Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/232

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.СарантуяагаасЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221001710215дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,   амралтын газар туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 369 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, ******* овогт ******* *******. /РД: *******/

 

​Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч А.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 8 дугаар байрны хойно 98-01 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор, мөн Хэрлэн сумын 7 дугаар баг ******* тоотод хохирогч  зодож биед нь 1 шүдний сулрал, дээд, доод уруул, баруун шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалгын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.******* шүүх хуралдаандмэдүүлэхдээ: “... Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул, нэмж ярих зүйл байхгүй. Хохирогчид баримтаар гаргаж өгсөн зардлыг төлнө...” гэв.

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хамгийн сүүлд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гадуур хувийн ажилтай явж байхад А.******* миний таньдаг хүний утсаар над руу залгуулж намайг хаана байгааг асуулгасан. Би тухайн үед А.*******ыг хүнээр яриулж байгаа гэдгийг мэдээгүй. Ингээд намайг гэртээ орох гээд явж байхад манай байрны хойд талд А.******* өөрийнхөө 98-01 ДОР улсын дугаартай Sonata маркийн хар өнгийн машин дотор согтуу байж байсан. Намайг машин руугаа чирч оруулаад халуунаа барьдаг төмөр халуун савыгминий толгой руу шидсэн, нүүр рүү хэд, хэдэн удаа алгадаж, үснээс зулгааж, гараа зангидаж байгаад миний шүд болон хацар, шанаа, хамар руу хэд хэдэн удаа цохисон. Миний хамраас цус гарч, дээд талын хоёр үүдэн шүд хөдөлж, зүүн талын үүдэн шүд эмтэрсэн, толгой тархи маань доргисон, хацар хөхөрч хавдсан, цээжний баруун хэсэг хөхөрсөн, зүүн гарын булчин хөхөрсөн. Толгой маань хавдсан байдалтай байсан, одоо харин хаван нь бууж байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 20/ 

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би энэ хоёрыг найзууд гэж боддог. Манай хүү хамтран амьдарсан тохиолдол байхгүй. Булгантамир нь хааяа ирсэн байхад нь би түүнтэй 1-2 удаа таарч байсан. Энэ хоёр найз нөхдийн л харилцаатай байсан. Би хүү *******ай хоёулаа Хэрлэн сум 7 дугаар баг ******* тоотод амьдраад 30 гаруй жил болж байна. Энэ хугацаанд ******* нь гэр бүлтэй болж хэн нэгнийг дагуулан ирж амьдарч байсан тохиолдол огт байхгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 22/

 

Гэрч  мөрдөн шалгах ажиллагаандөгсөн: “...******* архи дарс ууж идэхдээБулгантамирыг дуудаж асруулдаг. Хөндлөнгөөс харахад гэр бүлийн харилцаатай хүмүүс биш гэж ойлгосон.Булгантамир *******ай хамт байх хугацаандаа түүний үснээс нь зулгаасан, нүүр хэсэгт нь цохисон гэж хэлж байсан. Миний санаж байгаагаар Булгантамир 4 дүгээр сарын эхээр байх над руу залгаж ******* манай гэрийн гадаа буюу 8 дугаар байшингийн гадаа таарч өөрийнхөө машиндаа суулгаад гэртээ дагуулан очиж нүүр хэсэгт нь цохисон, үснээс нь зулгаасан, гар хөл хөхөрсөн, шүд маань хөдөлсөн, халуун юм уухаар янгинаж өвдөөд байна гэж хэлж байсан. Үүнээс хэсэг хугацааны өмнө 2022 оны 03 дугаар сарын сүүл үеэр байх орцонд нь утсаар ярьж байхад доороос нь гарч ирээдчирч, хөл гар хэсэгт нь өшиглөсөн гэж хэлж байсан. Үүнээс өөрөөр Булгантамир нь ******* намайг зодож байсан гэж тодорхой хэлж байгаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 24/

 

Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай охин Булгантамир нь байнга тэдний гэрт байдаггүй, миний бие муу учир намайг эргэж ирэн очин ер нь голцуу тэднийд гэрт байдаг. Түүнээс биш гэр бүл эсэх талаар би мэдэхгүй. Албан ёсоор тийм зүйл надад хэлээгүй 4 жил найзалж, нөхөрлөж байгаа харилцаатай хүмүүс. Миний санаж байгаагаар өнгөрсөн жил буюу 2021 оны 05 дугаар сард манай охин Булгантамир зодуулсан байдалтай буюу толгой, нүүр хэсэг нь хөхөрч хавдсан ирсэн. Юу болсон талаар асуухад ******* зодсон гэж хэлж байсан. Хэрхэн яаж зодсон талаар хэлээгүй.Түүний нүүр хэсэгт нь хавдаж хөхөрсөн, толгой нь хөдөлсөн тул түүний толгойг бариулсан. ...Би *******ыг их агсам талдаа хүн гэж боддог. Хамгийн сүүлд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр намайг гэртээ байхад охин Булгантамир гаднаас орж ирэхдээ түүний баруун талын шанаа нь хавдаж хөхөрсөн, баруун гуя, хөл нь хөхөрч улайсан, үүдэн доод шүд нь хөдөлсөн байсан. Юу болсон талаар асуухад манай охин ойчсон гэж хэлсэн. Ингээд бие нь болохгүй байсан тул түүнийг эмчид үзүүлэх үед эмчид ******* гэх залууд зодуулсан гэж хэлсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 26/

Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Булгантамир нь тухайн өдрийн үдээс хойш гэрт нь ирсэн. Тодорхой цагийг хэлж мэдэхгүй байна.Булгантамир ирж бид нар юм ярьж 1 шил архи уугаад үлдэгдэл нэг шил архины талыг нь уугаад байж байхад ******* нь хандаж чи манай 2 найзтай хонож өнжин архи ууж явлаа гэх зэргээр уурлаж,бухимдаад байсан. Удалгүй Булгантамир түүний өөдөөс юун сүртэй юм, ууж идээд явсан л биз гэх зэргээр сөргөөцөлдөж эхлээд маргалдаад байсан. Ингээд Булгантамир тухайн маргаанаас болж цагдаагийн байгууллагад хандсан учир 2 цагдаа ирж *******, Булгантамир нарыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/

 

Шүүгдэгч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Хэзээ гэдгийгсанахгүй байна тухайн үйл явдлаас өмнө нь барилга дээр ажиллаж байгаад Булгантамир руу 17 цагийн орчимд залгаж үзэхэд утсаа аваад гэрийнхээ орцонд тамхи татаж байна гэхээр яваад очсон. Түүнтэй уулзаж чи битгий миний найз нөхөдтэй ууж идээд яваад бай, утсан дээрээсээ манай найзуудын дугаарыг устга гэж хэлсэн боловч утсаа өгөхгүй байсан. Бид хоёр хэсэг маргалдаж байгаад би түүний баруун хацарт нэг удаа алгадсан.Ингээд цааш хэсэг ярилцаад дахиж уулзахаа болъё би чам руу дахин холбогдохгүй гэх зэргээр ярилцаж байгаад явсан. Үүнээс хойш 4 дүгээр сарын 15-ны өдөр найз Буянбаяртай манай гэрт байж байхад түүний эхнэр Золоо нь утсаар залгаж дуудсан учир манайд ирээд бид 4 хэсэг ууж сууцгаасан. ... нь гэрийн түлхүүр авчихаад надад өгөхгүй байхаар нь Булгантамираас гэрийн түлхүүр авах зорилгоор түүнтэй маргалдаж бие биенийгээ түлхэлцэж байгаад маргалдахаа больж суух үед Булгантамир нь цагдаа дуудчихсан байсан бөгөөд удалгүй цагдаа нар ирж намайг авч явсан. Тэр өдрөөс хойш би нэг ч удаа уулзаагүй. Өөрөөр би түүний биед халдсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 317тоот дүгнэлтэд:

1. ******* биед 1 шүдний сулрал, дээд,доод уруул, баруун шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн хуучин гэмтлүүд байна. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 39-40/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 30/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 34/

- Шүдний рентген зураг /хх-ийн 41/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 44/

- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-41/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/

- Шүүгдэгч А.*******ын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 46-52/ 

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 55-57/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч А.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 8 дугаар байрны хойно 98-01 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор, мөн Хэрлэн сумын 7 дугаар баг ******* тоотод хохирогч  зодож эрүүл мэндэд нь 1 шүдний сулрал, дээд, доод уруул, баруун шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалгын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч , гэрч , , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 317 тоот “...******* биед 1 шүдний сулрал, дээд доод уруул, баруун шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн хуучин гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийнхуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч А.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

Шүүгдэгч А.******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. 

 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж  дүгнэлээ. 

 

Шүүгдэгч А.*******ын үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “Шүд маань 1-2 жилийн дараа унана гэсэн. Тухайн үед эмчилгээ хийлгэж зардлаа нэхэмжилнэ. Энэ удаа нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,  баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  ******* *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялааршийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч А.*******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эсзөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ​       Г.НАМУУНТУЯА