Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2018/01049

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон        

                                                                                                                    ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1  дэх хэсэгт зааснаар Г.Э, Б.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх зааснаар 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Э.Машсаруулыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Эаас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар  2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Э.Машсаруулыг эх Б.Нын асрамжид үлдээсүгэй.

            4.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг эцэг Г.Э, эх Б.Н нарт мэдэгдсүгэй.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140.400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, улсын төсвийн орлогоос 70.200 төгрөг, хариуцагч Г.Эаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Нт олгосугай.

            6.Гэр бүлийн хуулийн 14 дугаар зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар Ч.Эрхэмбаяр, Б.Н нарын гэрлэлтийг цуцалсан шүүхийн шийдвэрийг Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Ганцэцэгт даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                Л.НАРАНГЭРЭЛ