Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/223

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* холбогдох эрүүгийн 22210000000248 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авчхялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч-гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хадам аав, охины хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг  ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 05дугаар сарын 20-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар З сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан,  овогт  /РД: *******/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг 7-9 тоотод гэртээ 2022 оны 06 дугаар сарын 11-ний орой 21 цагийн үед хадам аав******* таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв.  Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр би гадуур архи ууж байгаад орой 20-21 цагийн үед гэртээ ирсэн.  Намайг ирэхэд хүргэн , зээ охин нар байсан. Би жаахан хэвтэж амарч байгаад боссон бөгөөд хүргэндээ хандаж гэр орон замбараагүй байна, гэрээ цэвэрлэхгүй яасан юм бэ гэх зэргээр үг шидэж агсарсан. Тэгээд хоорондоо муудаж миний нүүр болон цээж хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохисон. ...миний нүүр ам хавдаж хөхөрсөн, зүүн мөр мултарсан, гар хуруу хөндүүр байдалтай, шүд хөдөлж цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/

Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...2022 оны 06 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед төрсөн аав гэрт ирэхэд аав, эгч , хүргэн ах , тэдний охин  нар байсан. Аав шүд унасан, уруул нь хавдсан, цус гараад байсан. Мөн зүүн мөрөө бариад зовиуртай харагдаж байсан. Юу болсон талаар асуухад эгч , аав хоёр хоорондоо зодолдоод салгах гэсэн боловч дийлээгүй гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

Гэрч Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой 20 цагийн орчим гэртээ ирэхэд аав Энхбаяр, нөхөр , охин нар байж байсан. Аав маань согтуу байдалтай сууж байсан. Тэгээд аав, нөхөр 2 маань хоорондоо маргаж, хэн хэнийхээ нүүр рүү хэд хэд цохиод авсан. Ингээд аав хутга аваад руу дайрахаар нь би дундуур нь ороод салгаад хутгыг нь булааж аваад нуусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/

Шүүгдэгч  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр охины хамт гэртээ байж байхад орой 19 цагийн орчим манай хадам аав Энхбаяр ганцаараа архи уусан байдалтай орж ирсэн. Нилээн согтуу байсан учир ор руугаа дөхөөд хэвтээд өгсөн. Хэсэг хугацааны дараа сэрээд зурагт үзээд сууж байгаад надад хандаж хоол унд хийсэнгүй, гэр орон нохой хороо шиг байлгалаа, чамд нэг агсан тавьдаг юм уу гээд над руу үгээр дайраад байсан. Тэгээд над руу ирээд надаас зуурч надтай маргаж эхэлсэн. Хэсэг хугацааны дараа манай эхнэр ирсэн бөгөөд хадам аав гартаа хутга бариад байхаар нь эхнэр хутгыг нь салгаж авсан. Бид 2 зодолдож аав миний гэдэс рүү 2 удаа цохисон. Харин би түүний нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохисон. Энэ үед аав хөл алдаад орныхоо дээд хэсэгт суусан. ...хадам аавын хиймэл шүд нь унасан. Аав архи уухаараа үглээд агсан тавиад байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/ 

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн 442 тоот дүгнэлтэд: 

1.  биед зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн үйлчлэлээр үүссэн хуучин гэмтэл байна. Хэзээ үүссэнийг нарийн тогтоох боломжгүй байна. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 28-29/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

- Гэрч мэдүүлэг  /хх-ийн 16-17/

- Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 435 тоот дүгнэлт /хх-ийн 24-25/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 26, 38-39/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 46-49/

- Шүүгдэгч , хохирогч Г.Энхбаяр нарынПрокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 54-55/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно. 

 

Шүүгдэгч  нь тусгай дунд боловсролтой бөгөөд “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч  нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг 7-9 тоотод гэртээ 2022 оны 06 дугаар сарын 11-ний орой 21 цагийн үед хадам аав******* таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Г.Энхбаяр, гэрч Э., , Г.Энхжаргал нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 442тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б. хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

 Шүүгдэгч д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. 

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс  овогт *******  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б. бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  овогт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэххэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч   таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйболохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эсзөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ​       Г.НАМУУНТУЯА