| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2017/0837/э |
| Дугаар | 2022/ШЦТ/563 |
| Огноо | 2022-06-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/563
2022 06 27 2022/ШЦТ/563
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,
Улсын яллагч: П.Итгэл,
Шүүгдэгч: Г.И /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Ит холбогдох эрүүгийн 2211007541252 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Г.И, //, Монгол улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 11-ний өдөр, Архангай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол 116-01 тоотод оршин суух,
урьд нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж 2 жил тэнссэн,
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор 5 сарын хугацаагаар баривчлах, уг ялаа 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1008 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 256 цаг албадан ажил хийлгэх,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 846 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 cap хорих ял оногдуулж, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 38 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчилж ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, уг ялаа Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болгосон байна.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Г.И нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр автобусанд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ц.У Iphone XS Max загварын rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 570,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2211007541252 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Г.И нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Ц.У өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өглөө 2 хүүхдийн хамт Тэнгис кино театрын хажуугийн Байгалийн музей үзэхээр явсан. Тэгэхдээ Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Камел автобусны буудлаас 23 дугаартай Чингэлтэй-МУБИС чиглэлийн автобусанд сууж Чингэлтэй дүүргийн 1, дугаар хороо 7-н буудлын автобусны буудал дээр буусан тэр үед миний гар утас байхгүй болсон байсан бөгөөд автобуснаас буухад миний цүнхний цахилгаан онгорхой байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний гар утас гадна хэсэгтээ өнгөгүй резинэн гэртэй, хойд хэсэг нь хар хөх өнгийн Ай фоне экс макс загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 16-17-р хуудас/,
“Дамно” ХХК-ий 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ЧД2-22-346 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.И нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр автобусанд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ц.У Iphone XS Max загварын rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 570,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Ц.У өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өглөө 2 хүүхдийн хамт Тэнгис кино театрын хажуугийн Байгалийн музей үзэхээр явсан. Тэгэхдээ Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Камел автобусны буудлаас 23 дугаартай Чингэлтэй-МУБИС чиглэлийн автобусанд сууж Чингэлтэй дүүргийн 1, дугаар хороо 7-н буудлын автобусны буудал дээр буусан тэр үед миний гар утас байхгүй болсон байсан бөгөөд автобуснаас буухад миний цүнхний цахилгаан онгорхой байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний гар утас гадна хэсэгтээ өнгөгүй резинэн гэртэй, хойд хэсэг нь хар хөх өнгийн Ай фоне экс макс загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/, Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 16-17-р хуудас/, “Дамно” ХХК-ий 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ЧД2-22-346 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Г.Иын үйлдэл нь хүний өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд прокуророос шүүгдэгч Г.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Г.Иын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.Иыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.У нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.
Иймд Г.Ит хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.И нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.И нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.У айфоне икс макс маркийн гар утсыг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлгэн өгсөн байх /хх-ийн 7/ тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Г.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Иыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.И нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Г.И нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ит урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМ