Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
Хэргийн индекс | 123/2020/0010/З |
Дугаар | 123/ШШ2021/0001 |
Огноо | 2020-12-30 |
Маргааны төрөл | Бусад, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 123/ШШ2021/0001
2020 оны 12 сарын 30 өдөр Дугаар Зуунмод сум
123/ШШ2021/0001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Б, Б.Ө, М.Ү, М.М, С.С нар,
Хариуцагч: Төв аймгийн З сумын 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн хуралд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн З сумын 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, Б.Ө, М.М, М.Ү, С.С, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ш.А, хариуцагч Төв аймгийн З сумын 3-р багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга Ч.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Э, гуравдагч этгээд “УЗ” ХХК, “С” ХХК, “КГ” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б, Б.Ө, М.Ү, М.М, С.С нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З сумын 3-р багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 05 сарын 13-ны өдрийн хуралдааныг зарлан хуралдуулахдаа нутгийн иргэдэд олон нийтийн мэдээллийн сүлжээгээр буюу фэйсбүүк цахим хуудсаар 2019 оны 05 сарын 12-13-нд шилжих шөнө 12 цагийн үед мэдээлэл хийж нутгийн иргэдийг цуглУан байдаг бөгөөд нэхэмжлэгч иргэд ч уг аргаар хуралдааны зарыг мэдэж хуралд цуглан ирсэн байдаг. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д зааснаар “...бусад хуралдааныг тухайн хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж зааснаар анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг зарлахдаа 15-аас доошгүй хоногийн хугацаанд иргэдэд мэдээлэх үүргийг хуулиар тогтоосон байна. Гэтэл нутгийн иргэдэд тэдний өөрсдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх үр дагавар бүхий зүйлсийг хэлэлцэх хурлын товыг хуульд зааснаар тогтоон мэдэгдээгүй байна. Хуульд зааснаас хэтэрсэн эрх хэмжээгүй шийдвэр гаргасан тухайд: Тус 28 дугаар тогтоолоор “УЗ” ХХК, “И-З” ХХК, С” ХХК-иудад “орон нутгийн иргэдийн газрыг эзэмшүүлэх” тухай шийдвэр гаргажээ. Монгол улсын Засаг захиргаа, нутагт дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8-д “иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн нутаг дэвсгэрийн байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, эзэмших тухай хүсэлтийг хэлэлцэж саналаа сум, дүүргийн Хуралд уламжлах” онцгой бүрэн эрхийг Баг, хорооны хуралд олгосон байна. Гэтэл 28 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн нь хэсгийн нэгдүгээрт “орон нутгийн иргэдийн газрыг эзэмшүүлэх” шийдвэр гаргасан нь хуулийн 17.1.8-д заасантай нийцэхгүй байна. Нөгөөтэйгүүр, иргэд аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх эрх олгох асуудал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зөвхөн шат шатны Засаг даргад байдаг бүрэн эрх билээ. Үүнээс гадна, иргэдийн нийтийн хурлын хуралдаанд Хурлын дарга хуралд хэлэлцэх ажлын төлөвлөгөөг танилцУан бөгөөд жагсаалтын 7-д “У З” ХХК, 8-д “Зын И” ХХК, 9-д “Саламндр” ХХК нарын Байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд иргэдийн саналыг тусгах эсэх асуудлыг хэлэлцэх эсэхийг хуралдааны өмнө санал хураасан байдаг. Уг санал хураалтаар жагсаалтын 7-д “УЗ” ХХК, 8-д “Зын И” ХХК, 9-д “С” ХХК-иудыг хэлэлцэхгүй асуудлын жагсаалтаас хассан байдаг. Гэтэл хэлэлцэх асуудлын төгсгөлд буй бусад гэсэн хэсгээр дээрх гурван компанийн дахин оруулж ирэн хэлэлцэн баталсан байна. Энэ Монгол улсын Засаг захиргаа, нутагт дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-д “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэж зааснаар өөрийн баталсан дэгийг зөрчсөн үйлдэл юм. Мөн “УЗ” ХХК нь МҮ-010003 тоот ашиглалтын, “И З” ХХК нь МҮ-00218 тоот ашиглалтын, “С” ХХК нь ХҮ-010004 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг нутгийн иргэдээр хэлэлцүүлж санал тусгахдаа гурван хуулийн этгээдийн 3 өөр тусгай зөвшөөрлийг хамтад нь оруулж баталсан нь хууль бус болсон. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд багийн иргэдийн саналыг тусгахдаа Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайдын 2014 оны 04 сарын 06-ны өдрийн А-03 тоот тушаалаар батлагдсан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай” журмыг баримтлах бөгөөд тус журмын 1.2.5-д “орон нутгийн иргэдийн уламжлалт соёл, зан заншил, үнэт зүйл, амьдралын уламжлалт хэвшил, эрхийг хүндэтгэх, гээд 2.5.4 “нөлөөллийн үнэлгээний үе шатанд олон нийтийн оролцоог зөвлөгөөн, хэлэлцүүлэг, санал асуулга явуулах замаар төслийн шууд болон шууд бус нөлөөллийг үнэлж, иргэдийн амьжиргаа, нийгмийн асуудлыг тусгахад анхаарах” гэж тус тус заасан байдаг. Гэтэл иргэдийн зан заншил, амьдралын уламжлалт хэвшилд харш, тэдний амьдрал, мал аж ахуйд шууд болон шууд бусаар нөлөөлөх нөлөөллийг үнэлэлгүй хэтэрхий өнгөц байдлаар тайланг хэлэлцсэн нь дээрх журам болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 “... төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авах” хуулийн заалтыг зөрчсөн байна. Иймээс Төв аймгийн З сумын 3-р багийн Иргэдийн Нийтийн хурлын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар тогтоолыг хүчингүй болгож иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ш.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Төв аймгийн З сумын 3-р багийн Иргэдийн Нийтийн хурал нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 28-ны дугаар тогтоол нь хурлын бусад асуудал болох 1-6 асуудал нь ороогүй гуравдагч этгээд болох 1 тогтоолоор гуравдагч этгээдүүдийн байгаль орчны үнэлгээг батлуулах талаарх тэмдэглэлийг баталгаажУан байгаа. Нэгдүгээрт хуульд заасан хугацаанд зар хүргээгүй. Хоёрдугаарт Монгол Улсын Засаг захирга, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн Багийн Иргэдийн Нийтийн Хуралтай холбоотой заалтууд зөрчигдсөн. Мөн гурван компанийн хүсэлт нь тухайн компанийг тус тусдаа хэлэлцэх ёстой байтал нэг хурлаар хэлэлцэж, нэг компаниар нь тус тусад нь санал гаргаж хэлэлцсэн мэтээр баталгаажУан нь хурлын төлөвлөгөөг зөрчсөн байна. Хуралд хууль зөрчсөн гэдгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хурлын дэг журам нь ямар байдлаар явагдах ёстой вэ гэхээр тухай хурал нь 05 дугаар сарын 13-ны өдрийн багийн Иргэдийн нийтийн хурлын 10 дугаар хурлыг зарласан. Хурлын зарлах болсон шалтгаан нь багийн иргэдийн нийтийн хурлын асуудлууд тухайн багт байрлах компаниудын байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлгээний тайланг хэлэлцээд батлах байсан. Багийн Иргэдийн Нийтийн Хурлаас хуралдаан эхлэхээс өмнө багийн иргэдээс санал гаргаад жагсаалтад байгаа компаниуд болон жагсаалтын 7-д “У З” ХХК, 8-д “Эко З” ХХК, 9-д “С” ХХК зэрэг гурван компанийн асуудлыг хэлэлцэхгүй тухай ярилцсан. Хэлэлцэхгүй тухай ярилцаад тухайн хуралд 05 сарын 13-ны өдөр 209 хүн оролцсон байгаа. 3 компани нь 86 хувийн санал өгөөд гурван компанийн байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг дахин санал хураалт явуулаад дэмжигдээгүй. Санал өгөөгүй хүн байгаа гэж хурлын тэмдэглэлд дурдагдсанаар дахин санал хураалт явагдсан. 209 хүнээс 101 хүн буюу 50% хүрээгүй гэдэг үндэслэлээр хэлэлцэх асуудлын жагсаалтаас гуравдагч этгээд компаниудыг хассан. Хурал үргэлжлээд жагсаалтад байгаа компанийн асуудлууд хэлэлцэгдэж байгаад гурван компанийн асуудлыг хэлэлцэхийн өмнө 110 иргэдийн санал гаргасан 209 хүнээс 50%-д хүрсэн гэх хүсэлт ирсэн. Гурван компанийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хэлэлцье гэх хүсэлт ирүүлсэн. Хариуцагч нь жагсаалтын бусад асуудал гэдгээр иргэд орУан гэх үндэслэлээр хэлэлцэж шийдвэрлэсэн гэх талаар яригдсан. Гэтэл 110 хүний хүсэлт нь яг бодит байдал дээр 60-70 хувийн гарын үсэг байдаг. Гарын үсэг нь гарын үсгийн тайлал байхгүй А гэх хүн хоёр оролцсон мэтээр дугаарлаж хурал хэлэлцээд явагдсан байгаа. Хэргийн материалын 120-122 дугаар хуудсанд 10 дугаар хурлын зар хүргүүлсэн тухай баримт байна. Хурал нь 05 сарын 13-ны өдөр болсон хурлын зарыг 05 сарын 09-ний өдөр хүргүүлсэн. Хурал хэсэгчлэн байдлаар хурлын зарыг тараасан хэмээсэн байдаг. Бусад нотлох баримтаар нотлогдох ёстой байтал 05 сарын 09-ний өдөр 10 дугаар хурлын зарыг хүргүүлснээс өөр баримт байдаггүй. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт зааснаар 15-с доошгүй хоногийн өмнө зарыг хүргэх гэдэг хуулийн заалт хэрэгжээгүй байна. 05 сарын 03-ны өдөр мөн хурлын зарыг хүргэсэн гэдэг боловч мөн 15 хоногт хүрэхгүй. Нэхэмжлэгч нарын ямар эрх ашиг хөндөгдөөд байгаа юм бэ гэдэг талаар гуравдагч этгээд нь бичгээр гаргасан тайлбарууддаа олон удаа тайлбарласан. Төсөлд хамаарагдах нэгж талбарын тусгай зөвшөөрлийн дугаартай талбай дээр нэхэмжлэгч нарын газартай давхцалгүй гэж тайлбарладаг. Газрын давхардал байхгүй учраас энэ хүмүүсийн эрх ашиг хөндөгдөхгүй гэдэг. Хэргийн материал дээр хүртэл гуравдагч этгээдийн тайлбарыг дэмжиж байгаа талаар баримтуудыг ирүүлсэн байдаг. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дэх хэсэгт “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл гэдэг агуулгаар хуульчилсан. Нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхол гэдэг нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт зааснаар тухайн төсөлд хамрагдах нутгийн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч хэлэлцэх байдлаар тусгасан байдаг. Бусад нарийвчилсан зохицуулалтаар байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тайланг батлахдаа Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 сарын 06-ны өдрийн А-03 дугаар тушаалаар батлагдсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг батлахдаа олон нийтийн оролцоог хангах тухай журмын 1.2.5-д тухайн орон нутгийн иргэдийн уламжлалт соёл, зан заншил, үнэт зүйл, амьдралын уламжлалт хэвшил, эрхийг хүндэтгэж мал маллах уламжлалт байдлыг хүндэтгэж хэлэлцэх байдлаар тусгасан. Гэтэл тэдний хүсэлт, хууль ёсны эрхийг хангалгүйгээр хурал нь шийдвэр гаргасан байна. Тийм учраас захиргааны хэргийн шүүхийн нэхэмжлэгч нарын өөрсдийн мал маллах, малаа өсгөх эрх нь тухайн төсөл нь хэрэгжиж эхлэхэд хэрхэн яаж хамгаалагдах вэ гэдэг харилцан саналуудыг тусгаж оруулах ёстой. Энэ журамд заасан эрхүүд зөрчигдөж хууль ёсны эрх ашиг хөндөгдөөд байна гэх үүднээс нэхэмжлэл гаргасан. Хуульд өөрөө ямар саналыг тусгасан юм бэ бодиттой ямар санал байгаа юм бэ гэдэг талаар хэлэлцэж батална гэдэг. Гэтэл хэргийн материал, 28 дугаар тогтоол дээр нутгийн иргэдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах юм, ямар санал гаргаад тухайн санал нь яаж дэмжигдсэн эсэх асуудал нь хэргийн материалд ерөөсөө байхгүй. Төсөл хэрэгжих нутгийн иргэдээс яг ямар санал гараад тэр нь дэмжигдсэн эсэх нь байхгүй байна. Тийм учраас 05 сарын 13-ны өдрийн хурал нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн хуулийн 24.2, 24.3 дахь хэсэгт заасан хурлын тов зарлах талаар зөрчсөн. Гурван удаагийн санал ороод бүгдээрээ дэмжигдээгүй. Иймд 28 дугаар тогтоолыг хүчингүй болгоод өгөөч гэх санал байгаа. Хариуцагчийн тайлбартай холбоотойгоор хүчингүй болгоод яах вэ гэдэг. Эвлэрэн хэлэлцэх асуудал дээр хурлын дарга Батцэцэг нь хурлын нэг гишүүн байгаа. Хурлын дарга нь хуралд асуудал оруулах эрх нь байгаа. Заавал ганцаараа шийдвэрлэ гэх асуудлыг яриагүй. Хэрэв 28 дугаар тогтоол хүчингүй болбол 10 дугаар хурлаар хэлэлцсэн бусад компанийн эрх ашиг бол хөндөгдөхгүй. Харин гурван компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бодит үр дагавартай байгаа. Хууль ёсны дагуу саналыг оруулаач гэх санал байгаа. 28 дугаар тогтоол хүчингүй болбол дахин хурлаа хийгээд дахин хэлэлцэх үр дүнтэй байгаа. Энэ компаниудын үнэлгээний асуудлыг дахин хэлэлцэх шаардлагатай байгаа учраас 28 дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Төв аймгийн З сумын 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багийн Иргэдийн Нийтийн Хурлын 28 дугаар тогтоолыг хүчингүй болгох талаар яригдаж байна. 05 сарын 09-ний өдрийн аж ахуй нэгжүүдэд хурлын зар тараасан хүснэгт байгаа. Үүнийг 05 сарын 09-ний өдөр зар хүргэсэн мэтээр ойлгоод байна. Манайх багийн хурал болохоос 3-7 хоногийн өмнө зар хүргэж аж ахуй нэгжүүдээр гарын үсэг зуруулдаг хүснэгт байгаа. Хурлын зар нь 04 сарын 29-ний өдөр өмнөх хурлын дарга Баянмөнх, хурлын нарийн бичгийн дарга Хулан нар тухайн аж ахуй нэгжүүдийг оруулаад хурал хийх талаар төлөвлөгөө батлагдсан. 2019 оны 04 сарын 29-ний өдрөөр огноолсон хэлэлцэх асуудлын төлөвлөгөө хэргийн материал дээр байгаа. 2019 оны 05 сарын 13-ны өдрийн хуралдааны хэлэлцэх асуудал нь 10 асуудлаар батлагдсан. Үүнээс гурван аж ахуй нэгжийг оруулах оруулахгүй талаар саналын дагуу санал хурагдаад явж байтал хурал дээр бусад асуудал дээр иргэдийн санал авна гээд иргэдийн гарын үсэгтэй хүснэгт гаргаад ирсэн. Үүнийг сумаас ирсэн мэргэжилтнүүдтэй ярилцаад байж байтал Самбуу Засаг дарга би өөрөө өргөн барих эрх нь байгаа. Сумаас ирсэн ажлын хэсгийн хуулийн зөвлөхөөс би зөвлөгөө авсан. Иргэд хоёр тал болоод маргалдсан. Хуулийн зөвлөх Цэвэлмаа нь иргэдээс хүсэлт ирж байна. Хэлэлцэх асуудлын 10 дугаар асуудалд байгаа учраас хүсэлтийг хэлэлцэх боломжтой гэж хэлсэн. Гурван компанийг хэлэлцэх асуудал дээр бөөн маргаан болсон. З компанийн асуудал яригдсан. Үүнд малчдын 5000 га эрүүл талбай олгогдож байхад Туулийн гүүрний хэсэг, Тосонгийн хэсэг гээд газрын байршлаар иргэд хэсэг болоод маргалдсан. З ХХК-ийн 5000 га газрыг энэ хүмүүс хайрлахгүй байхад бид нар яагаад У З ХХК-ийн асуудлыг хэлэлцэхгүй байгаа юм бид нар малчин биш юм уу гээд Цагаан булгийн иргэд маргаан болсон. Жинхэнэ мал бэлчээх талбай нь орсон газрыг дэмжчихээд гээд иргэд хоёр тал болоод бүх аж ахуй нэгжүүдэд ашигтай байдал бий болоод дэмжигдсэн. Хурлын бичлэг дээр тодорхой байгаа. Яагаад 28 дугаар тогтоолыг хүчингүй болгох гээд байгаа юм бэ хурлыг бүхэлд нь хүчингүй болгох боломжтой. Өөрсдөд нь энэ гурван компанитай холбоотой байна. Харин З компанийн талбай та нарт хамааралтай талбай шүү. Ганц хүрз тавьж ухаагүй эрүүл талбайг чинь ухах гэж байна. Галтын амыг ухах гээд байгаа талбай дээр өөрсдөө гар өргөсөн. Яагаад энэ гурван компанитай маргаад байгаа юм тэгвэл тухайн өдрийн хурлын хүчингүй болгоё гэх санал гаргахгүй байгаа юм. Малчин хүн малын бэлчээрээ хамгаалж байгаа бол малын бэлчээрт Галтын ам нь тухайн 5000 га газарт орсон байгаа шүү. 05 сарын 03-ны өдөр хурал болсон. Хурлын зааланд аж ахуй нэгжүүд энэ асуудлыг 04 сараас хойш хэлэлцэх гэж байсан гэж хэлсэн. Хурлын Тэргүүлэгчид аж ахуй нэгжийн асуудлыг хэлэлцэхгүйгээр хурлын талаар хэлэлцье гэж хэлээд товоо гаргаад 13-ны өдөр хурлыг болгосон. 05 сарын 13-ны өдрийн хурлын зар хүрээгүй гэж яригдаж байна. Хурлын зар 04 сарын 29-ний өдөр зарлагдсан. Хүмүүс мэдээд цугласан. Иргэд 200 гаран ирээд хурал эхэлсэн. Нэхэмжлэгч нар мэдэж байгаа бол хурал болохын өмнөх өдөр өглөө 06 цагт очоод Туулийн гүүр дээр малчидтай уулзсан. Тэр хүмүүс бусад асуудал дээр оролцуулж ярья гэж хэлсэн. Тэнд байсан хүмүүсээс иргэдийн саналыг оруулна гэж ярьсан мөртлөө сүүлдээ аж ахуй нэгжийн асуудлыг бариад ороод ирсэн. Хурлын бичлэгт мөн байгаа. Хүчингүй болгож байгаа бол бүхэлд нь хүчингүй болгох хэрэгтэй яагаад заавал онцолж 28 дугаар тогтоолыг яриад байгааг ойлгохгүй байна гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж байгаа. Нэгдүгээрт нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа нь хэргийн материалд байхгүй хэмээн яриад байна. Магадгүй 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийг буцаасан хэргээс одоо хянагдаж байгаа материалууд авагдаагүй байх гэж бодогдлоо. Шүүгчийн туслахаар дамжуулаад тухайн хэргийн материалыг хамт шинжлэн судлаад явъя гэх саналтай байна. Өмнөх тайлбараар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8, 54.1.5 дахь хэсэгт заасан үндэслэл бий болсон байна. Тийм учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж 109.2-р шийдвэрлэж өгөөч гэх хүсэлтийг гаргасан. Нэхэмжлэл дээр 3 асуудал яригдаж байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг зөрчсөн гэж яриад байгаа. Тэргүүлэгчдийн хуралдаан нь хурал болохоос 15 хоногоос өмнө хурлын зарыг хүргүүлэх талаар зөрчигдсөн гэж хэлж байна. Бодит нөхцөл байдал дээр энэ заалт зөрчигдсөн үү гэхээр үгүй гэдэг баримтууд хэргийн материалын 111-121 дүгээр хуудсанд авагдсан байгаа. Энэ талаар 2 жил ярилаа. 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурлын тогтоолд 10 асуудлын талаар хэлэлцье гэх тогтоол гарсан байгаа. Бидэнд хамааралтайЦ ХХК, Б З, Ж ХХК, М ХХК, Т ХХК, З ХХК, С ХХК, У З ХХК, И З ХХК нийт 9 компанийн асуудлыг хэлэлцье гэх тогтоол гаргасан байгаа. Хурал болохоос 27 хоногийн өмнө зарлагдсан. Энэ тогтоолыг хэн нэгэн хүчингүй болгосон, шүүх хүчингүй болгосон зүйл байхгүй учраас энэ тогтоол нь хүчин төгөлдөр. 28 дугаар тогтоолын хурлын талаар зарыг 04 сарын 16-ны өдөр зарлагдсан. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд 9 компани нь орсон байсан. Тийм ч үүднээс 05 сарын 13-ны өдрийн 28 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолын хурлын зар хэзээ хүргэгдсэн асуудал яригддаг. Хариуцагч талаас баримтууд ирсэн. 2019 оны 04 сарын 27-ны өдөр 18 хоногийн өдөр хурлын зарыг хүргэсэн байгаа. Энэ нь 119-121 дүгээр хуудсанд хуудсанд авагдсан байгаа. Багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэх 9 асуудлаа жагсааж бичээд 05 сарын 03-ны өдөр хурал болно гэдгийг товлоод хурлын зарыг мэдэгдсэн байгаа. Тэр нь хүчин төгөлдөр байгаа. Энэ талаар мэдсэн мэдээгүй маргаан үүсээгүй. 2019 оны 04 сарын 16-ны өдрийн хурлыг 2019 оны 04 сарын 27-ны өдөр зарыг хүргээд 05 сарын 03-ны өдөр хурал хуралдсан байгаа. 05 сарын 13-ны өдөр хэн хэн хуралд оролцсон талаарх хэлэх нь зүйтэй. Энэхүү хуралд нэхэмжлэгч нар хуралд оролцсон. С 90 дугаар дээр, М 88 дугаар, Ү 198 дугаар дээр оролцсон. Б, Ө нар нь 05 сарын 13-ны өдөр болон өмнөх хурал дээр нь оролцоогүй. Хурлын зарын мэдсэн хүмүүс байгаа. Энэ нь хариуцагчаас гаргаж өгсөн баримтуудаар нотлогдох болно. 2019 оны 05 сарын 13-ны өдрийн хурлыг 04 сарын 16-ны өдөр товлож 04 сарын 27-ны өдөр мэдэгдэж 05 сарын 03-ны өдөр хурал хойшлоод 05 сарын 09-ний өдөр хурлын зарыг дахин хүргээд 05 сарын 12-ны өдөр хурлын зарыг дахин санУан ийм нөхцөл байдал байгаа. Хурлыг дахин дахин зарлаад байдаг нь малчдын боломж бололцоо хурлын зарыг авах түвшин, хурлын зарыг хүргэх талаар фэйсбүүк, чатаар зэрэг олон хэрэгслээр хүргэсэн байдаг. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4 дэх хэсэг зөрчигдсөн гэх зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс нэг тайлбар хэлдэг нь Тэргүүлэгчдийн хуралд төлөөлөгчийн эрх, иргэний эрхийг зөрчсөн гэх талаар яриад байгаа. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт хурлын тэргүүлэгчид хороо түүнчлэн төлөөлөгч гээд тухайн нэгжийн Засаг дарга нь хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах эрхтэй. 24.2 Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн тухайн шатны Хуралд, сум, дүүрэг, баг, хорооны Хурал зохих дээд шатны Хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал дэвшүүлж болно гэж заасан. Нэхэмжлэгч нарын зүгээс 112 хүний санал дэмжигдсэн. 112 хүн байдаггүй 70 хүн байдаг. Хуульд 50 дээр нэмэх нэг саналаар хуралд санал оруулах эрхтэй гэсэн заалт байхгүй. Монгол улсын үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу хуралд оролцож байгаа төлөөлөгч болон тухайн багийн иргэний эрхийн зөрчсөн зүйл яриад байна. 112 хүн дэмжсэн бол хүчин төгөлдөр байх ёстой байсан талаар яриад байна. 78 хүн дэмжсэн бол хурал нь хууль бус гэж хэлээд байна. Хуульд нэг ч хүн байсан хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж болно. Иргэдийн төлөөлөгчийн эрхийг зөрчсөн ийм зүйлийг яриад байж болохгүй. Тийм учраас энэ хүмүүсийн яриад байгаа нэхэмжлэлийн шаардлага зүйл үндэсгүй. Хуралдааны дэг зөрчсөн гэдгийг яриад байна. Хуралдааны дэг зөрчсөн үү гэхээр хэргийн материалд авагдсан баримтуудаар хуралдааны дэг ерөөсөө зөрчигдөөгүй. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг 27 хоногийн өмнө гаргасан. Өөрсдийнх нь ашиг сонирхолд нийцэхгүй болохоор хурлын явцын дунд гараа өргөж хасаад хурлын төгсгөлд 112 хүн гарын үсэг зураад 138 хүний саналаар хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орсон учир дэмжих нь зүйтэй юм байна гээд хэлэлцээд шийдвэр гаргасан байгаа. Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй. Газрын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зүйл заалтыг ноцтой зөрчсөн байна гээд тогтоолыг буруугаар ойлгоод байна. 28 дугаар тогтоолоор 2.1 дэх заалтад орон нутаг дахь иргэдэд газрыг эзэмшүүлэх гээд ойлгомжтой зүйлийг тусгасан. Иргэдэд манай гурван компани эзэмших газарт нь саад болохгүй гэх заалт байгаа. Иргэдийн нийтийн хурлаар С, У З, И З компаниудын газар эзэмших эрхийг олгосон мэтээр ойлгоод байдаг энийг зөвөөр ойлгох нь зүйтэй. Хүний эрх ашгийг төлөөлж өмгөөлөгч байгаа боловч тодорхой зүйлийг гуйвуулж тайлбарлах шаардлага байхгүй. 28 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тайланг хуульд зааснаар хэлэлцэх ёстой. Тухайн тогтоолыг тогтоох хэсэг дээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт заасныг баримталсан. Хуралдаанд шийдвэр гаргасан гол үндэслэл байгаа. Гэтэл гурван компанийн нарийвчилсан үнэлгээний тайлан нь эко палиотик компаниар хийлгэсэн. Хуралд оролцож байгаа төлөөлөгч бүр энэ асуудлыг хэлэлцсэн. Тус тусад нь хэлэлцээд 62 хувийн саналаар дэмжигдэж шийдвэрлэсэн байгаа. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлд нийцсэн. Дийлэнх олонхын саналаар шийдвэрлэсэн. Энэ хурал нь хүчин төгөлдөр болсон. 62 хувийн санал аваагүй 49, 30 хувийн санал авсан бол тухайн шийдвэрийг хууль бус гэж маргаж болно. Гэтэл 209 төлөөлөгчийн 62 хувь нь дэмжиж энэ тогтоолыг баталсан. Санал өгөхөөс татгалзсан талаар энэ асуудал нь Захиргааны ерөнхий хуулийн нэхэмжлэгч гэх тодорхойлолтод хамаарахгүй. Үүнтэй холбоотой Улсын Дээд шүүхийн шийдвэр байна. Эко алтан З компанийн хэргийг шийдвэрлэсэн хэрэг байна. Адил төстэй шийдвэрлэсэн хэргийн кейсийг үзэж харах нь зүйтэй. Хуралд оролцоогүй этгээд өөрийнх нь эрх ашиг зөрчигдсөн гэдэг байдлаар нэхэмжлэл гаргах боломжгүй. 2019 оны 05 сарын 13-ны өдрийн хуралд Б нь хурлын зарыг мэдэж байсан. Өыг явуулаад малаа хараад үлдсэн. Хуралд оролцох шаардлага байгаагүй 05 сарын 03-ны өдрийн хуралд оролцсон 05 сарын 13-ны өдрийн хуралд оролцох шаардлагагүй гэж ярьдаг. Нэхэмжлэгч нараас хуралд оролцоогүй хүмүүсийн эрх ашиг хөндөгдөхгүй. Хуралд оролцсон хүмүүсийн эрх ашгийг ярихаар бид нарын бэлчээрийн газар гэж ярьдаг. Ү, Б нарын өвөлжөө хаваржааны газрын гэрчилгээ хэрэгт авагдсан байгаа. 2015 онд 2017 онд газрын гэрчилгээгээ авсан. Гэтэл У З, И З, С компаниуд нь 2007 онд хайгуулын лицензээ аваад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Газрын давхцал байхгүй гэдэг талаар Төв аймгийн З сумын Газрын даамал тодорхойлолтоо гаргаад гурван компанийн тусгай зөвшөөрлийн талбайд нэхэмжлэгч нарын газар нь давхцалгүй гээд тодорхойлолтоо гаргасан. Өлзийбаатар нь булгийн эхийг ухах гээд байна гэж ярьдаг. Монгол хүний сэтгэл зүйд гол мөрний эхийг ширгээх талаар байхгүй байх. Булгийн эх гэх газар ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Галтын ам, Урт дэлэнгийн жалга, Зын эх гэх газрууд нь тухайн хэлээд байгаа. Мөн хариуцагчийн хэлээд байгаа 5000 га газрыг та бүхэн хүлээн зөвшөөрөөд бэлчээрийн үйл ажиллагаа явуулах боломжтой гэж хэлж байна.Ц, Ж гэдэг компаниудын тогтоолтой яагаад маргахгүй байгаа юм бэ. Манай гурван компаниудтай маргалдах ямар ашиг сонирхол байна вэ. Бусад иргэдээс дэмжигдээд санал нь батлагдаад явж байгаа. Цөөнх болсон 5 хүн нь нэхэмжлэл гаргаад явж байна. Үүнийг анхаараач энэ хүмүүс нь 1%-д нь хүрэхгүй саналтай хүмүүс. Төв аймгийн З сумын Хайлааст багт “У З” ХХК, “С” ХХК, “И З” ХХК-иуд нь 374 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Иргэдийн нүдэнд харагдах болно. Иргэдийн Нийтийн Хурлын 28 дугаар тогтоол нь Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийн үндэслэсэн. Тухай тогтоол нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Сайдын журмыг зөрчсөн зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөөч. Нэхэмжлэгчдийн зарим нь ерөөсөө хуралдаанд ороогүй. Хуралд ороогүй хүмүүсийн эрх ашиг зөрчигдөхгүй талаар Дээд Шүүхийн тогтоол гарсан. Хуралд орсон хүмүүс нь тухайн газарт газар эзэмшдэг газрын давхцал байхгүй. Өөрсдөө эсрэг санал өгсөн. Тийм учраас эрх ашиг сонирхол нь хөндөгдөхгүй гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нараас “Төв аймгийн З сумын 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Маргаан бүхий акт болох Төв аймгийн З сумын 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн “У З” ХХК, МҮ-010003 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Зын-эх 2 талбай, “И З” ХХК-ний /КГ ХХК болж өөрчлөгдсөн/ МҮ-000218 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий Урд дэлэнгийн жалга-44 талбай, “С” ХХК”-ийн ХҮ-010004 тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй “Галтын ам” төслийн талбай, эрх бүхий байгууллага болох “Эхо планет” ХХК-аар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд хийлгэсэн тайланг хэлэлцэхэд багийн Иргэдийн Нийтийн Хуралд оролцогчдын 62.2%-ийн саналаар дэмжсэнд тооцож, мөн дараагийн заалтад “У З” ХХК, “И З” ХХК, “С” ХХК нь иргэдийн тавьсан саналын дагуу доор дурдсанаар орон нутгийн иргэдийн газрыг эзэмшүүлэх, малчдыг мал угаалгын газартай болгох, өвс тэжээл өгч байх” гэж тогтоожээ.[1]
Нэхэмжлэгч талаас, “Нэгдүгээрт хуульд заасан хугацаанд хурлын зар хүргээгүй, хурал болох өдрийн өмнөх орой нь зар гаргасан. Хоёрдугаарт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн Багийн Иргэдийн Нийтийн Хуралтай холбоотой заалтууд зөрчиж, газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Мөн хэлэлцэх асуудлаас хасагдсан гурван компанийн хүсэлтийг бодит байдал дээр 60-70 хувийн гарын үсэгтэй хүсэлт гаргасан гэж 209 хүнээс 50%-д хүрээгүй байхад хэлэлцэх асуудалд бусад асуудал гэж оруулан хурлын дэг зөрчиж хэлэлцсэн. Үүнээс Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг батлахдаа олон нийтийн оролцоог хангах тухай журмын 1.2.5-д тухайн орон нутгийн иргэдийн уламжлалт соёл, зан заншил, үнэт зүйл, амьдралын уламжлалт хэвшил, эрхийг хүндэтгэж мал маллах уламжлалт байдал иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа” гэж,
Хариуцагч талаас, ...Хурлын товыг 04 сарын 16-ны өдөр тогтоож, хурал хийх төлөвлөгөө батлагдсан. Мөн 2019 оны 04 сарын 29-ний өдрөөр огноолсон хэлэлцэх асуудлын төлөвлөгөө байгаа. Товоор 2019 оны 05 сарын 03-ны өдөр хэлэлцэх байтал хурал хойшилж, 2019 оны 05 сарын 13-ны хуралдааны хэлэлцэх асуудал нь 10 асуудлаар батлагдсан. Энэ хурал эхлэхэд гурван аж ахуй нэгжийг оруулах оруулахгүй талаар саналын дагуу санал хурагдаад явж байтал хурал дээр бусад асуудал дээр иргэдээс хэлэлцүүлэх санал гаргана гээд иргэдийн гарын үсэгтэй санал хүснэгтээр ирсэн. Хэлэлцэх асуудлын 10 дугаар асуудалд байгаа учраас хүсэлтийг хэлэлцэх боломжтой гээд хэлэлцсэн. Гурван аж ахуйн нэгжийн хүсэлтээр хамтад нь нэг тогтоол гаргасан. Тогтоолд аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх гэсэн биш иргэдийн гаргасан саналын дагуу тухайн талбайд орон нутгийн иргэд газраа эзэмших, мал маллах боломжийг олгохоор заасан” гэж,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг зөрчөөгүй, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурлын тогтоолд хэлэлцэх 10 асуудалдЦ ХХК, Б З, Ж ХХК, М ХХК, Т ХХК, З ХХК, С ХХК, У З ХХК, И З ХХК гээд нийт 9 компанийн асуудлыг хэлэлцье гэх тогтоол гаргасан байгаа. Хурал болохоос 27 хоногийн өмнө зарлагдсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт зааснаар төлөөлөгч хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах эрхтэй. Хуралд олонх нь санал гаргаад, олонхоороо дэмжиж тогтоол гаргасан. Тогтоолын 2 дахь заалтыг нэхэмжлэгч нар буруу ойлгоод байна. Хуралд ороогүй болон ороод санал хураалтаар эсрэг санал өгсөн хүмүүсийн нь олонхын саналыг хүчингүй болгох гэж маргах эрхгүй. Тийм учраас эрх ашиг сонирхол нь хөндөгдөхгүй гэж үзэж байна гэж тайлбарлан тус тус маргажээ.
Маргааны үйл баримтаас үзвэл, 2019 оны 04 сарын 16-ны өдрийн Төв аймгийн З сумын Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталж дарааллын 6-д “У З” ХХК, 8-д “И З” ХХК, 9-д “С” ХХК-иудын Байгаль орчны үнэлгээнд иргэдийн санал авах тухай тусгажээ.[2]
Төв аймгийн З сумын 3-р багийн Иргэдийн Нийтийн Хурлын нарийн бичиг А.Хулангаас 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хайлааст 3-р багийн Засаг дарга А.ГБагийн Иргэдийн Нийтийн Хурлын ээлжит бус есдүгээр хуралдааныг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 11 цагт хуралдах болсныг мэдэгдэж, хэлэлцэх асуудалд “...”У З” ХХК, “И З” ХХК, “С” ХХК-иуд” орсон байна.[3]
2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Төв аймгийн З сумын Хайлааст 3-р багийн Иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэлд 4 асуудал хэлэлцэж, үлдсэн асуудлыг хэлэлцэх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.[4]
Төв аймгийн З сумын Хайлааст 3-р багийн Иргэдийн Нийтийн Хурал 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр явагдаж хуралдааны дараалал,[5] хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд[6] гуравдагч этгээд “У З” ХХК, “И З” ХХК, “С” ХХК-иудын тусгай зөвшөөрөлд иргэдийн санал тусгах тухай дурдсан байна.
Тус хуралдаанд 209 иргэн ирц бүртгүүлж оролцсон байна.[7] Гуравдагч этгээд “У З” ХХК, “И З” ХХК, “С” ХХК-иудыг Багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэх эсэх асуудлаар санал хурааж, олонх нь хэлэлцэхгүй гэж санал өгсөн боловч хурлын явцад 112 иргэдийн хүсэлтийн дагуу иргэдийн дунд санал хураалт явуулж 130 хүн дэмжиж[8] гуравдагч этгээд “У З” ХХК, “И З” ХХК, “С” ХХК-иудын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланг Багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж[9] 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар тогтоолыг гаргажээ. Төв аймгийн З сумын 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хуралдан тов гаргаж, хуралдаанаа 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хийж, зарим асуудлыг хэлэлцэх зарласан хурал нь хойшлоод 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хуралдсан болох нь, мөн хуралдааны явцад хэлэлцэх асуудлын талаар санал хураалт явУан асуудлаар хуралд оролцогчдоос дахин санал гаргасан үндэслэлээр дахин санал хурааж, төлөвлөгөөнд тусгагдсан байсан асуудлыг олонхын саналаар шийдвэрлэсэн болох нь тус тус тогтоогдож байгаагаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “...бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд ... баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тус тус батална” гэж заасныг зөрчөөгүй байна.
Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд дараах асуудлыг тусгана” гээд, 8.4.8-т “төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл” зэргийг тусгахаар заасан, мөн хуулийн дугаар зүйлийн 18.4-т “Төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна” гэсэн болон 18.5-д “Олон нийтийн оролцооны асуудлыг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан бөгөөд Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 сарын 06-ны өдрийн А-03 дугаар тушаалаар батлагдсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг батлахдаа олон нийтийн оролцоог хангах тухай журмын 2 дугаар зүйлийн 2.7-д “... үнэлгээний тайлан, олон нийтийн саналын нэгдсэн дүнг ажлын 15 өдрийн хугацаанд тухайн нутаг дэвсгэрийн баг, хорооны нийтийн хурлаар хэлэлцүүлж санал авна” гэж заасан зэрэгт холбогдуулан үзвэл, нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд тайлбарласан “энэ компаниудын тусгай зөвшөөрлийн талбайнууд нь Ины булаг, Шар тохой малчдын хужиртай, дэрстэй талбай. Зуны цагт малчид бүх малаа оруулдаг. Малчдын бэлчээрийг хамрУан талбай байгаа. Энэ гурван газар байхгүй болбол мал маллах боломжгүй болчихно” гэсэн үндэслэлээр хэлэлцэхгүй байх үндэслэл шалтгаан болохооргүй байна.
Өөрөөр хэлбэл, дээрх хууль, журмын хүрээнд Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланг хэлэлцүүлэх асуудал нь багийн Иргэдийн Нийтийн Хурлын үүрэг болж, уг асуудалд санал өгөх асуудал нь орон нутгийн иргэдийн эрх байхаар зохицУан гэж үзэхээр байх тул багийн Иргэдийн Нийтийн Хурлаар гуравдагч этгээд аж ахуйн нэгжүүдийн нөлөөллийн үнэлгээний тайланг хэлэлцүүлж саналыг авч тогтоол гаргасан шийдвэрийг, тус хуралд оролцож хэлэлцсэн асуудлаар эсрэг санал хураалтад оролцоод цөөнх болсон болон хуралд өөрийн хүсэлтээр оролцоогүй этгээдүүдийн энэхүү үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийн хүрээнд буруутгах үндэслэлгүй байна.
Мөн Захиргааны хэргийн шүүхэд хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргадаг бөгөөд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлыг шаардана. Гэтэл ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээний тайланг хэлэлцэж санал гаргасан уг тогтоолд “тухайн орон нутгийн иргэдийн уламжлалт соёл, зан заншил, үнэт зүйл, амьдралын уламжлалт хэвшил, эрхийг хүндэтгэж мал маллах уламжлалт байдлыг хүндэтгэж хэлэлцэх, улмаар малын бэлчээр, хужир малаа, ус булаг үгүй болно” гэсэн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөх үндэслэлгүй буюу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг хязгаарлан зогсоох үндэслэл болохгүй юм.
Тодруулбал, нэхэмжлэгч нар нь шүүх хуралдаанд “Иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар тогтоолоор дээрх аж ахуйн нэгжүүдэд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулах боломж олгох болсноор тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах малын бэлчээр, хужир мараа, ус булаг үгүй болно, улмаар орон нутгийн иргэдийн мал аж ахуй эрхлэх уламжлалт соёл, зан заншил, үнэт зүйл, амьдралын уламжлалт хэвшил алдагдах учир тогтоолыг хүчингүй болгуулна” гэж шаардлагын үндэслэлдээ тайлбарлаж байгаад холбогдуулан үзвэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай, түүнд үйл ажиллагаа явуулах харилцаа, тус тусгай зөвшөөрлийн талбайд байрлах ус булаг, малын бэлчээрийн асуудал нь Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хүрээнд холбогдох эрх бүхий байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэн ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээнд шийдвэрлэгдэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нарын дээрх үндэслэлд холбогдуулан багийн Иргэдийн Нийтийн Хурал нь тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд шууд хязгаарлалт тогтоох эрхгүй буюу тухайн хурлын тогтоолын улмаас нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, тус тогтоолын гарсны улмаас нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол нь мөн хөндөгдөхөөргүй байна.
Дээрхээс үзвэл хариуцагч Төв аймгийн З сумын 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар тогтоол хуралд оролцогчдын олонхын саналаар батлагдан гарснаар тухайн хуралдаанд оролцсон нэхэмжлэгч иргэд болох Б.Ө, М.Ү, М.М, С.С, мөн хурлын товыг мэдсэн боловч хүүгээ тус хуралд явуулаад өөрөө малаа харж үлдсэн гэх нэхэмжлэгч иргэн С.Б нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4, 18,5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б, М.Ү, Б.Ө, М.М, С.С нараас Төв аймгийн З сумын 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “Төв аймгийн З сумын 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР.
[1] 1-р хавтаст хэргийн 136-р хуудас
[2] 1-р хавтаст хэргийн 118-121-р хуудас
[3] 1-р хавтаст хэргийн 184-р хуудас
[4] 1-р хавтаст хэргийн 179-183-р хуудас
[5] 1-р хавтаст хэргийн 124-р хуудас
[6] 1-р хавтаст хэргийн 125-р хуудас
[7] 1-р хавтаст хэргийн 141-145-р хуудас
[8] 1-р хавтаст хэргийн 137-139-р хуудас