| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2018/01144/И |
| Дугаар | 1275 |
| Огноо | 2018-06-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 1275
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “ХММ” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “ХМ” ХХК/РД: /-д холбогдох,
75 850 930 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цогбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “ХММ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь “ХМ” ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Н-77 тоот “Автомашин худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулсан билээ.
Уг гэрээгээр манай компани хариуцагч “ХМ” ХХК-д HD120 крантай автомашин нэг ширхэг, HD72 крантай автомашин нэг ширхэгийг тус тус хүлээлгэн өгөх, “Хасу Мегаватг” ХХК нь HD120 крантай автомашин, HD72 крантай автомашины үнэ тус бүр 176 000 000 /нэг зуун далан зургаан сая/ төгрөг, нийт 352 000 000 /гурван зуун тавин хоёр сая/ төгрөгийг 6 667 287 /зургаан сая зургаан зуун жаран долоон мянга хоёр зуун наян долоо/ төгрөгийн хүүгийн төлбөрийн хамт гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэг хүлээсэн бөгөөд манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тус автомашинуудыг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр акт үйлдэн хүлээлгэн өгсөн.
Тус компани нь Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1 дах хэсэгт “Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш хуанлийн 3 хоногийн дотор худалдагчийн нэхэмжлэхийг үндэслэн HD120 крантай автомашины төлбөрийг 100 /нэг зуун/ хувь төлнө” гэж заасны дагуу төлбөрийг хугацаанд нь төлсөн, харин гэрээний 4.2.2 дахь хэсэгт “HD72 крантай автомашины урьдчилгаа төлбөр 30 /гучин/ хувийг худалдагчийн нэхэмжлэхийг үндэслэн хуанлийн 3 хоногийн дотор төлж, үлдсэн 70 /далан/ хувийг барааг худалдан авагчид хүлээлгэн өгөхөөс 1 /нэг/ хоногийн өмнө төлнө” гэж үүрэг хүлээсэн.
Гэвч худалдан авагч тал HD72 маркийн автомашины урьдчилгаа төлбөрийг хугацаандаа төлсөн боловч үлдсэн 70 /далан/ хувийг төлөхдөө гэрээгээр тохиролцсон хугадаанд төлж дуусгаагүй бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрээний төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулан баталсан. Гэвч өөрчлөлт оруулсан төлбөрийн хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй бөгөөд 2017.02.02, 2017.03.02, 2017.08.31, 2017.11.13, 2017.12.01, 2017.12.28, 2018.01.03, 2018.04.04-ний өдрүүдэд нийт 132 100 000 /Нэг зуун гучин хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг /үндсэн болон хүүгийн төлбөрт/ төлж, үлдэгдэл төлбөр болох үндсэн төлбөрт 50 567 287 /Тавин сая таван зуун жаран долоон мянга хоёр зуун наян долоо/ төгрөгийг төлж барагдуулаагүй байна.
Мөн гэрээний 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Худалдан авагч нь барааны үнийг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон худалдагчид алданги төлнө. Алдангийг үүссэн үүрэг тус бүрт тооцох ба алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүрэг тус бүрт тооцсон алдангийн нийлбэрээр тодорхойлогдоно.”, Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу өнөөдрийн байдлаар гэрээний алданги нь 25 283 643 /Хорин таван сая хоёр зуун наян гурван мянга зургаан зуун дөчин гурав/ төгрөг, нийт 75 850 930/далан таван сая найман зуун тавин мянга есөн зуун гуч/ төгрөг болоод байна.
Манай компанийн зүгээс худалдан авагч талыг гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэх талаар амаар болон албан бичгээр удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан. Энэ байдал нь манай компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэлгүй бидний эрх ашгийг ноцтойгоор хохироож байна.
Иймд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Н-77 тоот гэрээний үлдэгдэл төлбөр болох 75 850 930/далан таван сая найман зуун тавин мянга есөн зуун гуч/ төгрөгийг “ХМ” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн. Шүүхэд хандсанаас хойш “ХМ” ХХК 25 000 000/хорин таван сая/ төгрөгийг төлсөн. Үндсэн төлбөрийн үлдэгдэл 25 567 287/хорин таван сая таван зуун жаран долоон мянга хоёр зуун наян долоо/ төгрөгийг, алданги 25 283 643/хорин таван сая хоёр зуун наян гурван мянга зургаан зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагч “ХМ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цогбадрах шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “ХММ” ХХК-ийн нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүхээс хүлээн авч уншиж, танилцлаа.
“ХММ” ХХК нь нэхэмжлэлдээ 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “ХМ” ХХК-тай байгуулсан Н-77 тоот “Автомашин худалдах, худалдан авах тухай гэрээ”-ээр хүлээсэн үүргээ биелүүлж, HD72 маркийн автомашины урьдчилгаа 30 хувийн төлбөрийг хугацаандаа төлсөн боловч, үлдэгдэл 70 хувийн төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаандаа төлж дуусгаагүй, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэрээний төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулан баталсан гэжээ.
Гэвч өөрчлөлт оруулсан төлбөрийн хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй харин 2017.02.02, 2017.03.02, 2017.08.31, 2017.11.13, 2017.12.1, 2017.12.28, 2018.01.03, 2018.04.04-ний өдрүүдэд 8 удаагийн төлөлтөөр нийт 132 100 000 /Нэг зуун гучин хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг үндсэн болон хүүгийн төлбөрт төлж үлдэгдэл төлбөр болох 50 567 287 /Тавин сая таван зуун жаран долоон мянга хоёр зуун наян долоо/ төгрөгийг төлж барагдуулаагүй байна.
Гэрээний 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Худалдан авагч нь барааны үнийг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон худалдагчид алданги төлнө. Алдангийг үүссэн үүрэг тус бүрд тооцох ба алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүрэг тус бүрд тооцсон алдангийн нийлбэрээр тодорхойлогдоно.”, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу гэрээний алданги нь 25 283 643 /Хорин таван сая хоёр зуун наян гурван мянга зургаан зуун дөчин гурав/ төгрөг, нийт 75 850 930 /Далан таван сая найман зуун тавин мянга өсөн зуун гуч/ төгрөг болоод байгааг дурьдаад, “ХММ” ХХК нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Н-77 тоот гэрээний үлдэгдэл төлбөр болох 75 850 930 /Далан таван сая найман зуун тавин мянга өсөн зуун гуч/ төгрөгийг “ХМ” ХХК-иас гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
“ХММ” ХХК-иас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай уншиж танилцаад энэхүү тайлбарыг гаргаж байна.
“ХМ” ХХК нь “ХММ” ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр автомашин худалдах, худалдан авах тухай Н-77 тоот гэрээ байгуулсан.
Манай компанид шаардлагатай HD72 маркийн крантай автомашин нь тухайн компанийн агуулахад бэлэн байгаагүй тул захиалга өгч үндсэн төлбөрийн урьдчилгаа 30 хувь болох 52 800 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлсөн байдаг.
Энэ цаг хугацаатай давхцаж улс орны болон хувийн хэвшлийн байгууллагуудын худалдан авах чадвар эрс муудаж, үйл ажиллагаа нь доголдож ирсэн.
Дээрх хөрөнгө санхүүгийн хүнд нөхцөл байдал манай компанид тохиолдсон бөгөөд энэ хямрал хүндрэлээс өнөөдрийг хүртэл үргэлжилж санхүүгийн байдап маань сайжрахгүй байна.
Хэдийгээр аль ч талдаа хөрөнгө санхүүгийн нөхцөл байдал хүнд байсан хэдий ч манай компани “ХММ” ХХК-тай байгуулсан Н-77 тоот гэрээгээр хүлээсэн автомашины төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлж байсан нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлсөн урьдчилгаа 52 800 000 төгрөгийг оруулаад 2018 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр хүртэл 10 удаагийн төлөлтөөр 157 100 000 төгрөг буюу гэрээгээр хүлээсэн үүргийн үнийн дүнгийн 86 хувийн төлбөр хийгдсэн нь санхүүгийн баримтаар нотлогдож байна.
“ХМ” ХХК-ийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, өнөөдрийг хүртэл сайжраагүй байгаа тул манай байгууллагын зүгээс үндсэн төлбөрийн үлдэгдэл 25 567 287 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 25-ны дотор бүрэн төлж барагдуулах тухай саналаа “ХММ” ХХК-ийн удирдлагад уламжилж, шүүхээс нэхэмжлалээ татах санал хүргүүлсэн боловч бидний саналыг хүлээж аваагүй болно.
Манай компани үндсэн төлбөрийн үлдэгдэл 25 567 287 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 25-ны дотор бүрэн төлж барагдуулна.
2016-2017 онд үүссэн улс орны эдийн засаг, хөрөнгө, санхүүгийн хүндрэлээс үүдэлтэй манай байгууллагын төсөв, санхүүгийн хүндрэл, бэрхшээл бүрэн арилаагүй, үйл ажиллагаа жигдрэхгүй байгаа учраас “ХММ” ХХК-ийн нэхэмжилсэн алданги 25 283 643 /Хорин таван сая хоёр зуун наян гурван мянга зургаан зуун дөчин гурав/ төгрөгийг төлөх боломжгүй тул “ХММ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр болох 25 567 287 төгрөгийг төлсөн тул хасаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “ХММ” ХХК нь хариуцагч “ХМ” ХХК-д холбогдуулан 75 850 930/далан таван сая найман зуун тавин мянга есөн зуун гуч/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 25 000 000/хорин таван сая/ төгрөгөөр багасгаж, үндсэн төлбөрийн үлдэгдэл 25 567 287/хорин таван сая таван зуун жаран долоон мянга хоёр зуун наян долоо/ төгрөгийг, алданги 25 283 643/хорин таван сая хоёр зуун наян гурван мянга зургаан зуун дөчин гурав/ төгрөгийг, бүгд 50 850 930/тавин сая найман зуун тавин мянга есөн зуун гуч/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Хариуцагч “ХМ” ХХК нь төлбөрийг бүрэн төлж дууссан, алдангийг төлөх боломжгүй гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Эйч-77 дугаар “Авто машин худалдах худалдан авах гэрээ”/цаашид “Гэрээ-1” гэх/ байгуулсан болох нь Гэрээ-1-р тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч ... хөрөнгө ... буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Гэрээ-1-ийн 1, 2, 4, 5-д зааснаар зохигчид бүгд 352 000 000/гурван зуун тавин хоёр сая/ төгрөгийн үнэ бүхий Эйч Ди 120 загварын болон Эйч Ди 72 загварын өргөгч цамхагтай 2/хоёр/ ширхэг автомашиныг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь Гэрээ-1-р тогтоогдож байх ба тус Гэрээ-1 нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээний шинжтэй байх тул Худалдах, худалдан авах гэрээ гэж үзнэ.
Гэрээ-1 нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Хариуцагч нь Эйч Ди 120 загварын автомашины төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар зохигчид маргахгүй байна.
Гэрээ-1-ийн 4-ийн 4.1, 4.2.2, 5-ын 5.3-т зааснаар нэхэмжлэгч нь гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 120/нэг зуун хорь/ хоногийн дотор Эйч Ди 72 загварын автомашиныг хариуцагчид нийлүүлэх, хариуцагч нь урьдчилгаа төлбөр болох 30/гуч/ хувийг нэхэмжлэхийг үндэслэн 3/гурав/ хоногийн дотор төлж, үлдэгдэл 70/дал/ хувийг бараа хүлээн авахаас 1/нэг/ хоногийн өмнө төлөх үүрэг хүлээсэн болох нь зохигчийн тайлбар, Гэрээ-1-р тогтоогдож байна.
Эйч Ди 72 загварын автомашины нийт үнэ 176 000 000/нэг зуун далан зургаан сая/ төгрөг болох нь зохигчийн тайлбар, Гэрээ-1-р тогтоогдож байна.
Хариуцагч нь Гэрээ-1-т заасан хугацаанд Эйч Ди 72 загварын автомашины нийт үнэ 176 000 000/нэг зуун далан зургаан сая/ төгрөгийн 30/гуч/ хувь болох 52 800 000/тавин хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь Гэрээ-1 болон 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн төлбөр төлөлтийн мэдээллээр тогтоогдож байна.
Хариуцагч нь Гэрээ-1-ийн 4-ийн 4.2.2-т заасан хугацаанд Эйч Ди 72 загварын автомашины үлдэгдэл төлбөр 123 200 000/176000000-52800000=123200000/ /нэг зуун хорин гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг бүрэн төлж барагдуулаагүй талаар маргахгүй байх боловч нэхэмжлэгч нь Гэрээ-1-ийн 5-ын 5.3-т заасан хугацаанд автомашиныг нийлүүлээгүй гэж маргаж байна.
Хариуцагч нь Гэрээ-1-ийн 4-ийн 4.2.2-т заасан хугацаанд автомашины үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул нэхэмжлэгч нь автомашиныг хариуцагчид шилжүүлээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн санхүүгийн хүндрэлээс үүдэлтэй үлдэгдэл төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэх тайлбар, 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн төлбөр төлөлтийн мэдээллээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Гэрээ-1-т заасан хугацаанд Эйч Ди 72 загварын автомашиныг импортолсон болох нь хариуцагчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр тус бүр 10 000 000/арван сая/ төгрөгийг, нийт 20 000 000/хорин сая/ төгрөгийг төлсөн үйлдлээр тогтоогдож байна.
Хариуцагч нь 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс хойш автомашины үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул зохигчид Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь заалтад зааснаар 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр үлдэгдэл төлбөрт хүү тооцохоор харилцан тохиролцож Гэрээ-1-ийн үүргийг сольсон болох нь 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн төлбөр төлөлтийн мэдээллээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон.” гэж заасан.
Зохигчид 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Гэрээ-1 буюу Худалдах, худалдан авах гэрээний үүргийг Зээлээр худалдах, худалдан авах гэрээ/цаашид “Гэрээ-2” гэх/-ий үүргээр сольсон болох нь хариуцагчийн Эйч Ди 72 загварын автомашины үлдэгдэл төлбөрт 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл бодогдсон хүү болох 6 667 287/зургаан сая зургаан зуун жаран долоон мянга хоёр зуун наян долоо/ төрөгийг, үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 43 900 000/дөчин гурван сая есөн зуун мянга/ төгрөгийг, бүгд 50 567 287/тавин сая таван зуун жаран долоон мянга хоёр зуун наян долоо/ төгрөгийг төлсөн үйлдлээр тогтоогдож байна.
Хариуцагч 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Гэрээ-2-ийн үлдэгдэл төлбөрт 25 000 000/хорин таван сая/ төгрөгийг, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 25 567 287/хорин таван сая таван зуун жаран долоон мянга хоёр зуун наян долоо/ төгрөгийг, бүгд 50 567 287/тавин сая таван зуун жаран долоон мянга хоёр зуун наян долоо/ төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь Гэрээ-2-т заасан үндсэн төлбөрийн үлдэгдэл төлбөр болон хүү болох бүгд 50 567 287/тавин сая таван зуун жаран долоон мянга хоёр зуун наян долоо/ төгрөгийг төлж барагдуулсан болох нь 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн төлбөр төлөлтийн мэдээлэл, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 25 283 643/хорин таван сая хоёр зуун наян гурван мянга зургаан зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.” гэж заасан.
Хариуцагч нь нэхэмжлэгчид алданги төлөхөөр харилцан тохиролцсон болох нь баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагчаас алданги гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Гэрээ-2-т заасан үүргээ хариуцагч гүйцэтгэсэн байх тул бүгд 50 850 930/тавин сая найман зуун тавин мянга есөн зуун гуч/ төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч “ХМ” ХХК-иас бүгд 50 850 930/тавин сая найман зуун тавин мянга есөн зуун гуч/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч “ХММ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
ДаргалагЧ, шҮҮГЧ С.ХИШИГБАТ