Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/599

 

 

 

 

 

 

 

  2022        07          05                                   2022/ШЦТ/599      

 

                        

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,

Улсын яллагч: О.Нандинцэцэг,

Шүүгдэгч: А.Ө /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ө холбогдох эрүүгийн 2111007671227 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:, /РД: /, Монгол Улсын иргэн. 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эцгийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 34-392 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,

Урьд 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 483 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 854 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар хойшлуулсан,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч А.Ө нь 2021 оны 06 дугаар сарын 29-нд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 5 буудлын ойролцоо Д.Есөн-Эрдэнийн гэрт А.Мэнд-Оргил, Б.Дөлгөөн нартай үл ялих зүйлийн улмаас маргалдан зодсоны улмаас А.Мэнд-Оргилын биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт, дээд уруул, доод уруулын зүүн булан хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын зүүн талын дотор салст, дээд уруулын гадна, дотно салстын язарсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол.  Б.Д биед зүүн хөмсөг, зүүн нүдний гадна булан, зүүн мөрний ар гадаргуун зулгаралт, баруун далны дотор хэсгээс, зүүн дал, зүүн мөр, зүүн бугалганы гадна хэсгийн цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2111007671227 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч А.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв

            Хохирогч Б.Д “...Тухайн үед би согтуу байсан ба нэг залуу нь намайг өшиглөхөөр нь би тэрэнтэй зууралдан зодолдсон юм. Тэгээд зодолдож байтал Цэлмэг гэх залуу намайг салгаад , байшингаас гаргасан. Тэгээд нэгэнтэй нь зууралдангуут нь Өсөхбаяр гэх залуу намайг гинжээр гар нуруу хэсэг рүү ороолгоод байсныг санаж байна. Тэгээд за бүгдээрээ больцгооё гээд найзыгаа аваад явлаа, больцгооё гээд таксинд суугаад явсан юм. Тэдний гэрээс гарахад Мэнд-Оргилын хамар уруулаас нь цус гарсан байдалтай байсан. Миний нуруу луу ороолгосон байсан нь хөндүүртэй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

            Хохирогч А.М “...Би 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр найз Дөлгөөн бид хоёр 5 буудалд байх танил Есөн-Эрдэнэтэй уулзахаар ирээд залгатал одоо очлоо гээд 5 буудлын орчимд байх тэдний гэрт нь очсон. ...би нэг хүүхэдтэй нь ярьж байхдаа ‘ахын дүү’ гэтэл ‘би миний ах биш’ гээд тухайн хүүхэд надтай магалдсан. Дөлгөөн ТҮЦ орсон байсан ба орж ирээд маргалдаад яахав дээ гээд бид нар сууж байтал, гэнэт Өсөхбаяр Дөлгөөн нар нь хоорондоо зодолдоод эхэлсэн юм. Би тэр хоёрыг салгахаар очтол Өсөхбаяр миний уруул руу гараараа нэг удаа цохисон юм. Өсөхбаяр гэх хүүхэд нь гинжээр ороолгоод цохиод байсныг санаж байна. Тэгээд байшин дотор Дөлгөөн, Өсөхбаяр нар хоорондоо зодолдсон ба Дөлгөөний хамт гараад такси бариад харьсан юм. Тухайн үед миний хамар, уруулаас цус гарч байсан юм. Өсөхбаяр гэдэг хүүхэд намайг цохиж учруулсан. Миний урууланд дээрх шархыг Өсөхбаяр гэх залуу цохиж, миний биед үүссэн гэмтлийг учруулсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 дугаар хуудас/,

            Насанд хүрээгүй гэрч Б.Цн “...Дөлгөөн нь босож ирээд Өсөхбаяр луу очоод дэх хэсэг рүү нь гараараа цохисон. Өсөхбаяр уурлаад өөдөөс нь зодолдсон. Аандаа бид хоёр босоод Өсөхбаярыг салгаад Санчир, Есөн-Эрдэнэ нар Дөлгөөнийг салгасан. Тэгтэл Мэнд-Оргил гэгч нь босож ирээд Өсөхбаяр луу дайраад байсан. Юу болсныг одоо би санахгүй байна. Мэнд-Оргил гэгчийг байшингаас гаргачхаад буцаж орж иртэл Өсөхбаяр Дөлгөөний нуруу руу цэнэглэгчээр ороолгож байхыг харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-45 дугаар хуудас/, Гэрч З.Санчирын “...Дөлгөөн гэх залуу нь танай дүү нар намайг ахаа гэж хүндэлсэнгүй гээд Өсөхбаяртай маргалдаад, зодолдож, цэнэглэгчээр ороолгоод байсан. Бид нар салгаж байсан чинь Мэнд-Оргил нь очоод Өсөхбаяр луу дайраад байхаар нь Цэлмэг бид хоёр салгасан юм. ...Өсөхбаяр Дөлгөөний хөл, гуя руу нь цэнэглэгчээр ороолгож байхыг харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 дугаар хуудас/, Насанд хүрээгүй гэрч Э.Аандаагийн “...Өсөхбаяр цэнэглэгчээр Дөлгөөний бие, нуруу хэсэг рүү цохиод байсан. Би тэрийг нь салгаад% ер нь тэр хоёрын дунд л салгаад байж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 дүгээр хуудас/,

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5964 дугаартай шинжээчийн “Б.Д биед зүүн хөмсөг, зүүн нүдний гадна булан, зүүн мөрний ар гадаргуун зулгаралт, баруун далны дотор хэсгээс, зүүн дал, зүүн мөр, зүүн бугалганы гадна хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 82-83 дугаар хуудас/,

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5963 дугаартай шинжээчийн “А.Мэнд-Оргилын биед биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт, дээд уруул, доод уруулын зүүн булан хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын зүүн талын дотор салст, дээд уруулын гадна, дотно салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт/хх-ийн 86-87 дугаар хуудас/,

            Шинжээч эмч Н.Энхцолмонгийн “...Үзүүлэгч Б.Д биед тогтоогдсон дээрх гэмтлүүд нь бүгдээрээ нийлээд болон нуруунд үүссэн цус хуралт, гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт бусад жижиг цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Үзүүлэгч А.Мэнд-Оргилын биед тогтоогдсон гэмтлүүд нь бүгдээрээ нийлээд болон уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, салстын шархны гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамрагдана. Бусад гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гэмтлийн зэрэгт хамаарч байгаа гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Ө нь 2021 оны 06 дугаар сарын 29-нд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 5 буудлын ойролцоо Д.Есөн-Эрдэнийн гэрт А.Мэнд-Оргил, Б.Дөлгөөн нартай үл ялих зүйлийн улмаас маргалдан зодсоны улмаас А.Мэнд-Оргилын биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт, дээд уруул, доод уруулын зүүн булан хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын зүүн талын дотор салст, дээд уруулын гадна. дотно салстын язарсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол. Б.Д биед зүүн хөмсөг, зүүн нүдний гадна булан, зүүн мөрний ар гадаргуун зулгаралт, баруун далны дотор хэсгээс, зүүн дал, зүүн мөр, зүүн бугалганы гадна хэсгийн цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Б.Д “...Тухайн үед би согтуу байсан ба нэг залуу нь намайг өшиглөхөөр нь би тэрэнтэй зууралдан зодолдсон юм. Тэгээд зодолдож байтал Цэлмэг гэх залуу намайг салгаад , байшингаас гаргасан. Тэгээд нэгэнтэй нь зууралдангуут нь Өсөхбаяр гэх залуу намайг гинжээр гар нуруу хэсэг рүү ороолгоод байсныг санаж байна. Тэгээд за бүгдээрээ больцгооё гээд найзыгаа аваад явлаа, больцгооё гээд таксинд суугаад явсан юм. Тэдний гэрээс гарахад Мэнд-Оргилын хамар уруулаас нь цус гарсан байдалтай байсан. Миний нуруу луу ороолгосон байсан нь хөндүүртэй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/, Хохирогч А.Мэнд-Оргилын мэдүүлэг /хх-ийн 33-35 дугаар хуудас/, Насанд хүрээгүй гэрч Б.Цэлмэгийн мэдүүлэг /хх-ийн 62-64 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 22-23 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5964 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 82-83 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5963 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 86-87 дугаар хуудас/, Шинжээч эмч Н.Энхцолмонгийн мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.Өын үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд прокуророос шүүгдэгч А.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч А.Өын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч А.Өыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүгдэгч А.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Хохирогч Б.Дөлгөөн, А.Мэнд-Оргил нар нь гомдол саналгүй эвлэрсэн тухай баримт хэрэгт /хх-149-150/ байх тул шүүгдэгч А.Ө нь бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч А.Өт 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Ө  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд  оногдуулж болох ялын төрлөөс торгох ял нь хөнгөн төрөлд хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал,  хувийн байдал, цалин хөлс, орлого олох боломжтой эсэх  зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж  нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг хийлгэж ялыг биеэр эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй байна.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ НЬ:

1. А.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч А.Өыг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Ө  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

  4. Шүүгдэгч А.Ө нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

   5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                           Д