Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/241

 

                            

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000261 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХХК-д худалдагч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 7 дугаар баг ******* тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: *******/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн суманд 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн орчим хохирогч ******* ХААН банкны ...... тоот дансанд шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1,281,330 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна...” гэв.

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ХХК-д менежирийн ажил эрхэлдэг. Манай байгууллагын харилцаг ч болох Смайл дэлгүүрийн 5 дугаар сарын тооцоог нэгтгэж дуусаад тухайн сард нь бэлэн мөнгөний үлдэгдэл хүрэлцэхгүй байсан тул 6 дугаар сарын 03-ны өдрийн 18 цагийн орчим 5 дугаар сарын тооцоог хийж хаасан. Тухайн шзйлгээ хийх ёстой байсан гэх дасны эзэмшигч нь гэж хүн байгаа юм. Би гүйлгээ хийхдээ 2 оронг нь андуурч гүйлгээ хийсэн байсан. ...дансны дугаараа андуурч гүйлгээ хийсэн нь миний буруу ч гэсэн би гүйлгээний утга дээр нь маш тодорхой бичсэн байсан. Энэ хүн тэр мөнгийг үрэгдүүлэх ёсгүй байсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

 

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр миний ХААН банкны дансанд 1,281,330 төгрөг орж ирсэн байсан. Энэ мөнгийг би гэх дүү маань шилжүүлсэн юм байна гэж бодоод хэрэгцээндээ зарцуулсан. Гүйлгээ орсноос хойш 10 гаруй хоногийн дараа гэх хүн  над руу утсаар залгаад эгч нь чиний дансанд гүйлгээ андуурч хийсэн байна гэж хэлсэн. ...мөнгө орохоос 7 хоногийн өмнө би дүү 1,500,000 төгрөг зээлнэ гэж тохирсон байсан юм. Тэгээд тэр мөнгө нь орж ирсэн байна гэж ойлгоод зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/

- Хохирогчийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 06/

- *******гийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 09-11/

- ******* ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 13/

- Шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 36-39/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 26/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 27/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг үалгах хуудас /хх-ийн 41/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн суманд 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн орчим хохирогч ******* ХААН банкны .......... тоот дансанд шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1,281,330 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгч, хохирогч нарын банкны дансны хуулга болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн саналыг дэмжиж оролцсон болно.

 

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1,281,330 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, алдаатай гүйлгээг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1,281,330 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Б.чимэгт 1,281,330 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь *******гаас өөрт учирсан хохирлоо бүрэн авсан тул гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн нь шүүгдэгч *******г гэм буруугүйгээр хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх саналыг гаргадаг.

 

Шүүгдэгч нь өөрийн үйлдлээрээ хор уршгийг урьдаас мэдээгүй, мэдэх бололцоогүй бол гэм буруугүйд тооцогддог. Хор уршиг гэм буруугүйгээр учруулах нь гол төлөв амьдралд буй болсон тохиолдлын шинжтэй нөхцөл байдалтай холбоотой байдаг бөгөөд гэм буруугүйгээр хохирол учруулах гэдэг нь нийгэмд аюултай үйлдэл /эс үйлдэл/ гарсан, улмаар нийгэмд аюултай үр дагавар бий болсон, мөн тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэх нөхцөлийг хамруулан үздэг тул гадаад илрэлийн хувьд гэмт хэрэг гэж дүгнэж болохуйц тохиолдол хамаардаг бөгөөд гагцхүү гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинж чанар болох гэм буруу үгүйсгэгдсэн тохиолдлыг ойлгодог. 

 

Шүүгдэгч *******гийн хувьд хохирогч ******* түүний дансанд мөнгө шилжиж орохоос 7 хоногийн өмнө дүү 1,500,000 төгрөг  зээлэхээр тохирсон байсан гэж мэдүүлж байгаа боловч энэ талаар хэрэгт авагдсан баримт байхгүй байна. Түүнчлэн шүүгдэгч нь өөрийнх нь дансанд “5 sar haav ….” гэх нэрээр 1,281,330 төгрөгийн гүйлгээ орж ирэхийг мэдсэн даруйдаа дүү мөнгө шилжүүлсэн эсэхийг асуух боломжтой байсаар байтал асуулгүйгээр уг мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулсан үйл баримт тогтоогдож байна. Иймд өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гарганагэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналыг харгалзан шүүгдэгч *******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000  төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан түүнд оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч  ******* овогт *******   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА