Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Жавхлан хөтлөн

улсын яллагч Б.Долгион

шүүгдэгч Ж.Батжаргал, түүний өмгөөлөгч Д.Нямдорж

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Жаргалсайханы Батжаргалд холбогдох 201626021007 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нисгэгч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 337 дугаар ангид Тээвэр байлдааны нисдэг тэрэгний нисэх багийн захирагч ажилтай, ам бүл 3; эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Баянмонгол хороолол, 412 дугаар байр, 102 тоотод оршин суух, ялгүй, МЗ90072651 дугаарын регистртэй, Бэсүд овогт Жаргалсайханы Батжаргал

 

Шүүгдэгч Ж.Батжаргал 2016 оны 3 дугаар сарын 17-ны орой Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Castle нэртэй баарны гадна нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Г.Баттулгыг хүч хэрэглэн зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ж.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний хувьд гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Гэхдээ би өөрийгөө танхайрсан гэж үзэхгүй байгаа. Хохирогч Баттулгыг би цохисон нь үнэн. Тухайн үед би найз нартайгаа Цэргийн баяр тэмдэглээд явж байсан. Тэгээд бааран дотор хоёр эмэгтэйтэй уулзаж танилцаад, нэг нь надад гар утасныхаа дугаарыг өгсөн. Үүний дараагаа бүжгийн талбай дээр бүжиглэж байхад надтай нэг залуу муудалцсан. Тэр залуу нөгөө хоёр эмэгтэйтэй хамт явж байсан юм билээ. Би танхайрч хүн зодоогүй. Надад жаахан эвгүй санагдаад гарч ирсэн хойноо нөгөө залууг цохьчихсон юм. Хохирогчоос уучлалт гуйж, хохирлыг төлж барагдуулсан. Хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ж.Батжаргалын хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 41/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 40/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 42/, ажил байдлын тодорхойлолт /хх-н 69-70/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Батжаргалд холбогдуулан түүнийг ... 2016 оны 3 дугаар сарын 17-ны орой Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Castle нэртэй баарны гадна нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Г.Баттулгыг хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 201626021007 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл:

Хохирогч Г.Баттулга, шүүгдэгч Ж.Батжаргал нарын хэн аль нь согтуугаар олон нийтийн газар буюу бааран дотор бүжгийн талбай дээр анх маргалдаж эхэлсэн байна. Энэ байдал хохирогч, гэрч, шүүгдэгч нарын хэн алиных нь мэдүүлэгт тусгагдсан байх бөгөөд дээрх мэдүүлгүүд нь гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлтийг тодорхойлсон баримтууд юм.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Батжаргалыг ... нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, онцлох шалтгаангүйгээр танхайрсан гэж дүгнэх үндэслэлгүй бөгөөд хэргийн үйл баримт нь танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг үгүйсгэж байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээс үзвэл уг гэмт хэрэг хувийн сэдэлттэй болох нь нотлогдохын зэрэгцээ шүүхээс ... энэ хэргийн сэдэлт, ... бусад байдлыг тодруулах-аар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсныг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталсан болно.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас Ж.Батжаргалд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.1 болгон өөрчлөв.

 

Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нь шүүгдэгч Ж.Батжаргалын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

хохирогч Гомбодоржийн Баттулгын … 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр манай ажлын Халиунаа, Нямка, Рагчаа бид дөрөв Кастле нэртэй караоке бааранд 00 цагийн үед ороод 1 шил архи, 4 ус захиалаад суусан. Халиунаа Нямка хоёр 00-ийн өрөө ороод алга болчихоор нь би тэр хоёрын араас яваад очсон чинь манай хоёр нойлоос гарч ирж байсан. Яасан их удав аа гэсэн чинь хэдэн залуучууд танилцъя, дугаараа өгчих гэж хэлсэн гэсэн. Тэгээд бид дөрөв бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нэг залуу хажуу талаас шахаж бүжиглээд Халиун, Нямцэрэн нарыг өдөж хоргоогоод байсан. Энэ үед Халиун, Нямцэрэн нар илт дургүйцлээ илэрхийлж байсан. Би жаахан цаашаа бүжиглээч гэж хэлэхэд тоохгүй байсан. Тэгэхээр нь би тэр залуугийн гарнаас барьж аваад жаахан цаашаа бүжиглэ гэж хэлээд цааш нь жаахан түлхсэн. Түүнээс болоод бид хоёр маргалдаад салсан. Халиунаа, Нямка хоёр явъя гээд бид нар гарах гээд үүднээс хувцсаа өмсөөд гадаа гарсан чинь нөгөө бааранд надтай маргалдсан залуу найзуудтайгаа гараад ирчихсэн баарны үүдэнд зогсож байсан. Бид нар хажуугаар нь гараад баарны үүдэнд байсан таксинд суух гээд явж байхад нөгөө бааран дотор маргалдсан залуу миний нүүрэн хэсэг рүү гараараа 2 удаа угсруулж хүчтэй цохьсон. Тэр үед шууд газарт унасан байсан. Манай ажлын Халиунаа, Нямка, Рагчаа нар намайг татаж босгож таксинд суулгасан. Намайг цохьсон залууг найзууд нь салгаад цаашаа авч явсан юм байна лээ. ... Миний биеийн байдал зүгээр болсон. Намайг цохисон гэх залуу надтай уулзаж албан ёсоор уучлалт гуйсан. Мөн надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Миний зүгээс цаашид ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.

Миний биеийн байдал одоо зүгээр болсон. Тухайн хэрэг болох үед Батжаргал надтай хамт явж байсан манай ажлын Нямцэрэн, Халиунаа нартай бүжиглээд байсан. Тэгэхээр нь би Батжаргалд хандаж бид нар хамт явж байгаа юм, цаашаа явж бүжиглэ гэж хэлээд цааш нь түлхсэн. Түүнээс болоод бааранд хэрэлдэж маргалдсан юм. Тухайн үед манай ажлынхан гаръя, явъя гээд бид нар гараад явж байхад бааран дотор маргалдсан. Батжаргал гарах гээд хувцсаа өмсчихсөн зогсож байсан. Тэгээд бид хоёр дахиж хэрэлдэж барьцалдаж аваад Батжаргал миний нүүрэн хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон. Батжаргал бид хоёр хоёр биенийхээ үгийг даахгүй, хэн хэнийхээ буруутай үйлдлээс болж л хэрэлдэж маргалдах болсон. Батжаргал надаас уучлалт гүйж, учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Миний зүгээс цаашид гомдол санал байхгүй учир дээрх хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна /хх-н 16-17, 88/ гэсэн,

гэрч Бат-Очирын Рагчаабазарын ... 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр манай телевизийн эмэгтэй ажилчид цэргийн баяр баярлуулна гээд караокед цугларсан. Караокеноос гараад би ажлынхаа Баттулга, Нямцэрэн, Халиунаа нарын хамт Кастле нэртэй бааранд орсон. Бид дөрвийг бүжиглэж байхад хэдэн танихгүй залуучууд Халиунаа, Нямка нарыг өдөж хоргоогоод байсан. Энэ үед Баттулга нэг залуутай нь маргалдаад байх шиг байсан. Тэгээд бид нар хэдүүлээ гаръя гэж яриад гарсан чинь бүжгийн талбай дээр байсан залуучууд баарны гадна зогсож байсан. Тэгээд бид нар тэдгээр залуучуудын хажуугаар нь гараад, баарны үүдэнд байсан таксинд суух гэтэл бааранд Баттулгатай маргаад байсан залуу нь манай ажлын Баттулгыг татаад, нүүрэн хэсэг рүү нь цохиод, унагаачихсан. Тухайн үед тэр залуутай хамт явсан залуучууд, мөн манай хоёр эмэгтэй салгаад, бид нар таксинд суугаад явсан. Баттулга цохиулаад зүүн нүд нь улайж, хөхөрч хавдаад, мөн хамарнаас нь цус гарч байсан /хх-н 22/ гэсэн,

гэрч Мөнхнямын Нямцэрэнгийн … 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Кастле бааранд ... найз Халиунаа бид хоёрыг хэдэн залуучууд танилцъя гэж өдөж хоргоогоод, хамт бүжиглээд байсан. Энэ үед манай ажлын Баттулга та нар хол бүжиглэ, бид нар хамт яваа юм гэж хэлээд, нэг залуутай маргалдаад, том том дуугараад байсан. Тэгэхээр нь Халиунаа бид хоёр Рагчаабазар, Баттулга нарыг явъя гээд бид дөрөв гарахаар болоод, үүдний өлгүүрээс хувцасаа аваад гарсан чинь нөгөө хэдэн залуучууд гараад ирчихсэн, баарны гадна зогсож байсан. Тэгээд бид дөрөв баарны үүдэнд байсан таксинд суух гэтэл бааран дотор Баттулгатай маргалдаад байсан залуу Баттулгыг татаад, нүүрэн хэсэг рүү нь гараараа 2 удаа цохьсон. Тэр үед Баттулга газар унахаар нь Халиун бид хоёр босгоод, таксинд суулгаад, таксигаар бүгд гэртээ хүргүүлсэн /хх-н 24/ гэсэн,

гэрч Цогнэмэхийн Бат-Оргилын … би найз Батжаргал,  Баттулга, Золбоо нарын хамт Кастле нэртэй бааранд ороод, архи, пиво, ундаа, ус захиалж сууж байгаад бүжиглэхээр бүжгийн талбай дээр гараад, хоёр эмэгтэйтэй хамт бүжиглэж байх үед нэг залуу найз Батжаргалын гараас нь барьж аваад, хоорондоо чанга дуугараад яриад хэрэлдээд байсан. Энэ үед Баттулга, Золбоо бид гурав боль гээд салгасан. Тэгээд ... баарны үүдэнд явах гээд зогсож байхад Батжаргалтай бааран дотор маргалдаад байсан залуу нөгөө хоёр эмэгтэйтэйгээ бас нэг залуутай хамт гараад ирсэн. Энэ үед манай найз Батжаргал гүйж очоод, нөгөө залуутайгаа барьцалдаж аваад, нүүрэн хэсэг рүү нь гараараа нэг удаа цохьсон. Энэ үед Баттулга, Золбоо бид гурав гүйж очоод салгаж, боль гээд Батжаргалыг таксинд суулгаад аваад явсан. Тухайн үед тэр залуу газар унаад, хамраас нь цус гарч байсан. Батжаргалтай дээрх залуу бааран дотор олон хүний нүдэн хажууд, мөн хамт явсан хоёр эмэгтэйгийнхээ хажууд их дээрэнгүй зангаар ярьсан. Тэрнээс л болж Батжаргал тухайн залууг цохих болсон байх /хх-н 26/ гэсэн,

гэрч Даваадоржийн Золбоогийн ... тухайн бааранд ороод бид дөрөв архи, пиво захиалж суугаад, бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад хажууд бүжиглэж байсан хоёр эмэгтэйтэй хамт бүжиглэж байхад нэг танихгүй залуу манай найз Батжаргалыг түлхээд, гараас нь барьж аваад, дээрэнгүй зангаар орилж, хашгичаад байсан. Тэгээд бид нар салгаад, ширээндээ суугаад үлдсэн архи пивоо ууж дуусгаад, явах гээд гадаа гараад зогсож байхад Батжаргалтай бааран дотор маргалдаад салсан залуу нөгөө хоёр эмэгтэйтэй мөн нэг эрэгтэй найзтайгаа гарч ирсэн. Энэ үед манай найз Батжаргал хөөе гэхийн завдалгүй нөгөө залуутай барьцалдаж аваад, нүүрэн хэсэг рүү нь гараараа нэг удаа цохьсон. Тэгээд бид нар салгаж, Батжаргалыг таксинд суулгаад нөгөө залуу дээр нь очоод хамт явсан эмэгтэйчүүдээс нь гайгүй юу гэж асуухад та нар зүгээр яваад өг гэж хэлсэн. Тэгээд бид нар таксинд суугаад гэр гэр рүүгээ хүргүүлсэн. Бид нар гайгүй юу гэж очиход хамарнаас нь цус гарчихсан байсан. Тухайн үед аль аль нь согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуу байсан /хх-н 28/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Баттулгын биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн зовхи, алимны салст цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн 4172 тоот дүгнэлт /хх-н 30/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул

Бэсүд овогт Жаргалсайханы Батжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

 

Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд хохирогч Г.Баттулга ... гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. ... Батжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан … шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь … шүүгдэгчтэй сайн дураараар эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн заалтыг,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд заасан заалтыг баримтлан шүүгдэгч Ж.Батжаргалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Нөгөөтэйгүүр хохирогч, шүүгдэгч, гэрчүүдийн хэн аль нь согтуу байсан талаараа мэдүүлдэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан согтуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэсэн заалтыг шүүгдэгч Ж.Батжаргалд хэрэглэж, түүний эрх зүйн байдлыг дордуулах шаардлагагүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Ж.Батжаргал цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон