сарын 19-ний өдрийн 9006 дугаар захирамжаар албадан гүйцэтгүүлэх захирамж гарсан.
Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан иргэн Б.Нармандахын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005162 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 8-р хороо 11-р хороолол, 3-р байрны 60 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, төлбөр төлөгч Б.ийн эзэмшлийн 000419869 дугаарт бүртгэлтэй нэгж талбарын 18622307686041 дугаар бүхий 14,155 м.кв талбайтай Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Царцааны аж ахуйн замын урд байрлах газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу тус тус битүүмжлэн хураан авсан.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгөнд үнийн саналаа төлбөр төлөгч Б. нь орон сууцыг 350,000,000 төгрөгөөр, газрыг 250,000,000 төгрөгөөр үнэлж 2015 оны 05 сарын 26-ны өдөр үнийн санал гаргасан.
Орон сууцны өмчлөгч Б.Нармандах нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгөнд үнийн саналаа 210,000,000 төгрөгөөр үнэлж 2015 оны 10 сарын 23-ны өдөр үнийн санал ирүүлсэн.
Дээрх үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгөнд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар үнэлгээ тогтоолгосон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн тогтоосон орон сууцны үнэ 102,400,000 төгрөг, газрын үнэ 233,453,800 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг Б.Нармандахад 2016 оны 11 сарын 08-ны өдрийн 3/34689 тоот албан бичгээр, Б.д 2016 оны 11 сарын 08-ны өдрийн 3/34686 тоот албан бичгээр мэдэгдэж баталгаат шуудангаар хүргүүлж гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан.
Мөн анхны албадан дуудлага худалдааны 2016 оны 11 сарын 11-ний өдрийн 3/35095 дугаартай мэдэгдэл, 2016 оны 11 сарын 08-ны өдрийн 11/459 дугаартай албадан дуудлага худалдааны тогтоолыг Б.Нармандахад баталгаат шуудангаар хүргүүлж, анхны албадан дуудлага худалдааны 2016 оны 11 сарын 11-ний өдрийн 3/35094 дугаартай мэдэгдэл, 2016 оны 11 сарын 08-ны өдрийн 11/459 дугаартай албадан дуудлага худалдааны тогтоолыг Б.д гардуулан өгч шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баримтжуулж, 2016 оны 11 сарын 25-ны өдрийн 10:00 цагт анхны албадан дуудлага худалдааг нийтэд зарласан.
Төлбөр төлөгч төлбөр авагч нар харилцан тохиролцож төлбөр барагдуулах болсон тухай хүсэлтийг “Ориент инвест” ББСБ-аас 2016 оны 11 сарын 28-ны өдөр ирүүлсэн.
Төлбөр төлөгч Б. нь төлбөрөөсөө 2018 оны 01 сарын байдлаар 86,000,000 төгрөгийг төлөөд байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Шүүхийн шийдвэрт заагдаагүй гэж үзээд байна. Гэтэл 2014 оны 11 сарын 29-ний өдрийн 3423 дугаар талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжийн захирамжлах хэсгийн 2а, б-д заасан байгаа.
Гүйцэтгэх хуудаст тодорхойлон заах шаардлагагүй гэж үзэж байгаа. Энэ захирамжийг гүйцэтгэх хуудастай нэгэн адил хүчинтэй гэж үзэж байгаа.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 11-р хороолол, 3-р байрны 60 тоот 3 өрөө орон сууц болон Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Царцааны аж ахуйн замын урд байрлах 14,155 м.кв газрыг үнэлсэн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах, Б.Нармандахын өмчлөлийн орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Б.Нармандахын өмчлөлийн орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлагаасаа татгалзсан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 11 сарын 24-ний өдрийн “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 5423 дугаар захирамжаар хариуцагч Б.өөс 221,152,970 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ориент инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
Шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох болон анхны албадан дуудлага худалдаа товлох ажиллагаа 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх цаг хугацаанд хийгдсэн учир тухайн хуулийг баримтлан маргааныг шийдвэрлэх нь зүйтэй.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/ 2015 оны 03 сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 11-р хороолол, 3-р байрны 60 тоот 3 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Царцааны аж ахуйн замын урд байрлах 14,155 м.кв талбай бүхий газрыг 2015 оны 04 сарын 11-ний өдрийн 15/15 тоот тогтоол, 2015 оны 04 сарын 16-ны өдрийн 15/20 тоот тогтоолоор тус тус битүүмжилж, 2015 оны 04 сарын 16-ны өдрийн 15/21 тоот тогтоол, 2015 оны 05 сарын 08-ны өдрийн 15/21 тоот тогтоолоор тус тус хураажээ.
Төлбөр төлөгч Б. нь дээр дурьдсан газрыг 250,000,000 төгрөгөөр, орон сууцыг 350,000,000 төгрөгөөр, өмчлөгч Б.Нармандах нь орон сууцыг 210,000,000 төгрөгөөр тус тус үнэлснийг төлбөр авагч “Ориент инвест ББСБ” ХХК эс зөвшөөрч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/-нд “Шинжээч томилуулах тухай” хүсэлтийг 2015 оны 06 сарын 09-ний өдөр гаргасан байна.
Шийдвэр гүйцэтгэх байгууллага 2016 оны 09 сарын 27-ны өдөр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу шинжээч нь 2016 оны 10 сарын 12-ны өдөр дүгнэлтээ гаргасан байх ба орон сууцыг 102,400,000 төгрөг, газрыг 212,325,000 төгрөг, газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 21,128,800 төгрөгийн зах зээлийн үнэтэй болохыг тогтоожээ.
Үнэлгээний тайланг гаргахдаа өртгийн хандлагын арга, зах зээлийн хандлагын аргыг ашиглаж, холбогдох фото зургийг хавсаргажээ.
Ийнхүү төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан... тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ:” гээд 37.2.2-т “төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгө;” гэж заасантай нийцсэн байна.
“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн тогтоосон үнэлгээ, анхны албадан дуудлага худалдааны талаар төлбөр төлөгч Б., өмчлөгч Б.Нармандах нарт 2016 оны 11 сарын 08-ны өдөр, 2016 оны 11 сарын 11-ний өдөр тус тус мэдэгдсэн болох нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын болон шийдвэр гүйцэтгэгчийн холбогдох албан бичиг болон тэмдэглэлээр нотлогдож байна.
2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа, түүний шийдвэрийн талаархи гомдлыг шийдвэрлэсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах, 37 дугаар зүйлийн 37.3-т төлбөр төлөгч нь эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар тус тус зохицуулжээ.
Нэхэмжлэгч нь хуульд заасан журмын дагуу, хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргаагүй, мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан дэс дараалал, үе шаттайгаар явагдсан байх тул нэхэмжлэгч Б.ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч тал шүүгчийн захирамжид заагдаагүй ажиллагаа хийгдсэн гэж, гуравдагч этгээд нь шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа хийгдсэн гэж тус тус харилцан адилгүй тайлбарлаж байх боловч энэ нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байх тул энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: