Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/250

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: М.Солонго,

улсын яллагч: Т.Мижиддорж,

шүүгдэгч: Б.Л /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/

шүүгдэгч: Б.М /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:   

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Л, Б.М нарт холбогдох эрүүгийн 220800000000000 тоот хэргийг 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                            

              

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Х овогт Б-гийн Л /РД:000000/

Монгол улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймагт төрсөн 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Бетон армутарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Толгойтын 00000 тоотод оршин суух хаягтай, урьд

 2011 онын 11 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлуулж байсан.

2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан,

 

Х овогт Б-ийн М /РД:0000000/

Монгол улсын иргэн, 1997 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Автомеханикч мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн 000 дугаар хороо 00 дугаар гудамж 0000 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй

 

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний орой нь Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо тахилт 0000 тоотод хохирогч Б.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний зүүн гуянд шарх, зүүн хөмсөг, нүдний гадна булан баруун дал шуу, зүүн сарвуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний орой Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гүнгэрваа худалдааны төвийн орчимд машин дотор мөн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны тахилт 0000 тоотод хохирогч Б.Л-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан дух баруун нүдний зовхи хацарын зөөлөн эдийн няцрал хуйханд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүгдэгч Б.Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний орой нь Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо тахилт 00000 тоотод хохирогч Б.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний эрүүл мэндэд нь “зүүн гуянд шарх, зүүн хөмсөг, нүдний гадна булан баруун дал шуу, зүүн сарвуунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний орой Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гүнгэрваа худалдааны төвийн орчимд машин дотор мөн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны тахилт 0000 тоотод хохирогч Б.Л-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан эрүүл мэндэд нь “дух баруун нүдний зовхи хацарын зөөлөн эдийн няцрал хуйханд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.  

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

 Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр 12 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад яармагт айлд оччихоод байж байгаад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд амьдардаг ахын Ц-той утсаар залгаж ярихад би уулан дээр гулгаж байна энд хүрээд ир уулзья гэхээр нь би Г гэх найзыгаа дуудаж тахилтын эцэс дээр уулан дээр очоод гулгаж байгаад Ц , Л, Н нартай 0,75 грамын Хараа нэртэй архи уугаад орой болоод бид нар машин суугаад Нарангийн гол орох замдаа  Л ах бид хоёр мууцалдаж зодолдсон тэгээд бид хоёрыг салгаад  Л ахыг үлдээгээд Г Ц  ах бид гурав Ц  ахын гэрт очиход  Л Ц  ахын гэрт түрүүлж очоод хүлээгээд сууж байсан тэгээд би гэрт яваад ороход  Л намайг барьж яваад нүдийг чинь ухна гэхээр нь би боль гэхэд урдаас чамайг ална гээд орилж хашхираад хайч аваад баруун талын гуяны дотор талд нэг удаа дүрсэн тэгэхээр нь би шууд өмдөө тайлаад харахад цус их гарч байсан тэгээд Г миний хөлийг боож өгөөд би ц  ахын гэрт хоноод маргааш нь миний хөл өвдөөд болохгүй болохоор нь Манлай гэх найзыгаа дуудаж Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж гуяндаа оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6/,

-Хохирогч Б.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр12 цагийн үед найз Б ийн хамт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар  хороонд найз болох Ц-ын гэрт очиход Ц ганцаараа гэртээ байсан тэгээд Ц бид хоёр 0,75 граммын Соёрхол нэртэй архийг хувааж ууж юм ярьж сууж байгаад урьд нь хамт ажиллаж байсан дүү нар болох М , Г, Ч, Н нарыг дуудсан чинь эхлээд Ч, Н хоёр хоёр машинтай хүрч ирээд Ц бид хоёр машинд нь суугаад тахилтын уул дээр гарч гулгаж байгаад дуудлагаар архи аваад Н, Ц бид гурав авсан архийг хувааж уугаад байж байхад Г, М хоёр хүрч ирсэн тэгээд М бид нарын ууж байсан архинаас хамт ууса тэгээд бид нар хоёр машиндаа хуваагдаж суугаад уулнаас буусан. Би М тай хамт Г-гийн машинд суугаад намайг гэрт хүргэж өгөх гээд явж байхад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гүнгарваа худалдааны төвийн урд талд шинэ зам дээр явж байхад би машин дотор унтчихсан явж байгаад сэрэхэд М миний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохиод авахаар нь би урдаас нь нүүрэн тус газар цохиод авсан. Г машинаа зогсоогоод бид хоёрыг салгаад байж байхад Б  араас машинтай ирж намайг аваад чи ийм нүүр царайтай гэртээ яаж харих юм бэ манай гэрт очоод хоночих гэж хэлэхээр машинд нь суугаад гэрт нь очиход гэр нь гал түлээгүй байсан учир Ц-ыг гэрт орж хамраас нь гарсан цусыг угаагаад байж байхад гаднаас Ц, М , Г нар орж ирээд М намайг тэврээд авахаар нь миний хажуу талд байсан угаалтуурын хажууд байрлах тавиур дээр байсан цэнхэр өнгийн иштэй хайч байхаар нь аваад М-ын баруун гуяны  дотор талд нэг удаа хатгахад Б  гал түлж байгаад намайг гэрээс аваад гарсан. Тэгээд намайг гэрт хүргэж өгсөн юм ...” /хх-ийн 9/,

Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...д Л, М хоёр юм ярихгүй байж байгаад зодолдоод нэг нэгээ цохиод эхэлэхээр нь би дунд толиндоо хараад боль гэж хэлээд Нарангийн голын шинэ зам руу ороод авто бусны буудал дээр машинаа зогсоогоод машинаас буугаад хойд талын хаалга онгойлгоод М-ыг татаж буулгахад нүүр нүд нь хавдсан зүйлгүй шарх сорив байгаагүй тэгээд би нөгөө талын хаалгыг онгойлгоод Л-нг буулгахад хамарных нь нармай нь нээгдэж хамарнаас нь цус гараад тогтохгүй байсан тэгээд  Л цамцаараа цусаа арчаад зогсож байхад араас Ч, Н-нд, Ц нар хүрч ирээд би Ч-той ярьж байгаад Би машиндаа Ц, М хоёрыг суулгаад явсан намайг явсан хойгуур Б  ирж Л-нг явсан байсан. Би Ц М бид гурав Ц-ын гэрт нь очиход Б , байхад  Л хоёр Ц-ын гэрт нь байсан тэгээд би удах юм байна гэж бодоод машинаа унтраачихаад гэрт орж ирээд хаалганы хажууд зогсож Л, М нар зууралдаад салсан тэгтэл М над дээр ирээд  Л ах намайг хутгалчихлаа гэхээр нь би  Л ахын гарыг харахад жижиг хүүхдийн хэрэглэдэг хайч барьчихсан байсан тэгээд Б , Ц нар Л-нг барьж аваад дараад байж байхад би М-ын өмдийг тайлахад цус гараад тогтохгүй байхаар нь шарх дээр нь бинт тавьж боосон..” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00000дугаартай:

1. Б.Л-гийн биед дух, баруун нүдний зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоногийн дотор үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

4. Б.Л-гийн биед эсэргүүцэн тэмцэлдсэн гэхээр гэмтэл үгүй байна.

5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-ийн 20-21/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00000 дугаартай:

1. Б.М-ын биед зүүн гуянд шарх, зүүн хөмсөг, нүдний гадна булан, баруун дал, шуу, зүүн сарвуунд гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдадтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 25-26/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Б.Л-гийн яллагдагчаар өгсөн: “...Би болсон хэргийн талаар сэжигтэнээр өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой мэдүүлсэн надад ярих зүйл байхгүй...” /хх-ийн 67/,

Шүүгдэгч Б.М-ын яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр танил найз Б.Л-тэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд тахилт 27-36 тоотод найз Б.Л-гийн нүүрэн хэсэгт нь гараараа цохиж гэмтэл учруулсан нь буруутай үйлдэл хийсэн юм. Тухайн үед Б.Л нь гэрийнхээ цэнхэр иштэй хайчаар миний баруун гуянд нэг удаа хатгаж гэмтэл учруулсан. Намайг хайчаар хатгасны маргааш надаас уйчлалт гуйсан. Надад гомдол гаргах нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргээ хялбаршуулсаан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” /хх-ийн 55/ гэж мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Л нь бүрэн бус дунд боловсролтой, шүүгдэгч Б.М нь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг тус тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00000дугаартай,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000000дугаартай дүгнэлтүүдээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл

        шүүгдэгч Б.Л нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч Б.М-ын эрүүл мэндэд халдаж,

шүүгдэгч Б.М нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч Б.Л-гийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Л Б.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч, хохирогч Б.Л Б.М нар нь бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Л Б.М нар бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Б.Л, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулах, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна” гэх дүгнэлттэй шүүгдэгч Б.Л Б.М нар нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Л, Б.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон бөгөөд тэдний хувийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

 Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-нд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б.М-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч Б.Л, Б.М нар нь торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг цэнхэр өнгийн хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Л, Б.М нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Х овогт Б-гийн Л, шүүгдэгч Х овогт Б-ийн М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай,

         

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Б-гийн Л-нд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял,

          шүүгдэгч Х овогт Б-ийн М-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Б.Л, Б.М нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Л Б.М нарт анхааруулсугай.   

 

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг цэнхэр өнгийн хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар устгах комисст даалгасугай. 

 

          5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, Б.Л, Б.М нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

          6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.УРАНГУА