| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2018/02084/И |
| Дугаар | 2214 |
| Огноо | 2018-06-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2214
| 2018 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 101/ШШ2018/02214 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Б” ХХК / -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Э-д холбогдох,
4,772,682 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болортуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо, нарийн Бчгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болортуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн П№10-р павильонд мах махан бүтээгдэхүүн худалдан борлуулдаг иргэн Б.Э нь “Б” ХХК-иас мах махан бүтээгдэхүүнийг падаанаас падааны хооронд тооцоо хийх нөхцөлөөр худалдан авч борлуулдаг.
“Падаанаас падааны хооронд” тооцоо хийх нөхцөлөөр тооцоогоо хийх хугацаандаа зарим удаагийн худалдан авалтынхаа тооцоог хийхгүй өдий хүрсэн. Үүнд:
Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Б.Э нь Нарантуул Худалдааны төвийн өргөтгөл хэсгийн 10 дугаар павилионд мах, махан бүтээгдэхүүний лангуу ажиллуулдаг. “Б” ХХК-тай 2015 оны 7 сараас бараа нийлүүлж, хамтарч ажиллаж эхэлсэн. Энэ байгууллагаас бараа авч эхэлснээс хойш бараа бүтээгдэхүүнээ зээлж, төлбөрийн үлдэгдлийг нь сар бүрийн 5-ны өдрийн дотор төлж дуусгах эргэлтийн журмаар худалдан авч, нийлүүлдэг байсан. Уг байгууллагад барааны төлбөрийн үлдэгдэлтэй хэдий ч 4,772,682 төгрөгийг бүхлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус байгууллагаас миний борлуулагч Одбаярт төлсөн мөнгийг давхардуулан нэхсэн байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь зөвшөөрч байна...” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Э.Мөнхзолбоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хариуцагчийн тайлбартай танилцаад төлбөр төлсөн талаарх дансны хуулгаа авч ирж өг гэхэд өгөөгүй, төлсөн талаарх баримт байхгүй учир маргаад байх зүйлгүй байна. Эрэн сурвалжилсан 70,200 төгрөг, нотариатын зардал 18,400 төгрөгөөсөө татгалзах боломжтой бол багасгаж өгөхийг нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хүсэж байна...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан Бчмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК хариуцагч Б.Эд холбогдуулан “худалдсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 4,684,082 төгрөг, Бчиг баримт нотариатаар гэрчлүүлсний төлбөр 18,400 төгрөг, эрэн сурвалжлахад гарсан зардалд 70,200 төгрөг, нийт 4,772,682 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Э “зарим төлбөрийг тооцоогүй байна” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
“Б” ХХК нь мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Худалдагч “Б” ХХК 2015.11.30-нд 261,313 төгрөгийн, 2016.02.01-нд 261,000 төгрөгийн, 2016.02.03-нд 272,000 төгрөгийн, 2016.01.13-нд 273,780 төгрөгийн, 2016.02.05-нд 989,200 төгрөгийн, 2016.02.06-нд 489,620 төгрөгийн, 2016.02.20-нд 279,600 төгрөгийн, 2016.02.26-нд 694,600 төгрөгийн, 2016.03.07-нд 29,418.4 төгрөгийн, 2016.03.10-нд 318,110 төгрөгийн, 2016.03.25-нд 315,030 төгрөгийн, 2016.04.01-нд 210,790 төгрөгийн, 2016.05.04-нд 231,090 төгрөгийн, 2016.05.09-нд 244,210 төгрөгийн, 2016.05.11-нд 233,170 төгрөгийн, нийт 5,102,931.4 төгрөгийн үнэ бүхий мах, махан бүтээгдэхүүнийг худалдан авагч Б.Эд хүлээлгэн өгсөн, Б.Э нь нийт 4,984,082 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зарлагын баримтууд, 2017.11.06-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэргээр тогтоогдож тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь Бет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт Бчгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Хариуцагч Б.Э нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох худалдан авсан барааны хэлэлцэн тохирсон үнийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ Белүүлээгүй буруутай байна.
Хариуцагч Б.Э тооцоо нийлснээс хойш зарим төлбөрийг төлсөн гэж тайлбарласан байх боловч энэ талаарх баримтыг хэрэгт өгөөгүй учир төлсөн гэж үзэхгүй ба нэхэмжлэгч тал 300,000 төгрөгийг төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрч тооцооноос хассан байна.
Иймд хариуцагч Б.Эаас зарлагын баримт, тооцоо нийлсэн актаар баталгаажсан 4,984,082 төгрөгөөс 2018.03.05-нд төлсөн 300,000 төгрөгийг хасаж, 4,684,082 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Худалдан авагч Б.Э худалдан авах гэрээний үүргээ Белүүлэхгүй байснаас нэхэмжлэгч тал шүүхэд хандсан боловч Б.Э хаягтаа байхгүй үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулсан, эрэн сурвалжлуулахад 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.25-ны өдрийн 00061 дугаартай захирамж, мөн шүүхийн 2018.03.09-ний өдрийн 00828 дугаартай шийдвэр, банкны орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу хохирлоо шаардах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэгчээс гарсан зардал 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Харин нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа холбогдох баримтаа өөрөө бүрдүүлж, цуглуулж өгөх үүрэгтэй тул нотариатын зардалд төлсөн гэх 18,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.
Иймд хариуцагч Б.Эаас 4,754,282 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 18,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Эаас 4,754,282 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 18,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 91,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас 91,018 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ Белүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ