| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2018/01034/И |
| Дугаар | 01072 |
| Огноо | 2018-05-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 01072
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ө СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б/РД: /-д
671 535 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Хаянхярваа, хариуцагч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ө СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Хаянхярваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллага 2015 онд байгуулагдсан. Барилга 2007 онд ашиглалтад орсон. 7 тоотын оршин суугч төлбөрөө төлөхгүй байгаа. Цахилгааны төлбөрөө аж ахуй нэгжийн тарифаар авдаг. Иргэн Н.Б нь Сүхбаатар дүүргийн 10-р хороо 44-р байр 7 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 112,64 m2 талбайтай гурван өрөө байранд оршин суудаг ба тус байрны 2017 оны 10, 11, 12, 2018 оны 1, 2, 3-р саруудын СӨХ-ийн төлбөр болох 526 721 төгрөг, алданги 144 814 төгрөг нийт 671 535/зургаан зуун далан нэгэн мянга таван зуун гучин тав/ төгрөгийг Иргэн Н.Баас гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Ө СӨХ” СӨХ-ийн нэхэмжлэлийн иргэн Н.Бд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, дараах хариу тайлбар хүргүүлж байна. Үүнд:
“Ө СӨХ” СӨХ нь 2015 оны 3 сараас манай байрыг хариуцан ажиллаж байгаа ба тус байрны ус, дулаан хангамжийг 2017 оны 11 сараас ОСНААУГ-ын ХҮТ-5-д хүлээлгэн өгсөн. Ийнхүү байрны төлбөр контор, СӨХ гэж 2 хэсэг салсантай холбоотой манай өрхийн сарын хэрэглээний төлбөр огцом нэмэгдэхэд л сая өөрийн өрхийн сарын хэрэглээг холбогдох тарифын дагуу тооцож үзэх сонирхол төрсөн бөгөөд цахилгаан нэрийн дор илүү төлбөр авдаг болох нь илэрсэн.
| Хэрэглэгчдийн ангилал | /НӨАТ-тай үнэ/ | |||
| Энгийн тоолууртай | 2015 оны 3 сард | 2015.06.25-аас хойш | 2017 оны 9 сарын 1-ээс | |
| 1 | Сарын нийт хэрэглээний 150 кВт.ц хүртэлх хэрэглээ | 81.4 төгрөг | 108.24 төгрөг | |
| 2 | Сарын нийт хэрэглээний 151 кВт.ц болон түүнээс дээшхи хэрэглээ | 111.76 төгрөг | 130.02 төгрөг | |
| 3 | Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф | 4 төгрөг | 4 төгрөг | 11.88 төгрөг |
| 4 | Сарын суурь тариф | 1000 | 2000 | 2000 |
Айл өрхийн цахилгааны хэрэглээг дээрх тарифаар тооцож авах ёстой атал ЦАХИЛГААН нэрийн дор илүү төлбөрийг 2015 оны 3 сард 7 356.91 төгрөг, 4 сард 7 383.4 төгрөг, 5 сард 7 329.52 төгрөг, 6 сард 6 370.87, 7 сард 4 896.76 төгрөг, 8 сард 1 644.5 төгрөг, 9 сард 2 105.4 төгрөг авдаг байснаа 2015 оны 10 сараас эхлэн одоог хүртэл cap тутам 3 267 төгрөг авч байгаа /Дэлгэрэнгүй тооцооллыг Хавсралт 1-ээс үзэх/. Сонирхолтой нь 2016 оны 7, 8 cap, 2017 оны 7 сард илүү төлбөр аваагүй.
Манай өрхийн хувьд одоог хүртэл энэ хугацаанд нийт 125 329.664 /Нэг зуун хорин таван мянга гурван зуун хорин есөн төгрөг/ төгрөгийг цахилгааны төлбөрт илүү төлсөн байна.
Цахилгааны тоолуур солих нэрээр 2015 оны 4 сард 25 000 төгрөг, 5, 6 сард тус тус 24 000 төгрөг, нийт 73 000 төгрөг авсан боловч, бүтэн жилийн дараа буюу 2016 оны 5 сараас л тоолуурын шинэ заалт эхэлсэн байгаа юм.
Гэтэл шинэ тоолуурын баталгаажуулалтын хуудсыг одоо хэр нь манайд өгөөгүй. Мөн дээрх хугацаанд ашиглагдаагүй мөнгийг хадгаламжинд сарын 1,5 хувийн хүүтэй хадгалуулсан бол 13 011.6 /арван гурван мянга арван нэгэн төгрөг зургаан мөнгө/ төгрөгийн хүүний орлого олох боломжтой байсан. Шинэ тоолуур тавьсан үеэс 2 тарифт тоолуураар цахилгааны хэрэглээгээ тооцож төлсөн бол өрхийн хувьд хичнээн их хэмнэлт гарах байсан нь ойлгомжтой.
Гэвч ийм боломжийг олгоогүй тул дээрх тооцооллыг энгийн тоолуурын тарифаар тооцсон болно.
Нэмэлт цахилгааны зардал нэрээр ямар ч үндэслэлгүй cap бүр 6 500 төгрөгийг илүү авдаг. Үүнтэй холбоотой дээрх хугацаанд нийт 228 500 /хоёр зуун хорин найман мянга таван зуун төгрөг/ төгрөг илүү авсан. Иргэний хуулийн 147.1-д заасны дагуу Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалтгай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх ёстой.
Гэтэл СӨХ ийм нэмэлт төлбөр авах ямар ч хууль, эрх зүйн үндэс байхгүй. Зурагт нэрээр cap бүр 1100 төгрөгийг авдаг бодовч “Ө СӨХ” СӨХ нь МҮОНРТ-тэй хамтран ажилдадаг, гэрээгүй, биднээс авсан төлбөрийг тус байгууллагад шилжүүлдэггүй /МҮОНРТ-ийн СОБХ-ийн албан бичгээс харах/. 2015 оны 3 сараас одоог хүртэл нийт 40 700 /дөчин мянга долоон зуу/ төгрөгийг илүү авсан.
2017 оны 10 сараас ХҮТ-5-д шилжсэнтэй холбоотой гаражийн халаалтын төлбөрийг ХҮТ-5 авч эхэлсэн бөгөөд гаражийн халаалтын төлбөрийг 19 өрхөд /гараж албан ёсны 18 зогсоолтой, СӨХ-ийн дарга худалдан авсан зогсоолгүй тул СӨХ-ийг 1 өрх болгон нэмдэг/ хувааж төлдөг. Гэтэл машины хөдөлгөөнд саад болохгүй сул зайнд зогсоодог гэх нэрээр нэмж 8 машиныг оруулж, гаражийн түрээсийн орлого олдог. СӨХ маань түрээслүүлж байгаа нэмэлт машины тоогоор энэ зардлыг хувааж хариуцахгүй шударга бус илүү төлбөрийг авсаар байна. Энэ нь иргэний хуулийн 147.3 зүйлийг зөрчиж байгаа.
2017 оны 11 сард дээрх асуудал үүсэхээс өмнө манай өрхийн хувьд нэг ч удаа төлбөр тооцоо хоцроож байсан удаагүй. Дээрх асуудлыг шийдүүлэхээр 2017 оны 12 сарын 2-ны өдөр “Ө СӨХ” СӨХ-д хүсэлт гаргахад хариу тайлбар ирүүлсэн боловч, асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ аваагүй.
2017 оны 12 сарын 5-ны өдөр СБД-ийн ЗДТГ-ын тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст дээрх асуудлыг шийдүүлэхээр хүсэлт гаргасан боловч, асуудлыг СӨХ-ийн хурал хийлгэж, шийдвэрлэж өгнө гэсээр өдийг хүргэсэн. Түүнээс гадна тус СӨХ-ийн хувьд 2016 оны 5 сарын байдлаар л СӨХ-ийн тайлан тавьж, Facebook-ийн “Ө СӨХ” групп дээр тавьснаас өөрөөр өнөөг хүртэл дахиж тайлан тавьж, хурал хийсэн зүйлгүй. Энэ нь сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10.10.5-д заасан бүх гишүүдийн хуралд удирдах зөвлөлийн тайлан тавих гэсэн хуулийг зөрчиж байгаа.
“Ө СӨХ” СӨХ цахилгаан хязгаарлах эрхгүй /Эрчим хүчний тухай хуульд заасан/ боловч, цахилгаан хязгаарлах бүрэн эрхтэй хэмээн өөрсдийгөө тодорхойлдог тус СӨХ-ийн дарга болон түүний эхнэр 2018 оны 4 сарын 1-нээс эхлэн удаа дараа манай өрхийн цахилгааныг хязгаарлаж, 2018 оны 4 сарын 4-ний өдөр цахилгааныг мухарлаж тасалсан. Цахилгаан тасалсаны улмаас 24 цагийн турш тоггүй байсан манай гэрийн хөргөгч, хөлдөөгч дэх хүнсэнд асуудал үүссэнээс гадна 8, 10 настай хүүхдүүдийн сэтгэл зүйд сөргөөр хүчтэй нөлөөлсөн. Миний хүүхдүүд ээж ээ та мөнгөгүй болчихсон юм уу, харанхуйд айгаад байна гэж уйлсан. Энэ аргагүй үед цахилгааны шийдийг онгойлгож өгөхийг байрны жижүүр болон СӨХ-ийн даргын эхнэрээс гуйсан боловч, СӨХ цахилгаан хязгаарлах бүрэн эрхтэй, төлбөрийн чадваргүй юмнууд хэмээн омогдсон. Энэ орой СӨХ-ийн дарга утсаа огт аваагүй тул цагдаагаас тусламж хүсэн, 102 тоот руу холбогдсон. Цагдаагаас энэ асуудлыг шийдэх боломжгүй гэсэн тул УБЦТС ТӨХК-ийн мэргэжилтнээс зөвлөгөө авсны дагуу ХҮТ-5-ын цахилгаанчинг дуудаж, нөхцөл байдлыг ойлгуулж, цахилгаанаа түр холбуулсан.
XYT-5-ын цахилгаанчны хэлснээр манай цахилгааныг түр холбосон /стандартын шаардлага хангаагүй нарийн 2 өөр утcaap), ер нь цахилгааныг мухарлаж таслах нь хичнээн стандартын шаардлага хангасан утсаар холбож, мувьт хийсэн ч цахилгааны хэт их ачаалал үүсэх, улмаар галын аюултай байдал үүсгэх эрсдэлтэй гэсэн. Ийнхүү манай өрх төдийгүй байрны нийт өрхийн хувьд Үндсэн хуулийн 16 зүйлд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх болсон.
Манай өрхийн хувьд цахилгааны ачаалал үүсгэж болзошгүй хэрэгслийг ашиглахаас айж байна. Энэ асуудлаар 2018 оны 4 сарын 5-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хороонд, 2018 оны 4 сарын 6-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гомдол гаргасан. Эрчим хүчний зохицуулах хорооноос асуудлыг шийдвэрлэх талаар ажиллаж байгаа тухай албан бичиг 2018 оны 4 сарын 25-нд хүлээн авсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хувьд тус СӨХ-өөс холбогдох албан тушаалтан ажилтай гэдэг шалтгаанаар ирэхгүй байгаа тул дүгнэлт хараахан гараагүй тухай Эрчим хүч хариуцсан байцаагч аман тайлбар өгсөн байгаа.
Нэхэмжлэгчийн СӨХ-ийн төлбөр гэдэгт засвар үйлчилгээ-29 000 төгрөг, Хог-2000 төгрөг, Телевиз-1100 төгрөг, Лифт-6000 төгрөг, Нэмэлт цахилгааны зардал-6500 төгрөг, Граж-5000 төгрөг, цахилгааны төлбөр багтаж байгаа тул үүнийг зөвхөн СӨХ-ийн төлбөр гэж үзэх үндэсгүй.
Манай өрхийн хувьд тогтоосон тарифаас өөрөөр тооцсон элдэв янзын хууль бус илүү төлбөр, алданги төлөх боломжгүй, зохих хууль тогтоомжийн хүрээнд батлагдсан тарифын дагуу хэрэглээний төлбөрөө үнэн зөв, шударга төлөхийг хүсэж байна. Хэрэглээний төлбөрийг маань үнэн зөв тооцож, авч байсан бол, бид цаг хугацаандаа төлбөрөө төлж, банкны алданги хүлээх ёсгүй байсан. Гэтэл сууц өмчлөгчийнхөө эрх ашгийг хамгаалах ёстой СӨХ-ны маань даргын эхнэр олон нийтийн цахим хэрэгслээр /Facebook-ийн Ө СӨХ групп/ “Их сургуулийн багш гуай, хэрэглэсэн хэрэглээгээ төлөх чадваргүй, ухамсар дорой” хэмээн гүтгэн доромжилж, илүү төлбөр авах гэж улайран зүтгэж байгаад үнэхээр сэтгэл эмзэглэж байна.
Миний хувьд МУИС-ийн санхүүгийн багшаар 18 жил ажиллаж байгаа, “Олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн гишүүнээр ажилладаг, “Хувь хүний санхүү” хичээлийн хөтөлбөрийг МУИС-д анх нэвтрүүлж, орсон багшийн хувьд дээрх хууль бус санхүүгийн тооцооллыг 2015 оноос хойш 2017 оны 10 сарыг дуустал хугацаанд мэдэхгүй явсандаа үнэхээр их гомдож байна.
“Иргэн баян бол Улс баян” гэдэг бид яагаад хэрэглэсэн хэрэглээний төлбөрөө зохих ёсоор, тогтоосон тарифын дагуу төлөхгүй, хэн нэгний дураар тогтоосон илүү төлбөрийг төлөх ёстой вэ? СӨХ-дөө итгэдэг олон зуун оршин суугч яагаад ингэж хохирох ёстой вэ?
Иймд нэхэмжлэгчийн хууль бус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хуулийн хүрээнд дээрх асуудлыг шийдвэрлэж, манай өрхөөс илүү авсан нийт 394 529.664 (гурван зуун ерэн дөрвөн мянга таван зуун хорин есөн төгрөг зургаан зуун жаран дөрвөн мөнгө) төгрөгийг буцаан олгож өгнө үү.
Жич: Дээрх хугацаанд төлж байсан илүү төлбөрийг банкинд сарын 1,5 хувийн хүүтэй хадгалуулсан бол 70 256.99 төгрөгийн хадгаламжийн хүүний орлого олох боломжтой байсан.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ө СӨХ” СӨХ хариуцагч Н.Бд холбогдуулан 671 535/зургаан зуун далан нэгэн мянга таван зуун гучин тав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Н.Б нь хууль бус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7-р хороолол, 44 байр, 7 тоот 112.64/нэг зуун арван хоёр зууны жаран дөрөв/ м.кв орон сууцны өмчлөгч нь хариуцагч болох талаар зохигчид маргахгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас сууц өмчлөгчдийн холбооны 2017 оны 10, 11, 12 дугаар сар, 2018 оны 1, 2, 3 дугаар саруудын төлбөр 526 721/таван зуун хорин зургаан мянга долоон зуун хорин нэг/ төгрөгийг, алдангид 144 814/нэг зуун дөчин дөрвөн мянга найман зуун арван дөрөв/, бүгд 671 535/зургаан зуун далан нэгэн мянга таван зуун гучин тав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө.”, 148 дугаар зүйлийн 148.2-т “Орон сууц өмчлөгч нь дараахь үүрэг хүлээнэ:”, 148.2.3-т “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох;”, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Сууц өмчлөгчдийн холбоо/цаашид “холбоо” гэх/-ны эрх зүйн байдал нь Иргэний хуулийн 143 дугаар зүйл болон энэ хуулиар тодорхойлогдоно.” гэж заасан.
44-р байрны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сар бүр сууц өмчлөгчөөс авах төлбөрийн хэмжээг 29 000/хорин есөн мянга/ төгрөгөөр тогтоосон болох нь зохигчийн тайлбар, “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэхүүдээр тогтоогдож байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т “Иргэний хуулийн 148.2 болон энэ хууль, холбооны дүрмийг сахин биелүүлэх;”, 13.2.3-т “дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох;” гэж заасан.
Хариуцагч нь 2017 оны 10, 11, 12 дугаар сар, 2018 оны 1, 2, 3 дугаар саруудын төлбөрийг төлөөгүй талаар маргахгүй байх боловч нэхэмжлэгч нь засвар үйлчилгээ, хог, телевиз, лифт, гаражийн төлбөр гэж үндэслэлгүй төлбөр авч байна гэж маргажээ.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.3 дахь заалтад зааснаар хариуцагчийн нэхэмжлэгч нь засвар үйлчилгээ, хог, телевиз, лифт, гаражийн гэх үндэслэлгүй төлбөр авч байна гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байна.
Хариуцагч нэхэмжлэгч нь МҮОНРТ-тэй гэрээ байгуулаагүй, үндэслэлгүй зурагтын төлбөр авч байна гэж маргаж байх боловч МҮОНРТ-ийн 2016 оноос 2018 он хүртэлх нэхэмжлэхүүд болон орлогын ордерын тасалбарууд, 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.3 дахь заалтад зааснаар хариуцагчаас 2017 оны 10, 11, 12 дугаар сар, 2018 оны 1, 2, 3 дугаар саруудын засвар үйлчилгээ, хог, зурагт, лифт, гаражийн төлбөр болох нийт 315 438.75/526721.25-211282.25=315438.73/ /гурван зуун арван таван мянга дөрвөн зуун гучин найман төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, “Төрийн банк” ХХК-ийн 2017 оны 10, 11, 12 сар, 2018 оны 1, 2, 3 сарын нэхэмжлэхүүд, МҮОНРТ-ийн 2016 оноос 2018 он хүртэлх нэхэмжлэхүүд болон орлогын ордерын тасалбарууд, 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2017 оны 10, 11, 12 сар, 2018 оны 1, 2, 3 сарын цахилгааны төлбөр болон нэмэлт цахилгааны төлбөр, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөрт нийт 211 282.25/хоёр зуун арван нэгэн мянга хоёр зуун наян хоёр төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, “Төрийн банк” ХХК-ийн 2017 оны 10, 11, 12 сар, 2018 оны 1, 2, 3 сарын нэхэмжлэхүүдээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь ... цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад ... төлнө.”, Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д “эрчим хүчээр хангагч” гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;”, 28 дугаар зүйлийн 28.2-т “Иргэнтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр, тооцооны журам, гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага тооцох журам ...”, 30 дугаар зүйлийн 30.1.2-т “эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх;” гэж заасан.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16, 28 дугаар зүйлийн 28.2, 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь цахилгааны төлбөрийг эрх бүхий байгууллагад буюу эрчим хүчээр хангагчид төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй байх тул цахилгааны төлбөрийг нэхэмжлэх эрхгүй этгээд байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16, 28 дугаар зүйлийн 28.2, 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтад зааснаар хариуцагчаас нийт 211 282.25/хоёр зуун арван нэгэн мянга хоёр зуун наян хоёр төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 144 814/нэг зуун дөчин дөрвөн мянга найман зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.” гэж заасан.
Хариуцагч нь нэхэмжлэгчид алданги төлөхөөр харилцан тохиролцсон болох нь баримтаар нотлогдохгүй байх ба хариуцагчаас алданги гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Хариуцагчаас алдангид 144 814/нэг зуун дөчин дөрвөн мянга найман зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.
Шүүх Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Баас 315 438.75/гурван зуун арван таван мянга дөрвөн зуун гучин найман төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ө СӨХ” СӨХ-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 356 096.25/211282.25+144814=356096.25/ /гурван зуун тавин зургаан мянга ерэн зургаан төгрөг хорин тав мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ