Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 08

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: ОААН, ОАИТХ дахь АНБД Д.Ө, ОАИТХ-ын Т-гч Д.Г нарын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ОАИТХ-д холбогдох

 

            ОАИТХ-ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 тоот тогтоолыг хууль бус тул хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2020/0025/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хэлэлцэв.   

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ц.Б, хариуцагч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Т, гуравдагч этгээд болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.  

                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ОААН, ОАИТХД АНБД Д.Ө, ОАИТХТ Д.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ОААН ОАИТХ-ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Уг нэхэмжпэлийн хууль зүйн үндэслэлийг дараах байдлаар тодруулж байна. Үүнд:

                 1. ОААН шүүхэд нэхэмжлэл гаргах хууль ёсны эрхийн хувьд:

ОААН нь Улс төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.1.1 дэх хэсэг, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны ОАИТХ-ын сонгуульд оролцсон. ОАИТХ-д сонгогчдын 19.572 /давхардсан тоогоор/ буюу 36,14 хувийн санал авч 12 нэр дэвшигч сонгогчид, нам, гишүүд, дэмжигчдийн төлөөлөл болж АИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна. ОАИТХ-ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай’’ 07 дугаар тогтоолоор нэр бүхий 11 төлөөлөгчийг 4 жилийн хугацаатайгаар тэргүүлэгчээр томилсон байх бөгөөд эдгээр бүх төлөөлөгч нар нь Монгол Ардын намаас сонгогдсон төлөөлөгчид байна.

Тус тэргүүлэгчид нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна” гэж заасан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.2 дахь хэсэгт заасны дагуу аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын чөлөөт цагт бүрэн эрхийг нь тэргүүлэгчид хэрэгжүүлдэг бөгөөд мөн энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг эрх бүхий захиргааны байгууллага юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйл 12.1.4 дэх хэсэгт “Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох, хороо байгуулах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах” гэж заасны дагуу ОААН-аас сонгогдсон төлөөлөгчид Хурлын тэргүүлэгчид сонгогдох эрхтэй болно. Иймд маргаан бүхий захиргааны акт нь ОААН-ын гишүүд, дэмжигчид, сонгогчдын Монгол Улсын Үндсэн хуульд заасан төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болсон тул энэхүү нэхэмжпэлийг гаргаж байна.

                 2. ОАИТ Д.Г шүүхэд нэхэмжлэл гаргах хууль ёсны эрхийн хувьд:

ОАИТХТ Д.Г нь О ИТХ-ын 2020 оны сонгуульд 20-р тойрогт нэр дэвшиж, 437 сонгогчдын санал буюу тухайн тойргийн нийт сонгогчдын 44.50%-ийн саналыг авч төлөөлөгчөөр сонгогдсон. Мөн ОАИТХ-ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай “Бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” тогтоолоор төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч баталсан болно. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйл 12.1.4 дэх хэсэгт буюу Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхэд “Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох, хороо байгуулах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах” эрхүүд хамаардаг. Өөрөөр хэлбэл хурлын төлөөлөгч тус бүр Тэргүүлэгчдэд сонгогдох эрхтэй. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ИТХ-ын анхдугаар хуралдаанаар Д.Г-ын тэргүүлэгчдийг сонгох тухай санал, дүгнэлт гаргах, сонгогдох хуульд заасан эрхийг эдлүүлээгүй тул Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай 07 тогтоол нь хууль бус юм.

Мөн энэ хуулийн 14 дүгээр зүйл “Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгаа”-ийн 14.2 дахь хэсэгт Төлөөлөгчдийн Хурлын ажилд оролцсон байдлыг харгалзан тэдгээрт Тэргүүлэгчид урамшуулал олгож болох бөгөөд хэмжээ, олгох журмыг нь аймаг, нийслэлийн Хурал баталж шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгана”, ОАИТХ-ын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр баталсан 08/04 дугаартай “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны үндсэн журам”-ын 3 дугаар зүйл 3.1.13 дахь хэсэгт Тэргүүлэгчдийн хуралдаанд оролцсон байдлыг харгалзан тэдгээрт Тэргүүлэгчдийн урамшуулал олгох бөгөөд хэмжээг аймгийн иргэдийн Телөөлөгчдийн Хурлын хуралдаанаар тогтооно" гэж тус тус заасан. Маргаан бүхий захиргааны акт нь бүрэн эрх нь хуулиар тогтоогдсон Төлөөлөгчийн хуралд оролцох, Төлөөлөгчийн хувьд урамшуулал авах, Тэргүүлэгчээр сонгогдох, сонгогдсон Тэргүүлэгчийн хувьд урамшуулал авах эрхийг хязгаарлаж буй сөрөг нелөөлөл бүхий захиргааны акт тул энэхүү нэхэмжпэлийг гаргаж байна.

3.ОАИТХД АНБ шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн хувьд:

ОААН нь ОАИТХ-ын 2020 оны сонгуульд 12 төлөөлөгчийн суудал авсан бөгөөд ОАИТХ-ын үйл ажиллагааны үндсэн журамд заасны дагуу Анхдугаар хуралдаанаар Ардчилсан намын бүлгийг байгуулсан болно. ОАИТХ-ын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр баталсан 08/04 дугаартай “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны үндсэн журам”-ын 2.2.1 дэх хэсэгт “Нам эвслийн бүлэг нь өөрт ногдох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд жил бүр эргэлтэнд оруулах зарчим баримтлан нэр дэвшүүлж болох бөгөөд тухайн саналаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оруулж санал хураалгаж шийдвэрлэнэ” гэж заасны дагуу ОАИТХ-ын 35 төлөөлөгчийн суудлаас 12 суудлыг авсан Ардчилсан намын бүлгийн хувьд өөрт оногдох буюу 4 төлөөлөгчийг тэргүүлэгчээр томилуулах эрхтэй болно. Тус эрхийг хэрэгжүүлэх боломж бололцоо олгоогүй буюу эдлүүлээгүй байх тул захиргааны актыг хууль бус болохыг тогтоох, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

4. ОАИТХ-ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаартай тогтоол хууль бус болохын хувьд:

ОАИТХ-ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоол нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйл 25.1, 23 дугаар зүйл 23.5 дахь хэсгүүдийг үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуульд нийцээгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл 4.2.1 дэх хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх”, мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлд Удирдлагын үндсэн зарчмын талаар заасан бөгөөд 8.1 дэх хэсэгт “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална” гэж төрийн болон нутгийн өөрөө удирдах эрх бүхий байгууллага аливаа шийдвэр /үйл ажиллагаа/ гаргахдаа баримтлах зарчмуудыг тус тус заасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйл 40.2.3 дахь хэсэгт захиргааны акт бичгээр гарах тохиолдолд “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, Мөн энэ зүйлийн 40.3 дахь хэсэгт “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэж тус тус заасан. Маргаан бүхий захиргааны актад дурьдагдаж буй хууль зүйн үндэслэлийн хувьд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйл 25.1, 23 дугаар зүйл 23.5 дахь хэсгүүдийг үндэслэсэн байх бөгөөд эдгээр заалтууд нь ОАИТХ-ын Т-ийн томилох бүрэн эрхтэй гэдгийг тусгаж чадаагүй байна. Тухайлбал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйл 23.5 дахь хэсэгт “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдийг 7-11, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7, баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” заалт нь анхдугаар хуралдааны хэлэлцэх асуудал, тэргүүлэгчдийн тоог заасан болохоос биш аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд тэргүүлэгчдийг томилох эрхтэй гэдгийг нарийвчлан зохицуулсан хуулийн хэм хэмжээ биш юм. Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны акт нь бичгээр гаргах захиргааны актад тавигддаг эрх олгосон хууль зүйн үндэслэлийг заах, хуульд үндэслэх гэсэн шаардлагуудыг хангаагүй тул ОАИТХ-ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ бүхэлд нь дэмжиж байгаа. Энэ нэхэмжлэлийг гаргахдаа Үндсэн хуулийн тэгш зарчмыг баримталья, тэгш байдлыг хангая гэсэн үүднээс гаргасан ба гол нь сонгогчдынхоо бидэнд хүлээлгэсэн итгэл найдварыг хүлээж, зарчмын асуудлуудыг нэхэмжлэлдээ гаргасан. Нэхэмжлэлтэй холбогдуулаад  дагалдан гарах төлөөлөгчдийн бүрэн эрх зөрчигдөж магадгүй гэсэн хуулийн зүйл заалтуудыг манай өмгөөлөгчдийн зүгээс нэхэмжлэлдээ бичсэн байна. Бидний гаргаж байгаа нэхэмжлэл хуульд нийцээгүй нэхэмжлэл биш юм. 11 тэргүүлэгчийн 3-4 тэргүүлэгчийг манай намын бүлгээс хурлын Тэргүүлэгчийн бүрэлдэхүүнд оруулахад аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн шийдвэрт ямар ч нөлөөлөх юм байхгүй. Төрийн үйл ажиллагаа хяналттайгаар нутгийн өөрөө удирдах ёсыг сайжруулаад цаашаа явъя гэсэн агуулгатай. Үүнийг хууль зүйн талаас нь яаж тайлбарлахаа мэдэхгүй байна. Хэдий хэргийн материалтай танилцсан ч гэсэн хуулийн гаргалгааг болон зарим зүйлийг нь сайн ойлгохгүй байна. Маргаан бүхий 7 дугаар тогтоол дээр үндэслэсэн хууль зүйн заалт нь тоо тогтоох ч юм уу, ийм заалт байна, яг тэргүүлэгчдийн бүрэн эрхийг батламжлах албан ёсны хууль зүйн үндэслэл байхгүй байна гэдгийг тогтоолын төсөлтэй танилцахдаа харж байсан. Бид бол эвлэрээд ойлголцоод явж болно гэдэг хандлагыг тавьсан гэтэл хурлын гаргасан шийдвэр дээр одоо ч гэсэн бид асуудлыг түрээд явна гэсэн хандлага харагдаж байна. Болохгүй зүйл яриагүй шүү. ОАИТХ-ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоол нь хуульд нийцээгүй  хууль бус гэж үзэж байна. Иймд  07 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч ОАИТХ-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ОААН-ын ДҮГ Ц.Б, ОАИТХД АНБД Д.Ө, ИТХТ Д.Г нарын нэхэмжлэлтэй ОАИТХ-д холбогдох 2020 оны 10 сарын 28-ны өдрийн “Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч илт үндэслэлгүй болохыг дурьдаж дараах үндэслэлээр хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Нэхэмжлэгч нарын Хурлын Тэргүүлэгчээр сонгогдох, урамшуулал авах эрх /субьектив эрх/ зөрчигдсөн эсэх талаар:

Нэхэмжпэгч нарын нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлд дурьдсанаар Хурлын төлөөлөгч нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт “Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох, хороо байгуулах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах” эрхтэй байхаар заасан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр сонгогдох эрхийн тухайд тухайн төлөөлөгч хуралдаанд оролцож нэр дэвшиж, улмаар төлөөлөгчдийн саналаар сонгогдох эсэх асуудал нь шийдвэрлэгдэх учиртай.

Нэхэмжпэгч нарын хувьд Хурлын Тэргүүлэгчдийг сонгох хуралдаанд оролцсон боловч Ц.Б, Д.Ө, Д.Г нарын нэрийг аль нэг намын бүлэг, эсхүл нэхэмжлэгч нар өөрсдөө болон өөр бусад төлөөлөгч нарын зүгээс Тэргүүлэгчдээр сонгохоор нэр дэвшүүлээгүй тул нэр дэвшээгүй төлөөлөгчийг Хурлын Тэргүүлэгчээр сонгох ямар ч боломжгүй. Мөн ОАИТХ-ын АНБ-ээс нэг ч хүний нэрийг Хурлын Тэргүүлэгчдэд нэр дэвшүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Нөгөө талаас нэгэнт нэр дэвшээгүй, сонгогдоогүй тул урамшуулал авах эрх үүсэхгүй тул нэхэмжпэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй байна.

                  Түүнчлэн ОАИТХ-ын 2020 оны 10 сарын 28-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн холбогдох хэсгийг судлан үзвэл нэхэмжлэгч нар болон ОААН-аас нэр дэвшиж аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон бусад төлөөлөгч нар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23-р зүйлийн 23.8 дахь хэсэгт “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж заасныг зөрчиж тус хуралдааныг орхин гарсан байх тул тус хуулийн 23.9 дэх хэсэгт “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулнагэж заасны дагуу хуралдаанд оролцсон 22 төлөөлөгчийг оролцуулан хуралдааныг үргэжлүүлэн явуулж нийт хуралдаанд оролцогчдын 64.7 хувийн саналаар Хурлын Тэргүүлэгчдээр нэр бүхий 11 төлөөлөгчийг сонгож 07 дугаар тогтоол баталсан нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

Хоёр. 2020 оны 10 сарын 28-ны өдрийн 07 дугаартай тогтоол хууль зөрчсөн эсэх талаар:

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ “ОАИТХ-ын 2020 оны 10 сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоол нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйл, 25.1, 23 дугаар зүйл 23.5 дахь хэсгүүдийг үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуульд нийцээгүй байна” гэжээ.

Уг үндэслэлээ Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчимтай холбон тайлбарлаж дээрх захиргааны актыг хууль бус мэтээр тодорхойлсон нь хууль зүйн хувьд буруу тайлбар болжээ.

Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх, захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим болох хуульд үндэслэх зарчмын гол агуулга нь хууль зөрчсөн ямарваа шийдвэр гаргахгүй, үйл ажиллагаа явуулахгүй байх, хуульгүйгээр дур мэдэн аливаа шийдвэр гаргахгүй, үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаарддаг бөгөөд ОАИТХ-ын 2020 оны 10 сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг огт зөрчөөгүй, хуульд нийцсэн шийдвэр юм. Түүнчлэн хуульгүйгээр дур мэдэн шийдвэр гаргаагүй бөгөөд Хурлын Тэргүүлэгчдийг сонгох асуудал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.5 дахь хэсэгт зааснаар анхдугаар хуралдаанаар шийдвэрлэх асуудалд хамаарч байгаа болохыг дурьдах нь зүйтэй.

Тодруулбал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23-р зүйлийн 23.5 дахь хэсэгт “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдийг 7-11, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7, баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасны дагуу хуульд заасан хязгаарт багтаан 11 төлөөлөгчийг сонгосон. Мөн уг хуульд Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгоход нам, эвслийн төлөөллийг хувь тэнцүүлэн оруулах зохицуулалт байхгүй.

Нөгөө талаас нэгэнт нэхэмжлэгч нар болон ОААН-аас нэр дэвшиж аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон бусад төлөөлөгч нар нэрээ дэвшүүлээгүй, хуралдааныг зориудаар орхиж гарсан тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасны дагуу хуралдааныг орхиж гараагүй 22 төлөөлөгчийг оролцуулан хуралдааныг хуульд заасан журмын дагуу үргэжлүүлэн явуулж Хурлын Тэргүүлэгчдээр нэр бүхий 11 төлөөлөгчийг сонгосон нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хуульд дээдлэх зарчим, захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим хуульд үндэслэх зарчмуудад бүрэн нийцсэн болно.

     Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3. ”захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, мөн зүйлийн 40.3 дахь хэсэг “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана" гэсэн шаардлагуудыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаанаар Хурлын Тэргүүлэгчдийг сонгох болон хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах талаарх хуулийн холбогдох заалтуудыг дурьдсан тул уг үндэслэлээр захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй төдийгүй эрх зүйн хувьд шууд үр дагавар үүсгэхгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжпэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгохоор заасан. Гэтэл нэхэмжпэгч нарын нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг судлан үзвэл ОАИТХ-ын 2020 оны 10 сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоол нь захиргааны актад тавигдах эрх зүйн шаардлагуудыг бүрэн хангасан хуульд нийцсэн акт төдийгүй уг актын улмаас нэхэмжпэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол огт зөрчигдөөгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч ОАИТХ-ын дарга, гуравдагч этгээд Д.М шүүхэд гаргасан тайлбартаа: “ОАИТХ-ын дарга Д.М миний бие аймгийн АН, тус НДҮГ Ц.Б, ОА ИТХ дахь АНБ, тус БД Д.Ө, ИТХТ Д.Г нарын нэхэмжлэлтэй аймгийн ИТХ-д холбогдох 2020 оны 10 сарын 28-ны өдрийн “Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт “Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох, хороо байгуулах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах” эрхтэй гэж заасан бөгөөд миний бие хуульд заасан эрхээ эдэлж Тэргүүлэгчдэд нэрээ дэвшүүлж улмаар анхдугаар хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгогдсон.

Харин нэхэмжлэл гаргасан аймгийн АН, аймгийн ИТХД АН-ын бүлгээс хэн нэгэн төлөөлөгчийг Тэргүүлэгчдэд нэр дэвшүүлээгүй. Мөн Д.Г өөрийн болон бусдын нэрийг Тэргүүлэгчдэд нэр дэвшүүлээгүй хурлыг орхин гарсан болно.

2. Аймгийн Ардчилсан намаас нэр дэвшиж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч нар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 дахь хэсэгт “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж заасныг зөрчиж хуралдааныг орхин гарсан ба тус хуулийн 23.9 дэх хэсэгт “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж заасны дагуу хуралдаанд оролцсон 22 төлөөлөгчийг оролцуулан хуралдааныг үргэлжлүүлэн явуулж тэдгээрийн 100 хувийн саналаар Хурлын Тэргүүлэгчдээр нэр бүхий 11 төлөөлөгчийг сонгосон нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

  3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23-р зүйлийн 23.5 дахь хэсэгт 23.5 “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдийг 7-11, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7, баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасны дагуу Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг 11 байхаар тогтоосон ба уг хуульд Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгоход нам, эвслийн төлөөллийг хувь тэнцүүлэн оруулах эсхүл нам бүрээс төлөөлөл оруулах квот байхгүй.

               4. Аймгийн ИТХ-ын 2020 оны 10 сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг огт зөрчөөгүй, хуульд нийцсэн шийдвэр төдийгүй үүнийг түдгэлзүүлэх нь аймгийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах зарчим алдагдах, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулахаар байгаа юм.

Иймд аймгийн ИТХ-ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоол нь хууль зөрчөөгүй, уг тогтоолын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул уг тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ОАИТХ-ын 8 дахь удаагийн бүрэн эрх хэрэгжиж, Анхдугаар хуралдаан болсон. Анхдугаар хуралдааныг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Монгол улсад мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд тухайн хурлын төлөөлөгчдийн өөрсдийнх нь баталдаг дэгийн дагуу хуралдааныг зохион байгуулсан. Хуралдааныг би өөрөө даргалж зохион байгуулсан. Тэргүүлэгч сонгох үйл ажиллагаа ч гэсэн хуулийн дагуу явагдсан. Нэхэмжлэлийн шаардлага дээр 11 тэргүүлэгчдийг томилсон гэдэг үг байгаа. Хуулийн дээрээ ч томилох гэсэн үг, өгүүлбэр байхгүй мөн хурлын процесс дээр ч гэсэн 11 тэргүүлэгчийг томилоогүй гэдэг нь хурлын хуралдааныг шууд дамжуулж байсан видео бичлэг болон хурлын хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно. Бүх баримтуудаа нотлох баримтаар гаргаж өгсөн. Үндсэн хуулийн тэгш байх зарчмыг алдагдуулсан гэдэг зүйл яригдаж байгаа. Үүнд хуралдааныг даргалж байсан даргын хувьд ямар нэгэн Монгол ардын нам нь хэдэн хүн, Ардчилсан нам нь хэдэн хүн оруулна гэсэн байр суурь илэрхийлээгүй бөгөөд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Монгол улсад мөрдөгдөж байгаа ямар ч тийм үг, өгүүлбэр байхгүй. Тийм учраас хуулийн хүрээнд хурал даргалагчийн хувьд 35 нэр дэвшигчийг 35-уулаа нэр дэвших боломжтойг сануулсан. Бүх төлөөлөгчид нээлттэй, нэр дэвших боломжийг нь хангаж байсан учраас Үндсэн хуулийн тэгш хандах зарчим хэрэгжсэн гэж ойлгож байгаа. Хуралдаан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийг баримталж төлөөлөгч сонгох үйл ажиллагаа явагдсан. Хуралдааныг орхиж гарч байгаа хэсэг бүлэг төлөөлөгчдөд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож, эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулдаг болохыг хурал даргалагчийн хувьд сануулсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх бол хурлын хуралдаан бөгөөд хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар аливаа асуудлыг шийдвэрлэнэ гэж байгаа. Хамгийн олон санал авсан 11 төлөөлөгчийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчээр сонгогдсонд тооцож 07 тоот тогтоол гарсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу явагдсан. Энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-д хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална гэсэн байгаа. Үүний дагуу Анхдугаар хуралдааны дэгээ баталсан. Дэгийг 100 хувийн саналаар баталсан. Дэг батлахад нэхэмжлэгч талын төлөөлөгчид бүгд оролцсон. Дэгийн 7-д нэр дэвшүүлэх, асуулт хариулт, нэр дэвшигчдийг хэлэлцэх, 11-д тухайн хэлэлцэж байгаа асуудлаар эцсийн шийдвэр гаргах, асуулт хариулт, санал шүүмжлэл, санал хураалтаа явуулж олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж тус тус заасан. Төлөөлөгчид нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдэд сонгогдох эрхээ эдлэхийн тулд эхлээд нэрээ дэвшүүлэх эрхтэй. Нэхэмжлэгч талаас нэг ч төлөөлөгч тэргүүлэгчээр нэр дэвшүүлээгүй. Эсрэгээрээ хуралдааныг орхиж гарсан. Орхиж гарахад ямар хуулийн зохицуулалт байдгийг хариуцагч хэлсэн.  Орхиж гарснаараа өөрсдийг нь сонгосон иргэдийнхээ хуралд төлөөлөх эрхийг Анхдугаар хуралдаан дээр зөрчсөн гэж үзэж байна. Мөн тухайн үеийн хурал даргалагч болон төлөөлөгчдөөс бүх төлөөлөгчийг тэргүүлэгчид нэрээ дэвшүүлэх боломжтой, энэ эрхийг нь тэгш боломжоор хангасан талаар сая хэлж байна. 2 дугаар хавтаст хэргийн 2-20 талд Анхдугаар хуралдааны тэмдэглэл байгаа. 18 талд хурлын даргын хэлсэн үг болон төлөөлөгч А.Тын хэлсэн үгэн дээр анхаарлаа хандуулбал 35 төлөөлөгч 35-уулаа нэрээ дэвшүүлэх эрхтэй талаар хэлсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 11 хүн 11-үүлээ Ардчилсан намаас сонгогдох боломжтой гэдгийг ч хэлсэн. Энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа” гэв.

Гуравдагч этгээд Д.М шүүхэд гаргасан тайлбартаа: “ОАИТХ-ын тэргүүлэгч Д.М миний бие нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Энэхүү нэхэмжлэлийг ОААН, тус НДҮГ Ц.Б, ОАИТХД АНБ, тус БД Д.Ө, ИТХТ Д.Г нар АИТХ-д холбогдуулан “2020 оны 10 сарын 28 өдрийн “Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоолыг хууль бус болгохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага гаргасан байна. Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. АИТХ-ын 2020 оны 10 сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг огт зөрчөөгүй, хуульд нийцсэн шийдвэр төдийгүй үүнийг түдгэлзүүлэх нь аймгийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах зарчим алдагдах, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулахаар байгаа юм.

2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23-р зүйлийн 23.5 дахь хэсэгт “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдийг 7-11, сум дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7, баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасны дагуу Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг 11 байхаар тогтоосон ба уг хуульд Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгоход нам, эвслийн төлөөллийг хувь тэнцүүлэн оруулах эсхүл нам бүрээс төлөөлөл оруулах квот байхгүй.

3. Аймгийн Ардчилсан намаас нэр дэвшиж Аймгийн Иргэдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч нар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23-р зүйлийн 23.8 дахь хэсэгт “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж заасныг зөрчиж хуралдааныг орхин гарсан ба тус хуулийн 23.9 дэх хэсэгт “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж заасны дагуу хуралдаанд оролцсон 22 төлөөлөгчийг оролцуулан хуралдааныг үргэлжлүүлэн явуулж тэдгээрийн 100 хувийн саналаар, хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн 64.7 хувийн саналаар Хурлын Тэргүүлэгчдээр нэр бүхий 11 төлөөлөгчийг сонгосон нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт “Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох, хороо байгуулах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах” эрхтэй гэж заасан бөгөөд миний бие хуульд заасан эрхээ эдэлж Тэргүүлэгчид нэрээ дэвшүүлж улмаар Анхдугаар хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгогдсон. Харин нэхэмжлэл гаргасан ААН, ИТХД АНБ-ээс хэн нэгэн төлөөлөгчийг Тэргүүлэгчид нэр дэвшүүлээгүй. Мөн Д.Г өөрийн болон бусдын нэгийг Тэргүүлэгчдэд нэр дэвшүүлээгүй хурлыг орхин гарсан болно.

Иймд аймгийн ИТХ-ын 2020 оны 10 сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоол нь хууль зөрчөөгүй, уг тогтоолын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул уг тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд Д.У шүүхэд гаргасан тайлбартаа: “ОАИТХ-н тэргүүлэгч Д.У миний бие ОААН, тус НДҮГ Ц.Б, ОАИТХД АНБ, тус БД Д.Ө, ИТХТ-гч Д.Г нарын нэхэмжлэлтэй АИТХ-д холбогдох 2020 оны 10 сарын 28 өдрийн “Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоолыг хууль бус болгохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт “Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох, хороо байгуулах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах” эрхтэй гэж заасан бөгөөд миний бие хуульд заасан эрхээ эдэлж Тэргүүлэгчид нэрээ дэвшүүлж улмаар Анхдугаар хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгогдсон.

Харин нэхэмжлэл гаргасан ААН, аймгийн ИТХД АНБ-ээс хэн нэгэн төлөөлөгчийг тэргүүлэгчид нэр дэвшүүлээгүй. Мөн Д.Г нь өөрийн болон бусдын нэрийг хурлын тэргүүлэгчдэд нэр дэвшүүлэлгүй хурлыг орхин гарсан болно.

2. Аймгийн Ардчилсан намаас нэр дэвшиж Аймгийн Иргэдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч нар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23-р зүйлийн 23.8 дахь хэсэгт “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж заасныг зөрчиж хуралдааныг орхин гарсан ба тус хуулийн 23.9 дэх хэсэгт “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж заасны дагуу хуралдаанд оролцсон 22 төлөөлөгчийг оролцуулан хуралдааныг үргэлжлүүлэн явуулж тэдгээрийн 100 хувийн саналаар, хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн 64.7 хувийн саналаар Хурлын Тэргүүлэгчдээр нэр бүхий 11 төлөөлөгчийг сонгосон нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

3. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23-р зүйлийн 23.5 дахь хэсэгт “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдийг 7-11, сум дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7, баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн
жилийн хугацаагаар сонгоно” гэж заасны дагуу Тэргүүлэгчдийн
бүрэлдэхүүнийг 11 байхаар тогтоосон ба уг хуульд Тэргүүлэгчдийн
бүрэлдэхүүнийг сонгоход нам, эвслийн төлөөллийг хувь тэнцүүлэн оруулах
эсхүл нам бүрээс төлөөлөл оруулах гэж заагаагүй болно.

4. Аймгийн ИТХ-ын 2020 оны 10 сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07
дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг
захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон
Захиргааны ерөнхий хуулийг огт зөрчөөгүй, хуульд нийцсэн шийдвэр
төдийгүй үүнийг түдгэлзүүлэх нь аймгийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг
сонирхлыг хөндөж, төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах зарчим
алдагдах, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулахаар байгаа юм.

Иймд аймгийн ИТХ-ын 2020 оны 10 сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоол нь хууль зөрчөөгүй, тул тогтоолын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул уг тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд П.П шүүхэд гаргасан тайлбартаа: “ОАИТХ-ын Тэргүүлэгч П.П миний бие аймгийн АН, тус НДҮГ Ц.Б, ОАИТХ дахь АНБ, тус БД Д.Ө, ИТХ-ын төлөөлөгч Д.Г нарын нэхэмжлэлтэй АИТХ-д холбогдох 2020 оны 10 сарын 28-ны өдрийн “Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцсан ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болохыг илэрхийлж дараах тайлбарыг гаргаж байна.

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт “Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох, хороо байгуулах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах” эрхтэй гэж заасан бөгөөд миний бие хуульд заасан эрхээ эдэлж Тэргүүлэгчдэд нэрээ дэвшүүлж улмаар Анхдугаар хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгогдсон.

-Аймгийн Ардчилсан нам, аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс хэн нэгэн төлөөлөгчийг Тэргүүлэгчдэд нэр дэвшүүлээгүй. Мөн Д.Г өөрийн болон бусдын нэрийг Тэргүүлэгчдэд нэр дэвшүүлээгүй хурлыг орхин гарсан тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23-р зүйлийн 23.8 дахь хэсэгт “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн. Иймд хуралдааныг орхин гарсан ба тус хуулийн 23.9 дэх хэсэгт “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж заасны дагуу хуралдаанд оролцсон 22 төлөөлөгчийг оролцуулан хуралдааныг үргэжлүүлэн явуулж тэдгээрийн 100 хувийн саналаар, хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн 64.7 хувийн саналаар Хурлын Тэргүүлэгчдээр нэр бүхий 11 төлөөлөгчийг сонгосон нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

-Аймгийн ИТХ-ын 2020 оны 10 сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг огт зөрчөөгүй, хуульд нийцсэн шийдвэр юм.

Иймд аймгийн ИТХ-ын 2020 оны 10 сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоол нь хууль зөрчөөгүй, уг тогтоолын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул уг тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: “ОАИТХ-ын тэргүүлэгч Б.М миний бие АН, тус НДҮГ Ц.Б, ОАИТХ дахь АНБ, тус БД Д.Ө, ИТХ-ын төлөөлөгч Ч.Г нарын нэхэмжлэлтэй ОАИТХ-д холбогдох 2020 оны 10 сарын 28-ны өдрийн Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох тухай 07-р тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12.1.4 дэх хэсэгт заагдсаны дагуу миний бие хуульд заасан эрхээ эдэлж тэргүүлэгчид нэрээ дэвшүүлж, анхдугаар хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгогдсон.

2. ОАИТХ-ын 2020 оны 10 сарын 28-ны өдрийн “Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоол нь Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Захиргааны Ерөнхий хуулийг зөрчөөгүй, хуульд нийцсэн шийдвэр төдийгүй, үүнийг түдгэлзүүлэх нь ОА иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах зарчим алдагдах, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулахаар байна.

Иймд ОАИТХ-ын 2020 оны 10 сарын 28-ны өдрийн “Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоол нь хууль зөрчөөгүй байх тул уг тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Гуравдагч этгээд Б.О шүүхэд гаргасан тайлбартаа:ОАИТХ-ын тэргүүлэгч Б.О миний бие аймгийн АН, тус НДҮГ Ц.Б, ОАИТХ дахь АНБ, тус БД Д.Ө, ИТХ-ын төлөөлөгч Д.Г нарын нэхэмжлэлтэй АИТХ-д холбогдох 2020 оны 10 сарын 28-ны өдрийн “Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа.

Уг нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт “Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох, хороо байгуулах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах” эрхтэй гэж заасан бөгөөд миний бие хуульд заасан эрхээ эдэлж Тэргүүлэгчдэд нэрээ дэвшүүлж улмаар Анхдугаар хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгогдсон. Харин нэхэмжлэл гаргасан аймгийн Ардчилсан нам, аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс тухайн үед хэн нэгэн төлөөлөгчийн нэрийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд нэр дэвшүүлээгүй. Ардчилсан намын нэр бүхий төлөөлөгчид хурлыг орхин гарсан.

2. Аймгийн Ардчилсан намаас нэр дэвшиж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч нар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 дахь хэсэгт “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж заасныг зөрчиж хуралдааныг орхин гарсан ба тус хуулийн 23.9 дэх хэсэгт “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж заасны дагуу хуралдаанд оролцсон 22 төлөөлөгчийг оролцуулан хуралдааныг үргэжлүүлэн явуулж тэдгээрийн 100 хувийн саналаар, хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн 64.7 хувийн саналаар Хурлын Тэргүүлэгчдээр нэр бүхий 11 төлөөлөгчийг сонгосон нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23-р зүйлийн 23.5 дахь хэсэгт “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдийг 7-11, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7, баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасны дагуу Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг 11 байхаар тогтоосон ба уг хуульд Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгоход нам, эвслийн төлөөллийг хувь тэнцүүлэн оруулах эсхүл нам бүрээс төлөөлөл оруулах квот байхгүй.

            4. Аймгийн ИТХ-ын 2020 оны 10 сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг зөрчөөгүй, тухайн шийдвэр нь хуульд нийцсэн шийдвэр байсан. Энэ шийдвэрийг түдгэлзүүлэх нь аймгийн иргэдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах зарчим алдагдахад хүргэж, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулахаар байгаа юм.

Иймд АИТХ-ын 2020 оны 10 сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоол нь хууль зөрчөөгүй, уг тогтоолын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул уг тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд Ц.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ц овогтой А нь төлөөлөгч Ц.Б, Д.Ө, Д.Г нарын гаргасан 2020.10.28-ны өдрийн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 07 дугаар тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцсан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасны дагуу миний бие Анхдугаар хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгогдсон. Тус хурлын үеэр аймгийн ИТХ-ын хуралдааны үеэр тэргүүлэгчдийг сонгох асуудлыг хэлэлцэх үед хэн нэгэн төлөөлөгчийг нэр дэвшүүлээгүй, хурлыг орхин гарсан.

2. Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч нар мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.8, 23.9 дэхь хэсэгт заасныг тус тус зөрчин, үндэслэлгүйгээр хуралдааныг орхин гарсан тул хуралдаанд оролцсон төлөөлөгчдийг оролцуулан тэдгээрийн 100 хувийн саналаар нэр бүхий 11 төлөөлөгчийг тэргүүлэгчээр сонгосон нь холбогдох хуульд нийцсэн, хурлын дэгийн дагуу гарсан шийдвэр гэж үзэж байна.

3. Тус тогтоол нь Монгол Улсын Үндсэн Хуул”, Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны Ерөнхий хуулийн хүрээнд нийцэж гаргасан шийдвэр төдийгүй үүнийг түдгэлзүүлэх нь Орхон аймгийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөж, төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах зарчим алдагдах, нийтийн эрх ашигт хохирол учруулахаар байна. Иймд АИТХ-ийн 2020.10.28-ны өдрийн “Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай” 07 дугаар тогтоол нь хууль зөрчөөгүй, уг тогтоолын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэж буй тул уг тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд А.Т шүүхэд гаргасан тайлбартаа: “ОААН, АИТХ дахь АНБ, ИТХ-ын төлөөлөгч Д.Г нарын гаргасан АИТХ-ын 2020 оны 10 сарын 28-ны өдрийн “Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна.

  1. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж 01 дүгээр тогтоолоор “Хурлын Төлөөлөгч”-ийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч баталсан. Маргаан бүхий актад дурьдагдсан нэр бүхий 11 тэргүүлэгчдэд ч мөн адил хамаарна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт “Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох, хороо байгуулах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах” эрхтэй гэж Хурлын төлөөллийн бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд уг хуулийн зохицуулалтыг үндэслэн аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчид бид Хурлын Тэргүүлэгчдээр сонгогдохоор өөрсдийн нэрийг дэвшүүлсэн. 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23-р зүйлийн 23.5 дахь хэсэгт “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдийг 7-11, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7, баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасны дагуу Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг 11 байхаар шийдвэрлэж аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн олонхийн саналаар нэр бүхий 11 төлөөлөгчийг Тэргүүлэгчдээр сонгосон.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нараас Тэргүүлэгчдийг сонгох ажиллагаа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан журмын дагуу явагдсан бөгөөд аймгийн ИТХ-ын 2020 оны 10 сарын 28-ны өдрийн “Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23-р зүйлийн 23.5 дахь хэсэгт “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдийг 7-11, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7, баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасны дагуу нэр дэвшүүлсэн төлөөлөгч нараас 11 төлөөлөгчийг Тэргүүлэгчээр сонгосон.

Нэхэмжлэгчид болох АН, АИТХ дахь АНБ, Д.Г нараас Тэргүүлэгчид нэр дэвшээгүй, бусдын нэрийг дэвшүүлээгүй Анхдугаар хурлыг орхин гарч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23-р зүйлийн 23.8 дахь хэсгийг зөрчсөн. Аймгийн Ардчилсан намаас нэр дэвшиж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч нар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23-р зүйлийн 23.8 дахь хэсэгт “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж заасныг зөрчиж хуралдааныг орхин гарсан ба тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.9 дэх хэсэгт “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж заасны дагуу хуралдаанд оролцсон 22 төлөөлөгчийг оролцуулан хуралдааныг үргэжлүүлэн явуулж тэдгээрийн олонхийн саналаар, хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн 64.7 хувийн саналаар Хурлын Тэргүүлэгчдээр нэр бүхий 11 төлөөлөгчийг сонгосон нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Энэ нь Д.Г төлөөлөгч, Ардчилсан нам болон Ардчилсан намын бүлгийн ямар нэг эрх ашгийг хөндөөгүй, хуулиар олгосон бүрэн эрхийг зөрчсөн, хориглосон шийдвэр, үйл ажиллагаа биш юм. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэж заасны дагуу Орхон аймаг нь засаг захиргааны нэгж бөгөөд 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар засаг захиргааны нэгжийн удирдлага нь ОАИТХ болно.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалттай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж зааснаар аймгийн ИТХ-с гарсан тогтоол, шийдвэр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг үндэслэх бөгөөд аймгийн ИТХ-ын 2020 оны 10 сарын 28-ны өдрийн 07 дугаар тогтоол нь тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг үндэслэн нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалт, /Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах/, 40.3 дахь хэсэг /захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах/ -т заасан шаардлагыг хангасан бөгөөд аймгийн ИТХ-ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуульд заасан хууль бус болох үндэслэлд хамаарахгүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, бусад хууль, тогтоомжид аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгоход нам, эвслийн төлөөллийг хувь тэнцүүлэн оруулах эсхүл нам бүрээс төлөөлөл оруулах эрхийг заагаагүй бөгөөд аймгийн ИТХ-ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нарын хууль ёсны эрхийг зөрчөөгүй болно. 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчээр сонгох, сонгогдох ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан, хууль тогтоомж зөрчиж хэн нэгний хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Тэргүүлэгч нарын хуулиар олгосон сонгогдох эрхийг хүндэтгэн анхаарахыг шүүх бүрэлдэхүүнээс хүсч, аймгийн ИТХ-ын 2020 оны 10 сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоол нь хууль зөрчөөгүй, уг тогтоолын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул уг тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

АИТХ-ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар тогтоол нь Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгосон шийдвэр бөгөөд нөгөө талаас аймгийн иргэдийн Төлөөлөгч нарт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх олгосон шийдвэр юм. “Хурлын хуралдааны чөлөө цагт бүрэн эрхийг нь тэдгээрийн Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ” гэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан нь аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, шаардлагатай арга хэмжээ авах шийдвэр гаргах захиргааны үйл ажиллагаа юм.

Аймгийн ИТХ-ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсэнээр Тэргүүлэгчдийн хурал хуралдахгүй нөхцөл байдалд хүрч аймгийн эдийн засаг, нийгмийн талаарх ямар нэгэн шийдвэр гарах боломжгүй болно.” гэжээ.

Гуравдагч этгээд М.Т шүүхэд гаргасан тайлбартаа:ОАИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч М.Т миний бие ААН, тус НДҮГ Ц.Б, ОАИТХ дахь АНБД Д.Ө, ИТХ-ын төлөөлөгч Д.Г нарын нэхэмжлэлтэй АИТХ-д холбогдох 2020 оны 10 сарын 28-ны өдрийн “Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авч танилцав. Уг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: -Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт “Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох, хороо байгуулах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах” эрхтэй гэж заасан байдаг. Миний бие хуульд заасан эрхээ эдэлж ИТХ-ын Тэргүүлэгчид нэрээ дэвшүүлж, Анхдугаар хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар хурлын үйл ажиллагааны олонхийн саналаар сонгогдсон.

-Аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс хэн нэгэн төлөөлөгчийг Тэргүүлэгчдэд нэр дэвшүүлээгүй хурлыг орхин гарсан бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23-р зүйлийн 23.8 дахь хэсэгт “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж заасныг зөрчиж хуралдааныг орхин гарсан ба тус хуулийн 23.9 дэх хэсэгт “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж заасан байна. Иймд 22 төлөөлөгчийг оролцуулан хуралдаан үргэлжилж тэдгээрийн 100 хувийн саналаар буюу нийт төлөөлөгчдийн 64.7 хувийн саналаар Хурлын Тэргүүлэгчдээр нэр бүхий 11 төлөөлөгчийг сонгосон нь хуульд нийцсэн гэж үзэж байгаа.

-Аймгийн ИТХ-ын 2020 оны 10 сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдпагын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг огт зөрчөөгүй, хуульд нийцсэн шийдвэр бөгөөд үүнийг түдгэлзүүлэх нь аймгийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах зарчим алдагдах, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулахаар байгаа юм.

-Иймд аймгийн ИТХ-ын 2020 оны 10 сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар
тогтоол нь хууль зөрчөөгүй, уг тогтоолын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны
ашиг сонирхол зөрчигдөөгүй тул хүчингүй болгуулах шаардлага бүхий
нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд С.Г шүүхэд гаргасан тайлбартаа: “ОАИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч С.Г миний бие 2020 оны 10-р сарын 28-ны өдрийн аймгийн ИТХ-ын хуралдаанаар хуулийн хүрээнд нэр дэвшүүлж олонхийн саналаар тэргүүлэгчээр сонгогдсон. Ардчилсан намаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч нар нэрээ дэвшүүлээд тэргүүлэгчээр сонгогдох боломж байсан. Гэвч тэд хурал орхин гарч явсан болно. ИТХ-ын үйл явц, хурлын дэгийн дагуу Монгол улсад мөрдөж буй хуулийн хүрээнд Тэргүүлэгчээр сонгогдсон гэж үзэж байна” гэжээ.

Гуравдагч этгээд В.А шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн ИТХ-ын хуралдааны 07 дугаар тогтоолоор Тэргүүлэгчээр сонгогдсон.

Тухайн ИТХ-ын хуралдаанаар тэргүүлэгч сонгох үйл явц нь бүх төлөөлөгчдөд тэргүүлэгчээр дэвших эрх нь нээлттэй байсан. Ардчилсан намын бүлгээс хурлын дэгийн дагуу бүлэг дотроо ИТХ-ын тэргүүлэгчид сонгох асуудлын хүрээнд хурлын завсарлагыг тухай бүр авч байсан. Гэвч ИТХ-ын тэргүүлэгчид нэр дэвшүүлэхгүйгээр хурлыг орхин гарсан.

Энэ нь тухайн ИТХ-ын үйл явц, хурлын дэгийн дагуу тэргүүлэгчид нэр дэвшүүлэх асуудлыг намууд бүлэг дотроо хэлэлцэх эрхийг эдэлсэн мөртлөө хурлыг орхин явсан нь эсрэг санал өгсөн байр суурийг илэрхийлсэн. Иймд дээрх ИТХ-ын 07 дугаар тогтоол нь хуулийн дагуу болсон гэж үзэж байна.” гэжээ.

Гуравдагч этгээд болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчид, тэргүүлэгч нарт нэрээ дэвшүүлээгүй учраас төлөөлөгч нар саналаа өгөх боломжгүй байсан. Өөрсдөө нэрээ дэвшүүлээгүй учраас бусад төлөөлөгчид нэр дэвшүүлж тэргүүлэгчээр сонгох боломжгүй байсан. Хурлаа хаяад гараад явсан учраас тэргүүлэгчээр сонгогдох боломжоо бүгд эдлээгүй алдсан. Эдлэх боломж бүгдэд нь нээлттэй байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжихгүй байна” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч, хариуцагч талын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн болон дуу дүрсний хуурцаг зэрэг нотлох баримтуудын хүрээнд өмгөөлөгчийн хувьд дараах дүгнэлтэнд хүрч байна. Нэхэмжлэгчийн зүгээс сонгох эрх зөрчигдлөө гэдэг агуулгаар нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлж байгаа юм байна. Нэрээ дэвшүүлээгүй тохиолдолд сонгогдох эрх зөрчигдөнө гэдэг ойлолт яригдахгүй. Ардчилсан ёсны зарчмын гол агуулга бол олонхийн саналаар  болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хувьд хэлэлцэж байгаа асуудлаар саналаа хураадаг. Санал хураалтын дүн олонхийн саналаар шийдвэр гаргадаг үйл ажиллагааны гол зарчимтай байгууллага. Тийм учраас 07 тоот тогтоол бол ардчилсан ёсны зарчмын дагуу хүн болгонд нэр дэвших боломжийг олгосон. Нэрээ дэвшүүлсэн хүмүүсийг тэргүүлэгчээр сонгохдоо хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгосон. Энэ нь ардчилсан ёсны зарчим эсхүл тэгш байх эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ямар нэгэн байдлаар Монгол ардын намаас 9 хүн, Ардчилсан намаас 2 хүн нэрээ дэвшүүлнэ гэж заагаагүй. Энэ тоо нь хоёр намын хоорондын улс төрийн асуудал байна. Тиймээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны шийдвэр гараад Ардчилсан намаас төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч нарын сонгогдох эрх зөрчигдөөд, ардчилсан ёсны зарчим зөрчигдсөн үйл баримт бол хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт зааснаар  Тэргүүлэгчид өөрөө нэрээ дэвшүүлэх боломжтой. Тиймээс субьектив эрхийн зөрчил гэж харагдахгүй байна. Нэхэмжлэгчийн гаргаад байгаа тайлбарт Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн гэдэг байдлаар тайлбарлаж байна. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 23 дугаар зүйлийн 23.5-д тэргүүлэгчдийг сонгож байгаа. Захиргааны актыг хүчээр гаргуулах, шаардах эрхгүй. Энэ актын улмаас нэхэмжлэгч талын субьектив эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй учраас тухайн актыг хүчингүй болгох боломжгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэг заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, эсхүл хуульд заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой талаар хууль зүйн дүгнэлтийг өмгөөлөгчийн хувьд  гаргаж байна” гэв.

 

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                             ҮНДЭСЛЭХ нь: 

            ОААН, ОАИТХД АНБД Д.Ө, ОАИТХТ Д.Г нараас ОАИТХ /дарга Д.М/-д холбогдуулан ОАИТХ-ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

            Шүүхээс тус өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Г-оос шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар тодруулахад:  “...маргаан бүхий 07 тоот тогтоол нь хуульд нийцээгүй хууль бус тул хүчингүй болгож өгнө үү” гэж тайлбарласан тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг ОАИТХ-ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 тоот тогтоолыг хууль бус тул хүчингүй болгуулах” хэмээн тодорхойлж, дараах хууль зүйн дүгнэлтүүдийг өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  нь зүйтэй гэж үзлээ.

            1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлд  “Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна“, Жаран хоёрдугаар зүйлийн 2-т ”Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно“ тус тус заасанчлан нутгийн өөрөө удирдах ёсны дээд байгууллага юм.

            2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалттай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна” зааснаар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь өөрийн тогтолцоо, эрх хэмжээ, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалттай холбогдсон харилцааг энэхүү тусгайлсан хуулиар  зохицуулна.

            3. ОАИТХ-ын 8 дахь удаагийн ээлжит сонгууль холбогдох хууль, журмын дагуу явагдаж, Анхдугаар хуралдаанаа 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр /09.00 цаг/ 100 хувийн ирцтэйгээр аймгийн Нутгийн удирдлагын  ордны хурлын танхимд хуралдуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан ОАИТХ-ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоот тэмдэглэл[1], Анхдугаар хуралдааны дэг зэргээр нотлогдож байна.

            4. Хэргийн оролцогчдын тайлбар, маргаан бүхий Анхдугаар хуралдааны тэмдэглэл, бичлэг /CD/ зэргээс үзэхэд ОАИТХД Монгол ардын намын бүлгээс 9, Ардчилсан намын бүлгээс 4-5 төлөөлөгч Тэргүүлэгчээр сонгох талаар санал гарган маргаж байгаа бөгөөд энэ нь ОАИТХ-ын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 08/04 дугаар тогтоолын “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны үндсэн журам”-ын Хоёр /Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нам, эвслийн бүлэг/-ын 2.1  “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нам, эвслийн бүлэгтэй байж болно. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 3 ба түүнээс дээш тооны суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулах эрхтэй”,  2.2 /Нам, эвслийн бүлэг нь дараах эрх, үүрэгтэй байна/-ын  2.2.1 “Нам, эвслийн бүлэг нь өөрт ногдох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдэд жил бүр эргэлтэнд оруулах зарчим баримтлан нэр дэвшүүлж болох бөгөөд тухайн саналаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оруулж санал хураалгаж шийдвэрлэнэ” дэх хэсэгт заасны дагуу өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд саналаа тус тус гаргасан гэж үзэхээр байна.

            5. Нэхэмжлэгч нараас: “...ОАИТХ-д нийт 35 төлөөлөгч сонгогдсоноос Ардчилсан намаас 12 төлөөлөгч сонгогдсон, тухайн 12 төлөөлөгчөөс хурлын Тэргүүлэгчид 4-5 төлөөлөгч сонгогдох эрхийг олгоогүй, тус эрхийг хэрэгжүүлэх боломж бололцоо олгоогүй...”  гэж маргаж байгаа боловч хавтаст хэрэгт цугларсан бичгийн[2] болон Дуу, дүрсний бичлэг бүхий CD-г шинжлэн судлахад хариуцагч ОАИТХ-ын дарга Д.М-аас Ардчилсан намаас сонгогдсон 12 төлөөлөгчөөс 11 төлөөлөгчийг хурлын Тэргүүлэгчид нэрээ дэвшүүлж, сонгогдох эрхтэй талаар тайлбарлаж, энэ талаар нээлттэй эрх олгосон[3] байх тул нэхэмжлэгч нарын “...хурлын Тэргүүлэгчдэд нэр дэвшүүлэх боломж, бололцоо олгоогүй...” гэх шаардлага, тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэв.

6. ОАИТХ нь Ардчилсан намаас сонгогдсон 12 төлөөлөгчөөс хурлын Тэргүүлэгчид нэр дэвшүүлэхгүй бүгд хуралдааныг орхин гарсан тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 /Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно /, 23.9 /Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна./ заасныг баримтлан мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 / Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална/ дэх хэсэгт зааснаар 11 төлөөлөгчийг хурлын Тэргүүлэгчид нэр дэвшүүлж, олонхийн саналаар “ОАИТХ-ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоол” гаргасаныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

7.Түүнчлэн, нэхэмжлэгч нараас маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн  40 дүгээр зүйлийн 40.2.3 /захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах/, 40.3 /Захиргааны актын хууль зүйн үндэслэлд  захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана/  дахь хэсэгт заасныг зөрчсөн талаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй  юм.

            8. Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалттай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасанчлан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын тогтолцоо, эрх хэмжээ, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалттай холбогдсон харилцааг энэхүү тусгайлсан хуулиар  зохицуулахаар хуульчилсан тул хариуцагчийг хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэх боломжгүй байна.

9. Иймд шүүх маргаан бүхий ОАИТХ-ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоол нь хуульд заасан үндэслэл журмын хүрээнд гарсан гэж үзэж, нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн болно.

            10. Нэхэмжлэгч Д.Ө болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар нь энэ өдрийн шүүх хуралдаан болон 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр /удаа дараа/ ирээгүй, түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-аас “...шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж өгөөгүй тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэсэн ба шүүхээс өөр өмгөөлөгч авах талаар тодруулахад “үгүй” гэсэн тул түүний хүсэлтээр шүүх хуралдааны танхимаас гаргаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5 дахь хэсэгт зааснаар  шийдвэрлэсэн болохыг тус тус дурдвал зохино.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23.8, 23.9, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан ОААН, ОАИТХД АНБД Д.Ө, ОАИТХТ Д.Г нарын ОАИТХ- /дарга Д.М/-д холбогдуулан гаргасан ОАИТХ-ын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай” 07 дугаар тогтоолыг хууль бус тул хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.САРАНГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] 2 дахь хавтаст хэргийн 2-22 дугаар тал, хэрэгт авагдсан дүрс бичлэг / 1-4/ CD

[2] 1  дэх хавтаст хэргийн 143-151 тал, 2 дахь ХХ-ийн 2-22

[3] 3 дахь CD-ний 2, 3 дахь хэсэг болон 4 дэх CD, Анхдугаар хуралдааны тэмдэглэл