Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/96

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                              

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: С.Баатарсүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо,

Шүүгдэгч, хохирогч: *******, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд цахим бүртгэгчээр ажилладаг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 25-15 тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* /РД:*******/.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Сант сумын 1 дүгээр багийн Царги гэх газар оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* /РД: *******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шороон гадаргуутай зам дээр 49-88 ӨВР улсын дугаартай “Мерседес Бенз МЛ-430” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн "... 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ...” гэсэн заалтыг зөрчиж тухайн замын зорчих хэсгийн зүүн талаас ойртон ирж явсан иргэн *******ын жолоодож явсан 02-50 ӨВЗ улсын дугаартай Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас 02-50 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн *******, мөн 02-50 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн ******* нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шороон гадаргуутай зам дээр 02-50 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн “... 10.10-т Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө ...” гэсэн заалтыг зөрчиж тухайн замын зорчих хэсгийн баруун талаас ойртон ирж явсан иргэн *******гийн жолоодож явсан 49-88 ӨВР улсын дугаартай “Мерседес Бенз МЛ-430” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас 02-50 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. *******д 977700 төгрөг, *******т 384350 төгрөг төлсөн гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Хажуугаас машин орж ирж мөргөсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохиролд 384350 төгрөг авсан гэв.

                                                                                                                     

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Би 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн орчим Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах захын хойд талаас  мотоциклийн таксинд суусан. Тэгээд Арвайхээр сумын 8 дугаар багт байх гэр лүүгээ явж байтал хашааны булан тойроод хажуу талаас нэг хар өнгийн машин ирээд мөргөчихсөн. Машины жолооч эгч тоормозоо гишгэх гэж байгаад андуураад хаазаа гишгэчихлээ гэж байсан. Миний баруун хөлийн шаант хугарсан. Шилбэ зүсэгдсэн. Надад гомдол байхгүй. Хохиролд 977700 төгрөг авсан. /хх-ийн 34-35 хуудас/,

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 03 дугаар сарын 23-ны өөрийн эзэмшлийн 02-50 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикльтой нэг эмэгтэй хүн аваад таксинд  явж байгаад гудамжны булан тойрох гэтэл гэнэт хажуу талаас нэг хар машин орж ирээд мөргөсөн. Тэгээд тэр эмэгтэй эмнэлэг рүү хүргэж өгсөн. /хх-ийн 40-41 хуудас/, 

 

Шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 110-113 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 230 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд“....Үзүүлэгч *******ын биед баруун хөлийн шаант ясны далд хугарал шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 48-50 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 232 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд“....Үзүүлэгч *******гийн биед баруун хөлийн шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 53-54 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч *******гийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдолгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн хүсэлт /хх-ийн 1-2, 4-5 хуудас/,

 

Техникийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №17 дугаартай дүгнэлт /хх-57-58/,

 

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 127-130 хуудас/,

 

            Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, өвчний түүхийн хуулбар /хх-ийн 126, 76-93 хуудас/,

 

Шүүгдэгч *******, ******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 131-132 хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул  шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

                       

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шороон гадаргуутай зам дээр 49-88 ӨВР улсын дугаартай “Мерседес Бенз МЛ-430” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн "... 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ...” гэсэн заалтыг зөрчиж тухайн замын зорчих хэсгийн зүүн талаас ойртон ирж явсан иргэн *******ын жолоодож явсан 02-50 ӨВЗ улсын дугаартай Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас 02-50 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн *******, мөн 02-50 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн ******* нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шороон гадаргуутай зам дээр 02-50 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн “... 10.10-т Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө ...” гэсэн заалтыг зөрчиж тухайн замын зорчих хэсгийн баруун талаас ойртон ирж явсан иргэн *******гийн жолоодож явсан 49-88 ӨВР улсын дугаартай “Мерседес Бенз МЛ-430” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас 02-50 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шороон гадаргуутай зам дээр 49-88 ӨВР улсын дугаартай “Мерседес Бенз МЛ-430” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн "... 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ...” гэсэн заалтыг зөрчиж тухайн замын зорчих хэсгийн зүүн талаас ойртон ирж явсан иргэн *******ын жолоодож явсан 02-50 ӨВЗ улсын дугаартай Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас 02-50 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн *******, мөн 02-50 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн ******* нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шороон гадаргуутай зам дээр 02-50 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн “... 10.10-т Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө ...” гэсэн заалтыг зөрчиж тухайн замын зорчих хэсгийн баруун талаас ойртон ирж явсан иргэн *******гийн жолоодож явсан 49-88 ӨВР улсын дугаартай “Мерседес Бенз МЛ-430” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас 02-50 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******гийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн орчим Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах захын хойд талаас  мотоциклийн таксинд суусан. Тэгээд Арвайхээр сумын 8 дугаар багт байх гэр лүүгээ явж байтал хашааны булан тойроод хажуу талаас нэг хар өнгийн машин ирээд мөргөчихсөн. Машины жолооч эгч тоормозоо гишгэх гэж байгаад андуураад хаазаа гишгэчихлээ гэж байсан. Миний баруун хөлийн шаант хугарсан. Шилбэ зүсэгдсэн.  Хохирогч *******ын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өөрийн эзэмшлийн 02-50 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикльтой нэг эмэгтэй хүн аваад таксинд  явж байгаад гудамжны булан тойрох гэтэл гэнэт хажуу талаас нэг хар машин орж ирээд мөргөсөн. Тэгээд тэр эмэгтэй эмнэлэг рүү хүргэж өгсөн гэх мэдүүлгүүд, шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийн улмаас хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 230 дугаартай, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 232 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч *******гийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдолгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн хүсэлт, Техникийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №17 дугаартай дүгнэлт, шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 230 дугаартай, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 232 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч *******гийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдолгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн хүсэлт, Техникийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №17 дугаартай дүгнэлт, шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

           

Шүүгдэгч *******гийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шороон гадаргуутай зам дээр 49-88 ӨВР улсын дугаартай “Мерседес Бенз МЛ-430” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн "... 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ...” гэсэн заалтыг зөрчиж тухайн замын зорчих хэсгийн зүүн талаас ойртон ирж явсан иргэн *******ын жолоодож явсан 02-50 ӨВЗ улсын дугаартай Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас 02-50 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн *******, мөн 02-50 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шороон гадаргуутай зам дээр 02-50 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн “... 10.10-т Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө ...” гэсэн заалтыг зөрчиж тухайн замын зорчих хэсгийн баруун талаас ойртон ирж явсан иргэн *******гийн жолоодож явсан 49-88 ӨВР улсын дугаартай “Мерседес Бенз МЛ-430” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас 02-50 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч *******г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

           

Улсын яллагч “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар торгох ялаас чөлөөлөх саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо “Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 2 хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хохирлын баримтууд, шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээ, бусад баримтуудаар гэм буруутай нь нотлогдож байна. Шүүгдэгч нь мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Ямар нэгэн маргаан байхгүй. Хохирогч *******т 384.350 төгрөг, хохирогч *******д 977.700 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн. Мөн энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж улсын яллагчтай ял тохиролцсон ялын хүрээнд шийдвэрлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч П.Дониддолгор “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэдэг нь тогтоогдож байна. Улсын яллагчийн зүйлчилсэн хэргийн зүйлчлэлтэй маргаангүй. Хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан шаардлагыг хангасан учир прокурорын ялын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.

 

Шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч *******, ******* нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгч нар нь прокурортой ял тохиролцсон зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нар нь  гомдол саналгүй гэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шаардлагыг хангасан байх тул шүүгдэгч *******г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсан үеэс тоолж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь хохирогч *******т 384350 төгрөг, хохирогч *******д 977700 төгрөг төлсөн, хохирогч ******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч *******, гомдолгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

 

Хохирогч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ “Гомдолгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэсэн байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн машины гупер, под крилоны хэлтэрхий, мотоциклийн дөрөөний хаймран гишгүүр 1 ширхгийг устгаж, камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч *******г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж,

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсан үеэс тоолсугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7.  Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь хохирогч *******т 384350 төгрөг, хохирогч *******д 977700 төгрөг төлсөн, хохирогч ******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч *******, гомдолгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн машины гупер, под крилоны хэлтэрхий, мотоциклийн дөрөөний хаймран гишгүүр 1 ширхгийг устгаж, камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                               Х.ОТГОНЖАРГАЛ