Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2018/01235

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанд;

Нэхэмжлэгч:О аймгийн Б сумын О багт байрлах, “Д” ХХК-ний  нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Хөвсгөл аймгийн М суманд байрлах “Ж” ХХК-нд  холбогдох, 6.119.394.28 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор, нэхэмжлэгч “Д” ХХК-ний захирал Л.А \онлайнаар\, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч “Д” ХХК-ний захирал Л.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани болон “Ж” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн  250  дугаар тогтоолын дагуу улсын хэмжээнд  сургуулиудын сурагчийн дүрэмт хувцас болох ноосон майк, кардиганыг нэгдсэн нэг загвараар зөвхөн Монгол хонины ноосон утсаар үйлдвэрлэн нийлүүлнэ гэсний дагуу төсөлд хамрагдаж “Эрдэнэт хивс” ХХК-иас ноосон утас авч үйлдвэрлэлээ явуулах болоход “Эрдэнэ хивс” ХХК нь Үйлдвэр хөдөө аж ахуйн яам\хуучин нэрээр\-наас сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхэд “Д” ХХК, “А” ХХК, “Бээст кашмер” ХХК-д ээрмэл ноосон утас нийлүүл гэсэн хуваарь ирсэн. “Ж” ХХК-д нийлүүлэх боломжгүй, танай компаниар дамжуулан олгож танайхтай тооцоо нийлж болох юм гэсний дагуу манай компаниар дамжуулан 2013 оны 7 дугаар сарын 29-ны өдөр 5.749.749 төгрөгний хонины ноосон ээрмэл утасыг “Ж” ХХК-ний  захиралын төрсөн дүү Г.Ц УНУ 9206 улсын дугаартай машинтай ирж авсан.Мөн технологич Г.Ц “Эрдэнэт хивс” ХХК-иан танайхаас заавал хүнтэй ирж ав гээд утас өгөхгүй байна гэж надтай утсаар ярихад би мастер А.Г-гийг явуулж 326.760.28  төгрөгний утас авсан.Мөн дараа нь утас явуулаач утас дутаад байна гэж ярьсны дагуу “Эрдэнэт хивс” ХХК-ний Хөвсгөл дахь нэрийн барааны бараа явхад 42.885 төгрөгний утас явуулсан.Ингээд нийт 6.119.394.28 төгрөгний тооцоог манай компанид төлж барагдуулаагүй өнөөдрийг хүрлээ.”Эрдэнэт хивс” ХХК нь ээрмэл утасныхаа үнийг төлөхийг шаардаж манай компаниас шүүхээр нэхэмжилсний дагуу Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс төлбөрөө барагдуулахыг шаардаж маш хүнд байдалтай байна.”Ж” ХХК-иас хэд хэдэн удаа утасны төлбөрөө төлөө гэж шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл ямарч тооцоогоо хийгээгүй байгаа тул 6.119.394.28 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ”Ж” ХХК-ний захирал Г.Амарболд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн  250  дугаар тогтоолоор сургуулийн сурагчдад ноосон майк, кардиганыг үндэсний үйлдвэрлэгч нараар үйлдвэрлэн нийлүүлэхээр болсон бөгөөд ҮХАА-н яамнаас ноосон утас үйлдвэрлэгч болон сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарыг уг төсөлд оролцох санал тавьсны дагуу манай компани уг төсөлд хамрагдсан юм. ҮХААЯ-ны төслийг хариуцсан мэргэжилтэн болон төслийн зээлд хамрагдах болсон бүх компаниуд хамтран уулзалт хийж уг уулзалтаар  туслах материалуудыг нийлүүлэх компаниудаа хуваарилсан бөгөөд энэ хуваарилалтын дагуу манай компаний туслах материалуудыг “Д” ХХК, “Мөнгөн пирамид” ХХК, Монголын нэхмэл сүлжмэлийн Холбоо ТББ, “Бээст кашимер” ХХК зэрэг компаниудаас авсан.Зээлийг дамжуулан зээлдүүлэх толгой компаниуд байсан бөгөөд манай компани “А” ХХК-тай гэрээ байгуулж ажилчдийн цалинд 7.247.360 төгрөгийг авсан. ҮХААЯ, Монголын нэхмэл сүлжмэлийн холбоо ТББ болон дамжуулан зээлдүүлэгч компаниуд кардиган, майк үйлдвэрлэх бүх материал болон ажлын хөлсийг зээлээр олгох харин үйлдвэрлэгч компаниуд  кардиган майкаа чанар стандартын дагуу үйлдвэрлэн 2013 оны 8 дугаар сарын 20 гэхэд хүлээлгэн өгөх, дээрх бүтээгдэхүүний борлуулалтаас зээлийг эргэн төлөхөөр тохиролцсон юм.Үүний дагуу манай компани нийт 1000 ширхэг сурагчийн хувцас үйлдвэрлэсэн бөгөөд “А” ХХК-д 980 ширхэг сурагчийн кардинган \1 бүхийн үнэ 26,400 төг\ 28 кг 400 гр хонины ноосон утас \ 1кг үнэ 30.470\, нийт 593,040 төгрөгний туслах материал зэргийг хүлээлгэн өгч тооцоо нийлсэн.Бид ҮХААЯ, Монголын нэхмэл сүлжмэлийн холбоо ТББ,”А”ХХК-ний өгсөн захиалга,тохиролцооны дагуу зээлийн материалаар ажлыг гүйцэтгэж тохиролцсон цаг хугацаанд чанар, стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн нийлүүлж 2015 оны 4 сарын 15-ны өдөр хоорондын тооцоогоо хийсэн бөгөөд уг санхүүгийн тооцоогоор манай компани дээр төгрөгний авлага тусгагдаад байгаа юм.Иймд тус компани “Д” ХХК-ийн өмнө ямар нэгэн төлбөрийн хариуцлага хүлээх боломжгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч “Д” ХХК-ний захирал Л.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Манай компани, ”Ж” ХХК-ний  аль аль нь уг төсөлд хамрагдаж байсан боловч манайх ”Ж” ХХК-д ээрмэл утас нийлүүлэх гэрээ  байгуулаагүй. Тус компани нь манайх руу яриад “Эрдэнэт хивс” ХХК-иас утас авах гэсэн боловч өгөхгүй байна. Харин танайхаар дамжуулж авч болно гэсэн тул аваад өгөөч төлбөрийг танай компанид  төлнө гэсний дагуу бид “Эрдэнэт хивс” ХХК-иас өөрийн нэр дээр 6.119.394.28 төгрөгний ээрмэл утас авч өгсөн.Гэтэл уг мөнгөө өгөхгүй өнөөдрийг хүргэж байна. ”Эрдэнэт хивс” ХХК нь манай өөрийн авсан утсан дээр “Ж” ХХК-ний авсан утсыг нэмээд “Д” ХХК-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүхийн шийдвэрээр уг нэхэмжлэл хангагдаж, одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдан, өр төлбөр нэхэгдэж манай компани хүнд байдалтай байна.Бидний хооронд ямар нэгэн гэрээ байгууллагдаагүй боловч  ”Ж” ХХК нь манайхаас 6.119.394.28 төгрөгний ээрмэл утас авсан нь үнэн тул гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид 6.119.394.28 төгрөгний ээрмэл утсыг “Д” ХХК-иас авсан нь үнэн боловч дураараа очоод авчихсан юм байхгүй. “А” ХХК-иас гэрээний дагуу ээрмэл утас авахаар холбогдоход бид Эрдэнэт хивс ХХК-иас утас авах хуваарьтай тиймээс танайх ойрхон юм чинь тэндээс утсаа авчих гэсний дагуу авсан юм.Гэрээний дагуу бид Монголын нэхмэл сүлжмэлийн холбоо ТББ, ”А” ХХК-ний өгсөн захиалга, тохиролцооны дагуу зээлийн материалаар ажлыг гүйцэтгэж тохиролцсон цаг хугацаанд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн нийлүүлсэн.Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тооцоогоо нийлсэн байтал дахин утасны үнэ гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, гэрээний үүрэг давхцсан асуудал болж байна. Тэгээд ч бид “Д” ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “Д” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч “Ж” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас хонины ноосон ээрмэл утасны үнэ болох 6.119.394.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ”хариуцагч байгууллага нь  манайхаас 2013 оны 7 дугаар сарын 29-ны өдөр 5.749.749 төгрөгний, 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 326.760.28 төгрөгний, 2013 оны 9 дүгээр сард 42.885 төгрөгний буюу нийт  6.119.394.28  төгрөгний хонины ноосон ээрмэл утас авсан тул гаргуулж авна” гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татгалзлын үндэслэлээ”Монгол улсын Засгийн газрын  өдрийн тогтоолоор дунд сургуулийн сурагчдад ноосон майк, кардиганыг үндэсний үйлдвэрлэгч нараар үйлдвэрлүүлэн нийлүүлэхээр болсон бөгөөд манай компани “А” ХХК-тай гэрээ байгуулж 1000 ширхэг сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхээр болсон бөгөөд туслах материал хонины ноосон утасыг “А” ХХК-иас авахаар яриахад тус компаний захирал манайх утсаа “Эрдэнэт хивс” ХХК-иас авах хуваарьтай тиймээс тэндээс авчих гэсэн. “Эрдэнэд хивс” ХХК-тай холбогдоход “Д” ХХК-д манайх утас нийлүүлж байгаа тэндээс ав гэсний дагуу авсан. Ингээд уг утсаар бүтээгдэхүүнээ хийж “А” ХХК-д тооцоо нийлж хүлээлгэн өгсөн. Бид “Д” ХХК-тай ямар нэгэн гэрээ байгууллаагүй,мөн бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тооцоо нийлсэн” гэж тус тус тайлбарлаж байна.

Монгол Улсын Засгийн газрын “Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай”  2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн  250  дугаар тогтоолын дагуу  Үйлдвэр хөдөө аж ахуйн яам \хуучин нэрээр\-наас ноосон утас үйлдвэрлэгч болон сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нартай зээлийн гэрээ байгуулсан байх ба гэрээгээр сурагчийн дүрэмт хувцасны нэмэлт иж бүрдэл болох сүлжмэл майк, кардиган үйлдвэрлэх зориулалттай  хонины ноосон ээрмэл утас  үйлдвэрлэх санхүүжилтэнд зориулж “Эрдэнэт хивс” ХХК-д 200.000.000 төгрөгийг, сүлжмэл бүтээгдэхүүн нийлүүлэх “А” ХХК-д 910.000.000 төгрөгийг  хөнгөлттэй нөхцлөөр олгожээ.

 “Эрдэнэт хивс” ХХК нь хонины ноосоор хийсэн ээрмэл утсыг “Д” ХХК, “А” ХХК, “Бээст кашимер” ХХК-иуд нийлүүлэх, “А” ХХК нь уг ээрмэл утсаар сурагчийн дүрэмт хувцас болох сүлжмэл майк, кардиган үйлдвэрлэх, мөн үүнийхээ тодорхой хэсгийг “Ж” ХХК-иар үйлдвэрлэн нийлүүлэхээр дамжуулан зээлдэгчийн үүрэг хүлээж “Ж” ХХК-д 7%-н хүүтэй 4 сарын хугацаатай 7.247.360 төгрөгийг зээлж, “Ж” ХХК нь кардиган майкаа чанар стандартын дагуу үйлдвэрлэн 2013 оны 8 дугаар сарын 20 гэхэд хүлээлгэн өгөх, дээрх бүтээгдэхүүний борлуулалтаас зээлийг эргэн төлөхөөр тус тус тохиржээ.

Дээрх гэрээнүүдээс үзэхэд “Д” ХХК нь Үйлдвэр хөдөө аж ахуйн яам\хуучин нэрээр\-наас “Эрдэнэт хивс” ХХК-тай байгуулсан гэрээнд “Эрдэнэт хивс” ХХК-ний хонины ноосон ээрмэл утсыг дамжуулан нийлүүлэхээр тохирсон байх боловч “Ж” ХХК-нд ноосон ээрмэл утас нийлүүлэх үүрэг хүлээгээгүй байна.

Гэвч хариуцагч нь 2013 оны 7 дугаар сарын 29-ны өдөр 5.749.749 төгрөгний, 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 326.760.28 төгрөгний, 2013 оны 9 дүгээр сард 42.885 төгрөгний буюу нийт  6.119.394.28  төгрөгний хонины ноосон ээрмэл утсыг “Д” ХХК-иас авсан болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байхаас гадна зохигч энэ талаар маргаагүй байна.Иймд хариуцагчийг уг хонины ноосон ээрмэл утсыг нэхэмжлэгчээс хүлээн авсан гэж үзнэ.

Хавтаст хэрэгт авагдсан баримт болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэж үзэхэд нэхэмжлэгчээс хариуцагчид 6.119.394.28  төгрөгний хонины ноосон ээрмэл утас шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байх ба харин нотлох баримтанд үндэслэн тэдний хооронд үүрэг үүсээгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн татгалзлын үндэслэл болох бид “Д” ХХК-иас 6.119.394.28  төгрөгний хонины ноосон ээрмэл утас авсан нь  боловч ямар нэгэн гэрээ байгуулаагүй гэх тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтуудаас дүгнэвэл нэхэмжлэгч нь 6.119.394.28  төгрөгний ээрмэл утсыг хариуцагчид шилжүүлсэн нь ямар нэгэн үүрэгт үндэслэгдсэн гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй ба харин хариуцагч нь “А” ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэх нэрийдлээр нэхэмжлэгчээс 6.119.394.28  төгрөгний ээрмэл утас авсан атлаа үнийг нь төлөөгүй болох нь нотлогдож байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн  492.1.1-д”...хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй...” тохиолдолд бусдын  өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй” гэжээ.

Хуулийн дээрх заалтаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчаас түүнд шилжүүлсэн утасны үнэ болох 6.119.394.28 төгрөгийг шаардах эрхтэй ба дээрх үндэслэлээр хариуцагчаас хонины ноосон ээрмэл утасны үнэ 6.119.394.28 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

“Ж” ХХК нь өөрт хохирол учирсан гэж үзвэл  холбогдох этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.   

        Иймд хариуцагч “Ж” ХХК-иас 6.119.394.28/зургаан сая нэг зуун арван есөн мянга гурван зуун ерэн дөрвөн төг хорин найман мөн/ төгрөгийг гаруулж нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжинд 112.890/ нэг зуун арван хоёр мянга найман зуун ер/ төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 6.119.394.28 /зургаан сая нэг зуун арван есөн мянга гурван зуун ерэн дөрвөн төгрөг хорин найман мөнгө/ төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 112.890/ нэг зуун арван хоёр мянга найман зуун ер/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон