Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2018/00525

 

 

 

 

 

*******018 оны 06 сарын 1******* өдөр

Дугаар 138/ШШ*******018/005*******5

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух, ЖЮ841*******1106 регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг *******018 оны 04 сарын *******0-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа, нэхэмжлэгч М.*******, хариуцагч Б.Бөхчулуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бөхчулуунтай *******005 онд танилцаж, хамт амьдарсан. *******006 оны 06 сарын *******0-нд Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсны гэр бүл болсон. Хамт амьдрах хугацаанд 3 хүүхдийн эцэг, эх болсон. Бид хамт амьдрах хугацаандаа аз жаргалаар дүүрэн сайхан гэр бүл болон амьдарч байсан. Гэтэл нөхөр Бөхчулуун нь *******015 оноос гэр бүлээс гадуур харилцаанд орж, үр хүүхэд биднийг үл тоон элдвээр доромжлон, хүүхдүүд болон надад гар хүрч зоддог болсон. Эцэс сүүлд нь *******015 оны 11 сараас эхлэн Ц. гэх эмэгтэйтэй хамт амьдрах болсон. Түүнээс хойш миний бие 3 хүүхдийн хамт түрээсийн байранд амьдарч байна. Хүүхдийн асрамжийн талаар болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй.

Иймээс Б.Бөхчулуунаас гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхдээ өөрийн асрамжид авч, хуулийн дагуу тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв

Хариуцагч Б.Бөхчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******005 оноос *******015 оны 11 сар хүртэл М.*******тай хамт амьдарсан. Гэрлэлтээ албан ёсоор батлуулсан албан ёсны гэр бүл юм. Б., Б., Б. нар миний төрсөн хүүхдүүд мөн болохыг хүлээн зөвшөөрч байна. Бид *******015 оноос хойш тусдаа амьдарч байгаа, зан харилцаа таараагүй учир салсан. Одоо өөр эмэгтэйтэй гэр бүл болон амьдарч байгаа тул цаашид хамт амьдрах боломжгүй. Хүүхдүүдийг эхийнх асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Бидний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж байхгүй, сумаас нүүж ирээд албаны байранд амьдарч байгаад салсан.

Иймээс гэрлэлтийг цуцлаж, хүүхдүүдийг эхийнх нь асрамжид өгч, хуулийн дагуу тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Б.Бөхчулуунд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд хүүхдүүдийг өөрийн асрамжид авах тухай шаардлага нэмж гаргасан байна. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг бүрэн дэмжсэн байна.

Хариуцагч Б.Бөхчулуун нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна.

Гэрлэгчид нь гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж *******015 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэгчдийн хэн аль цаашид хамт амьдрах хүсэл, сэтгэлгүй болсон, нөхөр Б.Бөхчулуун өөр хүнтэй гэр бүлийн харилцаа тогтоон хамт амьдарч үр хүүхэдтэй болсон зэрэг байдлуудыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.******* дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу хүүхдийн асрамжийн талаар талууд харилцан тохиролцоонд хүрсэн тул хүүхдүүдийг эх М.*******ын хууль ёсны асрамжинд үлдээх зүйтэй байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн хүүхдийн асрамжийн асуудлыг шүүхээс шийдвэрлэсэн учир хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70*******00 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151966 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй

Гэрлэгчид хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаангүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.*******, 116, 118, 13******* дугаар зүйлийн 13*******.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын Бөхчулуун, ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

*******. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар *******006 оны 05 сарын 04-ний өдөр төрсөн Б., *******009 оны 01 сарын *******8-ны өдөр төрсөн Б., *******01******* оны 10 сарын *******0-ны өдөр төрсөн нарыг эх М.*******ын хууль ёсны асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар *******006 оны 05 сарын 04-ний өдөр төрсөн Б.ыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас / хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, мөн хуулийн 40.1.1,40.1.******* дахь хэсэгт зааснаар *******009 оны 01 сарын *******8-ны өдөр төрсөн Б., *******01******* оны 10 сарын *******0-ны өдөр төрсөн нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******ын Бөхчулуунаас сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.******* дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151966 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бөхчулуунаас *********************166 төгрөг гаргуулж 151966 төгрөгийг нэхэмжлэгч М.*******д олгож, 70*******00 төгрөгийг төсвийн орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ