Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/238

 

2022       07          21                                            2022/ШЦТ/238

                                   

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Сарантуяагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2221001660228 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн сумын 8 дугаар баг байрны тоотод оршин суудаг, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: *******/

2. Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, ихэр дүү нарын хамт Дорнод аймгийн сумын 9 дүгээр баг тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн сумын 6 дугаар баг Шүр захад байрлах ХААН банкны АТМ-ээс эзэмшлийн виза картыг уншуулж 1,035,000 төгрөгийг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1,035,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагийн үед найз Бат-Эрдэнэтэй уулзаад сумын 6 дугаар багт байрлах Beat нэртэй бааранд сууж байтал манай найз гэх залуу бас нэг танихгүй залуугийн хамт ирсэн. Бат-Эрдэнэ бид хоёр гаднаас 6 шил пиво уугаад орж ирсэн. Баарнаас гарахдаа баарны тооцоо болох зуу гаран мянган төгрөгийг би өөрийн ХААН банкны картаар хийсэн. Гэртээ очоод картаа олоогүй. 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр утас цэнэггүй байсан бөгөөд 12 цаг өнгөрч байхад утсаа асаахад утсанд мөнгөн гүйлгээ хийсэн мессеж ирсэн.  Миний данснаас 1,035,000 төгрөгийн зарлага гарсан байсан. 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ХААН банкин дээр ирээд хуулгаа авч үзтэл 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 04:39 минутад 10,000 төгрөг, 04:55 минутад 24,000 төгрөг, 12:49 минутад 50,000 төгрөг, 12:50 минутад 500,000 төгрөг, 12:52 минутад 50,000 төгрөг 12:53 минутад 400,000 төгрөг нийт 1,035,000 төгрөгийн зарлага гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

 

Гэрч Т.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...22 цагийн орчимд сумын 6 дугаар багт байрлах Beat нэртэй бааранд орсон.  Бааранд ороод өөрийн картаар тооцоог хийсэн. ... Авсан зүйлээ уугаад 20-30 минут сууж байтал гаднаас ий найз гэх залуу нэг танихгүй залуугийн хамт орж ирээд манай ширээнд суусан. ...01:03 минутад дахин залгахаар нь хаана байгаа юм бэ гэж асуухад өрөө авах гэж байна гэж хэлсэн. ээс хэнтэй байгаа юм бэ гэхэд хэнтэй байгаа талаараа хэлээгүй. Гэхдээ цаана нь хэдэн хүн дугараад байсан. 2 хоногийн дараа тэй чатаар холбогдох үед би тэр орой хэнтэй явсан бэ картанд байсан мөнгө байхгүй байна гэхээр нь би сайн мэдэхгүй, чи тэр орой надтай өрөө авна гэж шөнө ярьсан гэхэд тэрийгээ санахгүй байна гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 12 цаг өнгөрч байхад сумын 6 дугаар багийн нутаг Шүр захын гадаа сууж байтал ХААН банкны АТМ дотроос зах дээр архи уугаад явж байдаг хөлдүү хочтой гарч ирээд АТМ-с мөнгө авч чадах уу аваад өгөөч гэхээр нь ХААН банкны АТМ дотор ороход ах ногоон өнгийн карт бариад зогсож байсан. Мөн саарал цамцтай нэг залуу урд талын бэлэн мөнгөний машин дээр зогсож байсан. Тэр залуу ахтай хамт явж байсан эсэхийг мэдэхгүй байна. ах өөрөө нууц дугаарыг нь хэлээд эхлээд 500,000 төгрөг, дараа нь 400,000 төгрөг нийт 900,000 төгрөг авсан. Би ахын араас гарахад ах баруун урагшаа такси зогсдог зогсоол руу явсан. Хамт хүн явсан эсэхийг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр өдөр согтуу байсан учир болсон зүйлийг сайн санахгүй байна. Би сүүлийн 4 жил өдөр бүр архи ууж байна. Тэр өдөр сумын 6 дугаар баг 24-р байрны гадаа зогсож байхад цагаан өнгийн машинтай хүн ирээд ахаа картнаас мөнгө аваад өгөөч гээд намайг дагуулаад Шүр зах руу явсан. Тэгээд надад карт өгөөд кодоо 14-15 гэж хэлсэн шиг санаж байна. Тэр залууг ямар хүн байсан талаар надад мэдэх зүйл алга байна. Би согтуу байсан учраас хаанаас хэдэн төгрөг авснаа санахгүй байна. Тэр карт одоо манай гэрт байгаа… гэх мэдүүлэг /хх-ийн 33/

 

Шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...тэр ах *******т  код нь 05, 06 гэж хэлээд 10,000 төгрөг авчих гээд картаа өгсөн. ******* АТМ орж мөнгө авчихаад машиндаа суухдаа тэр ахад картыг нь өгсөн. Тэгээд тэр ах Ольхон буудал руу явъя гэхээр нь бид хөдлөөд буудлын гадаа ирж зогссон. Тэр ах буухдаа картаа машины арын суудал дээр үлдээсэн байсныг нь би хараад *******т өгсөн. ... сумын 6-р багт байдаг ТҮЦ рүү очоод 24,000 төгрөгөөр идэх уух юм авсан. ...Шүр зах руу очоод хүнээр картнаас нь мөнгө авхуулаад ******* барьцаанд тавьсан утсаа аваад өртэй байсан хүндээ 500,000 төгрөг өгсөн. Ингээд бид 2 тэр оройноо хот руу явсан бөгөөд 2 хоноод ирсэн...”  мэдүүлэг /хх-ийн 48-50/

 

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өсгөн: “...2022 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө ******* бид 2 такси үйлчилгээнд явж байсан юм. ... гэх ах надад ХААН банкны картаа өгөөд нууц дугаар нь 05, 06 гэж хэлээд 10,000 төгрөг авхуулсан. ... гэх ахыг Ольхоны гадаа буулгаад ойролцоогоор 1 цаг орчмын дараа картаа машинд үлдээсэн байсныг манай найз ******* анх олсон. ...ТҮЦ-нээс  24,000 төгрөгөөр идэх юм аваад такси үйлчилгээнд явж байгаад машиндаа хоносон. Маргааш нь Шүр зах руу очоод хүнээр картнаас нь мөнгө авхуулаад ерөнхийдөө би өөрөө ганцаараа хэрэглэсэн. Барьцаанд тавьсан утсаа аваад өртэй хүндээ 500,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь явахдаа хэрэглээд дуусгасан. Нийт 1,035,000 төгрөг картнаас нь авсан. ...би гэх хүний данс руу 1,500,000 төгрөг шилжүүлж хохирлыг төлж барагдуулсан...”  мэдүүлэг /хх-ийн 54-56/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16/

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18/

- Гэрч Ж.******* мэдүүлэг /хх-ийн 43-44/

- тоот дансны хуулга /хх-ийн 58, 64/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-66/

- Шүүгдэгч *******ы хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 70-71/

- Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 72-74/

- Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 77-78/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрсдийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэднийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учирсан байх тул гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн сумын 6 дугаар баг Шүр захад байрлах ХААН банкны АТМ-ээс хохирогч эзэмшлийн виза картыг ашиглан 1,035,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г., гэрч Т., , нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.д 1,035,000 төгрөгийн хохирол учирсныг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ХААН банкны виза картыг устгаж, бичлэг бүхий CD-г хэрэгт хавсаргах, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******,  ******* ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр  тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******, ******* нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

             5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ХААН банкны виза картыг устгаж, бичлэг бүхий CD-г хэрэгт хавсарган,  шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.          

 

             8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА