Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1958

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2018/01958

Улаанбаатар хот

 

            

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН  ӨМНӨӨС   

 

                Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана  даргалж тус шүүхийн танхимд хийсэн  шүүх хуралдаанаар

               Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг дугаар хороо дүгээр гудамж 13 тоотод оршин суух, онд төрсөн  настай, Ганзориг овогт Г А

            Хариуцагч: Баянгол дүүрэг  дүгээр хороо Горькийн  дүгээр гудамж  тоотод оршин суух, онд төрсөн  настай, Алаг овогт Б Б

            Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар  сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.А, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр  нар  оролцов.                                                                                                                                                                                                                                  

                                                                                  

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

                  Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Бтэй 1997 онд танилцан хамтран амьдарсан. 1997 онд том хүүхэд төрсөн. Одоо 21 настай. 2013 оны 08 дугаар сарын 30-нд охин Б.Х, 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүү Б.Ө нар төрсөн. Бид таарч тохирохоо больсон. Үргэлж хэрүүлтэй амьдрах боллоо. Болж бүтье гэсэн боловч цаашид хэн хэн нь хамт амьдрах сонирхолгүй болж Б.Б гэрээсээ бүр явсан. Би өөрөө ажилгүй гэртээ 2 хүүхдээ хардаг. Ноднин 5 сард хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч том охин маань шүүхээр яваад яахав дээ аав мөнгө төгрөг өгөх байлгүй гэхээр нь нэхэмжлэлээ татаж авсан. Гэтэл энэ хугацаанд  Б.Б хүүхдүүдээ харж хандаагүй. Иймд бага 2 хүүхдэд тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

                 Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хамт амьдарч 3 хүүхэдтэй болсон нь үнэн. Хүүхдүүд миний хүүхэд мөн. Г.Атай цаашид хамт амьрахгүй. Би Нисэхэд 1 өрөө байр зээлээр авсан. Байраа бусдад түрээслүүлсэн. Байрны зээлийг цалиндаа тултал авсан болохоор мөнгө төгрөггүй байна гэв.

 

    Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

           

 Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Б.Бт холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Г.А, Б.Б нар 1997 онд танилцан хамтран амьдарч,  амьдралын хугацаанд гурван хүүхэд төрүүлсэн, зан харьцааны таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байгаа болох нь шүүх хуралдаанд зохигчийн тайлбарласан тайлбараар тогтоогдож байна.

                     2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Б.Х, 2015  оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.Ө нарын эцэг нь Б.Б болох нь зохигчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдсон тул тэрээр Гэр б үлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

            Иймд Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Б.Бөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж насанд хүрээгүй охин Б.Х, хүү Б.Ө нарыг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,  11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр  сар бүр  тэтгэлэг гаргуулан эцэг Б.Бөөр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

                Зохигчид хүүхдийн тэтгэлгийг яаж төлөх аргаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцож шийдвэрлэх боломжтой болохыг дурьдлаа.

    Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж хариуцагч Б.Бөөс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                      

                                                                                       

                                                   ТОГТООХ нь:

         

                1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Б.Х, 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.Ө нарыг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,  11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр  сар бүр  тэтгэлэг  гаргуулан эцэг Б.Бөөр тэжээн тэтгүүлсүгэй.

  2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурьдсугай.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч Б.Бөөс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

                                  

                             

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ж.КУЛЬДАНА

 

 

 

 

 

.