Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/583

 

 

 

 

 

 

 

  2022        06          30                                   2022/ШЦТ/583      

 

                        

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,

Улсын яллагч: И.Итгэл,

Шүүгдэгч: А.Г /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.Гт холбогдох  эрүүгийн 2211002030840 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

А.Г, //, Монгол улсын иргэн, 2003 оны 02 дугаар сарын 19-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 аав, ээж, ах, дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 64 дүгээр байр 183 тоотод оршин суух, урьд нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, уг ялаа 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 22/565 дугаар Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор 450.000 төгрөгийн торгуулийн ялыг бүрэн төлсөн байна.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч А.Г нь Б.О фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч түүний ах Б.Хүрэлбаатараас мөнгө зээлээч гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 50,000 төгрөгийг Б.Б Хаан банкны 5664242610 тоот дансанд шилжүүлэн авч залилсан, 

“Deewer onlineshop” гэсэн хуурамч фейсбүүк хаяг нээж “Гутлын урьдчилсан захиалга авна. 7-14 хоногийн дараа  холбогдоно” гэсэн зар байршуулан 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэн М.М хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Б Хаан банкны 5664242610 тоот дансаар 50,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

“Deewer onlineshop” гэсэн хуурамч фейсбүүк хаяг нээж “Гутлын урьдчилсан захиалга авна. 7-14 хоногийн дараа  холбогдоно” гэсэн зар байршуулан 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Ч.Б хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Б Хаан банкны 5664242610 тоот дансаар 25,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

“Deewer onlineshop” гэсэн хуурамч фейсбүүк хаяг нээж “Гутлын урьдчилсан захиалга авна. 7-14 хоногийн дараа  холбогдоно” гэсэн зар байршуулан 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Б.Г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Б Хаан банкны 5664242610 тоот дансаар 25,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

“Deewer onlineshop” гэсэн хуурамч фейсбүүк хаяг нээж “Гутлын урьдчилсан захиалга авна. 7-14 хоногийн дараа  холбогдоно” гэсэн зар байршуулан 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Ц.У хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Б Хаан банкны 5664242610 тоот дансаар 25,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

“Deewer onlineshop” гэсэн хуурамч фейсбүүк хаяг нээж “Гутлын урьдчилсан захиалга авна. 7-14 хоногийн дараа  холбогдоно” гэсэн зар байршуулан 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Г.Г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Б Хаан банкны 5664242610 тоот дансаар 25,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нь А.Б фейсбүүк хаягт нэвтэрч хамт ажилладаг Б.Отгонбаяраас унааны мөнгө хэрэгтэй байна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 8,000 төгрөгийг Б.Б Хаан банкны 5664242610 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нь Ganchuluun Dugersuren гэх фейсбүүк хаягт нэвтэрч хамт ажилладаг Б.Ганцоожоос “мөнгө зээлээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 100,000 төгрөгийг Б.Б Хаан банкны 5664242610 тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Д.О фейсбүүк хаяг руу хууль буусаар нэвтэрч түүний найз болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг багийн 5-21-84 тоотод оршин суух иргэн Р.Болор-Эрдэнээс “100,000 төгрөг шилжүүлээч орой өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 100.000 төгрөгийг О.Итгэлтийн Хаан банкны 50234770655 дансаар дамжуулан Н.Эрдэнэтулгын Хаан банкны 5032230645 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

Г Э гэх фейсбүүк хаягт нэвтэрч хохирогч Б.Ууганбаяраас “мөнгө зээлээч 2 цагийн дараа буцаагаад шилжүүлье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 150,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр М.Мөнхбатын Хаан банкны 5618027958 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

Г.Д “Dagii Ganzorig” гэх фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч ойр дотны болон хамт ажилладаг хүмүүс рүү мөнгө зээлээч хэмээн зурвас илгээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож улмаар 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Н.Жавхлан, Ө.Мөнхзаяа нараас тус бүр 100,000 төгрөгийг Б.Төмөрбаатарын Голомт банкны 3055147693 тоот дансаар шилжүүлэн авч залилж бусдад 200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2211002030840 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч А.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

            Хохирогч       Б.Х “...2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 15 цагийн орчимд миний охин дүү Б.О фейсбүүк болох Otgontuya гэх хаягаас “Ганц туслаач, Орой хүртэл 50,000 төгрөг зээлээч гээд 5664242610 гэх Хаан банкны Бат-эрдэнэ Батбаяр" гэх дансыг өгөхөд нь би тус данс руу 50,000 төгрөг өөрийн нэр дээрх 5675286360 Хаан банкны данснаас интернэт банкны үйлчилгээгээр 2022 оны 01 дүгээр сарын 12-ны 15 цаг 51 минутад шилжүүлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө мөнгөний хэрэг гараад охин дүү Б.Отгонтуяа руу 95117323 гэх дугаар луу залгаад ахын дүү мөнгөтэй мөнгөтэй болсон уу? Зээлсэн мөнгөө өгөх үү? гэхэд би танаас хэзээ мөнгө зээлсэн юм бэ юун мөнгө яриад байгаа юм бэ? гэхээр нь чи над руу чат бичээд хүний данс руу мөнгө хийлгэсэн биз дээ гэсэн чинь тийм юм байхгүй миний фейсбүүк хаягаар хүн ороод зөндөө хүнээс мөнгө асуусан байсан байна. Та өгчихсөн юм уу гэхээр нь би өөр хүн рүү шилжүүлсэн гэдгээ мэдсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 11-12-р хуудас/,

            Гэрч Б.О “Би 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ажлаа тараад гэртээ ирээд фейсбүүк рүүгээ орсон чинь миний хаягаас хүмүүс рүү мөнгө зээлээч гээд чат биччихсэн байхаар нь тэр чат бичсэн хүмүүс рүү нь би мөнгө зээлээч гэж бичээгүй шүү битгий мөнгө өгөөрэй. Миний чат руу хүн орсон бололтой байна гэж хариу бичсэн. 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө 10 цагийн үед ажил дээрээ ажлаа хийж байсан чинь манаа төрсөн ах Хүрэлбаатар над руу залгаад ахын дүү мөнгөтэй болсон бол надаас зээлсэн 50 мянган төгрөгөө өгөх үү гэхээр нь юун мөнгө вэ ахаа би танаас мөнгө аваагүй шүү дээ гэж хэлээд гэнэт нөгөө чатаар хүмүүсээс мөнгө нэхэж байсныг санаад тань руу чатаар бичиж мөнгө авсан уу гэсэн чинь тиймээ гэхээр нь миний фейсбүүк рүү хүн ороод баахан хүнээс мөнгө асуусан байсан гэдгийг хэлээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16-р хуудас/,

             Гэрч Б.Б “Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах сансрын түнэлийн хойно байрлах АСЕ-4 нэртэй компьютер тоглоомын газар Болормаа гэдэг нэртэй эмэгтэйтэй Билгүүн найзаараа дамжуулж нэгнийгээ таньдаг болсон. Би 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ПС тоглоомын газар орж Билгүүн, Баярмагнай, Болормаа гэх хүмүүстэй хамт хоносон. Уг орой нь Болормаа “Мөнгө шилжүүлж авах гэсэн юм аа дансаа өгчих” гэхэд нь би “За гэж хэлээд Хаан банкны 5664242610” гэх дансаа өгсөн. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө уг компьютер тоглоомын газар хонож тоглочхоод сандал дээр сууж байхад Болормаа хажууд сууж байснаа надад “Данс руу чинь мөнгө орсон шүү, гараад аваад ирье, банкныхаа картыг өгчих” гэж хэлэхээр нь би өөрийн Хаан банкны картыг нууц үгтэй нь өгсөн. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 16 цагийн үед Дөк найзаасаа “Болороо хаана байна, миний картыг үлдээсэн үү?” гэж асуухад Дөк надад “Болороо 03 цагийн үед гараад явсан” гэж хэлсэн. Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны орой Сансрын Түнэлийн Pizzahut-н доор байрлах киоск машинаас дансаа үзэхэд 29,000 төгрөг байхаар нь би 25,000 төгрөгийг нь Түшигбаяр найзынхаа 5920451178 гэх данс руу шилжүүлж ямар учиртай мөнгө болохыг нь би мэдэхгүй аваад үрсэн. 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр байрлах Сансрын түнэлийн хойно байрлах АСЕ-4 нэртэй компьютер тоглоомын газар тоглож байтал Болороо ирсэн байхаар нь би Болороогоос “Хаан банкныхаа картыг авъя” гэж хэлэхэд Болороо“ манай найзад байгаа орой Сансрын түнэлд ирэхээр нь картыг чинь аваад өгье” гэж хэлсэн. Тэгээд надад өгөөгүй олон хоносон.

            2022 оны 01 дүгээр сарын 13-ны орой Болороо уг тоглоомын газрын менежерт хөөгдөөд гарахаар нь би Болороогоос “Хаан банкныхаа картыг авъя” гэхэд Болороо “За 10 минутын дараа үүдэнд гарч ирээд авчих” гэхээр нь би “за тэгье" гэж хэлээд 10 минутын дараа гарахад гадаа байгаагүй. Би ямар учраас Болороо хөөгдөөд гарсныг мэдээгүй. Би 19 цаг 30 минутын орчимд Сансрын доор байрлах киоск машин ороод дансаа шалгахад 108,000 төгрөг байхаар нь би 107.500 төгрөгийг Тэргэл найзынхаа Хаан банкны 5134121370 гэх данс руу шилжүүлж аваад ПС тоглож үрсэн.

            2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Ганбат ахаас 300,000 төгрөг 2022 оны 05 дугаар сар хүртэл зээлээд өөрийн гар утсаа ломбардаас авах гэж дансаа шалгаж үзэхэд 444,000 төгрөг байхаар нь 440,000 төгрөгийг шилжүүлэн авсан.

            2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хаан банкны картаа хаалгахад 30.000 төгрөг байсан тэр мөнгийг мөн адил ПС тоглож үрж дуусгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-21-р хуудас/,

            Хохирогч Б.Хнь өөрийн фейсбүүк хаягаас “Otgontuya” гэх фейсбүүк хаягтай чатласан чатад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 53-р хуудас/,

            Б.Б Хаан банкны 5664242610 тоот дансны депозит дансны хуулга /1-р хх-ийн 76-77-р хуудас/,

            Хохирогч       М.Мийн “Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр цахим орчинд “Гутлын урьдчилсан захиалга авна. 7-14 хоногийн дараа  холбогдоно” гэсэн зарын дагуу өөрийн цахим хаягаасаа “Deewer onlineshop” гэсэн фейсбүүк хаягтай холбогдож гутал захиалахаар болж өөрийн 5450575741 тоот Хаан банкны данснаас 5664242610 тоот Хаан банкны Бат-Эрдэнэ гэх данс руу 50,000 төгрөгийг “Arii” гэх утгатайгаар шилжүүлсэн. Тэгээд энэ өдрөөс хойш тухайн газартай  холбогдоогүй. Гутал болон мөнгөө авч чадаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 161-р хуудас/, 

            Хохирогч       Ч.Бийн “2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр би цахим орчинд “Deever onlineshop” гэсэн фейсбүүк хаягаас “Гутлын урьдчилсан захиалга авна. 7-14 хоногийн дараа  холбогдоно” гэсэн зар байхаар нь өөрийн Ч.Бадамаа гэх хаягаасаа дээрх onlineshop-той гэсэн хаягтай холбогдож гутал захиалахаар болж өөрийн 5228051610 гэх Хаан банкны данснаасаа 25,000 төгрөгийг тухайн онлайн дэлгүүрээс өгсөн 5664242610 тоот Хаан банкны Бат-Эрдэнэ гэх дансанд шилжүүлсэн. Тус өдрөөс хойш одоог хүртэл гутлаа ч аваагүй мөнгөө ч эргүүлж аваагүй тус онлайн дэлгүүрт залилуулсан болно.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 134-135-р хуудас/,

            Хохирогч       Г.Га “Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр би цахим орчинд “Гутлын урьдчилсан захиалга авна. 7-14 хоногийн дараа  холбогдоно” гэсэн зарын дагуу байхаар нь өөрийн Anhaa Anhaa гэх хаягаасаа Deewer onlineshop гэх хаягтай холбогдож гутал захиалахаар болж ээж Анхтуяагийн 5755137587 тоот Хаан банкны данснаас 5664242610 тоот Хаан банкны Бат-Эрдэнэ гэх данс руу 25,000 төгрөгийг “anhaa anhaa 95932462” гэсэн утгатай шилжүүлсэн. Тэгээд энэ өдрөөс хойш тухайн газартай холбогдоогүй. Гутал болон мөнгөө авч чадаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 188-189-р хуудас/,

            Хохирогч       Б.От “Миний Boldbaatar Otgonbayar гэж цахим хаягт 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай ажилтан Бая А.Ба гэх цахим хаягаас нь “...ахаа унааны мөнгө 8,000 төгрөг байвал явуулаач” гэсэн чат ирсэн. Тэгэхээр нь би өөрийн 5092053651 тоот Хаан банкны данснаасаа 8,000 төгрөг 5664242610 тоот Хаан банкны Б.Бат-эрдэнэ гэх хүний нэр дээрх данс руу шилжүүлсэн. Маргааш өглөө нь Баярмагнай надтай холбогдоод “...миний цахим хаягаар өөр хүн ороод хүмүүсээс мөнгө авсан байна” гэж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 203-204-р хуудас/,

            Хохирогч       Ц.Уранцэцэгийн “Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр би цахим орчинд “Гутлын урьдчилсан захиалга авна. 7-14 хоногийн дараа  холбогдоно” гэсэн зарын дагуу байхаар нь өөрийн Ц.Урнаа гэх цахим хаягаасаа Deewer onlineshop гэх хаягтай холбогдож гутал захиалахаар болж өөрийн 5599050532 тоот Хаан банкны данснаас 5664242610 тоот Хаан банкны Бат-Эрдэнэ гэх данс руу 25,000 төгрөгийг “Ц.Урнаа 89517057” гэсэн утгатай шилжүүлсэн. Тэгээд энэ өдрөөс хойш тухайн газартай холбогдоогүй. Гутал болон мөнгөө авч чадаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 173-р хуудас/,

            Хохирогч       Б.Гэрэлцэндийн “2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр фейсбүүк дээрээс гутал захиалахаар өөрийн Bayarmagnai Gereltsend гэсэн цахим хаягаасаа Deewer onlineshop гэх хаягтай холбогдож гутал захиалахаар болж өөрийн 5925174153 тоот Хаан банкны данснаасаа 5664242610 тоот Хаан банкны Бат-Эрдэнэ гэх данс руу 25,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед 7-21 хоногийн хугацаанд захиалга ирнэ гэж  хэлж байсан. Мөн мөнгөө явуулчихлаа гэхэд “захиалга хүлээн авлаа. Захиалга ирэхээр эргээд холбогдъё” гээд нэг хаяг явуулсан байсан ч тухайн хаягийг хадгалж авах гэхэд утсчихсан. Тэгээд тэр өдрөөс хойш эргэж холбогдоогүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-149-р хуудас/,

            Хохирогч       Б.Ганцоожийн “Миний Батхүү Ганцоож гэж цахим хаяганд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр миний  танил Ганчулууны Ganchuluun Dugersuren гэх цахим хаягнаас нь 100,000 төгрөг зээлээч гэсэн чат ирсэн. Тэгэхээр нь би өөрийн 5011409640 тоот Хаан банкны данснаасаа 100,000 төгрөг 5664242610 тоот Хаан банкны Б.Бат-эрдэнэ гэх хүний нэр дээрх данс руу шилжүүлсэн. Тухайн үед Ганчулуун надтай холбогдоод “миний цахим хаягаар өөр хүн ороод хүмүүсээс мөнгө авсан байна” гэж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 218-219-р хуудас/,

            Хохирогч Р.Болор-Эрдэнийн “...2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цагийн үед миний найз Оюунбаатарын ашигладаг фейсбүүк хаягаас миний ашигладаг Bolor Erdene гэх нэртэй фейсбүүк хаяг руу 100,000 төгрөг шилжүүлээч орой өгье гэсэн чат ирэхээр нь ямар данс руу хийх вэ гэсэн чинь Итгэлт гэх хүний эзэмшдэг Хаан банкны 50234770655 тоот данс өгөхөөр нь уг данс руу өөрийн эзэмшдэг Хаан банкны 5090508817 тоот данснаас 100,000 төгрөгийг 888 гэсэн утгаар шилжүүлсэн юм. Тэгсэн Оюунбаатар тухайн өдрийнхөө орой над руу өөрийн ашигладаг 99960131 дугаарын утсаар найзынх нь фейсбүүк хакердуулсан шүү гэсэн утгатай мессеж явуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 237-р хуудас/,

            Гэрч Д.Оюунбаатарын “...Би өмнө нь Dashdawaa Oyunbaatar гэх нэртэй фейсбүүк хаяг ашигладаг байсан. 2-3 жилийн өмнө нээж байсан санагдаж байна, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр уг фейсбүүк хаяг руу нэвтэрч болохгүй байсан. ... Би фейсбүүк хаягныхаа кодыг өөрийн бүртгэлтэй утасны дугаараар хийсэн байсан юм. Тэгээд миний фейсбүүк хаягаар нэвтэрсэн хүн л Болормаагаас мөнгө авч залилсан байх. Би Болормаа мөнгө зээлээч гэсэн чат бичээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 239-р хуудас/, 

            Гэрч Н.Эрдэнэтулгын “...2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагийн үед санагдаж байна Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 6 буудлын Өсөх төвийн Хаан банкны АТМ-ээс мөнгө авчхаад гарах гэж байсан чинь 20 гаруй насны 160 гаруй см өндөртэй нэгэн эмэгтэй миний данс руу 100,000 төгрөг шилжүүлээд авчих гэсэн юм та нэг туслаач гээд байхаар нь чи өөрийнхөө дансыг яасан юм гэсэн чинь картаа үрэгдүүлчихсэн карт байхгүй болохоор болохгүй байна гэхээр нь өөрийнхөө дансыг хэлсэн чинь Хаан банкны 5034770655 тоот дугаартай данснаас 100,000 төгрөг орж ирэхээр нь тухайн мөнгийг АТМ-ээс авч өгсөн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 241-р хуудас/,

            Гэрч О.Итгэлтийн “...2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад Bolor UKK гэсэн нэртэй фейсбүүк хаягтай Болороо гэх эмэгтэй над руу холбогдоод би данс руу чинь 100,000 төгрөг хийгээд АТМ-ээс авчихъя, хүнээс мөнгө авах гэсэн хөдөө хальт сүлжээ орсон дээр нь авах хэрэгтэй байна гэхээр нь би карт байхгүй гэсэн чинь шилжүүлж чадна биз дээ гэж асуухаар нь чадна гээд дансаа өгтөл миний эзэмшдэг Хаан банкны 5034770655 тоот данс руу 5090508817 тоот данснаас 888 гэх утгаар 100,000 төгрөг орж ирэхээр нь Болороогийн надад өгсөн 5032230645 тоот дугаартай Эрдэнэтулга гэх хүний данс руу шилжүүлэн өгсөн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 243-р хуудас/,

            Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 7-р хуудас/,

            CD /компакт диск/-нд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 8-9-р хуудас/,

            Хохирогч Б.Ууганбаярын “..Би 2022 оны 02 дугаар сарын 19-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажлаа хийгээд явж байсан юм. Тэгээд ажлын дүү Ганбат нь өөрийн "Ганбат Эрдэнэсүрэн" гэсэн фейсбүүкээр над руу чат бичээд миний интернэт банк болохгүй байна 150,000 төгрөг шилжүүлээч 2 цагийн дараа буцаагаад шилжүүлчихье гэж чат бичсэн юм. Тэгээд над руу 5618027958 гэсэн данс өгсөн ба би 150,000 төгрөг тухайн данс руу шилжүүлсэн. Тэгээд байж байгаад удалгүй дахиад тухайн фейсбүүк хаягаас чат бичсэн ба 100,000 төгрөг дахиад явуулах боломж байна уу гэж суухад нь ямар учиртай мөнгө асуугаад байгаа талаар нь мэдэх гээд Ганбатын утас руу нь залгахад “би танаас мөнгө асуугаагүй миний фейсбүүкээр өөр хүн нэвтрээд таниас мөнгө авсан юм шиг байна. Би фейсбүүкээ хакердуулчихсан орж олохгүй байгаа гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 51-52-р хуудас/,

             Насанд хүрээгүй гэрч М.Мөнхбатын “..Би 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би гадуур явж байсан ба найз Хүслэн нь өдрийн 12 цаг 30 минутын үед над руу фэйсбүүкээр чат бичээд хоосон дансаа түр ашиглуулаач гэж хэлсэн. Хэрвээ ашиглуулах юм бол 50,000 төгрөг өгье гэсэн. Тэгээд би Хаан банкны интернэт банкны нууц үг болон нууц дугаараа хэлж өгсөн. Тэгээд би тухайн үедээ анзаараагүй байж байгаад орой нь гэртээ ирээд интернэт банк руугаа ороод хартал 300-400 мянган төгрөг ороод гарсан байсан...Хүслэн Болороо гэх охинтой чаталсан чатаа над руу явуулсан..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 64-65-р хуудас/,

            Насанд хүрээгүй гэрч Б.Хүслэн-Эрдэнийн “..2022 оны 02 дугаар сарын 19- ны өдөр би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 16-р хороо 45-р байрны 135 тоот гэртээ байж байхад 12 цаг 27 минутад миний танил болох “Bolor Ukk” нэртэй фейсбүүкээр Болороо чат бичээд надаас “интернэт банктай юу дүү” гэж асуусан “би байхгүй” гэж хэлэхэд “эгчдээ интернэт банк олоод өгөөч эгч нь 100,000 төгрөг өгий гэхээр би яах гэж байгаа юм гэхэд өнөөдөртөө хүнээс бэлэгний мөнгө авах гээд интернэт банк хэрэг болоод байна” гэсэн. Тэгэхээр нь би за гэж хэлээд найз Мөнхбат руу холбогдож “интернэт банктай данс байна уу, манай танил эгчид хэрэг болсон байна. Дансаа ашиглуулбал 100,000 төгрөг өгнө гэж байна хоёулаа 50,000 төгрөгөөр нь хувааж авий” гэж хэлсэн ба найз Мөнхбат нь тэгий гээд өөрийн интернэт банкны 5618027958 тоот хаан банкны дансыг нууц кодтой нь өгөөд Болороо эгч рүү явуулсан. Болороо гэх хүнийг Ганболор гэдэг..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 72-73-р хуудас/,

            Гэрч Б.Мягмар-Очирын “..2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би гадуур өөрийн 17-54 УБО улсын дугаартай Приус-30 маркийн автомашинтай таксинд явж байтал нэг үл таних эмэгтэй хүн гараа өргөөд суугаад “би хөдөө явах гэж байгаа юм, Драгон руу явна гэж байсан бөгөөд замаараа АТМ дээр зогсоод мөнгө авъя гэхдээ надад виза карт байдаггүй, та виза карттай бол би тань руу мөнгө шилжүүлээд авчихъя гэж хэлэхээр нь би зөвшөөртөл Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байгаад Хаан банкны АТМ дээр зогсоод миний данс руу 194,000 төгрөг хийгээд бэлнээр 190,000 төгрөг аваад үлдсэн 4,000 төгрөг нь таксины мөнгө гэж хэлээд үлдээсэн..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 61-р хуудас/,

            Хаан банкны 5618027958 тоот М.Мөнхбатын дансанд 2022 оны 02 дугаар сарын 19-ны өдөр 150 000 төгрөг орлого орж, 194 000 төгрөгийг зарлага гарсан дансны хуулга /2-р хх-ийн 43-р хуудас/,

            Хаан банкны 5087024140 тоот Б.Мягмар-Очирын дансанд 2022 оны 02 дугаар сарын 19-ны өдөр 194,000 төгрөг орлого орж, 190,000 төгрөгийг зарлага гарсан дансны хуулга /2-р хх-ийн 82-р хуудас/,

             Гэрч Г.Дагийранжилийн “2021 оны 12 дугаар сарын 24-ний орой ажлаа тараад гэр лүүгээ харьж явтал миний төрсөн эгч над руу утсаар залгаад машины хянах дээр нэг анхааруулга тэмдэг гарч ирчхээд байна, юуных юм гэж хэлэхээр нь би эгчдээ зургийг нь дараад миний чат руу явуулчих би харъя гэж хэлсэн. Тэгээд би өөрийн гар утаснаасаа фейсбүүк хаяг руу орж эгчийн явуулсан зургийг үзэх гэтэл миний фейсбүүк хаяг орж болохгүй код нэхээд байсан. Өөрийнхөө кодыг хоёр удаа хийтэл орж болохгүй байсан. Тэгэхээр нь эгч рүүгээ буцааж залгатал машины анхааруулах гэрэл унтарчихлаа гэж хэлсэн. Би за болж дээ гэтэл эгч надад хэдэн төгрөг шилжүүлэх юм бэ, гэж асуусан би юу мөнгө вэ, гээд асуутал сая чиний чат руу зураг явуултал, зөрүүлээд маргааш өглөө болтол 100 к зээлээч гэсэн чат ирсэн ш дээ, мөн Голомт банкны данс ирсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгчдээ сая би фейсбүүк болон чат руугаа орох гэхэд болохгүй байсан миний фейсбүүкийг хакердсан байна гэж хэлсэн. Ингэж би өөрийнхөө фейсбүүкийг хакердуулснаа мэдэж эхнэр Цэлмэг рүү залгаж “Dagii Ganzorig” гэсэн фейсбүүкээ хакердуулсан байна гэж пост оруулсан. Манай ажлын газрын залуу болох Н.Жавхлан, баз Ө.Мөнхзаяа нар тус бүр 1008000 төгрөг шилжүүлэн залилуулсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 156-157-р хуудас/,

            Голомт банкны 3055147693 дугаартай дансыг Б.Төмөрбаатар эзэмшдэг болохыг тогтоож ирүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10/11 дугаартай албан тоот. Дээрх харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 167-168-р хуудас/,

            Хохирогч Н.Жавхлангийн “Би 2021 оны 12 дугаар сарын 24-ний орой гэртэй байж байтал миний Фейсбүүк чат руу манай ажлын ах Г.Дагийранжилын “Dagii Ganzorig” гэсэн хаягаас байна уу, гэж чат ирсэн. Би хариуд нь байна гэж чат бичсэн. Надаас маргааш өглөө болтол түр 100,000 төгрөг зээлээч гэсэн би ч нэг дор хамт ажилдаг хүмүүс болохоор нэг их юм бодолгүй утсаар асууж тодруулаагүй 100,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш 2 цагийн үед Дагийранжил ах над руу фейсбүүк хаягаа хакердуулсан байна гэж чат бичсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 146-147-р хуудас/,

            Хохирогч Ө.Мөнхзаяагийн “...Би 2021 оны 12 дугаар сарын 24-ний орой гэртээ байж байтал миний фейсбүүк чат руу манай баз ах Г.Дагийранжилын “Dagii Ganzorig” гэсэн хаягаас байна уу, гэж чат ирсэн. Би хариуд нь байна гэж чат бичсэн. Маргааш өглөө болтол түр 100,000 төгрөг зээлээч гэсэн. Би ч баз хүргэн болохоор нэг их тоолгүй чатаар ирсэн 3055147693 тоот дансанд 100,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш 5-10 минутын дараа 21 цагийн үед Дагийранжил ах чинь фейсбүүк хаягаа хакердуулсан байна гэж эхнэр нь болох С.Цэлмэг эгч манай эхнэр С.Цэцэглэнд нар утсаар залгаж хэлсэн ..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 152-153-р хуудас/,

            Гэрч Б.Төмөрбаатарын “... Би 2021 оны 12 дугаар сарын дундуур байх Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Улаанхуаран хороолол Тэнүүн хотхон 23-00 тоотод найз Б.Баатарсүх, Баясахбаяр, Цогбадрах нарын хамт амьдарч байсан бөгөөд манай найз Баясахбаярын найз гээд танихгүй залуу ирэхдээ Болороо гэх охинтой ирэхэд нь анх танилцаж байсан ба гэрт хамт нэг хоночхоод маргааш нь залуу нь яваад өгсөн. Харин нөгөө Болороо гэх охин нь 2, 3 хоног бид нартай хамт байсан бөгөөд манай найз Цогбадрахтай дотно харилцаатай байсан болохоор түүнээс хойш манай гэрт хаяа хаяа ирдэг байсан. Тэгээд нэг удаа ирэхдээ буюу 2021 оны 12 дугаар сарын сүүлээр байх ирээд миний эзэмшлийн Голомт банкны 3055147693 тоот данстай картыг ганц хоног ашиглачхаад буцааж өгье гэж хэлээд надаас аваад дахиж манай гэрт ирээгүй болохоор би картаа авч чадаагүй юмаа..., Миний эзэмшлийн Голомт банкны 3055147693 тоот дансанд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 100,000-аар 2 удаа орлого орсон ба бусдаас шилжүүлэн авч залилсан асуудал байхгүй. Мөн би тухайн дансны картыг Болороо гэх охинд өгчихсөн байсан ба 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр орсон мөнгийг Болороо гэх охин авсан гэж бодож байна. Би сүүлд нь интернэт банкаар орж шалгахад 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 14:52:34 секунд АТМ-аас авсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 161-162-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Шүүгдэгч А.Г нь Б.О фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч түүний ах Б.Хүрэлбаатараас мөнгө зээлээч гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 50,000 төгрөгийг Б.Б Хаан банкны 5664242610 тоот дансанд шилжүүлэн авч залилсан, “Deewer onlineshop” гэсэн хуурамч фейсбүүк хаяг нээж “Гутлын урьдчилсан захиалга авна. 7-14 хоногийн дараа  холбогдоно” гэсэн зар байршуулан 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэн М.М хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Б Хаан банкны 5664242610 тоот дансаар 50,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,“Deewer onlineshop” гэсэн хуурамч фейсбүүк хаяг нээж “Гутлын урьдчилсан захиалга авна. 7-14 хоногийн дараа  холбогдоно” гэсэн зар байршуулан 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Ч.Б хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Б Хаан банкны 5664242610 тоот дансаар 25,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,“Deewer onlineshop” гэсэн хуурамч фейсбүүк хаяг нээж “Гутлын урьдчилсан захиалга авна. 7-14 хоногийн дараа  холбогдоно” гэсэн зар байршуулан 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Б.Г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Б Хаан банкны 5664242610 тоот дансаар 25,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,“Deewer onlineshop” гэсэн хуурамч фейсбүүк хаяг нээж “Гутлын урьдчилсан захиалга авна. 7-14 хоногийн дараа  холбогдоно” гэсэн зар байршуулан 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Ц.У хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Б Хаан банкны 5664242610 тоот дансаар 25,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,“Deewer onlineshop” гэсэн хуурамч фейсбүүк хаяг нээж “Гутлын урьдчилсан захиалга авна. 7-14 хоногийн дараа  холбогдоно” гэсэн зар байршуулан 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Г.Ганцэцэгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Б Хаан банкны 5664242610 тоот дансаар 25,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нь А.Баярмагнайгийн фейсбүүк хаягт нэвтэрч хамт ажилладаг Б.Отгонбаяраас унааны мөнгө хэрэгтэй байна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 8,000 төгрөгийг Б.Б Хаан банкны 5664242610 тоот дансанд шилжүүлэн авч залилсан, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нь Ganchuluun Dugersuren гэх фейсбүүк хаягт нэвтэрч хамт ажилладаг Б.Ганцоожоос “мөнгө зээлээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 100,000 төгрөгийг Б.Б Хаан банкны 5664242610 тоот дансанд шилжүүлэн авч залилсан, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Д.Оюунбаатарын фейсбүүк хаяг руу хууль буусаар нэвтэрч түүний найз болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг багийн 5-21-84 тоотод оршин суух иргэн Р.Болор-Эрдэнээс “100,000 төгрөг шилжүүлээч орой өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 100.000 төгрөгийг О.Итгэлтийн Хаан банкны 50234770655 дансаар дамжуулан Н.Эрдэнэтулгын Хаан банкны 5032230645 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,Ганбат Эрдэнэсүрэн гэх фейсбүүк хаягт нэвтэрч хохирогч Б.Ууганбаяраас “мөнгө зээлээч 2 цагийн дараа буцаагаад шилжүүлье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 150,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр М.Мөнхбатын Хаан банкны 5618027958 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,Г.Дагийранжилийн “Dagii Ganzorig” гэх фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч ойр дотны болон хамт ажилладаг хүмүүс рүү мөнгө зээлээч хэмээн зурвас илгээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож улмаар 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Н.Жавхлан, Ө.Мөнхзаяа нараас тус бүр 100,000 төгрөгийг Б.Төмөрбаатарын Голомт банкны 3055147693 тоот дансаар шилжүүлэн авч залилж бусдад 200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Б.Хүрэлбаатарын мэдүүлэг /1-р хх-ийн 11-12-р хуудас/, Гэрч Б.О мэдүүлэг /1-р хх-ийн 16-р хуудас/,  Гэрч Б.Б мэдүүлэг /1-р хх-ийн 18-21-р хуудас/, Хохирогч Б.Хүрэлбаатар нь өөрийн фейсбүүк хаягаас “Otgontuya” гэх фейсбүүк хаягтай чатласан чатад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 53-р хуудас/, Б.Б Хаан банкны 5664242610 тоот дансны депозит дансны хуулга /1-р хх-ийн 76-77-р хуудас/, Хохирогч М.Мийн мэдүүлэг /1-р хх-ийн 161-р хуудас/, Хохирогч Ч.Бийн мэдүүлэг /1-р хх-ийн 134-135-р хуудас/, Хохирогч Г.Ганцэцэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 188-189-р хуудас/, Хохирогч Б.Отгонбаярын мэдүүлэг /1-р хх-ийн 203-204-р хуудас/, Хохирогч Ц.Уранцэцэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 173-р хуудас/, ХохирогчБ.Гэрэлцэндийн мэдүүлэг /1-р хх-ийн 148-149-р хуудас/, Хохирогч    Б.Ганцоожийн мэдүүлэг /1-р хх-ийн 218-219-р хуудас/, Хохирогч Р.Болор-Эрдэнийн мэдүүлэг /1-р хх-ийн 237-р хуудас/, Гэрч Д.Оюунбаатарын мэдүүлэг /1-р хх-ийн 239-р хуудас/, Гэрч Н.Эрдэнэтулгын мэдүүлэг /1-р хх-ийн 241-р хуудас/, Гэрч О.Итгэлтийн мэдүүлэг /1-р хх-ийн 243-р хуудас/,Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 7-р хуудас/, CD /компакт диск/-нд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 8-9-р хуудас/, Хохирогч Б.Ууганбаярын мэдүүлэг /2-р хх-ийн 51-52-р хуудас/, Насанд хүрээгүй гэрч М.Мөнхбатын мэдүүлэг /2-р хх-ийн 64-65-р хуудас/, Насанд хүрээгүй гэрч Б.Хүслэн-Эрдэнийн мэдүүлэг /2-р хх-ийн 72-73-р хуудас/, Гэрч Б.Мягмар-Очирын мэдүүлэг /2-р хх-ийн 61-р хуудас/, Хаан банкны 5618027958 тоот М.Мөнхбатын дансанд 2022 оны 02 дугаар сарын 19-ны өдөр 150 000 төгрөг орлого орж, 194 000 төгрөгийг зарлага гарсан дансны хуулга /2-р хх-ийн 43-р хуудас/, Хаан банкны 5087024140 тоот Б.Мягмар-Очирын дансанд 2022 оны 02 дугаар сарын 19-ны өдөр 194,000 төгрөг орлого орж, 190,000 төгрөгийг зарлага гарсан дансны хуулга /2-р хх-ийн 82-р хуудас/, Гэрч Г.Дагийранжилийн мэдүүлэг /2-р хх-ийн 156-157-р хуудас/, Голомт банкны 3055147693 дугаартай дансыг Б.Төмөрбаатар эзэмшдэг болохыг тогтоож ирүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10/11 дугаартай албан тоот. Дээрх харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 167-168-р хуудас/, Хохирогч Н.Жавхлангийн мэдүүлэг /2-р хх-ийн 146-147-р хуудас/, Хохирогч Ө.Мөнхзаяагийн мэдүүлэг /2-р хх-ийн 152-153-р хуудас/, Гэрч Б.Төмөрбаатарын мэдүүлэг /2-р хх-ийн 161-162-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.Гын үйлдэл нь хүний өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд прокуророос шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч А.Гын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч А.Гыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Хохирогч нарт учирсан 758.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч А.Г нь төлж барагдуулсан  байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж  үзлээ.

Иймд А.Гт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 -т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг анхааруулав.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй байх тул шүүгдэгч А.Г нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нартай эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтов.

Шүүгдэгч А.Г нь энэ хэргийн улмаас 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 28 хоног цагдан хоригдсон байна.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ НЬ:

1. А.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулсугай.

3. Шүүгдэгч А.Гт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 -т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

  6. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, шүүгдэгч А.Г нь хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,5  дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.Г нь 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл  28 хоног цагдан хоригдсоныг дурдсугай.

  9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           Д