Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/240

 

      

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

үүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Д.Ганчимэг

үүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох эрүүгийн 2221002200258 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

үүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1968 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Ардын хэсгийн 6 дугаар шүүхийн 1987 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн Б-д зааснаар 2 жил 07 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, ******* овогт ******* /РД: *******/

 

Холбогдсон хэргийн талаар:

үүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 15-ны орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 02 дугаар баг Тээвэрчдийн тоот хашаанд хохирогч *******  зүүн шанааг хурц ирмэг зүйлээр зүсэж, зүүн шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

үүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

үүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул, нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээж байна...” гэв.

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 22-ны орой 22 цагийн орчимд гэртээ охин *******, хүү *******, , 2 зээ нарын хамтаар зурагт үзээд сууж байхад манай хашааны хаалга дугарсан учир би ганцаараа гарч харсан юм. Намайг гэрийн хаалгаар гарах үед л ******* гэх хүн манай том даамангийн хаалгыг нээж хойд хаалга руу гүйгээд явахаар нь түүнд хандаж хөөе чи юу хийж яваа юм бэ гээд түүн дээр очих үед миний өөдөөс нэг ч зүйл хэлэлгүйгээр зүүн мөр болон хацар хэсэгт юу гэдэг нь мэдэгдэхгүй нэг иртэй зүйлээр доороос дээшээ чиглэлтэй зүсээд гүйгээд явсан. Би араас нь алхах гэсэн боловч миний мөр болон хацар хэсгээс цус гоожоод байсан учир явж чадалгүй гэртээ орсон. Намайг зүссэн хүн ******* байсан. Түүнийг ийм зүйл хийлээ гэхэд манай хүү намайг авч эмнэлэгт хүргэх гэж байхад цагдаа нар ирээд цагдаагийн машинаар эмнэлэгт хүргэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9/

 

Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 15-ны орой 22 цагийн орчимд гэртээ эгч *******, аав , дүү нарын хамтаар байж байхад манай хашааны хаалга дугарсан. Аав харахаар гараад 3-4 минутын дараа орж ирэхдээ намайг хүн зодчихлоо гэж хэлээд орж ирсэн. Аавын зүүн чихний наад хэсгээр зүсүүлсэн шархтай, түүнээс цус гарч байсан тул болсон зүйлийг асуухад хаалга хаах гэж байхад хажуугаар хүн зөрөхдөө зүсчихлээ гэсэн юм. Удалгүй аавын амнаас цус гарч эхэлсэн учир түүнийг түшээд явж байх үед манай хашаанаас зүүн тийш 3 дахь хашааны гадаа ирээд ******* гэх хүн рүү заагаад энэ хүн намайг зүссэн гэж хэлээд хашааны хаалгыг нь татаж онгойлгох үед ******* гэх хүн гартаа лоом барьсан байдалтай зогсож байхаар нь яагаад ийм үйлдэл хийсэн талаар асуухад би дүүтэйгээ андуураад зүссэн юм гэж хэлэхээр юу болоод андуурсан юм гэхэд би албаар зүссэн юм гэж хэлээд дайраад байхаар нь цагдаа нар барьж авсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 13/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 15-ны орой 22 цагийн орчимд Хэрлэн сум 2-р баг ******* тоотод хадам аав , нөхөр *******, эгч *******, дүү нарын хамт зурагт үзээд байж байхад хашааны хаалга дугарсан учир хадам аав ойролцоогоор 3-4 минут л болсон ямартай ч удалгүй буцаж орж ирээд “Би хүнд зүсүүлчихлээ” гэж хэлэхээр нь түүнийг харсан чинь зүүн хацар хэсгээс цус гоожиж удалгүй амнаас нь цус гарч эхэлсэн юм. Ингээд хадам аавыг түшээд эмнэлэгт хүргэх гээд явж байх үедээ манай хашаанаас зүүн талын 3 дахь айлын гадаа очоод “Энэ хүн намайг зүссэн” гэхээр нь манай нөхөр ******* хаалгыг нь нүдэхэд ******* гэх ах өөдөөс лоом төмөр бариад гараад ирсэн учир цагдаагийн байгууллагад хандсан. Удалгүй ******* гэх хүн ах нь манай хадам аавын хацар хэсэгт зүссэн талаар хүлээн зөвшөөрч байсан. Түүнээс яагаад ийм үйлдэл хийсэн талаар асуухад дургүй хүрээд ч гэлүү, юм хөдлөөд ч гэлүү тийм хариулт хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/

 

үүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би 2022 оны 05 дугаар сарын 15-ны орой 22 цагийн орчимд гэртээ байж байгаад манай дүү хүмүүс дээрэлхээд аваад явж байна гэсэн хий юм сонсогдож, бодогдсон учир гадагшаа гарсан юм. Намайг гэрээсээ гарахад манай гадаа хүн байгаагүй гэх хүний гэрт очих гээд явж байх үедээ гудамжнаас архины хагархай шил авсан. Би түүний хашааных нь гадаа очиж хаалгаар нь дотогшоо орж хашаан дотор нь байж байх үед гэрээсээ гарч ирээд над руу хүрээд ирсэн. Ингээд би түүнтэй ямар нэгэн зүйл ярилгүй шууд л гартаа барьж байсан  хагархай шилээр нүүрний шанаа хэсэгт нь зүссэн. Би түүний нүүр хэсэгт шилээр зүсээд дараагаар нь тэдний хашааны арын хаалгаар нь гарсан юм. Ингээд  би гэртээ ирээд байж байх үед гэх хүний хүү нь ирээд намайг загнаад байсан, удалгүй цагдаа нар ирж намайг авч явсан. Намайг ын нүүрийг зүсэх үед доош тонгойсон байдалтай нүүрээ бариад үлдсэн учир миний араас намайг хөөх зэрэг үйлдэл хийгээгүй би шууд л яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43/

 

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 373 тоот дүгнэлтэд:

1.. ын биед зүүн шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь ир, ирмэгтэй зүйлийн нэг болон хоёр удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 28/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/

- Гавал яс, хамар дайврын 2 байрлалын рентген зураг /хх-ийн 20/

- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-41/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/

- үүгдэгч *******ын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 46-52/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

үүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 15-ны орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ******* тоот хашаанд ******* зүүн шанааг хурц ирмэг зүйлээр зүсэж, зүүн шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч ., гэрч Б.*******, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн үүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 373 тоот “...******* биед зүүн шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь ир, ирмэгтэй зүйлийн нэг болон хоёр удаагийн үйлдлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. үүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

үүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

үүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

үүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж  дүгнэлээ.

 

үүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,  баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь үүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. үүгдэгч ******* овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь үүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. ийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА