Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 628

 

                                                           

 

 

 

 

 

2019         6              25                                             2019/ДШМ/628

 

 

                                              Д.Б, А.М нарт

                                              холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Бадрал,

шүүгдэгч А.М, Д.Б нарын өмгөөлөгч Н.Энхбаяр,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/287 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Бадралын бичсэн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 09 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр шүүгдэгч                                              Д.Б, А.М нарт  холбогдох эрүүгийн 1811008280686 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Хар бат овгийн Дондогийн Б, 1991 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эх, нөхөр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 70 дугаар гудамжны  тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:АС/;

 

2. Хонгорынхон овгийн Алтансүхийн М, 1994 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүүний технологич мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, 2 хүүхдиин хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 15 дугаар гудамжны тоотод оршин  суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЛЙ/;

Шүүгдэгч А.М, Д.Б нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кореа Март “ дэлгүүрт хувилж авсан түлхүүр ашиглан нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бэлэн 230.000 төгрөг, 192.000 төгрөгийн үнэ бүхий жимсний бэлдмэл хулгайлсан,

мөн шүүгдэгч А.М нь “ЭММЭ” ХХК-д худалдагчаар 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ажиллахдаа нийт 3.012.865 төгрөгийн бараа материал завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: А.Мы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Д.Б, А.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Хар бат овгийн Дондогийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн, Хонгорынхон овгийн Алтансүхийн М нь ганцаараа болон бусадтай бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б, А.М нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэдэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх  хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Маас 3.012.865 төгрөгийг, шүүгдэгч Д.Бээс 3.012.865 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Д.Энхцэцэг /РД: ЧЕ66111123/-т олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Б, А.М нарт 1 жилийн хугацаанд хохирол төлбөрийг төлөх үүргийг хүлээлгэж, шүүгдэгч Д.Б, А.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 1 ширхэг түлхүүрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, А.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Бадрал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “...Уг шийтгэх тогтоолыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж тодорхой заасан буюу шүүгдэгч Д.Б нь хэдийгээр тухайн “Кореа Март”          дэлгүүрт худалдагчаар ажилладаг боловч зөвхөн тодорхой цаг хугацаанд тухайн “Кореа Март” дэлгүүрт ажиллах үүрэгтэй. Оройн цагаар дэлгүүр хаасан байхад дэлгүүрийн эздэд мэдэгдээгүй буюу хувилж авсан түлхүүр ашиглан нууцаар, хууль бусаар уг дэлгүүрт нэвтрэн орж, эд зүйл хулгайлсан болох нь хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдсон байхад дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг гэж үзэн зүйлчлэлийг өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Шүүгдэгч А.М, Д.Б нарын өмгөөлөгч Н.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, нэвтрэн орж хулгайлсан гэж зүйлчилснийг завших гэмт хэрэг болгон өөрчилсөн асуудал яригдаж байна. Шүүгдэгч Д.Б нь тухайн байгууллагад гэрээний дагуу ажиллаж байсан. Шүүгдэгч А.М нь ажлаасаа гарсан байсан. Түлхүүр хувилсан гэх асуудалд түлхүүрийг дэлгүүрийн эзэн нь Д.Бт итгэмжлэн хариуцуулж өгсөн байдаг. Д.Б түлхүүрийг хаях эрсдэлээс сэргийлж хувилан авсан. Прокурорын зүгээс “тодорхой цаг хугацаанаас гадуур энэ үйл явдал болсон учраас хулгай гэж үзнэ” гэдэг боловч агуулахад 24 цагийн турш бүрэн эрхтэй нэвтэрч орох хэмжээнд түлхүүрийг итгэмжлэн хариуцуулж өгсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Бийн үйлдэл нь “завшсан” зүйлд хамаарна. Мөн шүүгдэгч Д.Б нь төрөөд удаагүй байгаа бөгөөд хүндрэлтэй буюу аарцаг задарсан байдалтай байгаа. Цаашид бүтэн сарын эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Энэ нь шүүхийн энэрэнгүй байх ёсны зарчмыг харгалзан үзэх асуудал. ...” гэв.

 

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлагын нийтлэг үндэслэл, зарчмуудыг тогтоон, нийгэмд аюултай ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох талаар нэг бүрчлэн тодорхойлон хуульчилсан.

 

Шүүх аливаа эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн субъектив талыг зайлшгүй тогтоох ёстой бөгөөд уг хэрэг чухам ямар гэмт хэрэг болох, түүний бүрэлдэхүүн, үндсэн шалгуур шинжийг авч үздэг.

 

Өөрөөр хэлбэл, ямар ч гэмт хэргийн бүрэлдэхүүн нь эрх зүйн хэм хэмжээгээр урьдчилан тодорхойлсон гэм буруутайд тооцогдох иргэн /хуулийн этгээд/-ийн нийгэмд харш үйлдэл, эс үйлдэхүйг бүрдүүлэгч шинжүүдийн нийлбэр юм.

 

Эдгээрийг шалгасны эцэст шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтад бодиттой үнэлэлт өгч, тэдгээрийг хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдлийг тогтоож, гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хариуцлага оногдуулдаг. 

 

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх тохиолдолд нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн хэргийн үйл баримтыг түүнд ашигтайгаар өөрчлөн тухайн гэмт хэргийн шинж, шалгуурт тохирсон хууль зүйн дүгнэлт хийх ёстой. 

Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэсэн хууль ёсны зарчимтай бүрэн нийцэх юм.

Анхан шатны шүүх дээрх байдлуудын талаар нэг бүрчлэн дүгнэлт хийгээгүй, хийсэн зарим дүгнэлт ойлгомжгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Прокуророос А.Мы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Д.Б, А.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэжээ.

 

Хавтас хэрэгт Б.Бийн “...2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 20 цагийн орчим ...дэлгүүрийн хажуугийн пабад орж, бид хоёр 3, 3 пиво авч уусан. ...Би пабаас гараад дэлгүүр лүү орж касснаас мөнгө авъя гэж хэлсэн. ...Тэгээд хувилж авсан түлхүүрээрээ дэлгүүрийн хаалгыг нээж ороод эхлээд захирлын өрөөнд орж, дэлгүүрийн нэг давхарын агуулахын хаалганы түлхүүрийг аваад гарсан. Агуулахын хаалгыг нээж М бид хоёр 4 хайрцаг анар жимсний бэлдмэл авсан. Агуулахаас гараад хаалгыг түгжээд түлхүүрийг захирлын өрөөнд оруулж тавьсан. ...кассыг нээж мөнгө авсан, мөнгийг тоолж үзэхэд 230.000 төгрөг байсан...” /1хх 30-32, 65/, “...Бид 2 шөний цагаар дэлгүүр лүү миний хувилж авсан түлхүүрийг ашиглан нэвтэрч бараа авч гарахдаа дараа нь буцааж мөнгийг нь тушаадаг байсан болохоор бараанаас дутсан гэж гарах ёсгүй гэж бодож байна. ...Тухайн түлхүүрийг нь би хэдэн хоногийн дараа хувилж авсан учир надад 2 ширхэг түлхүүр байдаг байсан...” /1хх 172-173, 197/, А.Мы “...бид хоёр пабад 3, 3 пиво уусан. ...Б касснаас мөнгө авъя гээд ...би захирлын өрөө рүү орж захирлын өрөөний шилэн шкафанд өлгөөтэй байсан агуулахын түлхүүрийг аваад Бийн хамт агуулах руу орж анарын бэлдмэл 4 хайрцагийг авсан. ...230.000 төгрөгөөс 100.000 төгрөгийг авч хэрэглэсэн...” /1хх 34-35, 66/, “...Д.Б бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир Д.Бийн хариуцсан гэр ахуйн барааны тасгийн касснаас мөнгө авах гэж орсон юм. ...” ” /1хх 171, 199, / гэх мэдүүлгүүд авагджээ.

 

Дээрх тогтвортой, хэргээ хүлээсэн мэдүүлгүүдээс гадна хэрэгт авагдсан бусад нотлох байдлуудыг харьцуулан дүгнэж үзэхэд шүүгдэгч нар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэр хэмжээг бүрэн нотложээ.

 

 Шүүгдэгч А.М, Д.Б нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кореа Март” дэлгүүрт мөнгөтэй болох зорилгоор, зөвшөөрөгдөөгүй цаг хугацаанд нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрсэн нөхцөл байдал, үйл баримтад хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

 

 Шүүгдэгч Б.Б тухайн дэлгүүрт хөдөлмөрийн гэрээ байгуулан худалдагчаар ажилладаг байсан хэдий ч гэмт хэрэг гарсан цаг хугацаанд тэрээр “Кореа Март” дэлгүүрт орж, мөнгө, жимсний бэлдмэл авах эрх, үүрэгтэй байсан гэх нотлох баримт хэрэгт алга.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол ...ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

 

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэдэг нь аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг хэлдэг.

 

Түүнчлэн завших гэдгийг гэмт этгээд түүнд итгэмжлэн өгсөн бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар эрэлтэд оруулахдаа өмчлөгчид эд зүйлс, өмч хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр өгөхгүй байхыг ойлгодог.

 

Иймээс шүүгдэгч Б.Бийг 2018 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кореа март” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнээс бэлэн 230.000 төгрөг, 192.000 төгрөгийн үнэ бүхий жимсний бэлдмэл завших гэмт хэргийг А.Мтай бүлэглэж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд тэдний дээрх үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийг шинжийг агуулахгүй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.М, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: