Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 0223

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Д.Чинзориг

улсын яллагч: О.Сайнбаяр

шүүгдэгчийн    өмгөөлөгч: А.Мөнхсайхан

шүүгдэгч: Б.Од  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн    прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Гөөг  овогт  Будын Одод холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625010622 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Гөөг  овогт  Будын Од, 1983  оны 01 дүгээр сарын 16-ны өдөр  Сүхбаатар  аймгийн Халзан  суманд   төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн  бус дунд   боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 22-34  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  РД :ЛЛ83011676,

         2007 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймаг дах сум дундын шүүхийн 47-а шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дах хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлсэнийг 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Багануур дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 118 тоот шүүгчийн захирамжаар 3 жил болгон өөрчилж 2009 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

       2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 158 тоот шийтгэх тогтоолоор 3 жил хорих ялаар шийтгүүлж 2014 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Холбогдсон хэргийн талаар:

          Б.Од нь 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутагт Л.Ганчимэгийн халааснаас самсунг нөүт-3 маркийн гар утас хулгайлсан, мөн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутагт байрлах Ардын эрхийн хойд талын автобусны буудал дээр иргэн Т.Насанжаргалын халааснаас Ай пон-5 маркийн гар утас хулгайлан авсан,

дээрх хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийх  гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч Б.Од   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 09 цагийн үед“Баянцээл” худалдааны төвийн үүднээс иргэн Ганчимэгийн куртикны баруун халааснаас “нөөт-3”маркийн гар утас хулгайлсан нь үнэн. Мөн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Ардын эрх”-ийн буудал дээрээс иргэн Насанжаргалын халааснаас “Айфоне-5” маркийн гар утас хулгайлсан нь үнэн. Эхний “нөөт-3” гар утасыг 120.000 төгрөгөөр “Теди”худалдааны төвийн үүдэнд, дараагийн “Айфоне-5” маркийн гар утсыг авч явж байгаад цагдаад хураалган буцааж өгсөн. Би 03 дугаар сарын 25-нд баригдаад цагдаа дээр очоод байж байхад цагдаа “наадах чинь Баянзүрх дүүргийн цагдаа дээр шалгагдаж байгаа” гээд намайг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр хүргэж өгсөн. Тэгэхэд Энхсайхан ахмад намайг бусдын батлан даалтанд өгсөн. 2-3 хоногийн дараа Халаасны хулгайн тасгаас дуудахаар нь очтол “чи хэзээ баригдаж ирлээ” гэхээр нь “би одоо Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр байцаагдаж байгаа” гэж учраа хэлэхэд надаас байцаалт авсан. Тэгээд би Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очихдоо“Халаасны хулгайн тасаг дээр надаас байцаалт авсан” гэж хэлж байсан. Маргааш нь би Энхсайхан ахмад дээр очиж бүртгүүлчихээд тэрнээс хойш очилгүй гэртээ байсан. Зун нь хөдөө явж ээж, аав дээрээ байж байгаад ирсэн. Ийм учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261-д зааснаар намайг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөвхөн хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна гэв.

          Шүүгдэгч Б.Од мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Миний бие 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн ардын эрхийн буудал дээр явж байсан нэг эмэгтэйгийн баруун халааснаас айфон-5 загварын гар утсыг хулгайлсны дараа Улаанбаатар хотын цагдаагийн эрүүгийн төлөөлөгч нарт баригдан улмаар тус газрын байцаагч, ахлах дэслэгч Э.Мөнхнасан дээр шалгагдаж байгаад оргон зайлсан маань үнэн. Би хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтнаас оргон зайлсныхаа дараа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 23 дугаар хороонд байрлах гэртээ байсан юм. Би тухайн үед цагдаа нар намайг хайж байгааг мэдээд гэрээсээ гардаггүй нуугдмал байдалтай байсан маань үнэн...

           Хохирогч П.Ганчимэг  мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ:  ...Би 2016.02.02-ны өдөр 09:20 минутын үед Баянцээлийн худалдаа хөгжлийн банкнаас гараад машиндаа суугаад 100 айлын орчим явж байхдаа Самсунг нөүт-3 загварын гар утсаа алга болсныг мэдээд цагдаад хандсан. Банк дотор утсаар ярьж байгаад халаасандаа хийгээд машиндаа суусан тэгэхэд алга болсон байх гэж бодож байна. Машин дотор хайгаад байхгүй байсан. Би алга болсон гар утсаа 2015 оны хавар 900.000 төгрөгөөр авч байсан одоо 400.000 төгрөгийн үнэтэй байгаа. Дараа нь цагдаагийн хамт Баянцээлийн дэлгүүрийн гадаа үүдний камерын бичлэг үзэхэд намайг гараад явж байхад миний араас үл таних залуу миний араас гүйж байгаад машинд суух үед халааснаас миний гар утсыг хулгайлж байгаа дүрс бичлэг бичигдсэн байсныг хараад гар тусаа хулгайд алдсанаа мэдсэн...  /хх-н 20-23/

 

           Хх-н 15-д П.Ганчимэгийн хулгайд алдсан  2015 онд худалдаж авсаг гэх хууин Самсунг нөүт-3 маркийн гар утсыг 350.000 төгрөгөөр үнэлжээ.

          Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Баянцээл дэлгүүрийн гадаа байрлах үүдний хэсгийг харуулсаныг хуулбарлаж авсан 2016.02.02-ны өдрийн бичлэг дээр хохирогчийн араас гүйж  байгаа этгээдийг харуулсан дүрс бичлэг /хх-н 18-19/

          Хохирогч Т.Насанжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ...2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ардын эрх”-ийн автобусны буудал дээр автобусанд суух гээд явж байхдаа халааснаасаа айфон-5 загварын шар өнгийн гар утсаа хулгайд алдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Би гар утсаа куртикныхаа зүүн талын халаасанд авч явж байсан. Миний хулгайд алдсан гар утас айфон-5 загварын Гоулд өнгийн гар утас байсан. Баруун дээд булангийн хүрээ нь зурагдсан, зүүн дээд булангийн шилэн наалт нь эмтэрсэн тэмдэгтэй байсан. 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр  “Тэди” төвөөс 480.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би гар утсаа 350.000 төгрөгөөр үнэлж байна... гэх мэдүүлэг  /хх-н -82-85/

         Б.Одоос Ipone -5 загварын гар утас хураан авч хүлээлгэн өгсөн  тухай тэмдэглэл/ хх-н 80-81/

          Т.Насанжаргалын  Ipone -5 загварын гар утсыг 320.000 төгрөгөөр үнэлжээ. /хх-н 121/

          Гэрч Б.Чинбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Б.Одын төрсөн ах нь байгаа юм. Б.Од миний доороосоо 3 дах дүү маань байгаа юм. Миний дүү Б.Од төлөв даруу, сэргэлэн, цовоо, хүний үгэнд ордог, дуулгавартай амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй залуу байгаа юм. Би дүүгээ ийм хулгайн хэрэг үйлдсэн талаар нь бол мэдээгүй. Миний дүү өмнө нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаад Багануурын хорих ангид ял эдлэж байгаад гарсан. Би энэ талаар нь л дутуу хагас мэднэ. Манай гэрийхэн бүгд өөрсдийн гэсэн боломжийн хүнээс дутагдаж гачигдхааргүй амьдардаг юм. Би Б.Одтой хамгийн сүүлд 2016 оны 08 дугаар сарын эхээр 100 айлын орчимд уулзсан. Тухайн үед Б.Од надад ямар нэгэн юм яриагүй зүгээр гэр бүлийнхээ талаар асууж байсан. Би Б.Одын эхнэрийх нь талаар сайн мэдэхгүй ямар ч байсан эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдардаг юм. Б.Од бид нарт ямар ажил хийдэг талаараа хэлдэггүй юм. Түүний найз нөхдийн талаар сайн мэдэхгүй гэжээ. /хх-н 122-123/

          Гэрч Б.Ууганцэцэг  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Б.Одын эхнэр нь байгаа юм. Би Б.Одтой 2011 оноос хойш хамт амьдарч байгаа юм. Манай нөхөр Б.Од ар гэрээ гэсэн сэтгэлтэй ямар нэгэн муу муухай зан байдаггүй залуу юм. Би өөрийн нөхөр Б.Одыг хулгай хийдэг гэж бодоогүй. Б.Од надтай танилцаж байхдаа хувиараа барилгын ажил хийдэг байсан. Би цагдаагийн хэлтэс дээр ирээд л Б.Одыг хулгай хийдэг юм байна гэж ойлгосон. Б.Од батлан даалтад гарснаасаа хойш буюу 2016 оны 3 дугаар сарын 31-ны өдрөөс хойш гэртээ буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт л байсан. Тэгж байж байгаад хэсэг хугацаанд бид хоёр муудалцсан. Тэр үеэр Б.Од Дорнод аймагт байсан юм шиг байлаа. Бид хоёр миний цалингаар л амьдардаг байсан. Түүнд их хэмжээний мөнгө төгрөг байдаггүй байсан гэжээ. /хх-н 124-125/           

          Б.Одын Б.Ууганцэцэг, Н.Ганболор, М.Хүнийхүү нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах  тогтоол  / хх-н 24-27/

          Б.Одыг сэжигтнээр  баривчилсан тогтоол   /хх-н 126-130/       

          Б.Одыг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/ хх-н 28-30/, /хх-н 87-88/, /хх-н 131-139/

         Б.Одын  иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 32,90 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н 33, 89/, Б.Од нь Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Хангайн 22 дугаар гудамжны 34 тоотод ам бүл 2 -уулаа түр оршин суудаг болохыг тодорхойлсон  2016.3.30-ны өдрийн 1193 тоот  хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 31/ хувийн байдлын талаарх баримтууд 34-43/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-н 45-64/ зэрэг болно.

          Б.Од нь 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутагт Л.Ганчимэгийн халааснаас самсунг нөүт-3 маркийн гар утас хулгайлсан, мөн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутагт байрлах Ардын эрхийн хойд талын автобусны буудал дээр иргэн Т.Насанжаргалын халааснаас Ай пон-5 маркийн гар утас хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

            Хохирогч  П.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн … Би 2016.02.02-ны өдөр 09:20 минутын үед Баянцээлийн худалдаа хөгжлийн банкнаас гараад машиндаа суугаад 100 айлын орчим явж байхдаа Самсунг нөүт-3 загварын гар утсаа алга болсныг мэдээд цагдаад хандсан. Банк дотор утсаар ярьж байгаад халаасандаа хийгээд машиндаа суусан тэгэхэд алга болсон байх гэж бодож байна. Машин дотор хайгаад байхгүй байсан   гэсэн мэдүүлэг /хх-н 20-23/

          Хохирогч Т.Насанжаргалын  мөрдөн байцаалтад өгсөн:  ...2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ардын эрх”-ийн автобусны буудал дээр автобусанд суух гээд явж байхдаа халааснаасаа айфон-5 загварын шар өнгийн гар утсаа хулгайд алдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Би гар утсаа куртикныхаа зүүн талын халаасанд авч явж байсан гэсэн мэдүүлэг  /хх-н 84-82-85/

        Шүүгдэгч Б.Одын өөрийн үйлдсэн хэргийн талаар би хоёр удаа хүний гар утас хулгайлсанаа хүлээн зөвшөөрч байна.Би халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэлтэй байдаг гэсэн мэдүүлэг зэрэг болно.

          Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

         Шүүгдэгч Б.Од нь хохирогч П.Ганчимэгийг гар утсаа халаасандаа хийгээд банкнаас гарах үед нь араас нь дагаж таксинд суух үед нь халааснаас нь гар утсыг авсан, Т.Насанжаргалын гар утсыг  автобусны буудал дээр зогсож байхад нь  халааснаас авсан нөхцөл байдал хангалттай тогтоогдож байна. Прокуророос  шүүгдэгч Б.Одын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг  зөв тохирсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг давтан үйлдлээр  үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв..

        Т.Насанжаргалын гар утсыг биетээр нь буцаан өгсөн. П.Ганчимэгийн гар утасны үнэ болох 350.000 төгрөгийг бэлнээр төлж  шүүхэд   хүлээлгэн өгсөн байна. Иймд Б.Одыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв..

          Б.Одын хохирогч П.Ганчимэгийг дагаж яваад халааснаас нь утас авсан талаарх бичлэг хуурагдан ирсэнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа хүртэл хэрэгт үлдээх  нь зүйтэй гэж үзэв.

        Б.Од нь энэ хэргийн улмаас 2016.8.24-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдан нийт 71 хоног хоригдсоныг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.

         Б.Од нь  2007 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймаг дах сум дундын шүүхийн 47-а шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дах хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлсэнийг 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Багануур дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 118 тоот шүүгчийн захирамжаар 3 жил болгон өөрчилж 2009 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

       Б.Од нь  2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 158 тоот шийтгэх тогтоолоор 3 жил хорих ялаар шийтгүүлж 2014 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байна.

      Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа  эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно гэсэн заалтаас үзэхэд Б.Одын ялтай байдал  дуусаагүй байхад дахин шинээр гэмт хэрэг үйлдсэн байна.   

           Гэвч 2015 оны  8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай  парламент байгууллагадсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар түүний ялтай байдлын  үлдсэн хугацааг өршөөгдсөн тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзэв.

         Б.Одыг хулгайн гэмт хэрэгт шалгагдаж бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын шатны ажиллагаанаас  зориуд зайлсхийсэн гэж үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг шүүх гэмт хэргийн   бүрэлдэхүүнгүй байна гэж үзээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

       Б.Одод  холбогдох  хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч дуудсан үед ирээрэй гэж хэлээд Б.Одыг явуулсан ба энэ хугацаанд нэг ч удаа зарлан дуудах хуудсаар  дуудаагүй байна. Мөн хэрэг шалгаж байгаа мөрдөн байцаагч өөрөө гэрийнх нь  хаягаар очиход гэрт нь хүн байгаагүй гэсэн тэмдэглэл үйлдсэн боловч ойр орчмын хүмүүсээс тодруулж асуугаагүй, мөн хороон дээр нэг ч удаа очиж лавлаж зарлан дуудах хуудас үлдээгээгүй байгаа болохоор өөрөө очсон эсэх нь эргэлзээтэй, өөрөөр хэлбэл хуульд заасан ямар ч ажиллагааг хийгээгүй байна. Энэ талаар ямар ч баримт хэрэгт авагдаагүй, мөн даалтад авсан хүмүүсийг нэг ч дуудаж түүнийг олж ирэх  талаар шаардлага тавиагүй, мөн тэдэнд зохих арга хэмжээ аваагүй, энэ талаарх  баримт хэрэгт авагдаагүй байна.

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлд заасан мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэдэгт … таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээд мөрдөн байцаах байгууллага  дуудсаныг мэдсээр байж зориуд ирэхгүй байхыг ойлгоно гэж тайлбарласан байна. Б.Од нь  мөрдөн байцаалтын ажиллагаанд дуудсаар байхад зориуд ирээгүй байсанг нотлох  ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна гэж шүүх үзэв.

        Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

        Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн хөрөнгөгүй байна.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Гөөг  овогт  Будын Одод прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдлэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

         2. Гөөг  овогт  Будын Одыг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг давтан үйлдлээр  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар Б.Одоос эд хөрөнгө хураахгүйгээр 2  жилийн хугацаагаар хорих  ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Б.Одод оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Одын  2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон  71 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай..

6.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Б.Од нь  бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа хүртэл хэрэгт үлдээх  болохыг  тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.Одод цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН