Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 128/2023/0551/З |
Дугаар | 221/МА2024/0118 |
Огноо | 2024-02-21 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2024/0118
2024 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 221/МА2024/0118 | Улаанбаатар хот |
“НМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П, гуравдагч этгээд “АС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З нар;
Нэхэмжлэгч: “НМ” ХХК
Хариуцагч: БОАЖС
Гуравдагч этгээд: “АС” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖС ад холбогдох шаардлага болох БОАЖС ын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/566 дугаар тушаалын хавсралтын АС ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0943 дугаар шийдвэр;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2023/0551/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “НМ” ХХК нь БОАЖС-д холбогдуулан “БОАЖС ын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/566 дугаар тушаалын хавсралтын “АС ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 943 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг удирдлага болгон Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 4, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ойн хуулийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З давж заалдах гомдолдоо:
3.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д “...нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт буюу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс нутаг болох Хүрэлтогоотын аманд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр мод тарьж, байгалийг хамгаалах зорилгоор 27.2 га газрыг ашиглах эрхийг гуравдагч этгээдээс өмнө Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Ойн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших эрх үүссэн байна." гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
А. “АС ” ХХК-д газар ашиглах эрх үүссэн эсэх: “АС ” ХХК нь БОАЖЯ-д 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1-21 дүгээр албан бичгээр “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрэл тогоотын аманд 44851 м.кв газрыг “Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн бүр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгож, 0222445 тоот гэрчилгээг олгож, тусгай хамгаалалтын захиргаатай гэрээ байгуулсан. Энэхүү газар ашиглах эрх авах үйл ажиллагаа нь Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д заасны дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр эрх үүссэн.
Б. “НМ” ХХК-д газар ашиглах эрх үүссэн эсэх: “НМ” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай “Богдхан уулын дархан цаазат газарт мод тарих ажлын гэрээ” байгуулж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших дархан цаазат газрын Хүрэлтогоотын амны хязгаарлалтын бүсэд 27.2 га газарт мод тарих эрхтэй болсон байна. Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргааны эрх зүйн байдлыг Тусгай хамгаалалттай газарт нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйл “Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа /цаашид "хамгаалалтын захиргаа" гэх/ нь дараахь үйл ажиллагаа явуулна”, 2/-т "судалгаа, шинжилгээ хийх зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих", 3/-т "зохих журмын дагуу судалгаа, шинжилгээний зориулалтаар дээж, сорьц авах, ан амьтны сүргийн бүтцийг зохицуулах, байгалийн баялгийг нөхөн сэргээх, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх” гэж тус тус заажээ. Тус хуулийн зохицуулалтаас үзвэл Дархан цаазат газар, байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд судалгаа, шинжилгээ хийх зөвшөөрөл бүхий байгууллагатай л гэрээ байгуулах эрх хуулиар олгогдсон болохоос биш байгалийн баялгийг нөхөн сэргээх, ойг арчлах, цэвэрлэгээ хийх үйл ажиллагаа хийх байгууллагатай гэрээ байгуулах эрх олгогдоогүй байна. Өөрөөр хэлбэл "НМ" ХХК нь ойг нөхөн сэргээх, мод тарих зориулалтаар Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаатай гэрээ байгуулах хууль зүйн боломжгүй байсан байна.
3.2. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 12/-т "Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу “сонгон шалгаруулалтаар олгох;". Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-т "Тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглах, Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны тев байгууллага" олгоно гэж зааснаас үзэхэд газар ашиглах эрхийг Байгаль орчин аялал жуучлалын яам олгохоор хуульчилсан байна. Гэтэл “НМ” ХХК-ийн хувьд Богдхан уулын хамгаалалтын захиргаатай гэрээ байгуулах замаар мод тарих эрхтэй болсон нь газар ашиглах эрх үүссэн гэх үндэслэлгүй байхад анхан шатны шүүх газар ашиглах эрх үүссэн гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. "НМ" ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай "Богдхан уулын дархан цаазат газарт мод тарих ажлын гэрээ” байгуулсанг газар ашиглах эрх үүссэн гэж үзэх боломжгүй бөгөөд Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас газар ашиглах эрх олгогдож, тусгай хамгаалалттын захиргаатай гэрээ байгуулсан тохиолдолд хуулийн шаардлагыг хангах байсан.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0943 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү.” гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П давж заалдах гомдолдоо:
4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт гаргаж чадсангүй гэж үзэж байна. Гуравдагч этгээд “АС ” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан газар ашиглах хүсэлт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1599 дугаар албан бичиг, газрын давхцалгүй талаарх кадастрын зураг зэрэг баримтыг үндэслэн БОАЖС 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/566 дугаар тушаалаар “АС ” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Хүрэлтогоотын амны хязгаарлалтын бүсэд 44851 м.кв газрын ашиглах эрхийг олгосон. Уг тушаал нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтад нийцсэн, эрхийн зөрчилгүй акт болно.
4.1.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Тодруулбал, нэхэмжлэгч “НМ” ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөр огноолсон 92/2022 дугаартай “Модны гэрээ”-г батлуулах хүсэлтээ 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22/35 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Уг гэрээг БОАЖС 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр баталсан. Уг гэрээнд зааснаар тухайн газарт зөвхөн мод тарих зориулалттай бөгөөд нэхэмжлэгч нь тухайн газарт гэрээ байгуулагдсанаас хойших хугацаанд мод тарих ажил хийгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно.
4.1.2. Мөн “Мод тарих гэрээ”-ээр нэхэмжлэгчид тухайн газрыг ашиглах, эзэмших эрх олгоогүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй юм. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчид газар ашиглуулах тухай сайдын тушаал гараагүй ч нэхэмжлэгчийг газар ашиглах эрхтэй гэж дүгнэсэн нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 943 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
-2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №92/2022 дугаартай “Богдхан уулын дархан цаазат газарт мод тарих ажлын гэрээ” нь цаг хугацааны хувьд БОАЖС ын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/566 дугаар тушаалаас өмнө батлагдсан,
-“Богдхан уулын дархан цаазат газарт мод тарих ажлын гэрээ”-ний 2.2-2.3 дахь заалтаар мод, модлог ургамал тарих талбайн байршил, хэмжээ, талбайн солбицлыг нарийвчлан тогтоож өгсөн,
-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн өдрийн 1/2262 дугаар албан бичиг зэрэг баримтуудаар маргаан бүхий газар нь бүтэн талбайгаар давхцалтай болох нь тогтоогдож байна.
9. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, нэхэмжлэгч “НМ” ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан “Богдхан уулын дархан цаазат газарт мод тарих ажлын гэрээ” нь хуулийн хүчин төгөлдөр, уг гэрээнд тусгагдсан мод тарих газрын хэмжээнд өөрчлөлт ороогүй байхад газар давхардуулан “АС ” ХХК-д Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар Хүрэлтогоотын аманд 44850.6 м.кв талбай бүхий газрыг “ ...аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгосон БОАЖС ын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/566 дугаар тушаал нь хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн гэрээний дагуу Богдхан уулын дархан цаазат газарт мод, модлог ургамал тарих эрхийг хөндсөн байна.
10. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0943 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА