Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/270

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* холбогдох эрүүгийн 2221000000267 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “ ” авто засварын газар ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 -р зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт холбогдож насанд хүрээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 4 сар, мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.2-т зааснаар 5 жил 10 хоног, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57-р зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 4 сар, мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.2-т зааснаар 5 жил 10 хоног, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ялаас 4 сарыг нэмж нийт 8 жил 8 сарын хорих ялаар, тус шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт /РД:*******3/

 

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй Зүүн бүсийн каргон гадна 2022 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хохирогч ******* үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Нэмж гаргах тайлбар байхгүй.Гэм буруугаа хүлээж байна...гэв.

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2022 оны 06 дугаар сарын 21-22-нд шилжих найз , нарын хамт 24 дүгээр байрны орчим Зүүн бүсийн каргогийн урд явж байтал 1 залуу тамхи татаад зогсож байхад нь очоод “галаа өгөөч” гэж хэлэхэд “чи муу надаас гал гуйдаг хэн бэ” гээд загнахаар нь би цаашаа яваад өгсөн. Тэгсэн чинь араас нөгөө залуу ирээд шилэн хүзүү хэсэг рүү нэг удаа цохихоор нь цаашаа зугтаасан чиньыг цохиж унагаагаад ыг цохисон. ... Карго орчим байж байтал нөгөө залуу дахин ирээд үхрийн шийрээр цохиж унагаагаад дээрээс 2-3 удаа өшиглөсөн. Ингээд би “уучлаарай, больёо” гэж хэлэхэд дээрээс цохиж байгаад цаашаа явахаар нь би боссон. Улмаар гэдэс хэсгээс цус гарсан байдалтай байхаар нь би 24 дүгээр байрны дэлгүүрийн үүдэнд очиж хэвтээд ухаан алдсан. Би хохиролд 5 сая төгрөг авсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. /хх-ийн 18 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би гэртээ байж байтал 2022 оны 06 дугаар сарын 22-ны орой 02 цагийн орчим манай нөхөр ирээд авчих гэхээр нь цэнхэр өнгийн 36-49 ДОР улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн машинтай очсон. Намайг очиход манай нөхөр Зүүн бүсийн каргоны гадаа ганцаараа зогсож байсан ба би машинаа зогсооход манай нөхөр ирсэн. Ингээд машиндаа суух гэж байтал 3 хүн пиздаа минь нааш ир гэх мэтчилэн үг хэлээд манай нөхрийг өдөөд байхад нь манай нөхөр очоод нэг удаа алагдаад маргаан болсон. Тэгэхэд нь би салгах гэж нилээн оролдож байгаад хоорондоо маргалдаад байсан. Манай нөхөр 3 залууг хөөгөөд яваад байсан. Би нөхрөө дийлэхгүй болохоор нь цаашаа яваад өгсөн. Би яг хэнийг хэдэн удаа цохисныг сайн мэдэхгүй байна анзаарч хараагүй” гэжээ. /хх-ийн 31-32 тал/

 

                 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2022 оны 06 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 02 цагийн орчим гэртээ унтаж байтал манай цонхны доор хүмүүс бахиралдаад зодолдоод “алнаа” гээд маш чанга чимээ сонсогдож эхэлсэн. ... би сэрээд цонхоороо харсан чинь 3 залууг нэг залуу зодож байсан. Гурвуулаа явж байсан залуугийн нэг нь үхрийн шийр барьсан байж байсан чинь ганцаараа явж байсан залуу буцааж аваад бүгдийг нь нэг нэг удаа толгойн хэсэгт нь цохиж унагаасан бөгөөд 2 залуу нь босоод зугтаахад нэг  нь газарт үлдсэн байхад ганцаараа явж байсан залуу дээрээс нь үхрийн шийрээр цохиод бие рүү нь өшиглөөд байсан. Энэ үед зодуулж байсан залуу “уучлаарай” гэж хэлэхэд тоохгүй дээрээс нь зодоод байсан. Ингээд би гэрээсээ орилоод “болиочээ” гэхэд зодож байсан залуу нь “чамд ямар хамаатай юм битгий хуц” гээд орилж байсан. Ингээд газарт зодуулж байсан залуу босоход гэдэс хэсгээс нь цус гарсан. Гэдэс нь цувсан байдалтай юм шиг харагдахаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд эмнэлэг дуудсан” гэжээ. /хх-ийн 37-38 тал/

 

                 Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 06 дугаар сарын 21-ний өдөр 24 дүгээр байр орчим архи ууж байгаад ахтай тааралдаад /лантуу гэх/ явж байтал танихгүй хөдөөний хүн тааралдахаар нь архи аваад өгөөч гэж гуйхад нэг шил архи авч өгөөд хувааж уусан. Ингээд дахин нэг шил архи ах бид 2-т авч өгөхөөр нь ах өвөртөө хийгээд ахын гэр рүү очих гээд явж байгаад Зүүн бүсийн карго орчим нэг залуу тамхи татаж байхаар нь ах гал асууж байгаад гэнэт хоорондоо маргалдаж эхэлсэн. Би яг юунаас болж хоорондоо маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Учир нь би жоохон зайтай бас нилээн согтуу байсан. ... танихгүй залуу ахтай зууралдаад байхаар нь дундуур нь орж салгасан чинь намайг газарт түлхээд унагаах шиг болсон би цааш нь юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Сүүлд сонсоход ахын гэдэс нь цувсан гэж ярьж байсан” гэжээ. /хх-ийн 41-42 тал/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 455 дугаартай дүгнэлтээр

            1. биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Уг гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх 2022.06.21-ний шөнө үүсгэгдсэн байх боломжтой байна.

            3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх-ийн 54-55 тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 тал/

- *******ы гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-28, 78-79 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч овогт нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй Зүүн бүсийн каргоны гадна 2022 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хохирогч ******* үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож, улмаар биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч , гэрч , , Т. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 455 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн өмгөөлөгч Ө.Батболд нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс 5000.000 төгрөг хүлээн авч хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тул түүнд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 5000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн архины шилний хагархай 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ы*******3 тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Шүүгдэгч овогт ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 5000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн архины шилний хагархай 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ы*******3 тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ