Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 0014

 

1 Т.Э-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд: Прокурор Б.Б Шүүгдэгч Т.Э Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б Хохирогч О.Б Хохирогчийн өмгөөлөгч Я.Э Нарийн бичгийн дарга Т.Б нарыг оролцуулан хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411 дүгээр шийтгэх тогтоолтой, Т.Э-д холбогдох,  эрүүгийн хэргийг хохирогч О.Б-н давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 32 настай,  Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  Х овогт Т-н Э.

Шүүгдэгч Т.Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Өнөр хотхоны 101 дүгээр байрны 61 тоот орон сууцыг түрээслэн амьдарч байхдаа “өөрийн өмчлөлийн орон сууц 30.000.000 төгрөгөөр зарна” гэж О.Б-г хуурч мэхлэн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 20.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 27.000.000 төгрөгний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

2 Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Х овгийн Т-н Э-г бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-с 5.000.000 төгрөг гаргуулж хохирогч Орхон аймаг, Баян-Өндөр суманд оршин суух хаягтай О.Б-д олгож, шүүгдэгчийн хохирол төлөх хугацааг 3 сараар тогтоож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Хохирогч О.Б давж заалдах гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Учир нь Т.Э нь надад байраа худалдахдаа өөрийн юм шиг ярьж хурдан шуурхай зарж Австрали улс руу сурах гэж байгаа юм шиг л итгэл үнэмшил үзүүлж байсан. Гэтэл сурах гээгүй, бүр өөр хүний орон сууцанд түрээсээр амьдардаг байраа худлаа ярьж өөрийн юм шиг зарсан. Би итгэж хямдхан байр авчихлаа гэж баярлаад байр авах гэж цуглуулж байсан мөнгө 27 сая төгрөгийг өгсөн бөгөөд харин Э нь худлаа ярьж, хуурч мэхэлж авсан нь тогтоогдсон. Тэгээд орон сууцны өмчлөгч нь Ш гэдэг хүн болох нь тогтоогдоод надад 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бэлэн мөнгө надад 2 сая төгрөг дансаар шилжүүлсэн. Шүүх хурлаас өмнө дүүгийнхээ хашаа байшинг хохиролд тооцуулан 20 сая төгрөгөнд тооцон миний нэр дээр шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 5 сая төгрөгийг ойрын хугацаанд төлнө гэж хэдий амлаж байгаа боловчиг одоогийн байдлаар надад төлсөн зүйл байхгүй, төлөх мөнгөний эх үүсвэргүй харагдаж байна. Гэтэл анхан шатны шүүх нь шүүгдэгчийн хохирлыг төлнө гэдэг амлалтыг 3 үндэслэл болгож төлөх чадвар байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүйгээр ял шийтгэлийг хөнгөрүүлж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж байгаад гомдолтой байна. Хохирогчид учруулсан хохирлыг хэрхэн төлсөн эсэх, шүүгдэгч Т.Э-н хохирол төлж чадах эсэхэд шүүх үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Э нь өөрөө хохирол төлөх ямар ч чадваргүй, боломжгүй байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоод байна. Анх дансаар шилжүүлж өгсөн 2 сая төгрөгнөөс өөр мөнгө өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй. Дүүгийнхээ хашаа байшинг надад учруулсан хохиролд тооцоод өгөөд байгаа нь Э-г үлдэгдэл хохирол болох 5 сая төгрөгийг төлж чадахгүй байдлыг харуулж байна. Гэтэл шүүх үүнийг тогтоолдоо дурьдахдаа төлбөр төлөхөө амалсан гэдэг өгүүлбэрээр төлөх боломжийг дурьдсан нь өрөөсгөл ойлголт бөгөөд нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Одоо 5 сая төгрөгийг хурдан төлөхийг шаардахад бүгдийг нь барагдуулсан тул төлөхгүй гэж хэлдэг болоод байна. Шүүх хурал дээр байгууллагаас удахгүй мөнгө ирнэ тэгэхээр төлье гэдэг, гэтэл хэрэгт авагдсан материалаас харахад ямар байгууллагад ажилладаг эсэх, хэдэн төгрөгний цалин авч байгаа талаар ямар ч баримт байдаггүй. Анхан шатны шүүх нь үүнд ямар ч үнэлэлт дүгнэлт хийсэнгүй. Мөн ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх ямар нөхцөл байдал байгаа эсэхэд шүүх дүгнэлт хийхийг хийсэнгүйд гомдолтой байна. Харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж байгаа нь үйлдсэн хэргийнх нь нөхцөл байдалд тохироогүй. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.4, 1.5 зэргийг харгалзаж үзээгүй хууль буруу хэрэглэсэн байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар 20-ны өдрийн 411 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Б дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээх нь зүйтэй” гэв. ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хохирогч О.Б-н давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв. Шүүгдэгч Т.Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Өнөр хотхоны 101 дүгээр байрны 61 тоот орон сууцыг түрээслэн амьдарч байхдаа “өөрийн өмчлөлийн орон сууц 30 000 000 төгрөгөөр зарна” гэж О.Б-г хуурч 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 20 000 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 7 000 000 төгрөг, нийт 27 000 000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар 4 хамгаалсан эрхийг хассан, хязгаарласан байдал тогтоогдохгүй байх ба анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирлын заримыг төлж, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг нь харгалзан үзээд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүгдэгч Т.Э нь иргэн М.Ш-н өмчлөлийн орон сууцыг түрээслэн амьдарч байхдаа уг орон сууцыг хохирогч О.Б-д өөрийн орон сууц гэж итгүүлэн Австрали улсад сурахаар явах гэж байгаа тул 30 000 000 төгрөгөөр худалдана гэж түүнээс 27 000 000 төгрөгийг залилан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна. Шүүгдэгч Т.Э нь хохирогч О.Б-д 27 000 000 төгрөгийн хохирол учруулснаас 22 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 5 000 000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, анхан шатны шүүх шүүгдэгчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг 3 сарын хугацаанд төлөх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул хохирол төлөөгүй гэсэн шалтгаанаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн 5 000 000 төгрөгийн хохирлоос 3 000 000 төгрөгийг давж заалдах шатны шүүхэд хэрэг хэлэлцэгдэж байх хугацаанд хохирогчид төлсөн байх бөгөөд үлдэгдэл 2 000 000 төгрөгийн хохирлыг шүүхээс тогтоосон хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлж байна. Иймд хохирогч О.Б-н “... Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч О.Б-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Шүүгдэгч Т.Э нь хохирлын 3 000 000 төгрөгийг хохирогч О.Б-д төлсөн болохыг дурьдсугай. 3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 5 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ С.ЦЭЦЭГМАА