Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/235

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Галтогтох

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Алтангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  овогт  *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2221000000241 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

1. Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ******* ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 7, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг ******* тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй,**************. /РД: /

2. Монгол Улсын иргэн, 1961 оны 05 дугаар сарын 10-ны өдөр  аймгийн суманд төрсөн, 61 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, ******* ХХК-ийн малын эмч ажилтай, ам бүл 1 , Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг нуурын 3-09 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт *******. /РД: /

 

Холбогдсон хэргийн аар: 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 09 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” махны үйлдвэрт ажиллаж байхдаа ”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль" зөрчин мах өлгөгч төхөөрөмжийг ажиллуулах үедээ иргэн гарыг мах өлгөх төхөөрөмжид хавчиж, баруун гарын шуу ясны ил, богтос ясны далд хугарал, шууны дотор ын мэдрэл гэмтсэн арьсны дутмагшил бүхий хууларсан шарх бүхий гэмтэл болгоомжгүйгээр учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 09 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” махны үйлдвэрт үйл ажиллагаа явуулахдаа ”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль" зөрчиж, мэргэжлийн бус хүнээр ажил гүйцэтгүүлсний улмаас малын эмч ******* нь ажлын байранд заагдаагүй ажил үүрэг гүйцэтгэж иргэн гарыг мах өлгөх төхөөрөмжинд хавчиж, баруун гарын шуу ясны ил, богтос ясны далд хугарал, шууны дотор ын мэдрэл гэмтсэн дутмагшил хууларсан шарх бүхий гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэх гэмт хэрэгт тус тусхолбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт уудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаандмэдүүлэхдээ: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг  гэх махны үйлдвэрт нядалгаачин хийдэг. 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 08 цагт ажил дээрээ очсон. Тухайн өдөр 15 хонь, 1 адуу, 2 тэмээ ирсэн тул нядалж, бойлох ажилдаа орсон. ...намайг хонь өлгөх гэж байхад малын эмч ******* гэх хүн миний дундуур орж адуу өлгөнө гээд мах өлгөдөг төхөөрөмжийг аваад байсан. Тухайн үед малын эмч адууны махаа өлгөөгүй байсан учир би түүнд та дараа нь адууны махаа өлгө, бид нар эхний ээлжид хонины махаа дуусгачихъя гэж хэлээд төхөөрөмжний удирдлагыг авах зорилгоор төхөөрөмжний гүйдэг замын дээгүүр гараа сунгаж түүнээс удирдлагыг авах гэтэл малын эмч ******* нь удирдлагын гүйдэг товчлуурыг дарж төхөөрөмжийг ажиллуулсан тул төхөөрөмжний дэгээ тогтоодог төмөр миний баруун гарын бугуй хэсгийг хавчиж булчин хэсгийн махыг задалж ясыг маань хугалсан. ...Малын эмч ******* нь төхөөрөмжид гарсан махыг цэвэрлэх, эрүүл эсэхийг шалгах чиглэлээр ажилладаг. Төхөөрөмжийг ажиллуулах нь түүний үндсэн үүрэг биш... ганц хоёр удаа төхөөрөмжийг ажиллуулж байсан удаа байгаа, гэхдээ их цөөхөн. Мөн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч ажилчдаар гарын үсэг зуруулдаг. Гэхдээ өдөр болгон зуруулдаггүй, сард ганц хоёр удаа л гарын үсэг зуруулдаг. Би тухайн өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгаан дээр гарын үсэг зураагүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний сонссон зүйл гэвэл ******* эгч адууны мах өлгөнө,  өөрийн өвчиж байгаа хонио өвчиж дуусаад араас нь адууны махыг нь өлгөнө гээд хэрэлдсэн.Ингээд тэр 2 хэрэлдэж байгаад удалгүй чангаар хашгираад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаандяллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод ажлын шаардлагаар явж байсан. Манай ******* группийн нэртэй мах эхлэн боловсруулах үйлдвэрийн дарга болох нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна ямартай ч утсаар холбогдож эмнэлэг дээр байна, махны үйлдвэрийн бойчин гэх залуу гараа гэмтээсэн гэж ярьсан. Энэхүү ослын аар би тухайн үедээ ийм мэдээлэлтэй явж байгаад цагдаагийн байгууллагад ирж анх мэдүүлэг өгөх үедээ нарийн зүйлсийг сонсож мэдсэн. Болсон ослын аар манай ажилчид надад хэлэхдээ малын эмч - нь мах өлгөх төхөөрөмжийг ажиллуулах үед бойчин залуу болох төхөөрөмжинд гараа хийж хавчуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 78/

Шүүгдэгч Б.-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 04дүгээр сарын 18-ны өдөр 06 цаг 30 минутын орчимд нэртэй махны үйлдвэрт ирсэн бөгөөд 07 цагийн орчимд малын бойны ажил эхэлсэн. Тухайн үед малын бойны 5 ажилчин байсан. Ингээд 07 цаг 30 минутын орчимд 10 гаруй хонийг өвчиж мах өлгөх төхөөрөмжинд өлгөсөн байсан. Мөн тухайн үед нэг тооны адуу байсан боловч түүнийг өвчөөд шалан дээр хаясан байдалтай орхисон байсан. Адууг гэх залуу өвчсөн бөгөөд би түүнд хандаж махаа өлгө гэсэн боловч намайг тоохгүй, дуугүй яваад өгсөн. Мөн тухайн үед малын бой хийдэг хүмүүс бүгд л хонь руу дайраад тухайн адууны махыг тоохгүй газарт байлгаад байхаар нь би мах өлгөх төхөөрөмжин дээр үйлчлүүлэгчээ гуйж тухайн адууны махыг нь мах өлгөх төхөөрөмжинд өлгөж ойр орчмоо хараад төхөөрөмжийг ажиллуулах үед гэх залуу гэнэт л бахираад явсан. Ингээд би төхөөрөмжөө зогсоож харахад түүний баруун гар нь бугалга хэсгээрээ шамарч, мах нь ил гарсан байдалтай байхад дүү нь ирээд авч явсан. ...Би 2021 оны 08 дугаар сард гэрээ хийж энэ байгууллагад малын эмчээр ажилд орсон. Миний ажлын чиг үүрэгт тухайн төхөөрөмжийг ажиллуулж болно гэсэн заалтай байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 83/

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1206067003 тоот дүгнэлтэд: 

- “******* групп" ХХК, “ " ХХК-ийн  нэртэй мах эхлэн боловсруулах үйлдвэрийн малын эмч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 08 цагийн орчимд мах өлгөх төхөөрөмж ажиллуулсан үйлдлийн улмаас гэрээт ажилтан Ч. эрүүл мэндээрээ хохирсон нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөн байна. 

- Тус үйлдвэрийн ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан томилж ажиллуулаагүй, ажилтныг ажлын байранд заагдаагүй ажил үүрэг гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавьжажиллаагүй, ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулаагүй, өргөх механизмаар ажил үүрэг гүйцэтгэхдээ заавал сургалтад хамрагдсан, мэргэжлийн дохиочин болон ажилтан ажиллах ёстой үүнийг зөрчиж хэн дуртай нь төхөөрөмжийг удирддаг, тухайн ослыг холбогдох байгууллагад мэдэгдээгүй нуун дарагдуулсан, үйлдвэрлэлийн ажлын байр бүрд аюулгүй ажиллагааны дотоодын хяналтыг тавьдаггүй зэрэг нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль"-ийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т “Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх" гэж заасныг, 28.1.4-т “Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх" гэж заасныг, 28.1.8- Д "аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх гэж заасныг тус тус зөрчиж байна... Үйлдвэр нь шинээр үйл ажиллагаа эхлүүлэхдээ тоног төхөөрөмж шинээр суурилуулах болон их засвар хийсний дараа ашиглалтад оруулах үед аюулгүй ажиллагаа хангасан аар мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл гэрчилгээ аваагүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 зүйл, Монгол улсын стандарт MNS 493:2000 стандартыг зөрчиж байна гэжээ. /хх-ийн 66-68/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 315 тоот дүгнэлтэд: 

1.  биед баруун гарын шуу ясны ил, богтос ясны далд хугарал, шууны дотор ын булчин мэдрэл гэмтсэн арьсны дутмагшил бүхий хууларсан шарх, /хугарсан ясыг хадах, шархыг цэгцлэх хагалгааны дараахбайдал/ гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байх ба эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд 2022.04.18-ны өдөр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснaap тoгтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 53-54/

 

- Гэмт хэргийн аарх гомдол, мэдээлэл хүлээнавсан тэмдэглэл /хх-ийн 13/

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-21/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 29/

- Гэрч Б.ийн мэдүүлэг /хх-ийн 32/

- Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 34-36, 91-94/

- Ажилд томилох тухай тушаал /хх-ийн 37/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 43/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 45/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 47/

- Гэрч Л.билэгийн мэдүүлэг /хх-ийн 49/

- Ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 61, 95/

- Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааны дэвтэр /хх-ийн 62-64/

- Шүүгдэгч *******, ******* нарын хувийн байдлын аарх баримтууд /хх-ийн 84-90/

- Хөдөлмөрийн түр гэрээ /хх-ийн 98-99/

- Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 100-103, 122/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104, 106/

- Хохирогч Ч., шүүгдэгч *******, ******* нарын Дорнод аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлтүүд /хх-ийн 118-121/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх аар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 09 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг  махны үйлдвэрт ажиллаж байхдаа ”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль" зөрчин мах өлгөгч төхөөрөмжийг ажиллуулах үедээ иргэн гарыг мах өлгөх төхөөрөмжид хавчиж, баруун гарын шуу ясны ил, богтос ясны далд хугарал, шууны дотор ын мэдрэл гэмтсэн арьсны дутмагшил бүхий хууларсан шарх бүхий хүндэвтэр хохиролболгоомжгүйгээр учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 09 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрт үйл ажиллагаа явуулахдаа ”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль" зөрчиж, мэргэжлийн бус хүнээр ажил гүйцэтгүүлсний улмаас малын эмч ******* нь ажлын байранд заагдаагүй ажил үүрэг гүйцэтгэж иргэн  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгийг нотолсон хохирогч Ч., гэрч  нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 315 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1206067003 тоот дүгнэлт, хөдөлмөрийн гэрээ, ажилд томилох тухай тушаал, ажлын байрны тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч *******, *******, тэдний өмгөөлөгч Д.Галтогтох нар нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн аар маргаагүй болно.

Шүүгдэгч *******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******, ******* нарт торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс  овогт  *******, ******* овогт ******* ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч  эрүүл мэндэд хүндэвтэрхохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь хохирогчид баримтаар нэхэмжилсэн 552,450 төгрөгийг төлсөн бахохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч нарааснэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нарнь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  овогт  *******, ******* овогт ******* ******* нарыг Эрүүгийнхуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохиролболгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* ******* нарыг тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялааршийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нарнь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэнийүнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Хохирогч Ч. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нартавсан хувийн багаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эсзөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ​       Г.НАМУУНТУЯА