Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/244

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000252 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, охины хамт Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Дагаанхан овогт ******* *******. /РД: *******/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* тоотод хамтран амьдрагч маргаж улмаар зодож биед нь дух, зүүн чамархай, дээд уруул, эрүү, хүзүү, баруун шуу, сарвуу, зүүн бугалга, шуу, нуруу, зүүн гуя, баруун зүүн шилбэний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. маргах зүйл байхгүй...” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би ******* гэх хүнтэй 2010 оноос хойш одоог хүртэл хамтран амьдарч байгаа. Би сумын төвд ******* тоотод гэх айлд түр амьдарч байна. ...******* 2022 оны 05 дугаар сарын 16-ны орой ахынд ирж архи уусан. Би тэр хоёртой хамт архи уугаагүй, гэхдээ бага зэрэг халамцуу байсан... тэр орой ах, ******* бид хоёрт ор засаж өгсөн. Ингээд унтаж байхад шөнө ******* намайг зүгээр унтаж байхад хоолойг минь боож нүүр рүү цохиод, босож ирээд гар хөл, цээж, нуруу руу өшиглөж зодсон... ямар ч шалтгаангүй унтаж байхад зодсонд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 16-ны орой ...******* хөдөөнөөс ирээд ахдаа нэг шил юм авч өгнө гээд дэлгүүрээс 0.75 граммын Хараа нэртэй архи авч бид хоёр хувааж уусан. ...намайг унтаж байхад шөнө хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. ахаа гээд дуудахад нь сэрээд харахад түүний амнаас нь цус гарсан бололтой гараараа арчаад 2 алга нь дүүрэн цус болчихсон байхаар нь би нойрмог бас согтуу байсан болохоор чи хэлээ хазсан байна гэж хэлэхэд үгүй ээ, би хэлээ хазаагүй, ******* намайг цохичихлоо гэж хэлэхэд нь ******* руу харахад тэр юу ч болоогүй юм шиг цаашаа хараад хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гэх эмэгтэй тухайн өдөр хэн нэгэнтэй маргалдсан зүйл огт байхгүй. Биед нь ил харагдах ямар ч сорви байгаагүй. Харин нөхөр гэх залуу хоноод явсны маргааш өглөө харахад гийн нүүр ам нь хөхөрч хавдсан байсан. Сүүлд нь сонсоход г нөхөр гэх гэдэг залуу орой унтаж байхдаа зодсон юм шиг байна лээ гэж ахаас сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

 

Шүүгдэгч яллагдагчаар өгсөн: “...Би тай хамт амьдраад 10 гаруй жил болж байна. Бид хоёр дундаасаа нэг охинтой. Охин маань одоо 6 дугаар ангид орно. хамт амьдраад охинтой болсноос хойш би хөдөө мал хараад явчихдаг байсан. Харин охинтойгоо гэртээ үлддэг. Хөдөөнөөс ирэх үед гэрт баахан хүмүүс цуглуулаад архи уучихсан хүүхдээ тоохгүй хаячихсан, охин маань өлсөж, хатах үхэх гэж байгаа юм л байдаг байсан. Ингээд би хүүхдээ 2 настай байхад нь ах дүү нарт нь хэлээд өөр дээрээ хөдөө гэртээ авч явсан. Саяхан , өвгөнтэй хамт охины сургууль дээр согтуу очсон гэж байсан. Мөн надаас охиноо авна, би өөрөө өсгөнө гэж байнга маргалддаг. Охиныг авна гэхэд нь би чам шиг хар усанд толгойгоо мэдүүлсэн хүн яаж хүүхэд өсгөх юм, чамд өгөхгүй гэж хэлдэг байсан. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 16-ны шөнө унтаж байхдаа тай чи хүүхдийн сургууль дээр согтуу очиж хүүхэд айлгалаа гэж маргалдаж зодсон. Би гараараа цохисон байх. Хэдэн удаа цохисноо мэдэхгүй байна. Согтуудаа л зодсон байх. Би тай хамт амьдраад 10 гаруй жил болж байна. тай танилцахаас өмнө ч тэр архи уудаг байсан. Надтай танилцсанаас хойш архи уусаар л байгаа. Би анх танилцахдаа архинаасаа гарчих байх, засрах байх гэж бодож байсан боловч өмнөхөөсөө дордож бүр архинд орсон. гийн хоёр охин нь ******* суманд байдаг. Нэг нь сумын эмнэлэгт сувилагч хийдэг. биеэ муудтал архи уугаад бие нь эвгүйтээд ирэхээр охин дээрээ очиж эмчилгээ хийлгэчихээд буцаад өвгөний гэрт очоод архи уучихдаг…” гэх мэдүүлэг /хх-ийн 36/

 

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 407 тоот дүгнэлтэд:

1. Р.гийн биед дух, зүүн чамархай, дээд уруул, эрүү, хүзүү, баруун шуу, сарвуу, зүүн бугалга, шуу, нуруу, зүүн гуя, баруун зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн хуучин гэмтлүүд байна. Хэзээ үүссэнийг нарийн тогтоох боломжгүй.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 24-25/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/

- Эмчийн тодорхойлолт /хх-ийн 26/

- Гэрэл зургууд /хх-ийн 27/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/

- Шүүгдэгч хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 38-40/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* тоотод хамтран амьдрагч маргаж улмаар зодож биед нь дух, зүүн чамархай, дээд уруул, эрүү, хүзүү, баруун шуу, сарвуу, зүүн бугалга, шуу, нуруу, зүүн гуя, баруун зүүн шилбэний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Р., гэрч И., Д.Рэнчинжав нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 407 тоот “... биед дух, зүүн чамархай, дээд уруул, эрүү, хүзүү, баруун шуу. сарвуу, зүүн бугалга, шуу, нуруу, зүүн гуя, баруун зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн хуучин гэмтлүүд байна. Хэзээ үүссэнийг нарийн тогтоох боломжгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”  гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч  Дагаанхан овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

 

            Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж  Дагаанхан овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж  дүгнэлээ.

 

            Хохирогч Р. нь шүүгдэгч *******ас эмчилгээний болон бусад зардалд 2,247,256 төгрөг нэхэмжилсэн ба энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргаж өгөөгүй байна. Хохирогч Р. нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр элэгний хатуурал өвчний улмаас нас барсан байх тул түүний хууль ёсны төлөөлөгчөөр төрсөн охин ийг шүүхээс тогтоосон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хурлын тов мэдэгдэхэд “шүүх хуралд оролцохгүй, бага дүүгээ бодоод *******д гомдолгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч Б. бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,  баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч ******* овогт *******   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  ******* 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч *******ас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА