Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/589

 

 

 

 

 

 

 

  2022        07          04                                   2022/ШЦТ/589      

 

                        

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,

Улсын яллагч: С.Солонго,

Шүүгдэгч: У.А /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн У.А  холбогдох  эрүүгийн 2211000001276 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

У.А /РД:/, Монгол улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Дулааны цахилгаан станцын инженер мэргэжилтэй, “Чандмань Илч” ХХК-д салбарын дарга ажилтай, ам бүл 4 эцэг, эхнэр, хүүхдийн хамт, Дорнод аймаг Хэрлэн сум 2 дугаар баг Пионерын 4-15 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч У.А нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зусланд хохирогч Б.Өтай маргалдан, улмаар нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “...зүүн нүдний дотор ханын хугарал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн 2 шүдний булгарал, дээд баруун болон зүүн 2-р шүдний сулрал, уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх..." бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2211000001276 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч У.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.

            Хохирогч Б.Ө өгсөн 2022 оны 06 дугаар 06-ны өдөр намайг 10 дугаар хороололд найзынхаа пүүзний лангуун дээр ажиллаж байтал танил дүү Самдан нь ирээд ах өнөөдөр манай эхнэрийн хонхны баяр орой амралтад явах юм.Та орой цуг явах уу гэхээр нь би орой Тий машинд Маргад-Эрдэнэ бид гурав Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах түрээсийн хаусанд очсон. Миний танихгүй хамт явсан дүүгийн найзууд гэх 5 залуу, 4 эмэгтэй нар байсан. Тэгээд тухайн газраа бид нар архи, пиво хувааж ууцгаагаад маргааш өглөө нь буюу 2022 оны 06 дугаар 07-ны үүрээр 06 цагийн үед тухайн хаусанд байсан залуучууд Т гэх танил дүүтэй маргалдаад дээрэлхээд байхаар нь би дундуур нь орж салгатал тухайн хаусанд хамт байсан хоёр залуу нь намайг барьж аваад rap мушгиад газар дараад унагасан чинь цаанаас нь А гээд өндөр залуу ирээд миний нүүрэн тус газар нэг удаа өшиглөсөн юм. Тэгээд би босоод модруу очоод шүлсээ хаятал миний үүдэн хоёр шүд шууд уначихсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн... Т тэр залуучууд маргалдаад байсан гэхдээ зодолдоогүй. Би Тийг өмөөрч байгаад цохиулчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

             Гэрч Б.Х өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр миний хонхны баяр болсон юм.Тэгээд манай ангийн Оюун-Ундрах, Самдан, Анхаа, Болдмаа, Т, Маргад, Баяраа, Гэрэлээ, Өлзийбаяр бид хэд манай нөхөр А Айбек хоёр дээр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд нэг хаусанд очсон. Түрээсэлсэн газар очтол А Айбек хоёр хорхог хийж байсан.Тэгээд бид нар очоод оргилуун дарс, пиво, архи уугаад махаа идээд орой болсон. Болор-Эрдэнэ шөнө ирсэн бид нар шөнөжингөө тоглоом тоглоод ууж идээд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өглөө үүрээр гэгээ орж байсан тоглож байхдаа Айбек Тг ахын дүү гээд хэлчихсэн гэсэн.Тэгтэл Т уурлахаар нь Айбек “Өө яана уучлаарай” гэсэн байна лээ.Би тэгээд муудах гээд байхаар нь А Айбек хоёрыг аваад байшинд ороод унт гэж Айбект хэлчхээд Алтанбаганыг аваад орон дээр унтах гээд хэвтэж байтал гэв гэнэт цонх хагарахаар нь сэрээд юу бодоод байна гэтэл Т Өлзийбаяр хоёр гадаа үлдчихсэн байсан.Тэгээд манай нөхөр А гартал Т нь нэгийн эсрэг нэг үзье гээд дайраад байсан Өлзийбаяр хажуугаас нь бас хувцсаа тайлаад эхэлсэн. Тэгтэл Т А руу дайраад А гараараа зүгээр түлхээд байсан. Тэгтэл байшингаас Маргад гарч ирээд Т аваад цаашаа явтал Өлзийбаяр миний дүүгийн зөвч байсан буруу ч байсан би дүүгээ өмөөрнө гээд дайраад А Өлзийбаяр хоёр заамдалцаад үлдсэн. Айбек гараа зүсчихлээ гэхээр нь байшинд ортол Айбек баруун гарынхаа эрхий хурууг зүсчихсэн байсан. Би цус харж чаддаггүй болохоороо буруу хараад сууж байгаад гараад иртэл А зогсож байсан тэгэхээр нь би Алтанбаганыг дагуулаад байшинд оруулаад тайвшруулаад байж байтал гаднаас Өлзийбаяр шүд гээд орилоод хараагаад байсан. Удалгүй цагдаа хүрээд ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

            Гэрч О.С өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр манай найз охин Оюун-Ундрахын хонхны баяр болсон юм.Тэгээд бид хэд найзуудаараа Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд нэг зуслангийн байшин түрээслээд нэг хонож баяр тэмдэглэсэн юм. 2022 оны 06 дугаар сарын 07-ны шөнө Оюун-Ундрах бид хоёр унтаж байтал зодоон болоод түжигнэхээр нь сэрээд гартал Өлзийбаяр хаалганы хажууд Т гадна шатны доор зогсоод ална хүрээд ир пизда минь гээд байсан.Харин А дотор байсан.Тэгтэл Т хаалга өшиглөөд орилсон чинь А уурлаж гарч ирээд Өлзийбаяртай зодолдоод эхэлсэн. Би Алтанбаганыг холдуулаад байшин руу оруулаад гараад иртэл Өлзийбаяр Маргад руу ахын дүү май бэлэг чинь гээд шүдээ барьчихсан байсан....Өлзийбаяр А хоёр Тээс болж зодолдсон байх. Өлзийбаяртай А л маргалдаж зодолдсон. Тэр хоёр гадна зодолдож байхад нь би салгасан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

             Гэрч А.А өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр манай найз Болдмаа, Оюун-Ундрах, Хүсэлцэцэг нарын хонхны баяр болсон юм.Тэгээд бид хэд ярьж байгаад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд зуслангийн байшин түрээслээд хонохоор болсон хонхны баярын дуусгаад 23:00 цагийн орчим тэр байшинд Болдмаа, Оюун-Ундрах, Хүсэлцэцэг гурвыг Самдан бид хоёр аваад очиход Хүсэлцэцэгийн нөхөр А бас хэдэн хүн байсан.Тэгээд тэд нар ууж идээд хоносон Маргад бид хоёр архи уугаагүй би 2022 оны 06 дугаар сарын 07-ны шөнө 01:00 цагийн орчим машиндаа ороод унтаж байтал шөнө хоорондоо хэрэлдээд зодолдоод эхлэхээр нь би сэрээд хувцсаа өмсөөд гараад иртэл А Т Өлзийбаяр нар хоорондоо маргалдаад зогсож байсан.Би тэгээд Тг тэврээд холдуулсан холдуулаад тайвшруулаад Т Өлзийбаяр хоёр яваад цагдаа дагуулж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн28-29 дүгээр хуудас/,

            Гэрч О өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр миний хонхны баяр болсон юм. Тэгээд би хэд найзуудаараа Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд зуслангийн байшин түрээслээд хонохоор болсон хонхны баярын дуусгаад 23:00 цагийн орчим тэр байшинд Болдмаа, Хүсэлцэцэг, Самдан, Анхбаяр бид хэд очиход Хүсэлцэцэгийн нөхөр А бас хэдэн хүн байсан.Тэгээд бид нар ууж идээд хоносон. Самдан бид 2 хоёр давхарт гараад унтаж байтал шөнө хоорондоо хэрэлдээд зодолдоод эхлэхээр нь Самдан түрүүлээд буусан.Би араас нь буугаад хартал Тг Маргад хориод зогсож байсан Т А руу үзье ална гээд дайраад байсан. Маргад Т, Өлзийбаяр хоёрын хооронд гүйгээд тайвшруулаад байх шиг байсан. Сүүлд Анхбаяр машинаасаа гар ирээд Тийг бас хориод байсан...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

            Гэрч С.А өгсөн “...Би Атай өмнө нь нэг газар ажилдаг байсан найзууд байгаа юм. 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр А эхнэртэйгээ манайд ирээд манай эхнэрийн хонхны баяр болох юм.Маргааш хамт яваад хорхог хийгээд өгөх үү гэхээр нь, би тэгье гээд 2022 оны 06 дугаар сарын 06- ны өдөр 20 цагийн орчим А бид хоёр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд нэг түрээсийн хауст очоод хорхог юмаа бэлдээд байж байтал Алтанбаганын эхнэр Хүслэн 3 эмэгтэй 6 эрэгтэй дагуулж ирсэн.Тэгээд бид нар бөөндөө ууж идээд хонохоор болсон.Орой 23:00 цагийн үед манай найз Болор- Эрдэнэ бид нар дээр ирсэн.Тэгээд бид нар шөнөжингөө хөгжөөнт тоглоом тоглож байтал Хүслэнтэй хамт ирсэн залуучууд тоглоомоосоо болоод жоохон уурлаад эхлэхээр нь тоглоом нь шоглоом болох гээд байна нэг юүдэнтэй цамцтай залуу уурлаад байхаар нь би тоглохоо болиод цаашаа байшин руу ортол юүдэнтэй цамцтай залуу над руу цонхны цаанаас юм шидэх шиг болохоор нь би цонх цаана байсан байж гараараа барьж авах гэтэл цонх хагалаад гараад ирсэн.Тэгээд би өөрийнхөө баруун гарын эрхий хуруугаа зүсээд цус гараад түргэн дуудсан.Энэ хооронд гаднаас нэг залуу хоёр шүдээ гартаа барьчихсан үүдэн шүдийг минь өшиглөчихлөө гэсэн.Бид тэгээд одоо больё гээд тайвшраад унтаж байтал цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

             Гэрч М.Маргад-Эрдэнийн өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр манай найз Оюун-Ундрахын хонхны баяр болсон юм.Тэгээд Оюун-Ундрах намайг хүрээд ирээ гэхээр нь бид нар мөнгөө нийлүүлээд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд нэг зуслангийн байшин түрээслээд нэг хонож баяр тэмдэглэсэн юм. 2022 оны 06 дугаар сарын 07-ны шөнө намайг хоёр давхарт нь унтаж байхад доор хүн хэрэлдээд байхаар нь хувцсаа өмсөөд буугаад иртэл Т казах залуутай маргалдчихсан байсан.Тэгээд Хүсэлцэцэг нөхрөө аваад нөгөө казах залуу аваад орсон.Тэгээд удалгүй дахиад байшингаас хаалга өшиглөөд гараад ирсэн.Тэгэхээр нь би казах залууг тэвэрч аваад болиулаад байтал Өлзийбаяр ах “Өө пизда” гэсэн. Тэгээд Самдан, Оюун-Ундрах, Анхбаяр нар гарч ирээд бүгд салгалцсан. Тэгээд Өлзийбаяр ах шүд уначихлаа гээд шүлсээ хаясан чинь хоёр шүд нь уначихсан. Тэгэхээр нь би шүдийг нь аваад шүд чинь уначихлаа гэтэл өө одоо наад шүд чинь орохгүй гэж хэлсэн.Би юунаас болж маргалдсаныг нь мэдээгүй намайг буугаад ирэхэд аль хэдийн маргалдчихсан байсан. Хүсэлцэцэгийн нөхөр А гэх хүн нүүр лүү нь өшиглөсөн гэсэн надад Өлзийбаяр ах өөрөө тэгж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 8278 дугаартай “...Б.Ө биед зүүн нүдний дотор ханын хугарал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн 2 шүдний булгарал, дээд баруун болон зүүн 2-р шүдний сулрал, уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч У.А нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зусланд хохирогч Б.Өтай маргалдан, улмаар нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “...зүүн нүдний дотор ханын хугарал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн 2 шүдний булгарал, дээд баруун болон зүүн 2-р шүдний сулрал, уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх..." бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Б.Ө өгсөн 2022 оны 06 дугаар 06-ны өдөр намайг 10 дугаар хороололд найзынхаа пүүзний лангуун дээр ажиллаж байтал танил дүү Самдан нь ирээд ах өнөөдөр манай эхнэрийн хонхны баяр орой амралтад явах юм.Та орой цуг явах уу гэхээр нь би орой Тий машинд Маргад-Эрдэнэ бид гурав Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах түрээсийн хаусанд очсон. Миний танихгүй хамт явсан дүүгийн найзууд гэх 5 залуу, 4 эмэгтэй нар байсан. Тэгээд тухайн газраа бид нар архи, пиво хувааж ууцгаагаад маргааш өглөө нь буюу 2022 оны 06 дугаар 07-ны үүрээр 06 цагийн үед тухайн хаусанд байсан залуучууд Т гэх танил дүүтэй маргалдаад дээрэлхээд байхаар нь би дундуур нь орж салгатал тухайн хаусанд хамт байсан хоёр залуу нь намайг барьж аваад rap мушгиад газар дараад унагасан чинь цаанаас нь А гээд өндөр залуу ирээд миний нүүрэн тус газар нэг удаа өшиглөсөн юм. Тэгээд би босоод модруу очоод шүлсээ хаятал миний үүдэн хоёр шүд шууд уначихсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн... Т тэр залуучууд маргалдаад байсан гэхдээ зодолдоогүй. Би Тийг өмөөрч байгаад цохиулчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, Гэрч Б.Х өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, Гэрч О.С өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/, Гэрч А.А өгсөн мэдүүлэг /хх-ийн28-29 дүгээр хуудас/, Гэрч О өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, Гэрч С.А өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/, Гэрч М.Маргад-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 8278 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч У.Алтанбаганын үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд прокуророос шүүгдэгч А Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч У.Алтанбаганы хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч А гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Хохирогч Б.Ө нь /хх-ийн 69/ гомдол саналгүй болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж  үзлээ.

Иймд У.Ад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч У.А нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Ө нь /хх-ийн 69/ гомдол санал байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ НЬ:

1. У.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  5. Шүүгдэгч У.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           Д