Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/224

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.СарантуяагаасЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  овогт ******* *******, ******* овогт******* *******,  овогт   нарт холбогдох эрүүгийн 22210000000213 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

1. Монгол Улсын иргэн, 2003 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүүгийн хамт Улаанбаатар хот дүүргийн 4 дүгээр хороо 15-р хороолол  тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1039 дугаартогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,******* овогт ******* ******* /РД:/

 

2. Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төмөр замын дээд сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг  тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт******* *******. /РД: /

 

3. Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл З, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, овогт . /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаагаа явуулдаг  караокед 2022 оны 04 дүгээр сарын 30-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь морины хусуураар 1 удаа цохиж дагзанд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаагаа явуулдаг караокед 2022 оны 04 дүгээр сарын 30-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тэй маргалдаж улмаар түүний биед зүүн чамархайн зөөлөнэдийн няцрал, дээд, доод уруулын өнгөн язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаагаа явуулдаг караокед 2022 оны 04 дүгээр сарын 30-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тэй маргалдаж улмаар түүний биед зүүн нүдний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:“... Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* удалгүй өрөөнөөс гарч ирээд миний урд талд зогсож байхад нь гэх залуу надад хандан чи тийм болчихсон юм уу гэхэд ******* чи яагаад манай найзыг цохиж байгаа юм бэ гэж асуухад нь *******ийг цохих гээд гараараа далайх шиг болоход ******* гийн нүүрэн тус газарт цохиод тэр хоёр барьцалдаад авчихаар нь караокены ажилтан эмэгтэй салгасан... босож ирээд  *******ийг тэвэрч авч үүд рүү гараад шалан дээр хэвтүүлээд дээр нь гарч *******ийн нүүр рүү цохиод байхаар нь би салгах гээд татаад байхад огт салахгүй байсан. Гэтэл тэй хамт явж байсан ******* гэх залуу миний араас мориныхусуураар толгойн тус газарт маань цохичихоод өрөө рүү зугтаад орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

 

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Хэсэг хугацааны дараа , хоёр орж ирээд 00-ын үүдэнд Батням хүнтэй муудалцаад байна гэхээр нь Төрболдтой цуг өрөөнөөс гарахад Хан-уул цогцолбор сургуулийн 7 дугаар ангидманай ангид хамт сурч байсан гэх залуу намайг чиглээд ирэхэд нь би чи яагаад байгаа юм бэ, яагаад манай найзыг цохиж байгаа юм бэ гэхэд яадаг юм,чи хэзээ ийм том болчихсон юм гэх зэргээр маргалдаж байгаад бид 2 нэг, нэгэнтэйгээ ганц нэг удаа цохилцсон. ...зөөгч охин 1 давхраас дээш гарч ирээд бид хэдийг салгасан. Гарах гээд доош бууж байтал өрөөндөө юмаа мартчихаж гээд дээш 2 давхарт гарахад өөрийнх нь хаалга онгорхой та нарыг ална шүү, та нар хэзээ ийм болчихсон юм гэх зэрэг юм яриад байхад нь Төрболд бид 2 өрөө рүү нь орж учраа олъё, одоо маргалдахаа болъё гээд ороход үгийн зөрүүгүй над руу дайрч намайг тэврээд өрөөнөөс гаргаад шалан дээр унагаад дээр гарчихсан. Тухайн үед Батням бид хоёрыг салгах гээд дундуур ороход Батнямын араас ******* хүрч ирээд толгойн тус газар нь цохих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

 

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... ******* гарч ирээд чи манай найзуудыг яагаад байгаа юм бэ гэж хэлэхээр нь би яасан юм гэж хэлтэл шууд намайг гараа зангидаж байгаад толгойны зүүн хэсэгт нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд намайг тонгойход ******* намайг цохиход зөөгч ирээд боль гээд өрөө, өрөөндөө орсон. Удалгүй ******* найзуудтайгаа өрөөнд ороод ирсэн. Бид нар муудалцаж, би *******тэй зодолдоод найзууд нь болон манай найзууд салгах гээд ноцолдсон. Өндөр залуу хаалга нээхэд манай найз ******* хусуураар Батнямын толгой руу нэг удаа цохисон. Тэгээд тэд нар гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

 

Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... гэх залуу манай найз *******тэй чи ийм том болсон юм уу гээд маргалдаад байсан.  *******ийн зүүн нүд рүү цохиход ******* г барьж аваад зөрүүлээд цохисон байх. Доод давхраас зөөгч залуу нь орж ирээд бид нарыг хөөж гаргасан. найзуудтайгаа өрөөндөө орсон. Тэгээд гадаа зогсож байгаад нэг нь дотор өрөөнд юмаа мартчихаж гээд буцаад ортол тэр хэд өрөөнөөс ална гээд байхаар нь би өрөө рүү нь түрүүлээд ороход босож ирээд ******* бид хоёрыг заамдаад  *******ийг тэврээд өрөөнөөс гарахаар нь би өрөөнийх нь хаалгыг хаасан. Нөгөө хоёр найз нь хаалга түлхээд эвдлэх гээд байхаар нь онгойлгоход *******ийг газарт дарчихсан араас нь Батням очиж байхад нь ******* хусуур гаргаж ирээд толгой руу нь цохисон... Батнямын толгойноос цус гарч байсан тул эмнэлэгт очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/

 

Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нарыг өрөөнөөс гарахад гараад ирсэн. Тэгээд ******* чи яагаад байгаа байгаа юм бэ гэсэн чинь *******ийг цохиод, зууралдсан. Зөөгч болон бусад хүмүүс салгаад өрөөндөө орсон. Тэр хооронд *******, Батням,  гурав муудалцсан юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд гартал ******* нөгөө хэд маань өрөөнөөс гарч ирээд г чи яагаад байгаа юм бэ гэхэд *******ийг чи яагаад байгаа юм бэ, чи хэзээ ийм болсон юм бэ гээд хоорондоо цохилцоод эхэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/

 

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр ...21 цаг өнгөрч байхад  баарны 2 давхарт байх караокед орж 2 номерын өрөөнд 1 цаг авч дуулсан.  ... Намайг нойлын өрөөнөөс гарч ирэхэд найз ,******* гэх тай хамт явсан залуутаймаргалдаад зогсож байхад нь би хажуугаар нь зөрөөд 1 давхар руу буугаад гадагшаа гарах үед  найзуудын хамт гадаа гарч ирээд над руу дайрцгаагаад байх үед дотор талаас караокены зөөгч залуу гарч ирээд намайг аваад орсон. Би , хоёр дээр ороход 2-3 минутын дараа түүний найзууд болох нийт 7-н залуу манай өрөөнд орж ирээд г учир зүггүй хэдэн талаас нь цохиж, чирээд караокены өөрөрөө рүү оруулаад нийлж зодсон.   Би хамтаар тухайн өрөө рүү нь орох гэсэн боловч нэг өндөр найз нь гадна талаас бид 2-г оруулахгүй, хаалгыг нь татаад зогсоод байхаар нь би  гутлын түрүүнд байсан морины хөлс авдаг модон хусуурыг нь сугалж аваад тухайн өрөөг түлхэн орж хар, шаргал энгэртэй куртиктэй 20 орчим насны залуугийн толгойн дээр хусуураар 1 удаа цохиход нөгөө хэд нь тарж гадагшаа гарцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81/

 

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 29-ний орой ... караокед дуулах гээд орцгоосон. ..., 2 орж ирээд 00-н үүдэнд Батням хүнтэй муудаад байна гэхэд нь би Төрболдтой цуг өрөөнөөс гарахад  гэх залуу намайг чиглээд ирэхээр нь чи яагаад байгаа юм бэ, яагаад манай найзыг цохиж байгаа юм бэ гэхэд  яадаг юм, чи хэзээ ийм том болчихсон юм гээд бид маргалдаж, нэг нэгэнтэйгээ ганц нэг удаа цохилцоод байж байтал зөөгч охин 1 давхраас дээш гарч ирээд бид хэдийг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83/

 

Шүүгдэгч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр найз *******, нарын хамтаар  караокед 22 цагт орсон. ...******* гарч ирээд чи манай найзуудыг яагаад байгаа юм бэ, гэж хэлэхээр нь би яасан юм гэж хэлтэл шууд намайг гараа зангидаж байгаад толгойны зүүн хэсэгт нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд намайг тонгойход дээрээс цохисон. Би гараараа *******ийн нүүр рүү нь хэд, хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87/

 

-Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 338 тоот дүгнэлтэд: 

1. *******гийн биед зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын өнгөц язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 63-64/

 

-Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 339 тоот дүгнэлтэд:

1. *******ийн биед зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанднөлөөлөхгүй. /хх-ийн 57-58/

 

-Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 340 тоот дүгнэлтэд: 

1.  биед дагзанд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тогтоогдсон 

4. Цаашид  ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 67-68/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17/

- Гэрч  мэдүүлэг /хх-ийн 52-53/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 59, 69/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90, 95, 102/ 

- Шүүгдэгч *******, *******, ******* нарын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 88-89, 91-93,96-101/

- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 113-125/

- Шүүгдэгч *******, *******, *******, хохирогч  нарын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 126-130/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрсдийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэднийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна. 

 

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаагаа явуулдаг караокед 2022 оны 04 дүгээр сарын 30-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь морины хусуураар 1 удаа цохиж дагзанд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаагаа явуулдаг  караокед 2022 оны 04 дүгээр сарын 30-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тэй маргалдаж улмаар түүний биед зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын өнгөн язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаагаа явуулдаг караокед 2022 оны 04 дүгээр сарын 30-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тэй маргалдаж улмаар түүний биед зүүн нүдний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгийг нотолсон *******, ******* нарын хохирогчоор өгсөн мэдүүлгүүд, хохирогч , гэрч , О., С. нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 338, 339, 340 тоот дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******, *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч *******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******, *******, ******* нарт торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан  овогт ******* *******, ******* овогт******* *******, овогт  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч  эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч *******, ******* нар нь харилцан бие биедээ хөнгөн хохирол учруулж, хоорондоо сайн дураараа эвлэрч, хэн алинаасаа нэхэмжилсэн зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн морины хусуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *******т буцаан өгч, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  овогт ******* *******, ******* овогт******* *******, овогт  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******,  Төгс-Одын *******,   нарт тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хуурагдан ирсэн морины хусуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц *******т буцаан олгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, *******, *******нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эсзөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ​       Г.НАМУУНТУЯА