Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/588

 

 

 

 

 

 

 

  2022        07          04                                   2022/ШЦТ/588      

 

                        

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,

Улсын яллагч: Д.Уянга,

Шүүгдэгч: Д.Г /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Г холбогдох  эрүүгийн 2211000001214 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Д.Г //, Монгол Улсын иргэн, 1972 оны 02 сарын 21-ний өдөр Улаанбаатарт төрсөн 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 нөхөр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 38-762 тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1999 оны 05 сарын 27-ны өдрийн ...дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж ялыг тэнссэн, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ч.Б “бусдын эхнэртэй явалдсан” гэх зэргээр хардаж маргалдан гараараа толгойн тус газар нь цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед зүүн 2,3 баруун 10,11-р хавирганы хугарал, зүүн тохой, хоёр шуунд зулгаралт бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2211000001214 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.

            Хохирогч Ч.Б “...Би 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баттөмөрийн гэрт очихоор болж 17-18 цагийн үед очсон ба “Цагаан” гэх нэртэй архийг задлаад нэг хундагыг уугаад сууж байтал Ганбаатар гаднаас .архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Ганбаатар бол манай талийгаач найз болох Мягмарын төрөл садангийн дүү нь байгаа юм. Би Ганбаатарыг таньдаг мэддэг болоод олон жил өнгөрч байгаа ба талийгаач найзын эхнэр Цэцгээг надтай холбож яриад Ганбаатар надтай хэрүүл маргаан хийх болсон. Би Цэцэгээ гэх хүнтэй хайр сэтгэлийн холбоо байхгүй. Ганбаатар надад хэлэхдээ та урьд өмнө нь Цэцэгээ эгчтэй хамт архи уухдаа гэрт нь хүргэж өгөөгүй байсан гэж уурлаж миний толгой хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Би тэр үед сандал дээр сууж байсан ба Ганбаатар зуухны орчимд зогсож байгаад над руу дөхөж ирсэн. Тэгээд үргэлжлүүлэн миний цээж хэсгийн зүүн тал руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн ба Ганбаатар пүүз өмссөн байсан. Би Ганбаатарт нэг удаа өшиглүүлээд газарт унатал дахин нэг удаа цээжний баруун тал руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би нэг хундага архи уусан байсан учир болсон асуудлын талаар тодорхой санаж байна. Ганбаатартай урьд нь нэг удаа маргалдаж байсан ч Ганбаатар миний биед гэмтэл учруулж байгаагүй юм" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

            Гэрч Ц.т "...Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 6-51 тоотод би дүүгийн хамтаар амьдардаг ба тухайн өдөр 18 цагийн орчимд Батжаргал манай гэр торж ирсэн ба бид юм ярьж байтал 19 цагийн орчимд Ганбаатар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд нэгэн эмэгтэйн талаар ярьж Батжаргал Ганбаатар нар хэрэлдэж, маргалдсан. Би тухайн үед орны дээр хэвтэж байсан ба Ганбаатар Батжаргалтай маргалдсан уурандаа Батжаргалын цээж хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Ганбаатар пүүз өмссөн байсан ба Ганбаатар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ч гэсэн өөрийн биеэ хянах чадвартай байсан. Батжаргал Ганбаатарт өшиглүүлснээс болж манай гэрийн хөргөгч зурагт хоёрын голын нарийн зай хэсэг руу газарт унаад босож ирсэн. Тэгээд удалгүй Батжаргал, Ганбаатар гэр лүүгээ харихаар явсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2022 оны 05 дугаар сарын 18- ны өдрийн 7162 дугаартай шинжээчийн ’’Ч.Б биед зүүн 2,3 баруун 10,11-р хавирганы хугарал, зүүн тохой, хоёр шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20 дугаар тал/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Г 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ч.Б “бусдын эхнэртэй явалдсан” гэх зэргээр хардаж маргалдан гараараа толгойн тус газар нь цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед зүүн 2,3 баруун 10,11-р хавирганы хугарал, зүүн тохой, хоёр шуунд зулгаралт бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Ч.Б “...Би 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баттөмөрийн гэрт очихоор болж 17-18 цагийн үед очсон ба “Цагаан” гэх нэртэй архийг задлаад нэг хундагыг уугаад сууж байтал Ганбаатар гаднаас .архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Ганбаатар бол манай талийгаач найз болох Мягмарын төрөл садангийн дүү нь байгаа юм. Би Ганбаатарыг таньдаг мэддэг болоод олон жил өнгөрч байгаа ба талийгаач найзын эхнэр Цэцгээг надтай холбож яриад Ганбаатар надтай хэрүүл маргаан хийх болсон. Би Цэцэгээ гэх хүнтэй хайр сэтгэлийн холбоо байхгүй. Ганбаатар надад хэлэхдээ та урьд өмнө нь Цэцэгээ эгчтэй хамт архи уухдаа гэрт нь хүргэж өгөөгүй байсан гэж уурлаж миний толгой хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Би тэр үед сандал дээр сууж байсан ба Ганбаатар зуухны орчимд зогсож байгаад над руу дөхөж ирсэн. Тэгээд үргэлжлүүлэн миний цээж хэсгийн зүүн тал руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн ба Ганбаатар пүүз өмссөн байсан. Би Ганбаатарт нэг удаа өшиглүүлээд газарт унатал дахин нэг удаа цээжний баруун тал руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би нэг хундага архи уусан байсан учир болсон асуудлын талаар тодорхой санаж байна. Ганбаатартай урьд нь нэг удаа маргалдаж байсан ч Ганбаатар миний биед гэмтэл учруулж байгаагүй юм" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/, Гэрч Ц.т "...Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 6-51 тоотод би дүүгийн хамтаар амьдардаг ба тухайн өдөр 18 цагийн орчимд Батжаргал манай гэр торж ирсэн ба бид юм ярьж байтал 19 цагийн орчимд Ганбаатар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд нэгэн эмэгтэйн талаар ярьж Батжаргал Ганбаатар нар хэрэлдэж, маргалдсан. Би тухайн үед орны дээр хэвтэж байсан ба Ганбаатар Батжаргалтай маргалдсан уурандаа Батжаргалын цээж хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Ганбаатар пүүз өмссөн байсан ба Ганбаатар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ч гэсэн өөрийн биеэ хянах чадвартай байсан. Батжаргал Ганбаатарт өшиглүүлснээс болж манай гэрийн хөргөгч зурагт хоёрын голын нарийн зай хэсэг руу газарт унаад босож ирсэн. Тэгээд удалгүй Батжаргал, Ганбаатар гэр лүүгээ харихаар явсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2022 оны 05 дугаар сарын 18- ны өдрийн 7162 дугаартай шинжээчийн ’’Ч.Б биед зүүн 2,3 баруун 10,11-р хавирганы хугарал, зүүн тохой, хоёр шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20 дугаар тал/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Гын үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд прокуророос шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Д.Гын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Д.Гыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Хохирогч Ч.б нь /хх-ийн 43/ гомдол саналгүй болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж  үзлээ.

Иймд Д.Гт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдаж, хохирогч Ч.б нь /хх-ийн 43/ гомдол санал байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ НЬ:

1. Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 / дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  5. Шүүгдэгч Д.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           Д