| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2018/00703/И |
| Дугаар | 181/ШШ2018/01115 |
| Огноо | 2018-05-14 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2018/01115
| 2018 оны 05 сарын 14 өдөр | Дугаар 181/ШШ2018/01115 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2-р хороо, Чингүнжавын гудамж, Төрийн өмчийн 2-р байранд оршин байгаа, “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ /рд:5648319/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Дамбадаржаагийн гудамж, 112 тоот хаягт оршин суух, Тугчин овогт Бүрнээбаатарын /рд:СА87123121/-д холбогдох,
Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Тулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ нь Газрын тухай хууль, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 сарын 12-ны өдрийн А/595 тоот шийдвэрийн дагуу 15 жилийн хугацаатай Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Дамбадаржаа гудамж, 112 тоот хаягт байрлах 598,020 м.кв газрыг модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгийн судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг.
2016 оноос тус газарт БНСУ-ын хөрөнгө оруулалтаар ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах буцалтгүй хөрөнгө оруулалтаар эзэмшлийн газартаа бүтээн байгуулалт хийх гэсэн боловч зөвшөөрөлгүй буусан 17 иргэн хашаа хатган амьдарч “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ нь хууль ёсоор газраа эзэмшиж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ.
Дээрх хууль бусаар буусан айлуудад удаа дараа газар чөлөөлөхийг шаардсан боловч үл тоон өнөөг хүртэл тус төвийн эзэмшлийн газарт оршин суусаар байна.
Улмаар 2017 оны 03 сарын 22-ны өдрийн 1/72 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн газрын алба болон холбогдох төрийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр гомдлоо гаргаж газар чөлөөлөх шаардах хуудсыг 2017 оны 05 сарын 17-ны өдөр тус тус хүргүүлсэн боловч мөн л үл тоон холбогдох төрийн байгууллагын шаардлагыг биелүүлээгүй.
Иймд “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-т Нийслэлийн Засаг даргын А/95 тоот шийдвэрээр эзэмшүүлсэн Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Дамбадаржаа гудамж, 112 тоот хаягт байрлах 000434708 тоот эзэмшлийн газарт хууль бусаар оршин сууж буй иргэн Б.ын эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ нь хариуцагч Б.д холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б. нь 2018 оны 04 сарын 16-ны өдөр эрх үүрэгтэйгээ танилцаж, нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “72.3.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Нийслэлийн Газрын албанаас 2013 оны 06 сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 18645318670559 дугаарт бүртгэлтэй, 598,200 м.кв талбай бүхий газрыг “Судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл”-ийн зориулалтаар “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-т эзэмшүүлэхээр шийдвэрлэн 000434708 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулжээ.
Иймд “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ нь дээр дурдсан газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу өөрийн эзэмшиж буй газрыг чөлөөлөхийг Б.аас шаардах эрхтэй.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг ... гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд аливаа иргэн, хуулийн этгээд нь зөвхөн хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр газрыг эзэмших эрхтэй болох нь ойлгогдож байна.
Хариуцагч Б. нь эрх бүхий байгууллагаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр амьдарч буй газраа эзэмшиж байгаа болох нь нотлогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-ын хууль ёсоор эзэмшиж буй газрыг хариуцагч Б.ын хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Б. нь 2018 оны 05 сарын 14-ний өдрийн 16 цаг 30 минутад эхлэх шүүх хуралдааны товыг 2018 оны 04 сарын 16-ны өдөр мэдсэн байх боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: