Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/101

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                              

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Нэргүй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, 1969 оны 08 дугаар сарын 26-ны өдөр, Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт, ******* оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* /РД: *******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ******* оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр ******* нуруун тус газарт хутгалж  багана нуруу зүүн дунд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

                                                                                                                                  

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Өчигдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр би гэртээ байж байтал манай эхнэр ******* буузны мах тат гэсэн. Би буузны мах татах зуураа гэрт байсан 0.5 литрийн архинаас нэлээн уусан. Тэгээд татаж байсан махнаасаа татаж болохооргүй нялцайсан хэсгүүдийг нь ялгаж аваад хөлдөөгчинд хийгээд үлдсэнийг нь татчихаад байж байтал манай эхнэр ******* уурлаад архи уулаа бас хөлдөөх гээд хөргөгчинд хийсэн байсан махыг хараад “хоёрын хооронд жаахан юм үлдээчихлээ” гээд уурлаад байсан. Би тухайн үед нэлээд согтуу байсан болохоор зарим нэг юмаа санахгүй байна. Тэгээд эхнэрийг үглээд байхаар нь би хөлдөөгчнөөс үлдсэн махаа аваад хөшиглөж байтал эхнэр ардаас хутга аваад нуруу руу хатгачихсан. Тэгээд цагдаа дуудсан. /хх-ийн 27-28 хуудас/,

 

Гэрч   мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн орчимд үеэл эгч Жаргалсайханы гэрт очиж цай уусан. Тэнд манай аав 2 хундага архи уусан. Тэгээд бид хэд тэндээсээ 17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг, 208-39 тоотод байрлах гэртээ ирцгээсэн. Гэрт ирээд би гал тогоо хэсэгт бууз хийж эхэлсэн. Аав гэрт ирээд 0.5 литрийн хэмжээтэй цэнхэр өнгийн шилтэй архи задлаад ууж эхэлсэн. Нэлээн ууж байгаад согтоод ээжтэй хэрүүл хийгээд байсан. Би юунаас болж хэрэлдээд байсныг нь мэдээгүй. Тэгээд 19 цагийн орчимд манай бага хүүхэд уйлаад байхаар нь хүүхдээ аваад байж байтал аав, ээж хоёр гал тогооны хэсэгт хоорондоо хэрэлдээд аав ээжийг барьчихсан зогсож байх шиг харагдсан. Тэгээд би тухайн үед хүүхдээ уйлаад байхаар нь дуугүй болгох гээд буруу тийш харж зогсож байгаад эргээд хартал миний бууз хийхдээ ашиглаж байсан хар өнгийн хутгыг ээж барьчихсан аавын ар нуруу хэсгээс цус гарчихсан зогсож байсан. Тэгэхээр нь гүйж очоод ээжийн гарт байсан хутгыг аваад хартал цус болсон байхаар нь угааж цэвэрлээд аавд цус тогтоох алчуур авч ирж өгсөн. Тэгээд аав цагдаа дуудсан.

 

Гэрч   мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Манай аав, ээж хоёр хамтран амьдраад 34 жил болж байна. Гэр бүлийн харилцааны хувьд хэвийн. Аав  нь сүүлийн үед архи, согтууруулах ундаа нэлээд хэрэглээд байгаа сурагтай байсан. Ээжтэй утсаар ярих болгонд ээж “аав чинь гадуур тэнээд архи уугаад явчихсан эсвэл гэртээ согтуу унтаж байна” гэх мэтээр ярьдаг байсан. Сүүлийн үед архинаас үүдэлтэй хэрүүл нэлээд байгаа байх. Би хол амьдраад олон жил болж байгаа болохоор яг ямар байгааг нь сайн мэдэхгүй байна. Аав, ээж, хоёр маань Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг 208-39 тоотод хоёулаа амьдардаг. Би сүүлийн 10 жил аав, ээжээсээ хол амьдарч байгаа болохоор энэ талаар сайн мэдэхгүй байна. Утсаар ярих эсвэл хааяа нэг ирэх үед ийм юм ярьдаггүй. /хх-ийн 35 хуудас/,

 

Гэрч   мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр буюу өчигдөр Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын томилгоот зөрчлийн хэрэг бүртгэгчээр гарч байсан. Орой 19 цагийн орчимд ******* ******* гэгч нь эхнэр *******дээ хутгалуулчихлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Гэрт нь буюу тус байрны 39 тоотод яваад ортол гэр дотор ******* охин бага насны хүүхэдтэйгээ болон эхнэр ******* нар байж байсан. гэгчээс юу болсон талаар асуутал аав агсан тавиад ээж аавын нуруу руу хутгалчихсан. Энэ хутга нь байна гээд гал тогооны хэсгээсээ хар өнгийн хуванцар иштэй, өргөн иртэй хутга гаргаж өгсөн./хх-ийн 37 хуудас/,

 

 Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг. /хх-ийн 49-50 хуудас/,

           

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 164 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд“...Үзүүлэгч ******* биед багана нуруун зүүн дунд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 45-46 хуудас/,

           

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч ******* 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 1 хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын  13 дугаар багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 50 тоот тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 61-64 хуудас/,

           

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул  шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

                       

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ******* оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр ******* нуруун тус газарт хутгалж багана нуруу зүүн дунд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ******* оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр ******* нуруун тус газарт хутгалж  багана нуруу зүүн дунд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч ******* 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр буузны мах татах зуураа гэрт байсан 0.5 литрийн архинаас нэлээн уусан. Тэгээд татаж байсан махнаасаа татаж болохооргүй нялцайсан хэсгүүдийг нь ялгаж аваад хөлдөөгчинд хийгээд үлдсэнийг нь татчихаад байж байтал манай эхнэр ******* уурлаад архи уулаа бас хөлдөөх гээд хөргөгчинд хийсэн байсан махыг хараад “хоёрын хооронд жаахан юм үлдээчихлээ” гээд уурлаад байсан. Тэгээд эхнэрийг үглээд байхаар нь би хөлдөөгчнөөс үлдсэн махаа аваад хөшиглөж байтал эхнэр ардаас хутга аваад нуруу руу хатгачихсан. Гэрч Ж.Номин-Эрдэнийн 19 цагийн орчимд манай бага хүүхэд уйлаад байхаар нь хүүхдээ аваад байж байтал аав, ээж хоёр гал тогооны хэсэгт хоорондоо хэрэлдээд аав ээжийг барьчихсан зогсож байх шиг харагдсан. Тэгээд би тухайн үед хүүхдээ уйлаад байхаар нь дуугүй болгох гээд буруу тийш харж зогсож байгаад эргээд хартал миний бууз хийхдээ ашиглаж байсан хар өнгийн хутгыг ээж барьчихсан аавын ар нуруу хэсгээс цус гарчихсан зогсож байсан. Тэгэхээр нь гүйж очоод ээжийн гарт байсан хутгыг аваад хартал цус болсон байхаар нь угааж цэвэрлээд аавд цус тогтоох алчуур авч ирж өгсөн. Тэгээд аав цагдаа дуудсан. Гэрч ын манай аав, ээж хоёр хамтран амьдраад 34 жил болж байна. Гэр бүлийн харилцааны хувьд хэвийн. Аав  нь сүүлийн үед архи, согтууруулах ундаа нэлээд хэрэглээд байгаа сурагтай байсан. Ээжтэй утсаар ярих болгонд ээж “аав чинь гадуур тэнээд архи уугаад явчихсан эсвэл гэртээ согтуу унтаж байна” гэх мэтээр ярьдаг байсан. Сүүлийн үед архинаас үүдэлтэй хэрүүл нэлээд байгаа байх. Гэрч ын 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчимд ******* ******* гэгч нь эхнэр *******дээ хутгалуулчихлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Гэрт нь буюу тус байрны 39 тоотод яваад ортол гэр дотор ******* охин бага насны хүүхэдтэйгээ болон эхнэр ******* нар байж байсан. гэгчээс юу болсон талаар асуутал аав агсан тавиад ээж аавын нуруу руу хутгалчихсан. Энэ хутга нь байна гээд гал тогооны хэсгээсээ хар өнгийн хуванцар иштэй, өргөн иртэй хутга гаргаж өгсөн гэх мэдүүлгүүд, шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох ньӨвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 164 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч ******* 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 143 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч *******ын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

           

Шүүгдэгч *******гийн 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ******* оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр ******* нуруун тус газарт хутгалж  багана нуруу зүүн дунд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Өндөртүвдэн овгийн Бандийн г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* нь өөрөө өөрийгөө өмгөөлж ”Гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

           

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхгийг устгаж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.   Шүүгдэгч Өндөртүвдэн овгийн Бандийн г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500 /таван зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4.  Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхгийг устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                               Х.ОТГОНЖАРГАЛ