| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2017/0837/э |
| Дугаар | 2022/ШЦТ/585 |
| Огноо | 2022-06-30 |
| Зүйл хэсэг | 10.1.2.8., |
| Улсын яллагч | Ц.ДЭЛГЭРМӨНХ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/585
2022 06 30 2022/ШЦТ/585
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, шүүгч Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: А.Дэлгэрмөнх,
Нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,
Иргэдийн төлөөлөгч: У.Б,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н түүний өмгөөлөгч А.Гантуяа,
шүүгдэгч: Н.Э түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э холбогдох эрүүгийн 2211 000000631 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Н.Э //, Монгол улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар аймгийн Онгон сумын 3 дугаар багт оршин суух хаягтай боловч Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сурагчийн 26-515 тоотод байрлах нийтийн байрны 10 тоотод түрээслэн оршин суудаг.
Урьд 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2002 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар торгууль, 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар тус тус шийтгүүлсэн нийт 4 удаагийн ял шийтгэлтэй
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сурагчийн 26-515 тоотод байрлах нийтийн байрны 10 тоот өрөөнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн хамтран амьдрагч П.Тунгалагийг хэцний уяагаар хүзүүг нь боомилж хүнийг санаатай алсан нь гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2211 000000631 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Автобусны буудал дээр найзтайгаа тааран архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Бага охиноосоо эрүүлжүүлэхийн мөнгө гэж хэлэн 15,000 төгрөгийг данс руу хийлгэж авсан ба түүгээр байрандаа очиж гурвуулаа нийлэн архи авч уусан ба согтчихсон байсан. Талийгаач бархирч чарлаад байхаар нь “дуугаа багасга” гээд хоолойг нь боосон байсан. Би сайн мэдээгүй. Үүний дараа гэрээ цоожлоод гадуур гараад явсан. Би гэм буруугаа хүлээж өөрөө баригдсан гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н шүүхийн хэлэлцүүлэгт: Маш их гомдолтой байна. Оршуулгын зардлыг нэхэмжилж байна. Мөн ээжийн эдэлж, хэрэглэж байсан ээмэг, бөгж гээд юу ч үлдээгүй бөгөөд ээжээс минь үлдсэн зүйл учир олж авмаар байна. Зохих ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нгийн: “...Би талийгаач П.Тунгалагийн бага охин нь байгаа юм. Манай талийгаач ээж маань сая нас барах үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 26-515 тоотод байх нийтийн байранд амьдарч байсан юм. Ямар ч байсан энэ нийтийн байрандаа Н.Э гэх хүнтэй хамтран амьдарч байсан юм. Уг хүн нь манай ээжийн амь насыг хохироосон гэж үзэж байгаа бөгөөд өнгөрсөн жил манай ээжийг зодоод хүзүү болон мөр, гар зэрэг газарт хутгаар зүсэж гэмтээж байсан. Би маш их их гомдолтой байна. Энэ хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү? Нийтдээ 7 сая төгрөг зарцуулсан. Уг зардлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг //хх-ийн 22-29х/
Гэрч Г.Г ...Би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 26- 515 тоотод байх нийтийн байрны 13 тоотыг 7 жилийн өмнөөс түрээслэн амьдарч байгаа. Би Ус сувгийн удирдах газарт ажилладаг тул өглөө гэрээсээ гараад орой гэртээ ирдэг. Манай нийтийн байранд байх гэрийн өөдөөс харсан хаалганд буюу 10 тоотод эхнэр, нөхөр хоёр хамт амьдардаг юм шиг байсан бөгөөд тухайн айлын хүмүүсийг өмнө нээх харж байгаагүй ээ. Тэгээд одоогоос 10 хоногийн өмнөөс тухайн айлд хүмүүс маргалдаад эрэгтэй, эмэгтэй хүмүүс орилолдож байсан ба сүүлийн үед тухайн айлд хүн орж, гарч надтай бол таараагүй. 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс манай нийтийн байрнаас үмхий үнэр үнэртээд байх шиг байсан ба манай хаалганы харалдаа урд талд байх 10 тоотоос эвгүй үнэр үнэртээд байх шиг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/
Гэрч Д.П ...2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр орсон... тухайн үед эхнэр Энхбаатар болон эхнэр Тунгалаг нар гэртээ байж байсан... 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс хойш Тунгалагийг хараагүй... 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс хойш манайд нэг удаа хоночхоод танил Пүрэвдашийн гэрт 2-3 удаа хоноод яваад байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р тал/
Гэрч Н.Э ...2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс хойш уг тоот өрөө эзэнгүй байгаа юм. 03 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд хүн байхгүй цоожтой байгаад байсан юм. Уг өрөөний эхнэр, нөхөр хоёр байнга л хамт явдаг байсан боловч сүүлийн үед хамт явж харагдахгүй, өөрсдөө ч байхгүй байсан. "тэгэхээр нь би эзэнгүй байна гэж бодоод 4 тоот өрөөнд байх Пүрэв-Очироос 10 тоотын хүмүүс хаачсан талаар асуухад Пүрэв-Очир эхнэр Тунгалаг нь хөдөө явсан гэсэн, Энхбаатар өөрөө гадуур айлаар хоноод яваад байгаа гэж хэлсэн. Би нүүж ирснээс нь хойш 10 тоот өрөө рүү нь ороогүй, ер нь би айлуудаар ороод байдаггүй... гэх мэдүүлэг/хх-ийн 47-48 дугаар тал/
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-р тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн: “...Өрөөний гол хэсэгт дээш харсан хар өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн пүүзтэй, хоёр гар шулуун хагас дэлгэсэн, 2 хөл өвдөг хэсгээрэй хагас нугаларсан, 2 нүд аниастай, нүүр хэсэг нь нэлэнхийдээ харалсан, хэл амнаас гарч ирсэн, хүзүү хэсэгт нь цагаан өнгийн мяндсан утас боосон байдалтай байна...”гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 4-13-р тал/
Цогцост үзлэг хийсэн"...хэл хөөж бултааж гарсан, хүзүү хоолой дээд хэсэгт хүзүүний зүүн ар хэсэгт төгссөн битүү хөндлөн боолтын оромтой, уг ором нь бүх талдаа 0,5 см орчим өргөнтэй арьсны түвшнээс доош хонхойж шигдэж орсон ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18-р тал/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Баасанжавын 1122 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 921 дугаартай шинжээчийн: “...Талийгаач П.Тунгалагийн цогцост хүзүүнд дарагдлын ором гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл зөөлөн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь механик амьсгал бүтэлт /боолт/-ын улмаас нас баржээ...” гэх дүгнэлт
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.Тамирмаагийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1136 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70-76 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Галбадрахын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1147 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-86 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Бямбадоржийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1830 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх- ийн 87-89 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Алтан-Одын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1822 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх- 95-98 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Айдыны 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 06/140 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 100-103 дугаар хуудас/
2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Мөрдөн шалгах ажиллагааны туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 112-120 дугаар хуудас/ 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 121-126 дугаар хуудас/
Эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 129 дүгээр хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 130 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сурагчийн 26-515 тоотод байрлах нийтийн байрны 10 тоот өрөөнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн хамтран амьдрагч П.Тунгалагийг хэцний уяагаар хүзүүг нь боомилж хүнийг санаатай алсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нгийн: “...Би талийгаач П.Тунгалагийн бага охин нь байгаа юм. Манай талийгаач ээж маань сая нас барах үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 26-515 тоотод байх нийтийн байранд амьдарч байсан юм. Ямар ч байсан энэ нийтийн байрандаа Н.Э гэх хүнтэй хамтран амьдарч байсан юм. Уг хүн нь манай ээжийн амь насыг хохироосон гэж үзэж байгаа бөгөөд өнгөрсөн жил манай ээжийг зодоод хүзүү болон мөр, гар зэрэг газарт хутгаар зүсэж гэмтээж байсан. Би маш их их гомдолтой байна. Энэ хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү? Нийтдээ 7 сая төгрөг зарцуулсан. Уг зардлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-29х/, Гэрч Г.Г ...Би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 26-515 тоотод байх нийтийн байрны 13 тоотыг 7 жилийн өмнөөс түрээслэн амьдарч байгаа. Би Ус сувгийн удирдах газарт ажилладаг тул өглөө гэрээсээ гараад орой 'эртээ ирдэг. Манай нийтийн байранд байх гэрийн өөдөөс харсан хаалганд буюу 10 тоотод эхнэр, нөхөр хоёр хамт амьдардаг юм шиг байсан бөгөөд тухайн айлын хүмүүсийг өмнө нээх харж байгаагүй ээ. Тэгээд одоогоос 10 хоногийн өмнөөс -ухайн айлд хүмүүс маргалдаад эрэгтэй, эмэгтэй хүмүүс орилолдож байсан байсан ба сүүлийн үед тухайн айлд хүн орж, гарч надтай бол таараагүй. 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс манай нийтийн байрнаас үмхий үнэр үнэртээд байх шиг байсан ба манай хаалганы харалдаа урд талд байх 10 тоотоос эвгүй үнэр үнэртээд байх шиг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/, Гэрч Д.П ...2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр орсон... -ухайн үед эхнэр Энхбаатар болон эхнэр Тунгалаг нар гэртээ байж байсан... 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс хойш Тунгалагийг хараагүй... 2022 оны 03 д.гаар сарын 07-ны өдрөөс хойш манайд нэг удаа хоночхоод танил Пүрэвдашийн 'эрт 2-3 удаа хоноод яваад байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р тал/, Гэрч Н.Э ...2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс хойш уг '0 тоот өрөө эзэнгүй байгаа юм. 03 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд хүн байхгүй цоожтой байгаад байсан юм. Уг өрөөний эхнэр, нөхөр хоёр байнга л хамт явдаг байсан боловч сүүлийн үед хамт явж харагдахгүй, өөрсдөө ч байхгүй байсан. "эгэхээр нь би эзэнгүй байна гэж бодоод 4 тоот өрөөнд байх Пүрэв-Очироос 10 тоотын хүмүүс хаачсан талаар асуухад Пүрэв-Очир эхнэр Тунгалаг нь хөдөө явсан гэсэн, Энхбаатар өөрөө гадуур айлаар хоноод яваад байгаа гэж хэлсэн. Би нүүж ирснээс нь хойш 10 тоот өрөө рүү нь ороогүй, ер нь би айлуудаар ороод байдаггүй... гэх мэдүүлэг/хх-ийн 47-48 дугаар тал/, Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-р тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн: “...Өрөөний гол хэсэгт дээш харсан хар өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн пүүзтэй, хоёр гар шулуун хагас дэлгэсэн, 2 хөл өвдөг хэсгээрэй хагас нугаларсан, 2 нүд аниастай, нүүр хэсэг нь нэлэнхийдээ харласан, хэл амнаас гарч ирсэн, хүзүү хэсэгт нь цагаан өнгийн мяндсан утас боосон байдалтай байна...”гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 4-13-р тал/, Цогцост үзлэг хийсэн"...хэл хөөж бултааж гарсан, хүзүү хоолой дээд хэсэгт хүзүүний зүүн ар хэсэгт төгссөн битүү хөндлөн боолтын оромтой, уг ором нь бүх талдаа 0,5 см орчим өргөнтэй арьсны түвшнээс доош хонхойж шигдэж орсон ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18-р тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Баасанжавын 1122 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 921 дугаартай шинжээчийн: “...Талийгаач П.Тунгалагийн цогцост хүзүүнд дарагдлын ором гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл зөөлөн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь механик амьсгал бүтэлт /боолт/-ын улмаас нас баржээ...” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.Тамирмаагийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1136 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70-76 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Галбадрахын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1147 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-86 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Бямбадоржийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1830 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-89 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Алтан-Одын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1822 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх- 95-98 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Айдыны 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 06/140 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 100-103 дугаар хуудас/, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Мөрдөн шалгах ажиллагааны туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 112-120 дугаар хуудас/ 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 121-126 дугаар хуудас/, Эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 129 дүгээр хуудас/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 130 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Прокуророос дээрх үйл баримтыг дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг нь гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох хүн нас барах хохирлыг хүсэж, хүсээгүй боловч үйлдлээрээ уг хохиролд хүргэсэн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байх ба хүнийг алсан идэвхтэй үйлдлийг ойлгоно. Мөн дээрх гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зохицуулсан.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т “...энэ хуулийн үйлчлэлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд зэрэг хамаарна. ...” гэж,
5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж,
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” гэж тус тус заасан байх ба амь хохирогч болон шүүгдэгч нар нь дээр дурдсанчлан хамтран амьдардаг байх тул уг хуулийн үйлчлэлд хамаарна.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Баасанжавын 1122 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 921 дугаартай шинжээчийн: “...Талийгаач П.Тунгалагийн цогцост хүзүүнд дарагдлын ором гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл зөөлөн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь механик амьсгал бүтэлт /боолт/-ын улмаас нас баржээ...” гэх дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...талийгаач архи ууж согтчихоод орилж хашхичаад байхаар нь би уурандаа хэцний уяаг тасдаад хоолойг боочихсон юм...”, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр шүүгдэгч Н.Э нь амь хохирогч П.Тунгалагийг хоолойг нь хэцний уяагаар боосны улмаас үхэлд шууд хүрсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд шүүгдэгч Н.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Н.Эын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Н.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8 дах заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Эын үйлдсэн гэмт хэргийн улмаас П.Тунгалаг амь нас хохирч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардал болох 7.274.730 төгрөгийн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж нэхэмжилсэн бөгөөд дээрх баримтуудаас нотлох баримтын шаардлага хангаж байгаа оршуулгын зардал 2.400.000 төгрөг, буяны ажилд зориулж зээл авсан 2.500.000 төгрөг нийт 4.900.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эаас 4.900.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нд олгох нь зүйтэй.
Шүүх Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8 дах заалтад зааснаар 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзэв.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн170х4 см, 90х4 см, 63х4 см хэмжээтэй олс 3 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устахаар тогтов.
Шүүгдэгч Н.Эын 2022 оны 3 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 105 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д зааснаар шүүгдэгч Н.Эыг 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Эт оногдуулсан 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,5 дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн170х4 см, 90х4 см, 63х4 см хэмжээтэй олс 3 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.Эын 2022 оны 3 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 105 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эаас 4.900.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөөгч Т.Нд олгосугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж