Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2018/01421

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2018/01421

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, GB center, 6 дугаар давхар, 603 тоотод байрлах Н ХХК РД/5047307/-ийн нэхэмжлэлтэй

 

 Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун 117-112 тоотод байрлах Б ХХК РД:57110337/-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 56.298.600 төгрөг, алданги, төлбөр 56.242.301 төгрөг нийт 112.540.901 нийт 358.396.227 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргийн торгууль 27.657.000 төгрөг гаргуулах Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                               

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Н ХХК-ийн төлөөлөгч Б.Мөнхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүнийг дэмжиж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК болон Б ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Doosan 500 маркын 26-06 УБ улсын дугаартай экскаватор, Doosan 470 маркын 12-08 УБ улсын дугаартай экскаваторыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түрээслэх гэрээг байгуулсан. Гэрээний хугацааг 6 сараар сунгаж, дээрх хоёр  экскаватораас  гадна нэг экскаватор, 2 ширхэг ковш, 6 ширхэг авто самосмалуудыг түрээслүүлэхээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Б ХХК нь тооцоо нийлснээс хойш 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 333 хоног гэрээний үүргээ биелүүлээгүй тул гүйцэтгээгүй үүрэг болох 56.298.600 төгрөг, алданги, төлбөр 56.242.301 төгрөг нийт 112.540.901 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагч талын Ерөнхий захирал С.Эрдэнэбаатар болон Б.Дагвадорж нар нь утсаа авахгүй төлбөр тооцоог хэзээ барагдуулах тухай ярихгүй байгаад гомдолтой байна. Нэмэгдүүлсэн шаардлагаар түрээсийн гэрээ байгуулан хамтран ажиллах хугацааны 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 40 хоногийн хугацаанд газрын хөрс хуулах зөвшөөрөл авч өгөхгүй байсантай холбоотой ажил саатаж, машин механизмын түрээсийн төлбөр 279.600.000 төгрөг, жолооч нарын цалин хөлс манай компаниас гарч нийт 302.097.627 төгрөгийн хохирол учирсан. Алдангийг хоногийн 0.3 хувиар тооцсон, цаг хугацаанд төлбөр тооцоог төлсөн бол 26.000.000 төгрөгийн алданги тооцуулахгүй, мөн ажилчдын цалинг олгохын тулд өндөр хүүтэй зээл авсан, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 4 дүгээр сарын 20-ны хооронд нийт ажилчдын цалин 22.497.697 төгрөг болсон. Бид бас энэ хугацаанд ажил хийж байсан бол 279.600.000 төгрөгийн орлого олох байсан ч хүлээж бай гээд хохирсон тул 358.396.227 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Ц.Бат-Эрдэнэ  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд хүнд машин механизм түрээслэх гэрээг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулж,  2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл харилцан тохиролцож сунгаад ажил үүргээ гүйцэтгэсэн байна. Н ХХК-ийн  машин механизм, жолооч, баазаа аваад үйл ажиллагаа явуулсан. Хариуцагч уг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж ажил гаргаж өгөөгүй. Таван толгой компаниас  хөрс хуулалтын зөвшөөрөл олгоогүй гэсэн маргааны гол асуудал үүссэн байна. Талуудын оролцуулсан гэрч нарын мэдүүлгээр нэг зүйл маш тодорхой харагддаг.  Маргааны үйл баримт юунаас үүссэн бэ гэхээр гэрч нар хөрс хуулалтын ажил эхлээгүй байсан учраас ажил гүйцэтгэх боломжгүй, хүлээлтийн байдал үүсч, гэрээний үүрэг зөрчигдсөн байна. Гэрч Я.Сансарбаатар, Н.Ганбаатар, Д.Энхбаатар нарын мэдүүлэгт Таван толгой ХХК-иас хөрс хуулалтын ажил эхлээгүй, 2017 оны  04 дүгээр сарын 14-ний өдөр баазаасаа буусан, цалин хөлсөө тухайн үеэр бодуулж авсан, сул зогссон гэдэг. Хариуцагчийн хүсэлтээр оролцсон гэрч Ч.Ганхөлөг төлбөр тооцоог  мэдэхгүй, нэхэмжлэгч компанийн өөр компанитай байгуулсан гэрээг хараагүй, төлбөр тооцоо дууссан гэж хэлсэн. Ямар үйл баримт гэрчлэх гээд байгаагаа сайн ойлгохгүй байсан. Хугацааг тодорхой хэлж чадаагүй. Хариуцагчийн төлөөлөгч гэрээг холимог шинжтэй гэрээ гэж хэллээ. Гэрээний нарийн харилцааг зохицуулж байж гэрээнээс үүсэх үр дагавар, үүргийн харилцаа руу орох ёстой. Энэ гэрээ нь түрээсийн гэрээ юм. Хавтаст хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан гэрээ, тооцоо нийлсэн акт, гэрчүүдийн мэдүүлэг, талуудын  тайлбаруудаар Баатарномун компани үүргээ зөрчсөнөөс Намобридж компанид хохирол учирсан нь тогтоогдсон байна. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд хариуцагчийн төлөөлөгчийн алданги нэхэх үндэслэлгүй гэсэнтэй санал нэг байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцааны  улмаас үүргийн гүйцэтгэлийн зөрчил үүссэн учраас үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарын хоорондын зөрчлийн улмаас бодитой хохирол учирч байна. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд ямар гэрээний үндсэн дээр ямар гэрээ зөрчөөд байгааг хэлж чадаагүй байна.  Сөрөг нэхэмжлэл тухайн нэхэмжлэгч, хариуцагчийн эрх ашгийг зөрчсөн байхыг шаарддаг тул ямар эрх ашиг нь хөндөгдөөд байгааг тодруулах нь зүйтэй. Гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах тухайд 2 өөр ойлголт. Иргэний хуулийн 189.1 дэх хэсэгт заасан зарчмын үүднээс талууд гэрээнээс татгалзах, цуцлах тухайд гэрээгээр тохиролцож болох боловч энэ тохиролцоо хуулийн дээрх шаардлагад нийцсэн байхыг шаарддаг. Гэрээ үргэлжилсэн. Нэхэмжлэгч тал ажлаа хийсэн, хариуцагч тал үүргээ зөрчсөн учраас бодитой хохирол учирсан. Талуудын хооронд тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан байна. Төлбөр тооцоо дуусаад гэрээний үүрэг дуусгавар болсон баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэлийг бүрэн хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б ХХК, Таван толгой компаниас хөрс хуулалтын ажил авч, тодорхой компаниудаас хүнд машин механизмын түрээсийн гэрээ байгуулан хамтран ажилладаг. Н ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулсан, 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дууссан. Гэрээнд талууд маргаагүй. Гэрээний хугацааг сунгаж нэмэлт өөрчлөлт оруулахдаа  хоёр  экскаватор, дахин нэг экскаватор, 2 ширхэг ковш, 6 ширхэг авто самосмал түрээсэлсэн. Манай компани түрээсийн төлбөр тооцоог цаг тухайд нь төлж барагдуулж байсан. Өр төлбөр байхгүй байсан учраас 2 сарын сүүлээр машин техникүүдээ татаж дуусгасан байдаг. Нэхэмжлэлд 56.298.600 төгрөгийг гэрээний үүргийн гүйцэтгэлд, 56.242.301 төгрөгийг алданги тооцож нэхсэн.  Гэрээгээр хүлээсэн үүргээ бид хүлээсэн. Нэхэмжлэгч тал алданги нэхэмжлэх гэж байгаа бол алданги тооцохоор байгуулсан гэрээ нь Иргэний хуульд заасан шаардлагыг хангаагүй. Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан ба 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан үндсэн гэрээ,  нэмэлт гэрээнд алданги тусгаагүй байна. Бид алданги 56.232.301 төгрөг, үүргийн гүйцэтгэлд 56.298.600 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэмэгдүүлсэн шаардлагыг хэдэн төгрөгөөр яаж нэмэгдүүлээд байгаа нь тодорхойгүй. Үндсэн нэхэмжлэл 112.540.901 төгрөг гаргуулах, нэмэгдүүлсэн шаардлагад 302.097.627 төгрөг байна. Одоо нийт үнийн дүнгээ 358.396.227 төгрөг гэж байна. Нэмэгдүүлсэн шаардлагаа ямар үндэслэлээр нэхэмжилж байгаагаа хуульд дурдаагүй байсан. Гэрээгээр харилцан тохиролцсон, хуульд заасан үндэслэл байх ёстой. Ямар хохиролд хүргэсэн, хохирол үүсэх ямар үндэслэл бий болсон зэргийг дурдаагүй байна. 2017 оны 03 дугаар сард нэхэмжлэгч ажлын байраа орхин явсан байсан учраас хохирол учирсан байх үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Өөрсдийнх нь бодож гаргасан тооцоолол, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хангалттай тодруулаагүй байна. Нэхэмжлэгч талаас тооцоо нийлсэн акт  байгаа, энэ тооцооллыг өөрсдөө бодож гаргасан. Хариуцагч тал тооцоог хүлээн зөвшөөраагүй. Гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байсан. Талууд гэрээ байгуулагдсанд маргаагүй. Иргэний хуулийн 236.1.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр тооцоогоо хийж дуусгасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан байна. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтаар тогтоогдохгүй, үндэслэлгүй байна. Ажилчдын  хөдөлмөрийн гэрээг үзэхэд хаана ямар ажил гүйцэтгүүлсэн, сул зогсолтын үед цалинг яаж тооцож олгох, ямар компанийн ажлыг гүйцэтгэх болсон нь тодорхойгүй. Ажилчид хаана, ямар ажлын цалин хөлс олгосон нь мэдэгдэхгүй тул  гаргуулах боломжгүй. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд зааснаар уу, гэрээнд дурдсан үндэслэлээр хохирол нэхэмжлээд байна уу  гэдэг нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд зааснаар хохирол нэхэмжилж байгаа бол, гэрээний ямар үүргийг зөрчсөн зэрэг нотлох баримт хангалтгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Н ХХК хариуцагч  Б ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 56.298.600 төгрөг, алданги 56.242.301 төгрөг нийт 112.540.901 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 302.097.627 төгрөг нийт 358.396.227 төгрөгийг гаргуулах, хариуцагч Б ХХК нь Намобридж ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн торгууль 27.657.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

           

            Хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлсэн, нэмэгдүүлсэн шаардлага, үндэслэл тодорхойгүй шалтгаанаар нэхэмжлэлийн нийт үнийн дүн 358.396.227 төгрөгийг бүхэлд нь  хүлээн зөвшөөрөхгүй гэж  маргасан.         

 

            Б ХХК, Н ХХК нар нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүнд машин механикм түрээслэх тухай гэрээг байгуулж, DX500 маркын 2606 УБ улсын дугаартай DX500 маркын 1208 УБ дугаартай 2 экскваторыг гэрээ байгуулсан өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Таван Толгой нүүрсний уурхайн хөрс хуулалтын ажилд ашиглахаар түрээсэлж, сар тутамд нэгж экскваторт 42.000.000 төгрөгөөр тооцон түрээсийн урьдчилгаа 30.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож, гэрээний нэмэлт өөрчлөлтийг хавсралтаар оруулж, нэхэмжлэгч Н ХХК-иас Б ХХК-д Хово маркын 47-12 УНН, 47-13 УНН, 68-18 УНЗ, 68-15 УНӨ, 68-16 УНӨ улсын дугаартай 6 авто самосвалыг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Таван толгойн нүүрсний уурхайн хөрс хуулалтын ажилд ашиглахаар түрээслүүлж, ховоны 1 рейс нь 25.000 төгрөг, түрээслэгч тал төлбөр тооцоог тухайн сарын толгойтой тооцоо нийлсэн хоногоос хойш 5 хоногт төлбөр төлсөн байх, Lonking маркын 27-18 УН улсын дугаартай, ковшийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Таван толгойн нүүрсний уурхайн хөрс хуулалтын ажилд ашиглахаар өдрийн түрээс 400.000 төгрөг байх,  Xiamen маркын 27-16 УН улсын дугаартай ковшийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Таван толгойн нүүрсний уурхайн хөрс хуулалтын ажилд ашиглахаар өдрийн 200.000 төгрөг байх, Doosan DX500 маркын 26-06 УБ, Doosan 470 маркын 12-08 УБ,  Doosan DX350 маркын 80-90 УН дугаартай 3 эксковотарыг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Таван толгойн нүүрсний уурхайн хөрс хуулалтын ажилд ашиглахаар харилцан тохиролцсон нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

           

            Нэхэмжлэгч Намобридж ХХК нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Б ХХК-иас түрээсийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

 

            Нэхэмжлэгч Намобридж ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл түрээсийн гэрээний үүрэгт 56.298.600 төгрөг, 333 хоногийн алданги 56.242.301 төгрөг, нийт 112.540.901 төгрөгийн тооцоо нийлсэн баримт /нэхэмжлэх/  үйлдэн нэхэмжлэгч  гэрээнд заасны дагуу эд хөрөнгө буюу техникүүдийг хариуцагчид хүлээлгэн өгсөн, түрээслэгч нь уг эд хөрөнгө буюу техникүүдийг  ашигласан төлбөрийг төлөх үүрэгтэй болно.

           

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй байна.

 

            Талуудын хооронд байгуулсан гэрээнд үүрэг гүйцэтгэгч буюу Б ХХК үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд алданги төлөхөөр бичгээр гэрээ байгуулаагүй учраас Намобридж ХХК  333 хоногийн алданги 56.242.301 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзэх үндэслэлтэй.

н нэмэгдүүлсэн шаардлагыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж  үзсэн.

            Нэхэмжлэгч Намобридж ХХК-ий

           

            Хариуцагч Б ХХК-ийг хөрс хуулах зөвшөөрөл аваагүйн улмаас  сул зогссон машин механизмын түрээс

 

ийн төлбөр 279.600.000 төгрөг, ажилтнуудын цалин хөлс 22.497.627 төгрөг нийт 302.097.627 төгрөг хохирол учирсан гэж үзэж  хэрэгт хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээ, кассын зарлагын ордер зэрэг баримт ирүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үйл баримттай холбоотой, хамааралтай гэж үзэх боломжгүй, хариуцагч гэрээний ямар заалтыг зөрчсөн, ямар маркийн машин механизм сул зогссон талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагад нэмэгдүүлсэн шаардлагыг нэмсэн дүн зөрүүтэй байна.

 

            Хариуцагч Б ХХК нь Намобридж ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний 3.1.6-д  түрээслүүлэгчийн хүлээх үүрэгт ...тодорхой шалтгаангүйгээр ажил зогсоосон тохиолдолд сарын ажлын хөлсийн 15 хувьтай тэнцэх торгууль хүлээнэ гэж заасныг үндэслэн  27.657.000 төгрөг гаргуулахыг шаардсан нь хэрэгт авагдсан баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдсон.

 

            Иймд хариуцагч Б ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 56.298.600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгож, 56.242.301 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Н ХХК-иас гэрээний үүргийн торгууль 27.657.000 төгрөгийг гаргуулж, Б ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 302.097.627 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

           

            Нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлөх 720.655 төгрөг төлөхийг шүүхийн шийдвэр гарах хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн тул Н ХХК-иас нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ буюу улсын тэмдэгтийн хураамж 439.443 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгож, хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 439.443 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох, Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 296.250 төгрөгийг нэхэмжлэгч Н ХХК-иас гаргуулж, Б ХХК-д олгох нь зүйтэй байна.

                                                                                                                                                 

Нэхэмжлэгч талаас ирүүлсэн  цахим хуудаснаас татаж авсан гэрэл зургууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                   ТОГТООХ нь: 

 

1.Иргэний  хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-иас  56.298.600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгож, үлдэх нийт 358.339.928  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар нэхэмжлэгч Н ХХК-иас 27.657.000 төгрөгийг гаргуулж  хариуцагч Б ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 439.443 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгож, хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 439.443 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 296.250 төгрөгийг гаргуулж, Б ХХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                   Л.НАРАНГЭРЭЛ