Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/шцт/36

 

 

 

 

 

 

                                                                                                       

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа,    

            Улсын яллагч Ч.Алтансүх,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхжаргал, Б.Дашдорж

Шүүгдэгч Ё.Н, М.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цувдаг овогт Ё.Н, Боржигон овогт М.Ш нарт холбогдох 2124000440064 дугаартай эрүүгийн хэргийг ердийн журмаар нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ...... дугаар сарын .....-нд .......... аймгийн ..... суманд төрсөн, ........ настай, ........., ...... боловсролтой, у............. мэргэжилтэй, ......... сумын ........... ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ...... аймгийн ....... сумын ..... багт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Ц овгийн Ё-ийн Н. /регистрийн дугаар: ......................./

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..............оны ....... дүгээр сарын .......-нд ......... аймгийн ...... суманд төрсөн, ......настай, .........,..... боловсролтой, ..... мэргэжилтэй, ..........аймгийн ......... сумын ................. ажилтай, ам бүл 1, ....... аймгийн ..сумын. .. баг ..... тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Б овгийн М-ийн Ш. /регистрийн дугаар: ИЧ.................../

Шүүгдэгч Ё.Н нь Завхан аймгийн Асгат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч буюу нийтийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Завхан аймгийн Асгат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн анхдугаар хуралдаанаар тус сумын Засаг даргаар сонгогдохын тулд Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч Ч.О-ын саналыг авахаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга М.Ш-аар дамжуулж “15,000,000 төгрөгийн хахууль өгье, Санхүүгийн албаны дарга болгоё, нөхрийг чинь ажилд оруулна” гэж санал болгосон буюу хахууль өгөх,

Шүүгдэгч М.Ш нь Завхан аймгийн Асгат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар буюу нийтийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа бусдад давуу байдал бий болгох зорилгоор Завхан аймгийн Асгат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн анхдугаар хуралдаанаар тус сумын Засаг даргаар Ё.Н-г сонгуулахын тулд Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч Ч.О-ын саналыг авахаар “15,000,000 төгрөгийн хахууль өгье, Санхүү албаны дарга болгоё, нөхрийг чинь ажилд оруулна” гэж санал болгосон буюу хахууль өгөх  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөх” гэмт хэрэгт хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, дүгнэлт:

Улсын яллагч Ч.Алтансүх шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ:”... шүүгдэгч Ё.Н нь Завхан аймгийн Асгат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч буюу нийтийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Завхан аймгийн Асгат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн анхдугаар хуралдаанаар тус сумын Засаг даргаар сонгогдохын тулд Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч Ч.О-ын саналыг авахаар М.Ш-аар дамжуулж “15,000,000 төгрөгийн хахууль өгье, Санхүүгийн албаны дарга болгоё, нөхрийг чинь ажилд оруулна” гэж санал болгосон буюу хахууль өгөх гэмт хэрэг,

шүүгдэгч М.Ш нь мөн Завхан аймгийн Асгат сумын ........ буюу нийтийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа бусдад давуу байдал бий болгох зорилгоор Завхан аймгийн Асгат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн анхдугаар хуралдаанаар тус сумын Засаг даргаар Ё.Н-г сонгуулахын тулд Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч Ч.О-ын саналыг авахаар “15,000,000 төгрөгийн хахууль өгье, Санхүү албаны дарга болгоё, нөхрийг чинь ажилд оруулна” гэж санал болгосон буюу хахууль өгөх  гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон тул шүүгдэгч Ё.Н, М.Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирол хор уршиг байхгүй...” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Ч.О мэдүүлэхдээ: “...2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Асгат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хурал болохоос нэлээд хэд хоногийн өмнө Хурлын нарийн бичгийн дарга М.Ш нь миний 94088087 дугаар луу залгаад “чи завтай байна уу, чамд ашигтай санал тавих гэсэн юм” гэж хэлхээр нь би тухайн үед завгүй байсан болохоор завгүй байна гэж хэлээд өнгөрсөн. Түүнээс хойш анхдугаар хурал болохоос өмнө Шаравсамбуу нь манай өрөөнд орж ирэхээр нь та ямар асуудлын талаар санал тавих гэсэн юм бэ гэхэд “ ... Ё.Н Засаг даргаар томилогдох юм бол чамд 15,000,000 төгрөг өгье, чамайг сумын Санхүүгийн албаны дарга болгоё, нөхрийг чинь ажилд оруулж өгнө гэж хэлүүлж байна, чамд би энэ саналыг дамжуулж хэлж байна...” гэж хэлсэн. Түүний дараахан байх М.Ш над руу залгаад “ Ё.Н манай гэрт ирчихсэн байна, өөртэй чинь уулзъя гээд дуудаж байна гэж утсаар ярьсан, би очих боломжгүй гэдгээ хэлсэн. Тэгээд хурал болдог өглөө  Ё.Н надаас миний төлөө саналаа өгөх боломж байна уу гэж асуухад нь би “...танд саналаа өгөхгүй...” гэж хэлсэн. Ё.Н өөрөө надад өөр зүйл хэлээгүй,  ямар нэгэн эд зүйл, албан тушаал, мөнгө төгрөг өгсөн, амласан санал болгосон зүйл байхгүй..., гэсэн мэдүүлэг,

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Н мэдүүлэхдээ: “....Би хэн нэгэнтэй уулзаж мөнгө төгрөг, албан тушаал эд зүйл өгсөн, амласан, санал болгосон зүйл байхгүй. Сумын засаг даргад нэр дэвшсэн хүний тухайд Иргэдийн хурлын төлөөлөгч нартай уулзаж намайг дэмжээрэй, надад саналаа өгөөрэй гэж хэлсэн зүйл байгаа. Гэхдээ хэнд ч ажлын байр, мөнгө төгрөг өгсөн, амласан зүйл огт байхгүй. Мөн М.Ш-аар дамжуулж хэлүүлсэн, гуйлгасан зүйл ч байхгүй. Надад өөр хэлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ш мэдүүлэхдээ “... 2014 онд тус сумын иргэдийн хурлын нарийн бичгийн даргын орон тоо зарлагдаад төрийн албан хаагчийн шалгалтад 9 хүнтэй хамт орж,  би шалгалтдаа тэнцэж, нэгээр гарч ирсэн боловч намайг ажилд аваагүй. Тэгээд би 2015 онд хурлын нарийн бичгийн даргын ажилд орсон. Н намайг ажилд аваагүй би өөрөө тухайн ажлыг хийх чадвартай хүн....”, “... Ч.О-д би Ё.Н-ийн талаар ярих шаардлага байхгүй. Би хэн нэгэнтэй уулзаж мөнгө төгрөг, албан тушаал эд зүйл өгсөн, амласан, санал болгосон зүйл байхгүй. Ч.О-тай ийм зүйл ерөөсөө яриагүй. Ч.О, Ё.Н, Н.Г нарыг сурагч байхаас нь бүгдийг нь мэднэ. Манай суманд улс төр ярих юм бол ахмад настан, аав, ээж, төрөл садан хамаа байхгүй бүгд улс төрждөг. Н.А , Г.Ц хоёр эхнэр нөхөр хоёр, Ч.О тэдний бэр нь, Г засаг дарга болох гэж байгаа хүн учраас бүгд намайг ингэж хэлээд хилс хэрэгт гүтгэсэн байх. Ч.О нь Ардчилсан намынхантай ойр дотно байсан учраас ийм зүйлд орооцолдсон байх гэж би боддог. Ардын намынхан тийм мөнгө төгрөг амласан гэнэ, Ардчилсан нам ийм мөнгө амласан гэнэ гэж дам яриа сонгууль болоход их л гарч байдаг, зарим нь бүүр өгсөн гэнэлээ гэж хүртэл ярьдаг. Би одоо тэтгэвэрт гарах гэж байгаа хөгшин настай хүн насны эцэст ийм зүйлд орооцолдсондоо маш их харамсаж байна. Надад хэн нь дарга, хэн нь цэрэг болох нь огт хамаагүй, миний хүүхдүүд сургуулиа төгсөөд тусдаа гарцгаасан. Би ганц бие амьдардаг. Надад өөр хэлэх зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтэйгээ адил байр суурьтай байна...” гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Гэрч Ц.Г-ийн “.. Миний санаж байгаагаар Ё.Н нь төлөөлөгч Ч.О-ыг 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаас өмнө 11 дүгээр сарын 06-ны өдөр байх, уулзъя гэж мессеж бичсэн байсан. Үүнээс өмнө Хурлын нарийн бичгийн дарга Шаравсамбуугаар дамжуулж  Ч.О руу хэд хэдэн удаа залгуулж ажил, албан тушаалд томилно, Ё.Н-д санал өгчих гэж хэд хэдэн удаа яриулсан гэсэн. ...Ардчилсан намын төлөөлөгч Ч.О-д 15,000,000 төгрөг өгье гэсэн. Мөн Ц.О нь тухайн үед Тамгын газрын нягтлангаар ажиллаж байсан. Тэгсэн чинь Ё.Н нь М.Ш-аар дамжуулж Тамгын газрын санхүүгийн албаны дарга болгоё, нөхрийг чинь ажилтай болгож өгье, миний сонссоноор сумын дунд сургуульд жижүүрээр ажилд оруулж өгье гэж амласан байсан. П.Д-д өөрт нь хэлээгүй, П.Д-ийн нөхөр М.Д- ийн төрсөн ах Н.Б-р дамжуулж Б.Р гэж хүнээр “саналаа өгчих юм бол цэцэрлэгийн эрхлэгч болгож өгье” гэж хэлүүлсэн байсан. Ё.Н нь одоо сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа Н.Батбаярын гэрт 2020 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө очиж “...таныг хурлын дарга болгож өгье” гэж хэлсэн байсан. Энэ талаар орлогч дарга Батбаяр өөрөө тодорхой хэлэх байх гэж бодож байна. Мөн Хурлын дарга Ё.Цэнд-Аюуш руу “саналаа өгчих” гэж утсаар холбогдсон байсан. Бас манай намын төлөөлөгч Л-г анхдугаар хуралд суух гээд Улаанбаатар хотоос наашаа ирэх гэж байхад нь Н нь нөлөөлж хуралд ирэхгүй байх талаар хэлж хуралд суулгаагүй. Н нь манай төлөөлөгч Ч.О-д “саналаа өгчих юм бол мөнгө төгрөг өгье, санхүүгийн албаны дарга болгож өгье гэж хэлж байх дундуураа “би 11 дүгээр сарын 01-ний өдрийн хурлыг хойшлуулахдаа “Б.Л хотоос ирэхийг болиулаад хойшлуулж байсан, чи надад туслаад саналаа өгчих” гэж хэлсэн байсан. Ё.Н нь Л-г 11 дүгээр сарын 07-ны өдөр УБ хотоос наашаа сум руу ирэх гэж байхад нь замд нь тосож уулзах гээд утасдаад байсан гэсэн. Тэгэхээр нь Л “би Баруун даваагаар очиж байгаа” гэж хэлээд Түдэвтэй сумаар ирсэн байсан. Тэгэхээр Ё.Н-ийн хувьд манай намын хэд хэдэн төлөөлөгч нараас өөртөө санал авахын тулд хууль зөрчсөн бүх л муу муухай зүйлийг хийсэн байгаа юм. ...Сумын Засаг дарга нь хууль тогтоомжоор олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд сумын дунд сургууль, цэцэрлэг, соёлын төв, эрүүл мэндийн төвийн захирал, эрхлэгч нарыг, мөн багын засаг дарга нар болоод Тамгын газрын дарга, Засаг даргын орлогч нарыг томилох эрхтэй. Засаг дарга нь эрх мэдлийнхээ хүрээнд томилсон албан тушаалтнууд нь өөрийн харьяалалд багтах доод албан тушаалтнуудыг томилох боломжтой. Ё.Н нь хэрэв тухайн үед Засаг дарга болсон бол эрх мэдлээ ашиглаж эхлээд Тамгын газрын даргыг сольж улмаар Тамгын газрынхаа даргаар дамжуулж Санхүүгийн албаны даргыг томилуулах бүрэн боломжтой...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 19-21, 24-25 дугаар хуудас/,

2. Гэрч Ч.О-ын “...Би 2020 оны 10 дугаар сард болсон орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас тус сумын Суварга багт нэр дэвшиж, улмаар иргэдийн олонхын саналаар төлөөлөгчөөр сонгогдсон. Надаас гадна манай намаас 7 хүн төлөөлөгчөөр сонгогдсон...Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хурал болохоос нэлээд хэд хоногийн өмнө Ш нь миний 94088087 дугаар луу залгаад “чи завтай байна уу, чамд ашигтай санал тавих гэсэн юм” гээд залгахаар нь би тухайн үед завгүй байсан болохоор завгүй гэж хэлээд өнгөрсөн. Тэгсэн тэрнээс хойш дахиад ганц, хоёр хоногийн дараа байх, ямартай ч анхдугаар хурал болохоос өмнө, М.Ш нь манай өрөөнд орж ирэхээр нь та эртээд над руу залгаад байсан ямар асуудлын талаар санал тавих гэсэн юм бэ гэхэд “Ё.Н УБ хот руу явчихсан байгаа, чамд 15,000,000 төгрөг өгье, Засаг даргаар томилогдох юм бол чамайг сумын Санхүүгийн албаны дарга болгоё, нөхрийг чинь ажилд оруулна” гэж хэлүүлж байна, чамд би энэ саналыг дамжуулж хэлж байна гэж тайлбарлаж хэлсэн. Тухайн үед би М.Ш эгчид “ энэ талаар чинь хэсэг бодъё” гэсэн чинь одоо л саналаа хэл гээд шавдуулаад байхаар нь за за би санал өгөхгүй ээ, өөрийнхөө намын талд л байна” гэж хэлсэн. ...Удаагүй Ё.Н нь Улаанбаатар хотоос ирсэн даруйдаа намайг уулзах хэрэгтэй байна гээд М.Ш-аар хэлүүлсэн байхаар нь уулзахгүй, би өөрийнхөө намын хүнд саналаа өгнө” гэж хэлсэн. Би тухайн үед энэ талаар Ардчилсан намын дарга Г.Цолмонд хэлэхэд “наад Ардын намын дарга Ё.Н чинь манай намаас 1 хүн урвуулж авна” гээд манай хүмүүстэй яриад байгаа сураг байна лээ, чи саналаа битгий өгөөрэй гэж хэлж байсан. Яг тэр үед М.Ш над руу залгаад “Ё.Н манай гэрт ирчихсэн байна, өөртэй чинь уулзъя гээд дуудаж байна гэхээр нь би наад саналыг чинь хүлээж авахгүй гэдэг байр сууриа хэлсэн. Гэтэл 11 дүгээр сарын 06-ны өдрийн орой 94088087 дугаар луу Ё.Н нь өөрийнхөө 99964559 дугаараас “уулзмаар байна хө” гэсэн утгатай мессеж явуулахаар нь Ё.Н-ийн хэлж ярих зүйлийг мэдэж байсан болохоор хариу бичээгүй, биеэр ч уулзаагүй. Тэгээд маргааш өглөө нь буюу 11 сарын 07-ны өглөө Ё.Н над руу залгаад “чи надад саналаа өгөөрэй” гээд гуйгаад байхаар нь би танд саналаа өгөхгүй гэхэд чамайг ямар нэгэн асуудалд оруулахгүй, чамайг надад санал өгсөн гэдгийг чинь мэдэгдэхгүй, Н.Ц санал өгсөн болгож харагдуулна, би гарахдаа Н.Ц баярлалаа гэж хэлээд гарна, тийм болохоор чи айх зүйлгүй, надад л саналаа өгчих гээд гуйхаар нь үгүй ээ, би өөрт чинь санал өгөхгүй гэж хэлээд утсаа тасалсан. Ингээд маргааш нь буюу 11 сарын 08-ны өдөр анхдугаар хурлаар тус сумын Засаг даргад манай Ардчилсан намаас Н.Г, Ардын намаас Ё.Н нарын нэрийг дэвшүүлээд санал хураалт авахад Ё.Н 8 хүний санал, н.Ганхуяг 7 хүний санал авсан. ...Ё.Н надад 15,0 сая төгрөг өгье гэж хэлсэн, мөн Засаг дарга болбол Санхүүгийн албаны даргын албан тушаалд тавина гэж амласан боловч би саналаа танд өгөхгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

3. Гэрч Г.Ц-ийн “...Би 2013 онд Завхан аймгийн Асгат сумын Ардчилсан намын даргаар томилогдож байсан. Харин 2020 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас тус сумын Суварга багаас нэр дэвшиж сонгогдсон. Манай намаас надаас гадна 7 төлөөлөгч надтай нийлээд 8 хүн сонгогдсон ба харин Ардын намаас 7 төлөөлөгч сонгогдсон байдаг. Ингээд Анхдугаар хурлыг 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдуулах товоо зарласан. Намайг Асгат сумын Ардчилсан намын дарга гэдэг утгаараа Ардын намын дарга Ё.Н-аас ямар нэгэн байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй. Харин манай намын төлөөлөгч болох эмнэлгийн нягтлан Ч.О нь анхдугаар хурал болохоос хэд хоногийн өмнө байх надад “Г.Ц эгчээ би их бодлоо танд хэлэхгүй байя гэж бодсон боловч хэлэхээс өөр аргагүй байдалд хүрээд байна гэхээр нь яасан юу болсон юм бэ, юу хэлэх гэсэн юм гэсэн чинь “Хурлын нарийн бичгийн дарга М.Ш эгч Ё.Н-д саналаа өгчих, 15,000,000 төгрөг өгье, одоо хийж байгаа нягтлангийн ажлыг чинь өөрчилж сумын Санхүүгийн албаны дарга болгоё, бас нөхрийг чинь ажилтай болгож өгье гэж хэлж байна, би энэ талаар танд хэлсэн нь зөв юм байна, гэхдээ би саналаа Ё.Н-д өгөхгүй ээ, сүүлд нь янз бүрийн зүйл яригдаж магадгүй танд гээд хэллээ шүү гэж хэлэхээр нь би “энэ талаар хэлж байгаа чинь зөв байна, Ё.Н чамд ийм санал тавьж байгаа юм чинь нөгөө хэдэн төлөөлөгч нарт чинь бас ийм байдлаар хэлүүлж л байгаа юм байна даа гээд бид хоёрын хооронд тийм зүйл яригдаад өнгөрсөн. Тэрний дараа нээх удаагүй маргааш нь бил үү дээ намайг дэлгүүрээ хаах гээд байж байтал гаднаас Ч.О юм авах гээд орж ирсэн юм. Ч.О манай дэлгүүрээс юм аваад байж байтал түүний утас нь дуугарсан ба Ч.О дуудлага ирсэн утсаа надад үзүүлээд энэ М.Ш эгч залгаж байна гэхээр нь би утсаа аваад ярьдаа юу гэх нь гээд утсыг нь спикер дээр нь тавиулаад яриулсан чинь утасны цаанаас М.Ш эгч “би гэртээ байна, Ё.Н дарга манай гэрт хүрээд ирсэн байна, чи манай гэрт хүрээд ир” гэхэд Ч.О гадаа харанхуй болчихсон байна гэсэн чинь харанхуй байх тусмаа сайн ш дээ” гээд ярихтай зэрэгцээд Ч.О-ын утасны цэнэг нь дуусаад унтарчихсан юм. Тэгэхээр нь би Ч.О-д утсаа сайн цэнэглэхгүй яасан юм гэж хэлээд утсаа цэнэглээд асаагаарай, дахиж залгавал хэлээрэй гэж хэлээд бид хоёр гэр гэртээ харьцгаасан. Маргааш өдөр нь би Дэлгэрмэнд төлөөлөгч рүү утсаар яриад Ардын намын дарга Ё.Н нь Ч.О төлөөлөгч рүү холбогдож надад саналаа өгчих гээд янз бүрийн байдлаар хэлүүлж яриулаад байна, чам руу ярьж холбогдсон уу, хэрэв ямар нэгэн байдлаар холбогдож санал тавивал чи намынхаа дотоод чиг шугамыг барина шүү гэдэг зүйлийг хэлсэн чинь надад хандаж бол хэлээгүй харин манай нөхөр М.Д-ийн төрлөөр дамжуулж намайг цэцэрлэгийн эрхлэгч болгоё, надад саналаа өгөөч гэхээр нь нөхөр маань Ё.Н-д “чи өөрөө П.Д-тэй уулзахгүй юу даа, би мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Н.Д лавшруулаад Ё.Н нь чамаас өөрөөс чинь асуугаагүй юу гэсэн чинь надаас бол асуугаагүй ээ гэж хэлсэн юм. Манай нам боловсон хүчин их сайтай. Төлөөлөгч Ё.Ц багшийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшүүлж байсан юм. Ё.Ц нь сумын математикийн багш хүн. Энэ хүн Ардын намын дарга Ё.Н-тай ах, дүүсийн хүүхдүүд юм. Ё.Ц надад хэлэхдээ “би хурлын дарга болчихмоор байна гэтэл Ё.Н надад саналаа өгчих гээд гуйгаад байна, 2016 оны сонгуулиар саналаа өгөөгүй гээд уурлаад байна, одоо өгөхгүй гэвэл бас уурлах байх, гэхдээ би өөрөө Хурлын дарга болчихвол надад амар байна, дарга болчихсон санал өгч болохгүй гээд Ё.Н-ийн амыг нь таглачихмаар байна гэхээр нь би Ё.Ц-д нэгэнт Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон болохоор намынхаа чиг шугамыг л бариарай, улс төрд ах, дүүсийн туслалцаа бол байхгүй шүү, бусад үед туслалгүй л яах вэ гэсэн чинь Ё.Ц би харин Хурлын дарга болж Н-д хэлэх үгтэй байя, Ё.Н-д саналаа өгөхгүй ээ гэж хэлсэн юм. н.Лхамрагчаагийн хувьд орон нутгийн сонгуулийн өмнө Улаанбаатар хотод байсан. Тэгээд би н.Лхамрагчаагаас чамтай Ё.Н холбогдсон уу, манай хэд рүү бүгдтэй нь холбогдож саналаа өгчих гээд ятгасан байна, чам руу ярихгүй байна гэж байхгүй гэж асуухад Н.Л “надтай УБ хотод бол уулзаагүй, харин анхдугаар хуралдаа суух гээд Нөмрөг сумаас гараад явж байтал Н залгаад “ хуралд орохоос чинь өмнө уулзах шаардлагатай байна, урдаас чинь угтаж уулзъя гэхээр нь би Ё.Н “баруун даваагаар явна гэж хэлээд түүнтэй уулзалгүй Түдэвтэй сумаар ирсэн гэж хэлсэн. Гэхдээ Н.Л нь Ё.Н-тай уулзсан эсэхийг мэдэхгүй, ямартай ч уулзаагүй л гэдэг зүйлийг бидэнд тайлбарлаж хэлдэг юм. Ингээд 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр анхдугаар хурал болсон ба хурал болохын өмнөх өглөө манай гэрт намын гишүүд бөөндөө байхдаа Н.Г даргад саналаа өгөхөөр болж тохироод хуралдаа суухаар явсан. Тэгээд хурлын дэгийн дагуу Хурлын даргаар Ё.Ц-ийг  дэвшүүлээд хурлын даргаа сонгосон. Үүний дараа Засаг даргын нэрийг дэвшүүлсэн ба манай намаас Н.Г-ийг, Ардын намаас Ё.Н-ийн нэрийг тус тус дэвшүүлсэн. Тэгээд санал хураалт болж, тооллогын комисс санал хураах хуудсыг тоолоход Ё.Н-д 8 хүн, н.Ганхуяг даргад 7 хүн санал өгсөн байсан. Тэгээд гайхаад хурлаас завсарлага аваад бидний хэн нь Ё.Н-д санал өгчихсөн юм бэ шударгаар гараад ир гэхэд төлөөлөгч нар бүгд л би өгөөгүй, би өгөөгүй гэцгээж байсан юм. Хурлын процесс үйл явцын талаар анхдугаар хурлын тэмдэглэл дээр тодорхой тэмдэглэгдсэн байгаа учраас хурлын үйл явцын талаар нуршмааргүй байна. Манай намын хэн нэгэн нь Ё.Н-д санал өгсөн нь тодорхой, хамгийн гол нь хэн нь саналаа өгсөн эсэхийг тогтоолгомоор байна. Намын дарга миний хувьд болоод Засаг даргад нэр дэвшсэн н.Ганхуяг бид хоёрын хувьд Ё.Нямрагчаад санал өгөхгүй нь тодорхой...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 85-88 дугаар хуудас/,

4. Гэрч Н.А-ын “...Миний бие 2020 оны орон нутгийн сонгуульд Асгат сумын Аргалант багаас Ардчилсан намаас сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшсэн бөгөөд 2 хүний санал дутаж хуралд сонгогдоогүй юм. Яах вэ манай Ардчилсан намаас 15 мандатаас 8 суудлыг авсан, 7 мандатыг Ардын намаас авсан байдаг. Анхдугаар хурал 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр болсон юм. Уг хурал болохоос өмнө Ардын намын дарга Ё.Н мөн хурлын нарийн бичгийн дарга М.Ш нар нь манай Ардчилсан намын төлөөлөгч нартай уулзаж Ё.Н-д санал өгүүлэх талаар ятгаж янз бүрийн шан харамж, ажлын байр, албан тушаал амлаад яваад байна гэдэг зүйл яригдаад байсан. Тухайлбал төлөөлөгч Ч.О-тай хурлын нарийн бичгийн дарга М.Ш нь утсаар ярьж Ё.Н-д саналаа өгчих, хэрэв санал өгөх юм бол мөнгө өгье, Санхүүгийн албаны дарга болгож өгье гэх мэтээр хэлүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 80-82 дугаар хуудас/,

5. Гэрч Д.Батбаярын “...Ё.Н 2020 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө манай гэрт ирж уулзахдаа “та надад саналаа өгчих” гэхээр нь би шууд “би чамд саналаа өгч чадахгүй гээд шууд хэлсэн. Учир нь миний хувьд Ардчилсан намын төлөө олон жил явж байгаа учраас ямар ч хүн тэгж гуйсан би намынхаа чиг шугамыг барих зарчимтай хүн...Харин М.Ш бол Ё.Н-ийн талд ямар ч зүйл дээр бат зогсох хүн. М.Ш уг нь манай сумын ерөнхий боловсролын сургуулийн багшаар мөн захирлаар олон жил ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдөөд нэг хэсэг хотод ажилгүй байж байхад нь 2015 оны үед Ё.Н нь түүнийг авчирч Хурлын нарийн бичгийн даргаар тавьж байсан юм...” гэсэн мэдүүлэг, /1-р ХХ-ийн 63-64 дүгээр хуудас/,

6. Гэрч П.Дэлгэрмэндийн “...Ё.Ннь манай нөхөр М.Д-ийн төрсөн ах н.Баатараар дамжуулж “намайг дэмжээд саналаа өгчих юм бол цэцэрлэгийн эрхлэгч болгож өгье” гэж хэлүүлсэн байсан. Тухайн үед нөхөр бид хоёр анхнаасаа Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон юм чинь нэг намдаа тууштай байна гэсэн байдлаар асуудалд хандсан. Ё.Н нь манай нөхрийн ахаар /хадам ахаар/ хэдий тэгж хэлүүлсэн боловч миний хувьд н.Ганхуяг даргад саналаа өгч байсан. Өөрөөр хэлбэр Ё.Н-ийн тавьсан саналыг нь хүлээж аваагүй. Уг нь багшаар ажиллаж байгаад цэцэрлэгийн эрхлэгч болно гэдэг чинь шат ахина, цалин хөлс дагаад нэмэгдэнэ шүү дээ...” гэсэн мэдүүлэг, /1-р хх-ийн 45-46 дугаар хуудас/,

7. Гэрч М.Д-ийн “...Тухайн үед буюу 2020 оны 11 сарын эхээр намайг гэртээ байж байхад Солонгос улсад ажиллаж, амьдардаг миний төрсөн ах н.Баатар над руу утсаар яриад “П.Д-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гарсан юм уу, нэг ийм ажлын санал байна, Ё.Н-д саналаа өгчих юм бол П.Д-ийг цэцэрлэгийн эрхлэгч болгож өгье” гэж байна та хоёр бодолцохгүй юу даа” гэж хэлсэн. Н.Б ахыг тэгж хэлэхээр нь би эхнэрийгээ орой ажлаа тараад ирэхээр нь “Б” ах Солонгосоос ярьж байна, чамайг Ё.Н-д санал өгчих юм бол цэцэрлэгийн эрхлэгч болгож өгье” гэж хэлүүлж байна гэхэд “яах юм бэ, мөрөөрөө ажлаа хийгээд явж байя, бид хоёрын нэр төрд муу шүү дээ” гэж хэлэхээр нь нээрээ ч тийм байх, жижиг сум болохоор хэл аманд орно гээд яриад өнгөрсөн. ...Манай Н.Б ах энэ “Н” хоёр Асгат сумын дунд сургуульд нэг ангид сурдаг байсан юм. Ер нь найз нөхдийн холбоотой байгаа юм. Ё.Н нь эхнэр бид хоёртой тулж уулзаад явах хүн бишээ, П.Д-д бид хоёр ч гэсэн Нямрагчаатай ойр дотно харилцаатай хүмүүс биш болохоор манай ахаар дамжуулж хэлүүлж үзсэн юм шиг байна лээ. Гэхдээ Ё.Н нь н.Б ах руу яг ч шууд яриагүй дам дамаа Б.Р гэж манай сумын Засаг даргаар ажиллаж байсан хүнээр дамжуулж хэлсэн байна лээ. Ах надад хэлэхдээ Б.Ринчиндорж ийм зүйл хэллээ, чи П.Д-д өөрт нь хэлээд үзэхгүй юу гэж хэлж байсан юм. Тэгэхээр “Н” нь Б.Р ах руу ярьж хэлүүлээд Б.Р ах манай ах “Б” луу ярьж хэлээд дараа нь Н.Б ах надаар дамжуулж  П.Д-д хэлүүлж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 49-50 дугаар хуудас/,

8. Гэрч Б.Р-н “...Миний санаж байгаагаар 2020 оны 11 дүгээр сарын эхээр байх н.Баатар нь миний яах аргагүй төрөл садны залуу болохоор хааяа даа миний фейсбүүк чат руу видео калл хийж орж ирдэг юм. Би ч гэсэн хааяа түүн рүү чатаар харьцдаг байсан. Дээрх цаг хугацаанд Н.Б над руу фейсбүүк чатаар видео калл хийж ярьсан. Бид хоёр сонин сайхан ойр зуурын зүйл ярилцаж хөөрөлдсөн юм. Тэгж ярилцаж байхдаа би “та нар хаашдаа аймгийн хэмжээнд Ардын нам ялчихсан байх үед Ё.Н-г дэмжиж болдоггүй юм уу, өөрсдийн чинь ажил, амьдрал хэрэгтэй шүү дээ” гэж хэлэхэд би “дүү нартаа хэлж үзье” гэж хэлээд өнгөрсөн. Тэрнээс хойш би Н.Б холбогдоогүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 52-53 дугаар хуудас/,

9. Гэрч Ё.Ц-ийн “...2020 оны 10 дугаар сард орон нутгийн сонгуулиар манай ардчилсан намаас 15 төлөөлөгчөөс 8, Ардын намаас 7 төлөөлөгч сонгогдсон. Миний хувьд тус сумын Суварга багаас сонгогдож байсан. Ингээд 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаа хийсэн бөгөөд хурлын дэгийнхээ дагуу Хурлыг даргыг сонгох үйл явц болсон юм. Хуралд олонхын суудал авсан намын зүгээс Хурлын даргыг нэр дэвшүүлдэг учраас Ардчилсан намаас намайг харин Ардын намаас н.Самданнямыг тус тус дэвшүүлсэн. Ингээд миний бие Хурлын даргаар сонгогдсон. Үүний дараа хурлынхаа дэгийн дагуу Засаг дарга сонгох үйл явц болсон. Манай намаас Н.Г, Ардын намаас Ё.Н нарын нэрийг тус тус дэвшүүлсэн. Хурал эхлэхээс өмнө манай намын бүлэг Н.Г даргыг Засаг даргаар сонгоно гээд ярилцаж тохирсон байсан боловч саналын хуудас тоолоход Н-д 8 хүн, Н.Г-т 7 хүн санал өгсөн байхаар нь гайхаад манай намаас нэг хүн маань Ё.Н-д санал өгчихлөө гэдэг асуудал яригдсан. Тэрний өмнө тооллогын дүнг үндэслээд тогтоолын төсөл уншиж танилцуулсан. Миний хувьд тооллогын комиссын дүгнэлтийг үндэслээд тогтоолын төслийг уншиж танилцуулсан Н-г Засаг даргад батлах эсэхийг хэлэлцэхэд Ардын намын 7 төлөөлөгч баталъя гэсэн. Гэтэл манай намын төлөөлөгч нар батлахгүй, танай нам манай намын нэг төлөөлөгчийг урвуулж саналыг нь худалдан авсан байна гээд хурлаас завсарлага аваад гарсан. ...Хурал болохоос өмнө буюу тухайн өдрийн өглөө нь Ё.Н надад “намайг дэмжих боломж байна уу” гэхээр нь би “байхгүй” гэж хэлсэн. Бид хоёрын хооронд өөр зүйл яригдаагүй...”гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

10. Гэрч Б.Л-н “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Завхан аймгийн Асгат сум руу явах замд Ё.Н миний утас руу залгаад найзыгаа дэмжих боломж байна уу чамтай уулзах хэрэг байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь тийм боломж байхгүй, одоо бол уулзахгүй гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 94-95 дугаар хуудас/,

11. Иргэн Ц.Г-аас гаргаж өгсөн мессежний хуулбар, /1-р хх-ийн 16-17 дугаар хуудас/,

12. Мобиком корпорац ХХК-иас гаргуулан авсан утасны лавлагаа /1-р хх-ийн 142-143 дугаар хуудас/,

13. Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 53 дугаартай албан бичиг /2-р ХХ-ийн 141 дүгээр хуудас/,

14. Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 4/948 дугаартай албан бичиг, /2-р хх-ийн 156 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэж, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн  95 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай”  шүүгчийн захирамжаар 1-р хавтаст хэргийн 36, 37, 38, 39 дүгээр хуудас дахь гэрч “Г.Б-д хууль сануулсан баримт”, “гэрч Г.Батжаргалын мэдүүлэг”- ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх тухай шийдвэр гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.  

Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.О-ыг гэрчээр асуусан атал бичиг үсэг мэдэхгүй, түүний нөхөр Г.Б-аас гэрчийн мэдүүлэг авахдаа гэрч Ч.О-ыг байлцуулж, Г.Б-ын мэдүүлгийг түүнд танилцуулж гарын үсэг зуруулсан нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “...Мэдүүлэг авах хүмүүсийг тус тусад нь байлгаж мэдүүлэг авах ба мөрдөгч нэг хэрэгт мэдүүлэг авах хүмүүсийг өөр хоорондоо харилцахгүй байх арга хэмжээ авна...” гэсэн мэдүүлэг авах нийтлэг журмыг зөрчсөн гэж дүгнэж, Ч.О-ын мэдүүлгийн нотлох баримтаар тооцохгүй  байхаар шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч М.Ш, Ё.Н нарын өмгөөлөгчөөр өмгөөлөгч Б.Энхжаргал, мөн шүүгдэгч Ё.Нямрагчаагийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Б.Дашдорж нар оролцож байгаа бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  шүүгдэгч М.Ш нь “... миний тухайд шүүгдэгч Ё.Н хэргийн талаар харилцан эсрэг сонирхол байхгүй, нэг өмгөөлөгчтэй буюу өмгөөлөгч Б.Энхжаргалтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүх хуралдаанд оролцоход татгалзах зүйлгүй гэж тайлбарласныг мөн дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ё.Н-д холбогдох эрүүгийн хэргийн тухайд:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Ё.Н нь Завхан аймгийн Асгат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч буюу нийтийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Завхан аймгийн Асгат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн анхдугаар хуралдаанаар тус сумын Засаг даргаар сонгогдохын тулд Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч Ч.О-ын саналыг авахаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга М.Ш-аар дамжуулж “15,000,000 төгрөгийн хахууль өгье, Санхүүгийн албаны дарга болгоё, нөхрийг чинь ажилд оруулна” гэж санал болгосон буюу хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлт гаргаж, яллах байр суурьтай оролцож,

Шүүгдэгч Ё.Н түүний өмгөөлөгч нарын зүгээс  “...Ё.Н нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор сумын Засаг даргаар сонгогдохын тулд Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч Ч.О-ын саналыг авахаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга М.Ш-аар дамжуулж “15,000,000 төгрөгийн хахууль өгье, Санхүүгийн албаны дарга болгоё, нөхрийг чинь ажилд оруулна” гэж санал болгосон амласан байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Энэ талаар мэдүүлсэн гэх гэрч Ч.О болон шүүгдэгч М.Ш нар нь ийм үйл явдал болоогүй талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хангалттай мэдүүлсэн, бусад гэрчийн мэдүүлгүүд дамжмал байна. Иймд Ё.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, Ё.Н-г цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж, улсын яллагчтай шүүгдэгч Ё.Н-ийн гэм буруугийн талаар мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Ё.Н-г цагаатгах үндэслэлийн талаар:

Улсын яллагч нь прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хавтаст хэргээс яллах талын нотлох баримт болгож:

  Гэрч Ц.Ганхуягийн “...Ё.Н нь төлөөлөгч Ч.О-ыг 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаас өмнө 11 дүгээр сарын 06-ны өдөр байх, уулзъя гэж мессеж бичсэн байсан. Үүнээс өмнө Хурлын нарийн бичгийн дарга М.Ш-аар дамжуулж Ч.О руу хэд хэдэн удаа залгуулж ажил, албан тушаалд томилно, Ё.Н-д санал өгчих гэж хэд хэдэн удаа яриулсан гэсэн. ...Ардчилсан намын төлөөлөгч Ч.О-д 15,000,000 төгрөг өгье гэсэн. Мөн Ч.О нь тухайн үед Тамгын газрын нягтлангаар ажиллаж байсан. Тэгсэн чинь Н нь М.Ш-аар дамжуулж Тамгын газрын санхүүгийн албаны дарга болгож өгье, нөхрийг чинь ажилтай болгож өгье, миний сонссоноор сумын дунд сургуульд жижүүрээр ажилд оруулж өгье гэж амласан байсан. П.Дэлгэрмэндэд өөрт нь хэлээгүй, П.Д-ийн нөхөр М.Д-ийн төрсөн ах н.Б-аар дамжуулж Б.Р гэж хүнээр “саналаа өгчих юм бол цэцэрлэгийн эрхлэгч болгож өгье” гэж хэлүүлсэн байсан. Ё.Н  нь одоо сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа Батбаярын гэрт 2020 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө очиж “таныг хурлын дарга болгож өгье” гэж хэлсэн байсан. Мөн Хурлын дарга Ё.Ц руу “саналаа өгчих” гэж утсаар холбогдсон байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.О-ын “...Ё. нь Улаанбаатар хотоос ирсэн даруйдаа намайг уулзах хэрэгтэй байна гээд М.Ш-аар хэлүүлсэн байсан...Ё.Н нь өөрийнхөө 99964559 дугаараас “уулзмаар байна хө” гэсэн утгатай мессеж явуулахаар нь Ё.Н-ийн хэлж ярих зүйлийг мэдэж байсан болохоор хариу бичээгүй, биеэр ч уулзалдаагүй. 11 дүгээр сарын 07-ны өглөө Ё.Н над руу залгаад “чи надад саналаа өгөөрэй” гээд гуйгаад байхаар нь би танд саналаа өгөхгүй гэж хэлсэн...” чи айх зүйлгүй, надад л саналаа өгчих гээд гуйхаар нь үгүй ээ, би өөрт чинь санал өгөхгүй гэж хэлээд утсаа тасалсан. ...Ё.Н надад 15,0 сая төгрөг өгье гэж хэлсэн, мөн Засаг дарга болбол Санхүүгийн албаны даргын албан тушаалд тавина гэж амласан боловч би саналаа танд өгөхгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

 Гэрч Г.Ц-ийн “...Ё.Н нь Ч.О төлөөлөгч рүү холбогдож надад саналаа өгчих гээд янз бүрийн байдлаар хэлүүлж яриулаад байна, чам руу ярьж холбогдсон уу, хэрэв ямар нэгэн байдлаар холбогдож санал тавивал чи намынхаа дотоод чиг шугамыг л барина шүү гэдэг зүйлийг хэлсэн чинь надад хандаж бол хэлээгүй харин манай нөхөр М.Д-ийн төрлөөр дамжуулж намайг цэцэрлэгийн эрхлэгч болгоё надад саналаа өгөөч гэсэн...” “... би Б.Л-аас чамтай Ё.Н холбогдсон уу, манай хэд рүү бүгдтэй нь холбогдож саналаа өгчих гээд ятгасан байна, чам руу ярихгүй байна гэж байхгүй дээ гээд асуухад Б.Л “надтай УБ хотод бол уулзаагүй, харин анхдугаар хуралдаа суух гээд Нөмрөг сумаас гараад явж байтал Н залгаад “хуралд орохоос чинь өмнө уулзах шаардлагатай байна, урдаас чинь угтаж уулзъя” гэхээр нь би Ё.Н-д “баруун даваагаар явна гэж хэлээд түүнтэй уулзалгүй Түдэвтэй сумаар ирсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

 Гэрч Н.А-ын “...Ардын намын дарга Ё.Н мөн хурлын нарийн бичгийн дарга М.Ш нар нь манай Ардчилсан намын төлөөлөгч нартай уулзаж Ё.Н-д санал өгүүлэх талаар ятгаж янз бүрийн шан харамж, ажлын байр, албан тушаал амлаад яваад байна гэдэг зүйл яригдаад байсан....” гэсэн мэдүүлэг,

 Гэрч Д.Б-ын “...Ё.Н 2020 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө манай гэрт ирж уулзахдаа “та надад саналаа өгчих” гэхээр нь би шууд “би чамд саналаа өгч чадахгүй гээд хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

 Гэрч П.Д-ийн “...Ё.Н нь манай нөхөр М.Д-ийн төрсөн ах Н.Б-аар дамжуулж “намайг дэмжээд саналаа өгчих юм бол цэцэрлэгийн эрхлэгч болгож өгье” гэж хэлүүлсэн байсан..., Ё.Н-ийн тавьсан саналыг нь хүлээж аваагүй....” гэсэн мэдүүлэг,

 Гэрч М.Д-ийн “... Тухайн үед буюу 2020 оны 11 сарын эхээр намайг гэртээ байж байхад Солонгос улсад ажиллаж, амьдардаг миний төрсөн ах Баатар над руу утсаар яриад “Д-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гарсан юм уу, нэг ийм ажлын санал байна, Ё.Н-д саналаа өгчих юм бол П.Д-ийг цэцэрлэгийн эрхлэгч болгож өгье” гэнээ та хоёр бодолцохгүй юу даа” гэж хэлсэн. Гэхдээ Н нь Б ах руу яг ч шууд яриагүй дам дамаа Б.Р гээд манай сумын Засаг даргаар ажиллаж байсан хүнээр дамжуулж хэлсэн байна лээ...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Р-ийн “...н.Б над руу фейсбүүк чатаар видео калл хийж ярьсан. Бид хоёр сонин сайхан ойр зуурын зүйл ярилцаж хөөрөлдсөн юм. Тэгж ярилцаж байхдаа би “та нар хаашдаа аймгийн хэмжээнд Ардын нам ялчихсан байх үед Ё.Н-г дэмжиж болдоггүй юм уу, өөрсдийн чинь ажил, амьдралд хэрэгтэй шүү дээ” гэж хэлэхэд би “дүү нартаа хэлж үзье” гэж хэлээд өнгөрсөн. Тэрнээс хойш би Баатартай холбогдоогүй...” гэсэн мэдүүлэг,

 Гэрч Ё.Ц-ийн “...Ё.Н надад “намайг дэмжих боломж байна уу” гэхээр нь би “байхгүй” гэж хэлсэн. Бид хоёрын хооронд өөр зүйл яригдаагүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Л-ийн “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Завхан аймгийн Асгат сум руу явах замд Ё.Н миний утас руу залгаад найзыгаа дэмжих боломж байна уу чамтай уулзах хэрэг байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь тийм боломж байхгүй, одоо бол уулзахгүй гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг болон

 иргэн Ц.Г-аас гаргаж өгсөн мессежний хуулбар, Мобиком корпорац ХХК-ас гаргуулан авсан утасны жагсаалт, Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 53 дугаартай албан бичиг,  Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 4/948 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, Ё.Н-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.” гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гэрч гэж тухайн хэргийн нөхцөл байдлын талаар мэдвэл зохих, хэрэгт хувийн ашиг сонирхолгүй, хөндлөнгийн этгээдийг ойлгоно.

Шүүх дээрх  нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай байдлаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж үзэхэд:

  Гэрч Ц.Г-ийн мэдүүлэгт: Ё.Н нь М.-аар дамжуулж Ч.О руу хэд хэдэн удаа залгуулж ажил, албан тушаалд томилно, Н-д санал өгчих гэж хэд хэдэн удаа яриулсан гэсэн. ... Тамгын газрын санхүүгийн албаны дарга болгож өгье, нөхрийг чинь ажилтай болгож өгье, миний сонссоноор сумын дунд сургуульд жижүүрээр ажилд оруулж өгье гэж амласан байсан. П.Д-ийн нөхөр М.Д-ийн төрсөн ах н.Баатараар дамжуулж Б.Р гэж хүнээр “саналаа өгчих юм бол цэцэрлэгийн эрхлэгч болгож өгье” гэж хэлүүлсэн байсан. Ннь одоо сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа Ба-ын гэрт 2020 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө очиж “таныг хурлын дарга болгож өгье” гэж хэлсэн байсан. Мөн Хурлын дарга Ё.Ц-руу “саналаа өгчих” гэж утсаар холбогдсон байсан...” гэж мэдүүлсэн байх боловч дээрх нөхцөл байдал нь:

гэрч Ч.О-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “... Н надаас миний төлөө саналаа өгөх боломж байна уу гэж асуусан би “...танд саналаа өгөхгүй...” гэж хэлсэн, өөр зүйл надад хэлээгүй,  ямар нэгэн эд зүйл, албан тушаал, мөнгө төгрөг өгсөн, амласан зүйл байхгүй..., гэсэн мэдүүлэг,

гэрч М.Д-ийн “...Ё.Н-д саналаа өгчих юм бол Д-ийг цэцэрлэгийн эрхлэгч болгож өгье” гэнээ та хоёр бодолцохгүй юу даа” гэж хэлсэн. Ё.Н нь н.Бр ах руу яг ч шууд яриагүй дам дамаа Б.Р гэдэг хүнээр дамжуулж хэлсэн байна лээ...” гэсэн мэдүүлэг

гэрч Б.Р-ийн “...би “аймгийн хэмжээнд Ардын нам ялчихсан байх үед Нямрагчааг дэмжиж болдоггүй юм уу, өөрсдийн чинь ажил, амьдралд хэрэгтэй шүү дээ” гэж хэлсэн гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байх бөгөөд

гэрч Ё.Ц-ийн “...Ё.Н надад “намайг дэмжих боломж байна уу” гэхээр нь би “байхгүй” гэж хэлсэн. Бид хоёрын хооронд өөр зүйл яригдаагүй...”гэсэн

гэрч Д.Ба-ын “...Нямрагчаа 2020 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө манай гэрт ирж уулзахдаа “та надад саналаа өгчих” гэхээр нь “би чамд саналаа өгч чадахгүй гээд шууд хэлсэн...” гэсэн

гэрч Б.Л-ийн “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Завхан аймгийн Асгат сум руу явах замд Ё.Н миний утас руу залгаад найзыгаа дэмжих боломж байна уу чамтай уулзах хэрэг байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тийм боломж байхгүй, одоо бол уулзахгүй гэж хэлсэн..” гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч Ё.Н нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон нөхцөл байдал, үйл баримт  нотлогдохгүй байна.

Түүнчлэн гэрч  М.Д,  Г.Ц, Н.А нар нь хэрэгт ач холбогдол бүхий байж болохуйц нөхцөл байдал, үйл баримтын талаар мэдүүлж байгаа боловч мэдүүлэг өгөгч нар нь тэрхүү мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, мэдүүлгүүд нь дамжмал бусдаас сонссон гэх мэдээллийг агуулсан, тэрхүү мэдүүлгийн эх сурвалж болсон гэрчүүдээс мэдүүлэг авахад тухайн үйл баримтын талаар нотолж мэдүүлээгүй байх тул дээрх мэдүүлгүүд нь дангаараа нотлох баримт болж чадахгүй байна.

Эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд улсын яллагчийн зүгээс яллах нотлох баримт болгож шинжлэн судалсан иргэн Ц.Г-аас гаргаж өгсөн мессежний хуулбар гэх 1 хуудас баримт нь иргэн Ц.Г-аас 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдолдоо хавсаргаж хүргүүлснээр хэрэгт авагдсан баримт байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад уг баримтад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэх ажиллагаа хийгдээгүй байгаа нь  үнэн зөв, нотлох баримтын шаардлага хангасан хэргийн үйл баримтыг нотолсон нотлох баримт гэж үзэж шүүх үнэлж шийдвэрлэх боломжгүй байна. 

Мөн түүнчлэн хэрэгт авагдсан, яллах талын зүгээс шинжлэн судалсан Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 53 дугаартай албан бичиг, Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 4/948 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтууд нь Асгат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь нийтийн албан тушаалтан мөн болохыг нотолсон,

Мобиком корпорац ХХК-ас гаргуулан авсан утасны жагсаалт нь  99954559, 95685884 дугааруудын эзэмшигчийн шилжилт хөдөлгөөн мэдээллийг агуулсан хэрэгт ач холбогдолтой баримт мөн боловч Ё.Н нь бусдаар дамжуулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон үйл баримтыг шууд нотолсон баримт гэж дүгнэх боломжгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих нөхцөл байдлын хүрээнд Ё.Н, М.Ш нарт холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Ё.Н-ийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан тул түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан гэм буруугүйд тооцох зарчмын дагуу шүүгдэгч Ё.Н-д ашигтайгаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ. 

Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.Н, М.Ш нарт холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хянаад шүүгдэгч Ё.Н-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Ё.Н-г  цагаатгах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч М.Ш-г нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “ Шүүгдэгч М.Ш нь Завхан аймгийн Асгат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар буюу нийтийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа бусдад давуу байдал бий болгох зорилгоор Завхан аймгийн Асгат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн анхдугаар хуралдаанаар тус сумын Засаг даргаар Ё.Н-г сонгуулахын тулд Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч Ч.О-ын саналыг авахаар “15,000,000 төгрөгийн хахууль өгье, Санхүү албаны дарга болгоё, нөхрийг чинь ажилд оруулна” гэж санал болгосон буюу хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлт гаргаж, яллах байр суурьтай оролцож,

Шүүгдэгч М.Шаравсамбуу болон түүний өмгөөлөгч нарын зүгээс  “... М.Шаравсамбуу нь бусдад буюу Ё.Н-д давуу байдал бий болгох зорилгоор, иргэдийн хурлын төлөөлөгч Ч.О-ын саналыг авахаар М.Ш-аар дамжуулан эд зүйл өгүүлсэн, амласан, ажлын байр, албан тушаал санал болгож хэлж, яриулсан нөхцөл байдал байхгүй, энэ талаар Ё.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хангалттай мэдүүлсэн. Иймд М.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, М.Ш-г цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлт гаргаж, улсын яллагчтай шүүгдэгч М.Ш-ийн гэм буруугийн талаар мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд “Хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба тус зүйлийн 1-д” Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

           Хахууль өгөх гэмт хэргийн объектив тал нь төрийн болон хувийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүнд байдаг ба хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэсэн хоёр талын ашиг сонирхлоор асуудлыг хууль бусаар шийдвэрлүүлсний улмаас шударга ёс зөрчигдөж, тэр хэмжээгээр нийгэмд хуулийг дээдлэх, шударга ёсыг хангах зарчим алдагддаг нийгмийн хор аюулаар их гэмт хэрэг учраас уг гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаггүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

          Түүнчлэн Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2-д “хахууль өгөх” гэмт хэргийг “нийтийн албан тушаалтан” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.

           Шүүгдэгч М.Ш нь Завхан аймгийн Асгат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажилладаг ба тэрээр Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2-д заасан “нийтийн албан тушаалтан” мөн  болох нь дараах байдлаар нотлогдож байна.Үүнд:

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан" гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж,

 Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг хэлнэ” гэж,

 мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж,

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.

Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7 дахь хэсэгт “аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга”-ыг төрийн захиргааны албан тушаалт хамааруулахаар тус тус заасан байна.

 Иймд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан төрийн захиргааны албан тушаалтан мөн бөгөөд шүүгдэгч М.Ш нь Завхан аймгийн Асгат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажилладаг болох нь Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 4/948 дугаар албан бичиг, /2-р хх-ийн 156-р хуудас/, Завхан аймгийн Асгат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоол /2-р хх-ийн 160-р хуудас/ зэргээр нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “авлига” гэх нэр томьёог “албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” ойлгоно гэж, мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тус тус тодорхойлсон байна.

Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг ойлгох ба “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг тус тус ойлгодог байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заасныг удирдлага болгон дүгнэхэд:

шүүгдэгч М.Ш нь Завхан аймгийн Асгат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар буюу нийтийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа бусдад давуу байдал бий болгох зорилгоор Завхан аймгийн Асгат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн анхдугаар хуралдаанаар Ё.Н-г тус сумын Засаг даргаар сонгуулахын тулд Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч Ч.О-ын саналыг авахаар “15,000,000 төгрөгийн хахууль өгье, Санхүүгийн албаны дарга болгоё, нөхрийг чинь ажилд оруулна” гэж санал болгосон үйл баримт нь:

 хэрэгт авагдсан мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн гэрч Ч.Оюунжаргалын “...М.Ш нь манай өрөөнд орж ирэхээр нь та над руу залгаад ашигтай санал байна гэж хэлсэн ямар санал тавих гэсэн юм бэ гэхэд “ чамд 15,000,000 төгрөг өгье, Ё.Н засаг даргаар томилогдох юм бол чамайг сумын Санхүүгийн албаны дарга болгоё, нөхрийг чинь ажилд оруулна” гэж хэлүүлж байна, чамд би энэ саналыг дамжуулж хэлж байна гэж тайлбарлаж хэлсэн. Би тухайн үед энэ талаар Ардчилсан намын дарга Г.Ц-д хэлэхэд “наад Ардын намын дарга Н чинь манай намаас 1 хүн урвуулж авна” гээд манай хүмүүстэй яриад байгаа сураг байна лээ, чи саналаа битгий өгөөрэй гэж хэлж байсан. Яг тэр үед М.Ш над руу залгаад “Н манай гэрт ирчихсэн байна, өөртэй чинь уулзъя гээд дуудаж байна гэхээр нь би наад саналыг чинь хүлээж авахгүй гэдэг байр сууриа хэлсэн....” гэсэн мэдүүлгээр,

гэрч Цолмонгийн “... Ч.О ... Хурлын нарийн бичгийн дарга М.Шаравсамбуу эгч Ё.Н-д саналаа өгчих, 15,000,000 төгрөг өгье, одоо хийж байгаа нягтлангийн ажлыг чинь өөрчилж сумын Санхүүгийн албаны дарга болгоё, бас нөхрийг чинь ажилтай болгож өгье гэж хэлж байна...” гэж хэлсэн..., Ч.О манай дэлгүүрээс юм аваад байж байтал түүний утас нь дуугарсан ба Ч.О дуудлага ирсэн утсаа надад үзүүлээд энэ Шаравсамбуу эгч залгаж байна гэхээр нь би утсаа аваад ярьдаа юу гэх гэж байгаа юм гээд утсыг нь спикер дээр нь тавиулаад яриулсан чинь утасны цаанаас Шаравсамбуу эгч “би гэртээ байна, Ё.Н дарга манай гэрт хүрээд ирсэн байна, чи манай гэрт хүрээд ир” гэхэд Ч.О гадаа харанхуй болчихсон байна гэсэн чинь харанхуй байх тусмаа сайн ш дээ” гээд ярихтай зэрэгцээд О-ын утасны цэнэг нь дуусаад унтарчихсан юм...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хахууль өгөх гэмт хэрэг нь хууль бус үйлдлээ гүйцэлдүүлж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосноор  төгсдөг хууль бус, нийгмийн шударга ёсыг зөрчсөн үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Шаравсамбуу нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ё.Н-г Асгат сумын засаг даргаар томилуулж түүнд давуу байдал бий болгох зорилгоор тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ч.О-д “... 15,000,000 төгрөг өгье, одоо хийж байгаа нягтлангийн ажлыг чинь өөрчилж сумын Санхүүгийн албаны дарга болгоё, бас нөхрийг чинь ажилтай болгож өгье гэж Ё.Н хэлүүлж байна...” гэж албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулж шийдвэр гаргуулахаар буюу түүний саналыг авсны төлөө түүнд болон түүний гэр бүлийн гишүүнд нь эд зүйл, эдийн бус баялаг, ажил, албан тушаал амласан, санал болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Ш-ийн бусдад давуу байдал бий болгох зорилгоор Ё.Н-г нийтийн албан тушаалтанд буюу Асгат сумын засаг даргаар шударга бус байдлаар томилуулахаар иргэдийн төлөөлөгчийн саналыг авах гэсэн гэм буруугийн шууд санаа нөлөөлсөн гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч Ё.Н, М.Ш нарт холбогдох эрүүгийн хэргээс шүүгдэгч  М.Ш-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Ш-г нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай

Шүүгдэгч М.Ш-ийн үйлдлийн улмаас учирсан хохирол байхгүй, түүнээс гаргуулах хохирол, төлбөргүй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Шүүгдэгч М.Ш-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч М.Ш-г нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Ш нь нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн төрлийн гэмт хэрэгт хамаарна. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримталж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шийдвэрлэлээ.

 Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус баялаг, ашигтай байдал бий болгох зорилготой, шунахай болон хувийн бусад сэдэлтээр үйлдэгддэг бөгөөд төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг бууруулах зэрэг хор уршиг учруулдаг, нийгмийн хор аюул ихтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч М.Ш-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн  шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1  хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хоёр жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолохыг дурдаж  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Ш-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй болно.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Ш-ийн эзэмшлийн Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн 3 дугаар гудамжны 2 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн, Ё.Н-ийн 5 тооны бод малыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD, Завхан аймгийн Асгат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 43 хуудас, 1 хавтас материалыг хуулбарлан хэрэгт хавсаргаж, хувийн тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэхээр шийдвэрлэв. Харин Ё.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол гармагц хүчингүй болгож, шүүгдэгч М.Ш-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-д заасныг баримтлан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цувдаг овогт Ё-н Н, Боржигон овогт М-ийн Ш нарт холбогдох 2124000440064 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч Ё.Нямрагчаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Цувдаг овогт Ё.Н-г цагаатгасугай.

2. Шүүгдэгч Боржигон овогт М.Ш-г нийтийн албан тушаалтан бусдад давуу бий байдал болгох зорилгоор хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ш-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ш-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ш-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч М.Ш, Ё.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Ш-ийн эзэмшлийн Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн 3 дугаар гудамжны 2 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн, Ё.Н-ийн 5 тооны бод малыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD, Завхан аймгийн Асгат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 43 хуудас, 1 хавтас материалыг хуулбарлан хэрэгт хавсаргаж, хувийн тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсүгэй.

9. Шүүгдэгч М.Ш-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, Ё.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол гармагц хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Ж.ОТГОНХИШИГ