Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2278

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2018/02278

Улаанбаатар хот

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН  ӨМНӨӨС        

 

                Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана  даргалж тус шүүхийн танхимд хийсэн  шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг дүгээр хороо  дугаар хороолол дугаар байр тоотод оршин суух, онд төрсөн  настай, Боржигон овогт Д.Г

                Хариуцагч: Баянгол дүүрэг  дүгээр хороо Горькийн дугаар гудамж тоотод оршин суух,  онд төрсөн  настай, Халзангийнхан овогт Б.Б

             Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар  сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн  нар  оролцов.    

                                                                                                                                                                                                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: байсан. Би 2012 оны 04 дүгээр сараас 2017 оны 02 дугаар сар хүртэл Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа Б.Бтай танилцсан. Бид 2012 оны 09 дүгээр сараас 2015 оны 05 дугаар сар хүртэл хамт амьдарсан. 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүү Б.А төрсөн. Б.Б 2015 оны 06 дугаар сард Монгол улсад ирж би Солонгост үргэлжлүүлэн ажиллахаар үлдсэн. Үүнээс хойш бид дахин хамт амьдраагүй. Цаашид хамт амьдрахгүй тул хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Б.Быг хүүхэдтэй нь уулзуулахгүй. Хүүхэдтэй уулзах нэрээр ирж намайг зовоодог. Хаалга үүдний цоож эвддэг. Тэр бүрт надаас тодорхой хэмжээний зардал гардаг гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Бид Солонгос улсад ажиллаж байхдаа танилцан 2012 оны 09 дүгээр сараас хамт амьдарсан. 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.А миний хүүхэд мөн. Би хүүхдээ төрөөд 14 хоногтой байхад нь Монголд ирсэн.  Хүүхдийн тэтгэлэг төлнө. Эцэг тогтоолгох шинжээч хийлгэх хүсэлтээс татгалзаж байна. Д.Г хүүтэй маань уулзуулдаггүй. Цаашид хүүхэдтэйгээ уулзаж баймаар байна гэв.

    Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

           

 Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Б.Бт холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

               Д.Г, Б.Б нар 2012 онд танилцан хамтран амьдарч, 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүүБ.А төрсөн, зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа болох нь шүүх хуралдаанд зохигчийн тайлбарласан тайлбараар тогтоогдож байна.

                Нэхэмжлэгч нь 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.Ат хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасанг хариуцагч Б.Б зөвшөөрсөн, хүү Б.Аийн эцэг нь Б.Б болох нь  хариуцагчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдсон тул эцэг Б.Б Гэр б үлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

            Иймд Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Б.Баас хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Б.Б нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн  38.6-д зааснаар тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол түүнийг зориулалтаар нь зарцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Зохигчид хүүхдийн тэтгэлгийг яаж төлөх аргаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцож шийдвэрлэх боломжтой болно.

Хариуцагч нь шинжээч томилох хүсэлтээс татгалзсан болохыг  дурьдаж, түүнээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                

                                                                                      

                                               ТОГТООХ нь:

         

               1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.Аийг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,  11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр  сар бүр  тэтгэлэг  гаргуулан эцэг Б.Баар тэжээн тэтгүүлсүгэй.

           2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурьдсугай.

           3. Хариуцагч нь шинжээч томилох хүсэлтээс татгалзсан болохыг дурьдсугай.    

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Гд олгосугай.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

                                  

                   

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ж.КУЛЬДАНА

 

 

 

 

 

.