Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1371

 

 

“КЛ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/01264 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч”КЛ” ХХК-ийн хариуцагч “ЖГ” ХХК, “Э” ХХК-д холбогдуулан гаргасан тээвэрлэлтийн гэрээний үүрэгт хариуцагч “ЖГ” ХХК-д холбогдуулан үндсэн төлбөр 41 395 300 төгрөг, алданги 20 697 650 төгрөг, нийт 62 092 950 төгрөг, хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан үндсэн төлбөр 53 310 700 төгрөг, алданги 27 521 650 төгрөг, нийт 80 832 350 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ажил гүйцэтгэх ачаа тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 62 092 800 төгрөг гаргуулах тухай. "КЛ" ХХК нь 2014, 2015 онуудад "ЖГ" ХХК-ийн захиалгаар БНХАУ-аас тусгай зориулалтын хөргүүртэй 40 тонын чингэлгээр удаа дараалан нийт 25 чингэлэг гахайн махыг зөөж тээвэрлэсэн болно. Дээрх тээвэрлэлтийн тээврийн зардал болох нийт 41 395 300 төгрөгийг "ЖГ" ХХК-иас 2015, 2016 онуудад удаа дараалан албан тоотоор болон утсан харилцуур, компанийн захирал болон нягтлан бодогч нартай удаа дараалан биечлэн уулзаж нэхэмжлэн шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлж барагдуулаагүй болно. Иймд ачаа тээвэрлэлтийн үндсэн төлбөр болох 41,395,300 төгрөг болон 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх нийт 270 хоногийн 0.5 хувийн алданги тооцож алданги болох 55 883 650 төгрөгөөс нэхэмжлэх үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх 20 697 650 төгрөгийг нэмж нийт 62 092 800 төгрөг мөн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн төлбөр болох 468 450 төгрөгийг хариуцагч "Жингийн гол" ХХК-аас гаргуулж өгнө үү.

Хариуцагч "Эпэг" ХХК-ний хувьд: Ажил гүйцэтгэх ачаа тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 80 832 350 төгрөг гаргуулах тухай. "Континентал ложистик" ХХК нь 2014, 2015 онуудад "Эпэг" ХХК-ийн захиалгаар БНХАУ-аас тусгай зориулалтын хөргүүртэй 40 тонын чингэлгээр удаа дараалан нийт 31 чингэлэг гахайн махыг зөөж тээвэрлэсэн болно. Дээрх тээвэрлэлтийн тээврийн зардал болох нийт 53 310 700 төгрөгийг "Эпэг" ХХК-аас 2015, 2016 онуудад удаа дараалан албан тоотоор болон утсан харилцуур, компанийн захирал болон нягтлан бодогч нартай удаа дараалан биечлэн уулзаж нэхэмжлэн шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлж барагдуулаагүй болно. Иймд ачаа тээвэрлэлтийн үндсэн төлбөр болох 53 310 700 төгрөг болон 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх нийт 280 хоногийн 0.5 хувийн алданги тооцож алданги болох 74 634 980 төгрөгөөс нэхэмжлэх үндсэн төлбөрийн 50% тай тэнцэх 27 521 650 төгрөгийг нэмж нийт 80 832 350 төгрөг мөн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн төлбөр болох 562 115 төгрөгийг хариуцагч "Эпэг" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжпэгчийн төлөөлөгч Д.Нарангарав нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагч “ЖГ” ХХК-тай ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэх харилцаа үүсэж, 2014-2015 онд БНХАУ-аас хөргүүртэй чингэлгээр 25 удаа тээвэрлэлт хийсэн. Нийт 41 395 300 төгрөгний тээврийн зардлыг нэхсэн боловч барагдуулаагүй. Иймд үндсэн төлбөр 41 395 300 төгрөг, алданги 20 697 650 төгрөг, нийт 62 092 800 нэхэмжилж байгаа болно. Мөн хариуцагч “Э” ХХК-тай тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. 80 832 350 төгрөг нэхэмжилж байна. Мөн тээвэрлэлтийг 31 удаа хийсэн. Тээврийн үндсэн төлбөр нь 53 310 700, энэ нь 2014-2015 оных юм. Удаа дараа нэхэмжилсэн боловч өгөөгүй. Иймд алданги 27 521 600 төгрөг, нийт 80 832 350 төгрөгийг "Эпэг" ХХК-иас гаргуулж өгнө үү. Энэ хоёр хэрэг нь хариуцагчийн хүсэлтээр нэгтгэгдсэн. Учир нь эгч дүү хоёрын компани юм. Тухайн үед тээвэрлэлт хийх үеэр утсаар болон цахимаар захиалга өгдөг байсан тул тэр болгон бичгээр гэрээ хийгээгүй, амаар яриад гэрээгээ хийдэг байсан. Хариуцагч нараас зарим төлбөрийг хийсэн тул нэхэмжлэл болон төмөр замаас ирүүлсэн баримтууд зөрж байгаа юм. Хариуцагчийн яриад байдаг Хятадын компаний талаар мэдэхгүй. Бид тээвэрлэхэд гарсан зардалаа нэхэмжилж байгаа болно гэжээ.

 

Хариуцагч "Жингийн гол" ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч”КЛ” ХХК нь манай компаниас ачаа тээвэрлэлтийн үндсэн төлбөр болох 41 395 300 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх нийт 270 хоногийн алданги тооцож, 20 696 650 төгрөгийг нэмж нийт 62 092 800 төгрөг мөн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн төлбөр болох 468 450 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг 2016 оны 12 дугаар capын 06-ны өдөр гардан авсан. Манай компани 25 чингэлэг гахайн махыг зөөж тээвэрлэсэн мөнгийг”КЛ” ХХК-д төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Дээрх гахай болон тахианы махыг манай компани БНХАУ-ын Гансу пингао хүнсний бүтээгдэхүүн ХХК-иас оруулж ирдэг бөгөөд бүтээгдэхүүн нийлүүлэгч компани нь ачааг БНХАУ-ын Эрээн хотод хүргэж, Эрээн хотоос тээвэр зуучийн “Жиадели “ХХК нь Эрээнээс Улаанбаатар хот хүртэлх ачааны тээвэрлэлтийн асуудлыг хариуцдаг байсан. Ачааны мөнгийг манай компани “Жиадели” ХХК-ийн захирал Чэн Жинг Лид манай компанийн ажилтан Д.Пүрэвсүрэнгийн данснаас шилжүүлдэг байсан. Энэ тухай нотлох баримтыг хавсаргасан. Уг ачаа тээвэрлэлтийн талаар манай компани”КЛ” ХХК харилцаа үүсээгүй. Харин Эрээн хотоос ачуулсан өөрийн ачааг”КЛ” ХХК-иас хүлээн авдаг байсан. Ачаа хүлээн авах үед ачааны хөлсний талаар манай компанитай юу ч ярьдаггүй байсан. Нэхэмжлэлд дурдсан шиг ачааны мөнгөө төл гэсэн асуудлаар утсаар яриагүй, биечлэн уулзаагүй, мөн нэхэмжлэгч компаниас төлбөр төл гэсэн. 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №1/05, 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №1/26 тоот албан бичгийг хүлээн аваагүй болно. Иймд тус компанид холбогдуулан гаргасан”КЛ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Эпэг" ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: "Континентал ложистик" ХХК нь Ажил гүйцэтгэх ачаа тээвэрлэлтийн үнэ болох 53 310 700 төгрөг болон алданги 27 521 650 төгрөг нийт 80 832 350 төгрөгийг "Эпэг" ХХК-иас гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараахи хариу тайлбарыг гаргаж байна. Манай "Эпэг" ХХК нь БНХАУ-ын Тансу Пингао фүүдс" компаниас гахай болон тахианы мах оруулж ирдэг бөгөөд БНХАУ-ын эрээн хотын "Жиадели" компаниар ачаа тээвэрлэлтийг гүйцэтгүүлдэг байсан. БНХАУ-ын Эрээн хотын "Жиадели" компани нь”КЛ” ХХК-иар ачааг тээвэрлүүлдэг байсан. Ачаа гааль дээр ирэх үед манай компанид мэдэгдэж бид ачаагаа хүлээн авдаг байсан. Энэ үед ачаа тээвэрлэлтийн зардлыг "Континентал ложистик" ХХК нь “Жиадели" ХХК-иас авдаг байсан учраас манай ачааг шууд хүлээлгэн өгдөг байсан. Манай компани "Континентал ложистик" ХХК-иар ачаагаа тээвэрлүүлдэг байсан бол ачаа ирэх үед тээвэрлэлтийн зардлаа шаардаж, ачааг хүлээлгэн өгөхгүй байх эрхтэй. "Континентал ложистик" ХХК нь 2015 болон 2016 онуудад "Эпэг" ХХК-д ачаа тээвэрлэлтийн хөлс төлөх талаар нэхэмжлэл, албан тоот, мэдэгдэл өгч байсан гэж нэхэмжлэлд дурджээ. Манайд ачаа тээвэрлэлтийн зардал төл гэж нэг ч удаа албан тоот, мэдэгдэл ирүүлж мөн шаардаж байгаагүй. Нэг ч удаа ирж уулзахдаа “Жиадели" ХХК-ийн захирал Чэнг Жинг Ли хаанаас олж уулзах талаар асуусан. Өмнө нь “Жиадели" ХХК-иас ачаа тээвэрлэлтийн зардлыг "Континентал ложистик" ХХК-ийн ажилтан н.Баярмаа ирж авдаг байсан талаар Чэнг Жинг Ли захирал ярьдаг. Манай компани нь ачаа тээвэрлэлтийнхээ хөлсийг бэлнээр болон дансаар БНХАУ-ын эрээн хотын “Жиадели" ХХК-ийн захирал Чэнг Жинг Лид өгдөг байсан. Манай компани Монгол улсын Гаалийн хуульд заасны дагуу ямар бараа оруулж ирүүлснийг гаалийн байгууллагад мэдүүлсэн, мэдүүлсэн бараагаа "Континентал ложистик" ХХК-иас хүлээн авсан үйлдлийг тээвэрлүүлсэн, ажил гүйцэтгэсэн ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Иймд манай "Эпэг" ХХК нь "Континентал ложистик" ХХК-иар ачаа тээвэрлүүлсэн этгээд биш тул ажил гүйцэтгэх ачаа тээвэрлэлтийн үүрэг гэх 80 832 350 төгрөг өгөх хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хариуцагч "Жингийн гол" ХХК-иас 29 415 700 төгрөг, хариуцагч "Эпэг" ХХК-иас 29 463 300 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Континентал ложистик" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 84 046 300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 031 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Жингийн гол" ХХК-иас 305 028 төгрөг, хариуцагч "Эпэг" ХХК-иас 305 266 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Континентал ложистик" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаан байсаар байхад хэргийн оролцогч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр шүүх хурал хийсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүүхэд нь өвчтэй байсны улмаас өрхийн эмчийн магадлагаатай шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийн хамт гаргаж өгсөн боловч магадлагаа нь шаарлага хангаагүй, түүнчлэн өвчтөнг асарч байгаа гэж үзэх боломжгүй гэх үндэслэлээр шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хурлыг хариуцагчийг байлцуулалгүйгээр хийсэн. Өрхийн эмч эмнэлгийн магадалгаа гаргаж өгөх эрхтэй субьект бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан шүүх хуралд оролцох эрхийг хязгаарласан, шүүх хуралд мэтгэлцэх эрхийг хангаж өгсөнгүй. Хариуцагч тээвэрлэлтийг БНХАУ-ын тээвэр зуучийн компани болох гуравдагч этгээдээр хийлгэсэн гэдгээ нотлож чадаагүй гэж шүүх буруу дүгнэсэн. Хариуцагч “ЖГ” ХХК, “Э” ХХК нь БНХАУ-аас импортоор гахай, тахиан мах, гахайн тосыг зөвшөөрлийн дагуу оруулж ирдэг бөгөөд уг ачааг БНХАУ-ын тээвэр зуучийн “Жиадели” ХХК-иар /тээвэрлэлтийн гэрээ хх181-183/ тээвэрлүүлдэг мөн ачааны мөнгийг “Жиадели” ХХК-ийн захирал Чэнг Жинг Лигийн данс руу хийдэг байсан банкны хуулга /хх-178-180/, тээвэрлэлтийн зардлаа “Жиадели” ХХК-ийн захирал Чэнг Жинг Линд төлдөг, “Жиадели” ХХК нь”КЛ” ХХК хоорондоо тээвэрлэлтийн зардал төлөх үлдэгдэл төлбөртэй байгаа талаар “Жиадели” ХХК-ийн тодорхойлолт зэргээр “ЖГ” ХХК, “Э” ХХК нь БНХАУ-ын тээвэр зуучийн “Жиадели” ХХК-тай тээвэрлэлтийн гэрээний харилцаатай гэдгийг нотлох хангалттай нотлох баримт байна. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа “нэг” гэжээ. Ачаа ирэх үед “Континетал ложистик” ХХК-иас ачаа ирсэн тухай мэдэгдэж ,түүний дагуу талбайн хөлс гэх мэт зардлаа төлөөд ачаагаа хүлээн авдаг. Ачаа авах үед тээвэрлэлтийн зардлын тухай огт яригддаггүй мөн ямар нэгэн албан бичиг манай компаниудад ирүүлдэггүй байсан. 2014, 2015 оны ачаа тээвэрлэлтийн зардлын талаар 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “ЖГ” ХХК-д 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Э” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах үед л мэдсэн. “ЖГ” ХХК, “Э” ХХК нь тээвэрлэлтийн зардал төлдөггүй байсан бол Континенитал ложистек ХХК нь ачаа авах үед энэ тухай бидэнд мэдэгдэх , ирсэн ачааг барьцаалах бүрэн боломжтой байсан. Мөн “ЖГ” ХХК-д холбогдох хавтас хэргийн 11,12 дугаар хуудсан дах тээвэрлэлтийн хөлс төлөхийг шаардсан”КЛ” ХХК-ийн албан бичгийг 2 компани хүлээж аваагүй. Дээрх баримтууд нь хөөн хэлэлцэх хугацааг зогсоох гэсэн хуурамч нотлох баримтууд болно.”КЛ” ХХК нь нэхэмжлэл гаргахдаа “ЖГ” ХХК-иас нэхэмжилсэн ачааг “Э” ХХК-иас давхардуулан нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн. Иймд “ЖГ” ХХК болон “Э” ХХК-иас тээвэрлэлтийн зардал гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч”КЛ” ХХК нь тээвэрлэлтийн гэрээний үүрэгт хариуцагч “ЖГ” ХХК-д холбогдуулан үндсэн төлбөр 41 395 300 төгрөг, алданги 20 697 650 төгрөг, нийт 62 092 950 төгрөг, хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан үндсэн  төлбөр 53 310 700 төгрөг, алданги 27 521 650 төгрөг, нийт 80 832 350 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч БНХАУ-ын Эрээн хотын “Жиадели” компаниар ачаа тээвэрлэлтийг гүйцэтгүүлдэг байсан, нэхэмжлэгч компаниар ачаа тээвэрлүүлдэг байсан бол ачаа ирэх үед тээвэрлэлтийн зардлаа шаардаж, ачааг хүлээлгэн өгөхгүй байх эрхтэй, ачаа тээвэрлэлтийн зардал төл гэж нэг ч удаа албан тоот, мэдэгдэл ирүүлж байгаагүй гэж маргажээ.

                 Талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээ бичгээр байгуулагдаагүй байх бөгөөд тээвэрлэлтийн хөлсний талаар хэрхэн тохиролцсоныг нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. Гэвч дор дурдсан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг гэх баримтад хариуцагч компани тус бүрийн нэрээр гахайн махыг гаалиас хүлээн авсан чингэлгийн дугаар бичигдсэн, уг дугаар бүхий чингэлгүүдийг нэхэмжлэгч компани хүлээн авч, зардал төлсөн гэх баримтуудаас үзэхэд хариуцагч нар нь нэхэмжлэгчээр бараа тээвэрлүүлсэн гэх  нөхцөл байдал тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэлтийн хөлсийг хариуцагч тус бүрээс шаардах эрхтэй.

                 Нэхэмжлэгч нь хариуцагч “ЖГ” ХХК-ийн гаалийн хилээр нэвтрүүлсэн гахайн махыг Толгойт өртөөнөөс Замын Үүд өртөө хүртэл тээвэрлэж ирүүлсэн болох нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 02-2091008-14-I31794R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан CBHU29655555 дугаар бүхий чингэлгийн БО560708 тоот падаан, 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 02-2091008-14-I31848R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан CBHU2970464 дугаар бүхий чингэлгийн БО560555 тоот падаан, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02-2091008-14-I33381R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан ALLU921214-2 дугаар бүхий чингэлгийн 594367 тоот падаан, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 02-2091008-14-I33431R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан GCEU779195-4 дугаар бүхий чингэлэгийн 594453 тоот падаан, EMCU52258 дугаар бүхий чингэлгийн 594454 тоот падаан, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02-2091008-14-I33476R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан TRLU197332-0 дугаар бүхий чингэлгийн 0594510 тоот падаан, 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 02-2091008-15-I30416R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан CBHU296555-5 дугаар бүхий чингэлгийн 595277, БО628319 тоот падаан, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 02-2141018-15-I30247R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан EMCU522588-2 дугаар бүхий чингэлгийн 595321 тоот падаан, мөн өдрийн 02-2141018-15-I30254R гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан CRXU696589-0 дугаар бүхий чингэлгийн 0595341 тоот падаан, 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 02-2091008-15-I30503R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан CBHU297046-4 дугаар бүхий чингэлгийн 595374 тоот падаан, мөн өдрийн 02-2091008-15-I30504R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан MORU31064-1 дугаар бүхий чингэлгийн 595378 тоот падаан, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 02-2091008-15-I30647R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан CRXU696589-0 дугаар бүхий чингэлгийн 0595624 тоот падаан, мөн өдрийн 02-2091008-15-I30646R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан EMCU522588-2 дугаар бүхий чингэлгийн 0595623 тоот падаан, 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 02-2091008-15-I30682R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан CBHU297046-4 дугаар бүхий чингэлгийн 0595648 тоот падаан, мөн өдрийн 02-2091008-15-I30686R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан EMCU522323-6 дугаар бүхий чингэлгийн 0595694 тоот падаан, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 02-2091008-15-I30801R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан CBHU297046-4 дугаар бүхий чингэлгийн 0598898 тоот падаан, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 02-2091008-15-I31075R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан EMCU522588-2 дугаар бүхий чингэлгийн 0648194, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 02-2141018-15-I31394R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан EMCU522323-6 дугаар бүхий чингэлгийн 0648195, 0648969 тоот падаанууд, CBHU296555 дугаар бүхий чингэлгийн 0648968 тоот падаанууд, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 02-2141018-15-131378R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан CBHU297046-4 дугаар бүхий чингэлгийн 0649036, 0662314 тоот падаан, 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 02-2091008-15-131264R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан EMCU522323-6 дугаар бүхий чингэлгийн 0649482 тоот падаан, мөн өдрийн 02-2091008-15-I31267R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан CBHU297046-4 дүгээр чингэлгийн 0649480 тоот падаан, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02-2091008-15-I31775R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан EMCU522323-6 дугаар бүхий чингэлгийн БО626202 тоот падаан, 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 02-2141018-15-I31442R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан EMCU522323-6 дугаар чингэлэгийн 649315 тоот падаануудаар,

                 Мөн хэрэгт дээрх чингэлгийн тээврийн зардалд 520 100 төгрөг төлсөн тухай БО560708 /хх.I-16/, 522 500 төгрөг төлсөн тухай БО560555 /хх.I-18/, 1 180 600 төгрөг төлсөн тухай 594367/хх.I-20/, 520 100 төгрөг төлсөн тухай БО608881 /хх.I-21/, 1 159 300 төгрөг төлсөн тухай 594453 /хх.I-23/, 1 159 800 төгрөг төлсөн тухай 594454 дугаар /хх.I-24/, 1 159 800 төгрөг төлсөн тухай 0594510 /хх.I-26/, 1 158 200 төгрөг 595277 /хх.I-28/, 460 100 төгрөг БО628319 /хх.I-29/, 1 158 200 төгрөг төлсөн тухай 595321 /хх.I-32/, 1 159 000 төгрөг төлсөн тухай 0595341 /хх.I-35/, 1 145 000 төгрөг төлсөн тухай 595374 /хх.I-38/, 1 132 000 төгрөг төлсөн тухай 595378 /хх.I-41/, 1 118200 төгрөг төлсөн тухай 0595624 /хх.I-44/, 1 118 200 төгрөг төлсөн тухай 0595623 /хх.I-47/, 1 132 000 төгрөг төлсөн тухай 0595648 /хх.I-50/, 1 100 660 төгрөг төлсөн тухай 0595694 /хх.I-53/, 1 131 200 төгрөг төлсөн тухай 0598898 /хх.I-55/, 1 209 100 төгрөг төлсөн тухай 0648194, 0648195 /хх.I-57-58/, 1 208 300 төгрөг төлсөн тухай 0648969 /хх.I-60/, 1 208 300 төгрөг төлсөн тухай 0648968 /хх.I-61/, 1 207 500 төгрөг төлсөн тухай 0649036 /хх.I-63/, 506 700 төгрөг төлсөн тухай 0662314 /хх.I-64/, 1 208 300 төгрөг төлсөн тухай 0649482 /хх.I-67/, 1 208 300 төгрөг төлсөн тухай 0649480 /хх.I-69/, 1 205 600 төгрөг төлсөн тухай БО626202 /хх.I-72/, 1 209 100 төгрөг төлсөн тухай 649315 /хх.I-74/ дугаар падаануудаар тогтоогдож байх тул “ЖГ” ХХК нь нийт 24 886 200 төгрөгийн тээврийн хөлсийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

                 Хариуцагч “Э” ХХК-ийн 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 02-2091008-14-I32237R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан CBHU2965555 дугаар бүхий чингэлгийн 0571678 тоот падаан, 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 02-2091008-14-I32238R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан CBHU2970464 дугаар бүхий чингэлгийн 0571679 тоот падаан, мөн өдрийн 02-2091008-14-I32239R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан CRXU6965890 дугаар бүхий чингэлэгийн 0571693 тоот падаан, мөн өдрийн 02-2091008-14-I32236R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан NYKU7924978 дугаар бүхий чингэлгийн 0571677 тоот падаан, 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 02-2091008-14-132431R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан CBHU2965555 дугаар чингэлгийн 0571944 тоот падаан, мөн өдрийн 02-2091008-14-I32432R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан АLLU9212142 дугаар бүхий чингэлгийн 0571945 тоот падаан, 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 02-2091008-14-I32479R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан EMCU5225882 дугаар бүхий чингэлгийн 572030 тоот падаан, мөн өдрийн 02-2091008-14-I32477R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан CBHU2964672 дугаар бүхий чингэлгийн 572031, БО560864 тоот падаанууд, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02-2091008-14-I32767R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан CBHU296555-5 дугаар бүхий чингэлгийн 572524, БО608074 тоот падаанууд, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02-2091008-14-I33518R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан CBHU296555-5 дугаар бүхий чингэлэг 594565 тоот падаан, 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02-2091008-15-I30184R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан CBHU296555-5 дугаар бүхий чингэлгийн 594961 тоот падаан, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 02-2091008-15-I31088R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан CRXU696589-0 дугаар бүхий чингэлгийн 0648254 тоо падаан, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02-2091008-15-I31851R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан EMCU522588-2, EMCU522323-6 дугаар бүхий чингэлгийн 0626396 тоот падаан, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 02-2091008-15-I30263R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан CBHU296467-2 дугаар бүхий чингэлгийн 0595151 тоот падаан, мөн өдрийн 02-2091008-15-I30265R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан CRXU696589-0 дугаар бүхий чингэлгийн 0595152 тоот падаан, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02-2091008-15-I31818R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан CRXU696589-0 дугаар бүхий чингэлгийн 0626280 тоот падаан, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрnay 02- 2091008-15-I31513R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан CBHU296555-5 дугаар бүхий чингэлгийн 625532 тоот падаан, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02-2091008-15-I31474R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан CRXU696589-0 дугаар бүхий чингэлгийн 625374 тоот падаан, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 02-2091008-15-I31468R дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, уг мэдүүлэгт заасан EMCU522588-2 дугаар бүхий чингэлгийн 625344 тоот падаан зэргээр /хх.II-3-4/ нэхэмжлэгч "Континентал ложистик" ХХК нь Замын-Үүд өртөөнөөс Толгойт өртөө хүртэл Улаанбаатар төмөр замаар тээвэрлүүлж байсан болох нь нотлогдож байна.

                 Хариуцагч “Э” ХХК нь 1 160 000 төгрөг төлсөн тухай 05711678, 520 100 төгрөг төлсөн тухай Б0628055 /хх.I-217/, 1 208 300 төгрөг төлсөн тухай 0624796, 1 208 300 төгрөг төлсөн тухай 0627794 /хх.I-221/, 506 700 төгрөг төлсөн тухай 0662314 /хх.I-222/, 1 208 300 төлсөн тухай 0627797 /хх.I-223/, 1 208 300 төгрөг төлсөн тухай 0627795 /хх.I-224/, 1 207 500 төгрөг төлсөн тухай 0626395 /хх.I-239, 1 208 300 төгрөг төлсөн тухай 0649482 /хх.I-245/, 1 208 300 төгрөг төлсөн тухай 0649480/ хх.I-246/, 1 208 300 төгрөг төлсөн тухай 0648968 /хх.I-247/, 1 208 300 төгрөг төлсөн тухай 0648969 /хх.I-248/, дугаар падаанд заасан мөнгийг хариуцагч компанид төлөх ёстой, эсхүл хариуцагчийн төлөх ёстой мөнгийг нэхэмжлэгч төлсөн нь баримтаар тогтоогдохгүй байх тул “Э” ХХК нь 22 568 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

                 Дээрх байдлаас үзэхэд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээр нэхэмжлэгчийг тээвэрлүүлсэн падааны дугаар, тээвэрлүүлсэн чингэлгээр гахайн мах тээвэрлэсэн байдал нь тухайн үед хариуцагч “ЖГ” ХХК болон “Э” ХХК-иудын хүлээж авсан бараатай он, сар, өдөр чингэлэг доторх ачаа тохирч байх ба хариуцагч нь нэхэмжлэгчээр ачаа тээвэрлүүлсэнтэй холбоотой зардал, хөлсийг төлөх үүрэгтэй.

                 Харин Толгойт өртөөнөөс Замын үүд өртөө рүү хоосон чингэлэг тээвэрлэсэн тухай БО560708 тоот падаан, БО608881 тоот падаан, БО628319 тоот падаан, 0662314 тоот падаануудаар заагдсан, БО560708 тоот падаан, БО560710 тоот падаан, БО560712 тоот падаан, БО560711 тоот падаан, БО560864 тоот падаан, БО560866, БО608068 тоот падаан, БО608074 тоот падаан, БО608882, БО5604018, БО628055, БО628056, 0662314, БО628139, БО628138 тоот падаануудад заагдсан мөнгөн төлбөрийг хариуцагч “ЖГ” ХХК болон “Э” ХХК-иуд төлөх ёстой гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч компаниудын гахайн махыг тээвэрлэж ирсэн чингэлгүүдийг буцаах зардлыг хариуцагч нар төлөх үүрэг хүлээсэн болохыг нэхэмжлэгч нотолж чадаагүй болно.

                 Мөн нэхэмжлэгч нь талуудын хооронд бичгийн хэлбэрээр байгуулсан тээвэрлэлтийн гэрээг хэрэгт ирүүлээгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан шаардлагад алданги төлөх талаар тохиролцсон болохыг нотолсон баримт байхгүй тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв юм. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхгүй байна.

 

Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээтэй холбоотой богиносгосон хөөн хэлэлцэх хугацаа тогтоосон нь тээвэрлэлтийн гэрээний улмаас учирсан хохиролтой холбоотой Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.2 болон 394 дүгээр зүйлд заасан тээвэрлэгчид тээвэрлүүлэгчийн зүгээс гаргаж болох гомдлын шаардлага гаргах эрхэд хамаарах бөгөөд тээвэрлэлтийн гэрээний үндсэн үүрэг буюу ачаа тээвэрлэсэнтэй холбоотой хөлсөө шаардах тээвэрлэгчийн эрхийг хэрэгжүүлэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/01264 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ЖГ” ХХК-иас 24 886 200 төгрөг, хариуцагч “Э” ХХК-иас 22 568 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч”КЛ” ХХК-д олгож”, “нэхэмжлэлээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул үлдэх 95 471 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

            тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 031 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “...нэхэмжлэгчийн шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 031 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, “305 028 төгрөг” гэснийг, “282 381 төгрөг” гэж, “305 266” төгрөг гэснийг “270 790” төгрөг гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “ЖГ” ХХК-иас төлсөн 305 028 төгрөгийг, хариуцагч “Э” ХХК-иас төлсөн 305 226 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

                ШҮҮГЧИД                                             Б.НАРМАНДАХ

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ