| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2018/02490/И |
| Дугаар | 2210 |
| Огноо | 2018-07-09 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2210
| 2018 оны 07 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2018/02210 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг дугаар хороо Дунд дарь эх гудамж тоотод оршин суух, онд төрсөн настай, И овогт Г.Б
Хариуцагч: Баянгол дүүрэг дугаар хороо Туул дугаар гудамж тоотод оршин суух, онд төрсөн настай, Ц овогт Б.Х
Эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Хтэй 2008 онд танилцан хамтран амьдарсан. Энэ хугацаанд жирэмсэн болж удалгүй тусдаа амьдрах болсон. Б.Х нь архи ууна, агсан тавина, архины мөнгө нэхдэг байсан. Энэ байдлаас болж бид тусдаа амьдрах болсон. 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.Хүс төрсөн. Бид хоёр 2011 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдарсан юм. Б.Хтэй цаашид хамт амьдрахгүй. Хүү маань миний асрамжид байгаа. Эцгийг нь өнгөрсөн хугацаанд хүү дээрээ ирэх болов уу гэж 7 жил хүлээлээ. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Иймд хүү Б.Хүсгийн эцэг Б.Х болохыг тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2008 онд Г.Бтай танилцсан. 2009 оны намраас хамтран амьдрах болсон. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас болж салсан нь үнэн. Г.Б огцом ууртай, ааштай, хурц ширүүн хүн. Б.Хүс миний хүүхэд мөн тул тэтгэлэг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Хт холбогдох эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Г.Б, Б.Х нар 2008 онд танилцан хамтран амьдарсан, 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.Хүс төрсөн, зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2011 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдарч, тус тусын амьдралтай болж, гэр бүлийн харьцаагүй болсон болох нь шүүх хуралдаанд зохигчийн тайлбарласан тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нь 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Хүсгийн эцэг Б.Х болохыг тогтоож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасанг хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
Хүү Б.Хүсгийн эцэг нь Б.Х болох нь шүүх хуралдаанд тайлбарласан нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон, хүүхэд хэдийгээр эхийн асрамжид байгаа боловч тэрээр Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Иймд Б.Хийг хүү Б.Хүсгийн эцэг мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар түүнээсс хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч Б.Х нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол түүнийг зориулалтаар нь зарцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Зохигчид хүүхдийн тэтгэлгийг яаж төлөх аргаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцож шийдвэрлэх боломжтой болно.
Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Хүсгийн эцэг нь Цэцэнсартуул овогт Бямбажавын Хүрэлсүх болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Хүсг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Хээр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Хээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА
.