Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/918

 

 

 

 

 

 

 

    2022            7              18                                        2022/ШЦТ/918

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул 

улсын яллагч Э.Чанцалням /томилолтоор/,

шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ууганцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 02154 0962 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Топ фасат” барилгын компанид туслах ажилтан ажилтай, ам бүл, урьд:

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 252 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 530 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялаас 6 сарыг нэмж нэгтгэн, нийт 2 жил хорих ял шийтгүүлж, 2003 оны 10 дугаар сарын 15-ны өдөр эдлээгүй үлдсэн 6 сар 28 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Н /РД: /,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч С.Н нь 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Очир хорооллын 70 дугаар байрны 3 дугаар орцонд Ш.Лтай маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь “баруун дээд үүдэн 2 дугаар шүдний сулрал, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 685 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч С.Н.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

            2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч С.Н нь 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Очир хорооллын 70 дугаар байрны 3 дугаар орцонд хохирогч Ш.Лтай маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо. 

Энэ нь хохирогч Ш.Лын “...2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 20 цагийн орчимд ...байрныхаа жижүүрийн өрөө рүү төрсөн ээж болох Намгийн хамт ороход жижүүр эмэгтэй Ариунаа танихгүй залуугийн хамт согтуу сууж байсан. Миний ээж Нам, Ариунаатай хамт сууж байсан танихгүй залууг “юун согтуу хүн сууж байгаа юм бэ, орцны жижүүртэй архи уулаа” гэж хэлсэн чинь нөгөө танихгүй залуу “та нарт хамаагүй. Би энэ байрыг 180.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Яах нь та нарт хамаагүй” гээд ээж рүү дайраад байхаар нь би хажуу талаас нь “манай байранд 180.000.000 төгрөгийн үнэтэй байр байхгүй” гэж хэлээд бид 2 маргалдаж, нөгөө залуу над руу дайраад, ...намайг мангасдан түлхээд, заамдалцаад коридорт гараад миний ам руу баруун гараараа цохисон. Мөн миний дагз руу гараараа олон удаа цохисон. Тэгэхээр нь би эргэж хараад нөгөө залуугийн нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Тухайн үед миний амнаас цус гоожоод байсан...Би эмнэлэгт толгойны зураг авхуулсан 120.000-130.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би одоо хүртэл хугарсан шүдээ хийлгээгүй байгаа. Шүдээ хийлгэж авах хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг /хх16, 20/,

 - гэрч А.Намгийн “...2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ...хүү Лын хамт ...байрныхаа жижүүрийн өрөөнд орсон чинь Ариунаа, нэг залуутай хамт согтуу сууж байсан. ...Би Ариунаатай хамт сууж байсан залууд хандаж “энэ юун хүн юм бэ” гэсэн чинь Ариунаа дуугарахгүй байсан. ... тэр хоёр хэрүүл маргаан болоод нөгөө танихгүй залуу Лыг амыг нь базаад түрээд гараад явчихсан. Лифтний хажууд тэр хоёр барьцалдаж аваад Лын толгой руу нөгөө залуу 2-3 удаа цохисон чинь Л зөрүүлээд нөгөө залууг 2-3 удаа цохиж байсан. Тэр хоёр барьцалдаж аваад байж байснаа Л “шүд хугалчихлаа” гээд хүрээд ирсэн. ...Л бодвол намайг өмөөрч, тэрнээсээ болж хэрүүл маргаан болж хоорондоо барьцалдаж авч зодолдсон байх” гэсэн мэдүүлэг /хх26-27/, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна.

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 8326 дугаар шинжилгээний дүгнэлт хэсэгт “Ш.Лын биед баруун дээд үүдэн 2 дугаар шүдний сулрал, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% алдагдуулна” гэжээ. /хх47/,

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн нүүрэн тус газарт нь гараар цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Хохирогч Ш.Л нь өөрийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримтыг хэрэгт хавсаргуулаагүй бөгөөд толгойн зураг авхуулсан 120.000-130.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би одоо хүртэл хугарсан шүдээ хийлгээгүй байгаа. Шүдээ хийлгэж авах хүсэлтэй байна” гэж мэдүүлжээ.

7. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заажээ.

Хохирогчийн хувьд эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй тул түүний нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд хохирогч нь эмчлүүлсэнтэй холбоотой, мөн хиймэл шүд хийлгэхэд шаардлагатай холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхээр гэм буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгохя ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын талаар санал хэлээгүй болно.

9. Шүүгдэгч С.Нгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ.

11. Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч С.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нг 700 нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Ш.Л нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгахтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР