Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
Хэргийн индекс | 168/2022/0231/Э |
Дугаар | 2022/ШЦТ/228 |
Огноо | 2022-07-06 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням
Улсын яллагч Ч.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.аасЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221001920233 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авчхялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ******* ******* 5 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл:
Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2006 оны 01дүгээр сарын 17-ны өдрийн 204 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 126 дугаар зүйлийн 126.3-д зааснаар нийт 5 жилийн хугацаагаар хорих ял, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 24-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: *******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх хог хаягдлын цэг дээр иргэн ******* маргалдаж улмаар түүний нүүр, цээж гар хэсэгт цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, зүүн 9, 10 дугаар хавирга, баруун 11 дүгээр хавирганы хугарал, эрүүний баруун талын салааны ташуу хугарал, цээж нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:“...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хогийн цэг дээрээсээ 14 цаг өнгөрч байх үед Бунханд байдаг Амаа гэх айлд очиж цай чанахаар гарсан. Амаагийнд цай чанах гээд очиход манай эхнэр хогийн цэг дээр байдаг майхан руугаа явахаар гарсан. Тэгэхээр нь би удалгүй араас нь гараад алхаад хогийн цэгийн манаач гэрийн хажуугаар гарахад манай майханаас //, болон түүний эхнэр манай майханаас гараад ирэхээр нь би ойртож очоод яасан манай эхнэртэй уулзаа юу гэж хэлсэн. Тэгсэн чинь намайг баруун гараараа нэг удаа цохиод би газарт унасан чинь дээрээс дэвсээд өшиглөөд байсан. эхнэртэйгээ салгах гээд бараагүй. Тэгээд би зүгээр байх гэж бодоод байж байгаад орой эмнэлгийн байгууллагад хандсан. ...Миний баруун талын эрүүний яс хугарсан байна гэсэн. ...эхлээд баруун гараараа зүүн хацар руу нэг удаа шанаадаж газар унагаагаад төмөртэй гутлаараа нүүр болон нуруу гэдэс хэсэг рүү нэлээд олон удаа өшиглөсөн…” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хогийн цэгийн манаачаар ажилладаг юм. 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 14 цагийн орчимд эхнэр Сарантуяагийн хамт ус авахаар гэрээсээ гарсан. Тэгтэл манайхаас урагш хогийн цэгээс хог түүдэг , нар барьцалдаад зодолдоод байх шиг байсан. Би очоод салгахад гийн ам хамараас цус гарч байсан. ******* ил харагдах гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цагийн орчимд би Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах хогийн цэг дээр ганцаараа хог түүгээд явж байсан юм. гэх тухайн хогийн цэг дээр надтай адил хог түүж амьдардаг залуу над дээр гүйж ирээд гараа зангидаж байгаад толгой руу нэг удаацохиод, нуруу руу нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр би уурлаад босож ирээд гараа зангидаж байгаад нэг удаа цохисон чинь газарт унаад өгсөн. Тэгээд би түүний гэдэс болон толгой руу нь нэг удаа өшиглөхөд хогийн цэгийн манаач эхнэртэйгээ ирээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 342тоот дүгнэлтэд:
1. ******* биед зүүн 9, 10 баруун 11-р хавирганы хугарал, эрүүний баруун талын салааны ташуу хугарал, цээж, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн, зүүн 9, 10-р хавирганы хугарал, эрүүний баруун талын салааны ташуу хугарал, цээж, нурууны зөөлөн эдийн няцрал нь шинэ, баруун 11-р хавирганы хугарал нь хуучин гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар тогтоогдсон зүүн 9, 10 баруун 11-р хавирганы хугарал эрүүний баруун талын салааны ташуу хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.4.1-т зааснаар цээж, нурууны зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн хөнгөнзэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 30-31/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09/
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 32/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/
- Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 42-48/
- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-57/
- Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 58-59/
- Шүүгдэгч *******ын Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 61/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх хог хаягдлын цэг дээр иргэн ******* маргалдаж, улмаар түүний нүүр, цээж гар хэсэгт цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн 9, 10 дугаар хавирга, баруун 11 дүгээр хавирганы хугарал, эрүүний баруун талын салааны ташуу хугарал, цээж нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Ц., гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 342 тоот “...******* биед зүүн 9, 10 баруун 11-р хавирганы хугарал, эрүүний баруун талын салааны ташуу хугарал, цээж, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн, зүүн 9,10-р хавирганы хугарал, эрүүний баруун талын салааны ташуу хугарал, цээж, нурууны зөөлөн эдийн няцрал нь шинэ, баруун 11-р хавирганы хугарал нь хуучин гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар тогтоогдсон зүүн 9, 10 баруун 11-р хавирганы хугарал эрүүний баруун талын салааны ташуу хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.4.1-т зааснаар цээж, нурууны зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч *******,түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******т торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхэд хохирлын талаарх баримтыг ирүүлээгүй байх тул хохирогчийн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээрзүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эрдэнэбанзрагчийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр /дөрвөн зуун тавин мянга/ торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 / зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч *******т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Хохирогч Ц. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эсзөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА