| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2017/0841/э |
| Дугаар | 2022/ШЦТ/564 |
| Огноо | 2022-06-27 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/564
2022 06 27 2022/ШЦТ/564
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,
Улсын яллагч: О.Нандинцэцэг,
Шүүгдэгч: Б.Г /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Гид холбогдох эрүүгийн 2211000001246 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Б.Г, //, Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Говь” ХХК-д оёдолчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 372 А тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 05 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд такси үйлчилгээнд явж байхдаа А.П Чингэлтэй дүүргийн 07 дугаар хороо, Хувьсгалчдын Г-681 тоот хашааны гадаа буухдаа мартаж буусан Samsung Galaxy S20 Fe загварын rap утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж, 1.039.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2211000001246 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч А.П “...2022 оны 05 дугаар сарын 13-ны шөнө 23 цаг 40 минутын орчимд П.Уранчимэг найзын хамт Сүхбаатар дүүргийн Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн гэрлэн дохиотой уулзвараас такси барин Чингэлтэй дүүргийн 07 дугаар хороо, Хувьсгалчдын Г-681 тоот хашааны гадаа буухдаа буусан Samsung Galaxy S20 Fe загварын rap утсаа мартаж буусан. Уг таксины жолоочийн Хаан банкны 5098148460 дугаартай дансаар төлбөрөө шилжүүлсэн тул би цагдаагийн байгууллагад хандсан. 2022 оны 05 дугаар сарын 14-ний шөнө 00 цаг 20 минутын орчим орондоо утсаараа юм үзэх гэсэн чинь байхгүй байсан. Тэгээд найз Уранчимэгийн 95205547 дугаарын утсаар өөрийн 93095577 дугаарын утас руу нэг цагийн турш залгасан боловч хэн ч аваагүй, улмаар холбогдох боломжгүй болсон. Таксинд суухаас өмнө нь 95855528 дугаартай найзтайгаа ярьснаас хойш 2-3 минутын дараа таксинд суусан. Миний утас дүүрэн цэнэгтэй байсан. Учир нь найзуудтайгаа сууж байхдаа өөрийн повер банк ашиглан цэнэглэсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 9-10/,
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-29/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 30-31/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 05 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд такси үйлчилгээнд явж байхдаа А.П Чингэлтэй дүүргийн 07 дугаар хороо, Хувьсгалчдын Г-681 тоот хашааны гадаа буухдаа мартаж буусан Samsung Galaxy S20 Fe загварын rap утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж, 1.039.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч А.П “...2022 оны 05 дугаар сарын 13-ны шөнө 23 цаг 40 минутын орчимд П.Уранчимэг найзын хамт Сүхбаатар дүүргийн Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн гэрлэн дохиотой уулзвараас такси барин Чингэлтэй дүүргийн 07 дугаар хороо, Хувьсгалчдын Г-681 тоот хашааны гадаа буухдаа буусан Samsung Galaxy S20 Fe загварын rap утсаа мартаж буусан. Уг таксины жолоочийн Хаан банкны 5098148460 дугаартай дансаар төлбөрөө шилжүүлсэн тул би цагдаагийн байгууллагад хандсан. 2022 оны 05 дугаар сарын 14-ний шөнө 00 цаг 20 минутын орчим орондоо утсаараа юм үзэх гэсэн чинь байхгүй байсан. Тэгээд найз Уранчимэгийн 95205547 дугаарын утсаар өөрийн 93095577 дугаарын утас руу нэг цагийн турш залгасан боловч хэн ч аваагүй, улмаар холбогдох боломжгүй болсон. Таксинд суухаас өмнө нь 95855528 дугаартай найзтайгаа ярьснаас хойш 2-3 минутын дараа таксинд суусан. Миний утас дүүрэн цэнэгтэй байсан. Учир нь найзуудтайгаа сууж байхдаа өөрийн повер банк ашиглан цэнэглэсэн юм” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 9-10/, Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-29 /, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 30-31 / зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Гийн үйлдэл нь хүний өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд прокуророос шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд зүйлийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Гийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Гийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч А.Пүрэвсүрэн нь /хх-ийн 42/ гомдол саналгүй болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж үзлээ.
Иймд Б.Гид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдаж, хохирогч А.Пүрэвсүрэн нь /хх-ийн 42/ гомдол санал байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд зүйлийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Шүүгдэгч Б.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМ