Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/689

 

 

           

 

 

    2022         05          30                                    2022/ШШТ/

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,  

Улсын яллагч Д.Эрдэнэчимэг /томилолтоор/,        

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ц, түүний өмгөөлөгч Ц.Цогтсайхан,   

Иргэний хариуцагч Г.А, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,   

Шүүгдэгч Г.М, өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :     

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Мд холбогдох 210 300 248 0112 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа барилгын туслах ажилчин, ам бүл *, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо * дүгээр гудамж ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г.М регистрийн дугаар: ЧГ******/. 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.М нь ***оны * дүгээр сарын **-ны өдөр ** цаг * минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Эмээлтийн зам, Монсуль Шатахуун түгээх станцын урд замд Hyundai Sonata-6 маркийн **** УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, з/ зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих мөн дүрмийн 3.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх:, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж, түргэн тусламж, дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-нд яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын тэмдэглэлийн ажил гүйцэтгэж байсан Ц.Тмөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдсэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар

хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Г.М нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 20 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, эмээлтийн зам, Монсуль шатахуун түгээх станцын урд замд Hyundai Sonata-6 маркийн 81-62 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ : а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, з/ зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын тэмдэглэлийн ажил гүйцэтгэж байсан Ц.Тийг мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн тус автотээврийн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь :      

            - гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 20 цаг 00 цаг орчмын Монсуль ШТС-ын урд замд Hyundai Sonata-6 маркийн 81-62 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г.М нь зам дээр ажил хийж байсан Ц.Тийг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан...гэх тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 6 дахь тал/,

            - шуурхай удирдлага дуудлага лавлагааны хуудас /1 дэх хавтаст хэргийн 7 дахь тал/, /2хх-29 дэх тал/,

            - зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 8-15 дэх тал/,   

            - тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / 1дэх хавтас, 16-19 дүгээр тал/,  

            - илтгэх хуудас...22-ын товчоо буюу Ц-332 постонд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд орой 20 цагийн үед Мон сул колонкийн харалдаа төв зам дээр марк улсын дугаар тодорхойгүй тээврийн хэрэгсэл хүн мөргөөд зугтсан байсныг хяналт шалгалт хийж яваад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны урд талын мухар гудамжид хаячихсан байсныг ТЦА-ын эрүүгийн төлөөлөгч ахлах дэслэгч Мөнхбаярт хүлээлгэж өгөв. Жолооч Гүүрүүхүү овогтой Мөнх-Эрдэнэ РД: ЧГ84042277 холбогдогчийг утсаар холбогдож Баянхошуунаас олж уулзан, ЭТЦА-ын эрүүгийн төлөөлөгч Анхбаярт хүлээлгэж өгсөн баримт /1 дэх хавтаст хэргийн 24 дэх тал/,

            - гэрч Б.Мөнх-гаригийн мэдүүлэг /1хх-120-121/,

          - гэрч Б.Лувсанцэрэнгийн мэдүүлэг /1хх-99-100/, 

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ц...Миний хүү Т 2021 оны 8 сарын 30-нд гэртээ ирж хоноод дараа нь 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө ирчихээд ажилдаа явсан. Тухайн хэрэг осол болсон өдөр 14 цагийн үед би хүү Төгөлдөр рүү утсаа залгаж ярихад би 22-ын товчооны зам руу ажилд гарсан, энд ажил хийж байгаа орой 20, 21 цагийн үед ажил тарна, маргааш нь ажиллах уу, амрах уу шийд гарна, орой 20-21 цагийн хооронд яръя гэж хэлсэн...Осол, хэрэг гарсан өдөр 20 цаг 45 минутын орчимд ажлынх нь хүн залгаад Төгөлдөр аваарт ороод, гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн та хурдан хүрээд ир гэж хэлсэн...Хүү Төгөлдөр ухаангүй байдалтай хүлээн авах дээр байж байсан, тэгээд эмчтэй нь уулзахад яаралтай тархины хагалгаанд орно гэж хэлсэн. Тархиндаа хүнд гэмтэл авсан, тархины гол судас задралттай тархины няцрал ихтэй, цус харвалт өгсөн байсан. Би гомдолтой байна, тухайн жолооч нь хэргийн газар дээр анхны тусламж үзүүлээгүй, хэргийн газрыг орхиж зугтаасан, эмнэлэгт хэвтсэнээс хойш одоог хүртэл биечилж уулзаагүй, утсаар ярьсан. Хүүхдээ эрүүл саруул хүртэлх эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Одоогийн байдлаар цаашдаа эмчилгээгээ хийлгээд хөл дээрээ босох юм бол хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувьтай гэж хэлсэн...Одоогийн байдлаар хэвтрийн асаргаанд байгаа. Юм ярьж хэлж чадахгүй, хагас унтаа байдалд, зүүн талын гар хөл нь хүрэхэд бага зэрэг хариу үйлдэл үзүүлнэ, баруун тал бол ямар ч мэдээгүй. Одоо гуурсаар хооллож байгаа. Одоо байнгын нэг хүний асаргаанд байгаа. Биеийн байдал нь ер нь хүнд байгаа. Эмч нар хэлэхдээ эмчилгээ, асаргаа, сувилгаа хэрхэн нөлөөлөхөөс хамаарна их хугацаа шаардагдана гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29, 31 дэх тал/,

- хохирогч Ц.Тийн өвчний түүх /2хх-31-62 дахь тал/, хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

- шинжээчийн дүгнэлт :  Ц.Тийн биед зүүн дух, зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүүн зулай орой, духны хэсэгт тархины эдэд няцрал, зүүн эгэм яс дунд 1/3 хэсгийн цөөн тооны хэлтэрхий үүсгэсэн зөрүүтэй хугарал, зүүн шанаа, хоёр бугуй, баруун сарвуу, зүүн гарын эрхийн хуруу, зүүн гуянд зулгаралт гэмт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална /1 дэх хавтаст хэргийн 133-136/

- авто тээврийн үндэсний төвийн “Сонгинохайрхан” техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт : Hyundai маркийн Sonata-6 загварын 8162 УАС дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарсан, урд копут баруун баруун хэсгээрээ хонхойсон, иж бүрдэл байхгүй, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 5000cd эвдрэл гэмтэл байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ-10.2 мм гэх гэмтэл байна...Тус урд салхины шил хагарсан, урд копут баруун баруун хэсгээрээ хонхойсон гэх гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 10.2 мм байгаа нь тухайн тээврийн хэрэгслийг ашиглах явцад үүссэн байх боломжтой.../1 дэх хавтаст хэргийн 151-155 дахь тал/,   

            - мөрдөгчийн магадлагаа : Hyundai Sonata-6 маркийн 81-62 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Гүүрүүхүүгийн Мөнх-Эрдэнэ нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байх тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; з/ зам дээр ажил, гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтс байдал үүсгэхгүйгээр зорчих; 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осол холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь  хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой дэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах...гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байсан Ц.Т нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байсан “Хайрхан бар” ХХК Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна...гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 158-160 дахь тал/,

- техникийн шинжээчийн дүгнэлт : Hyundai Sonata-6 маркийн 81-62 УАС  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Гүүрүүхүүгийн Мөнх-Эрдэнэ нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 з/ “ Зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих, гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Зам дээр ажил гүйцэтгэж байсан ажилтан Цэрэнлхүндэвийн Төгөлдөр, Батсайханы Лувсанцэрэн нар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна. Зам дээр ажил гүйцэтгэж байсан Хайрхан бар ХХК нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан материалаас тогтоогдохгүй байна...гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 169-170 дахь тал/,  

- шүүгдэгч Г.М: 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 19 цаг өнгөрөөж, ажлаас буугаад хот руу буюу гэр лүүгээ 20 цагийн орчим өөрийнхөө эзэмшлийн Соната маркийн 81-62 УАС улсын дугаартай автомашиныг жолоодоод хөдөлсөн. Тэгээд 22-н товчоогоор нэвтэрч гараад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй замын зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр уруудаад явж байсан тухайн үед үзэгдэх орчин харанхуй болж байсан болохоор зөрж өнгөрсөн машинуудын гэрэл гялбаад зөрөөд байсан. Тэгээд явж байхад гэнэт нүдэнд нэг хар юм үзэгдээд миний машинд мөргүүлсэн. Тухайн үед тулаад ирсэн болохоор зогсох боломж байгаагүй. Тэгээд гайхаад чигээрээ явж байгаад үхэр мал мөргөчихлөө гэж бодсон. Тэр хавиар хүн явдаггүй зэлүүд байсан болохоор тэгж бодсон. Тэндээ зогсолгүй цааш нэлээн явж байгаад зүүн гар тийш эргээд хаягийг нь мэдэхгүй хашааны үүдэнд машинаа байрлуулж орхиод буцаад хэргийн газар болох осол гарсан газарт очиход тэнд ямар нэгэн осол болсон шинж тэмдэг байгаагүй. Тэгэхээр нь үхэр мөргүүлчихээд үсрээд алга болсон юм уу гэж бодоод буцаж явсан…гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 197-198 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-197-198, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.     

2.2. Шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирлын хооронд шалтгаант холбоо, түүнчлэн хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан тус шүүгдэгч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл тус тус тогтоогдсон.

Замын хөдөлгөөний дүрэм нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар тус хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт бөгөөд тус шүүгдэгчийн хувьд хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болох автотээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тус Замын хөдөлгөөний дүрмээр хүлээлгэсэн үүргийг зөрчсөн нь тогтоогдсон байх тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.

2.3. Хохирогч Ц.Тийн ажиллуулж байсан “....” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг иргэний хариуцагчаар татсан, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар дүгнэлт гарсан /1хх-178-181/ байх бөгөөд тухайн компанид Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцсон /2хх-67/, энэ хүрээнд тус  хэргийн оролцогч, талууд маргаан бүхий санал, дүгнэлт гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.       

Иймд шүүгдэгч Г.М авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

3. Хохирол, хор уршиг : 

Хохирогч талаас гэмт хэргийн улмаас хохиролд мөрдөн байцаалтын шатанд 5.813.491 төгрөг /1хх-36-68/, шүүхийн шатанд 706.250 төгрөгийн баримт гаргасан /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч үл марган тухайн хохирлуудыг төлж барагдуулахаа илэрхийлсэн байх ба нийт 2.900.000 төгрөгийг төлсөн /2хх-66, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул 3.619.741 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй гэж үзнэ.    

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг болон тус гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл, түүний хор уршигт хамаарах баримтаас үзэхэд тус гэмт хэргийн улмаас хохирогч дахин нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх, эмчлэгдэх үндэслэлтэй байх тул хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь тус гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн тус шүүгдэгч болон иргэний хариуцагч болох “Гэрэлт зам ундрага” ХХК-иас тус тус нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Учир нь, хохирогч Ц.Тийг ажиллуулж байсан гэх “****” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцсон /2хх-67/, мөн тус компани нь тухайн үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар зарим зөрчил гаргасан,  түүнчлэн тухайн ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үед хамаарах үйлдвэрлэлийн ослын акт тогтоогдох зэрэг асуудлаар шинжээчийн дүгнэлт гарсан байх /1хх-178-181/ тул ажилтан ба ажил олгогчийн хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хүрээнд хамаарах хууль тогтоомжийн дагуу иргэний хариуцагчийн хувьд тус хохирогчид учирсан гэм хорын зарим хохирол, зардлыг арилгах үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.         

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хөрөнгө, ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /1хх-124, 126, 199-204, 206, 207-328, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, тус нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ял руу дүйцүүлэн, нэмж нэгтгэж, шүүгдэгчийн биечлэн ялыг 2 жил 3 сар хорих ялаар тогтоож, тус хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.     

 

  1. Бусад асуудал   

Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч 2022.04.25-2022.05.30-ны өдрийн байдлаар нийт 35 цагдан хоригдсон байх тул эдлэх ялд оруулан тооцож,  шүүгдэгчийн 355287 дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүр гүүлэх нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

                                                                        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.М авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.         

2. Шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ялаар тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2.-д зааснаар шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож 90 хоног буюу 3 сарыг нэмж нэгтгэж, шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн биечлэн эдлэх ялыг  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М биечлэн эдлэх 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.     

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М цагдан хоригдсон 35 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.     

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүдэгч Г.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолсугай.                

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мэс 3.619.741 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Цт олгосугай.   

8. Тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар тус гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

9. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.    

10. Шүүгдэгч Г.М ** дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.     

11. Шүүгдэгч Г.М цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.    

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

13. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол тус шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г