Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 126/ШШ2021/0012

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь нийтийн орон сууц буюу 4 айлын орон сууцны эзэмшил газрыг Газрын хуульд зааснаар тэгшитгэн хуваарилж, кадастрын зургийг зөвтгөн гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 4 айлын нийтийн орон сууцны газрыг тэгшитгэн хуваарилан кадастрын зураг үйлдэхийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах, иргэн Л.Бурмаа миний бусдаас худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил газрын эзэмших эрхийг надад шилжүүлсэн захирамж гаргахгүй байгаа Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, надад газар эзэмшүүлсэн захирамж гаргахыг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгуулах гэсэн шаардлага бүхий Урианхан Лувсанцэрэнгийн Бурмаагийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Бурмаа 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Мөрөн сумын 2 дугаар хорооны 2-1-4 тоотод байрлах нийтийн эзэмшлийн дөрвөн айлын орон сууц /хуучнаар Хүнсний үйлдвэрийн ажилчдын байр/-аас 2 айлын сууцыг 2016 онд Оюунбат, Билгээ гэх хоёр хүнээс худалдаж авсан. Ингэхэд тэр үед газрыг айлууд тус тусдаа эзэмшээгүй нэг 00-той байсан. Гэтэл 2020 оны 8 дугаар сараас нийтийн эзэмшлийн газар дээр маргаан гарч нийтийн 00-ыг дарж, тус тусдаа 00 барьж хашаалсан. Ингээд би 2 байрныхаа газрыг өөрийн нэр дээр болгож авахаар Мөрөн сумын Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж хөөцөлдөхөд миний нэр дээр газар эзэмших захирамж гаргаж өгөөгүй, уг 4 айлын орон сууц нь хоёрхон хүний нэр дээр газрыг хуваан эзэмшүүлж, газрын кадастр хийгдсэн байсан. Энэ бол хууль бус гэж үзэж байна. Учир нь нэгэнт үл хөдлөх эд хөрөнгө буюу газар дээр 4 айлын сууц баригдаад олон жил болсон, уг сууцнуудыг эзэмшиж байсан иргэд нь хувьдаа авч улмаар бусдад зарснаар хувийн өмч болсон. Тиймээс би бусдаас газартай барьцалдан наалдаж үл хөдлөх эд хөрөнгө болсон хоёр сууцыг худалдан авснаас биш, огт газаргүй агаарт баригдсан хоёр сууц аваагүй юм. Тиймээс би орон сууцанд ногдох хэмжээний газраа эзэмшихээр зохих байгууллага болох аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт удаа дараа хандсан боловч шийдвэрлэж өгөхгүй байна. Газрын тухай хуулийн нийтийн зориулалттай орон сууцны эзэмшил газрын талаар зохицуулахдаа сууц өмчлөгчдийн холбоонд хуулиар эрх олгосон байх боловч манай энэ хавийн орон сууцанд сууц өмчлөгчдийн холбоо гэж байхгүй учир өөрийн орон сууцанд ногдох газраа эзэмших хүсэлтээ өмнө Мөрөн сумын Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргаж улмаар аймгийн Засаг даргад уламжилсан боловч шүүхээр шийдүүл гэсэн болно. Гэтэл аймгийн Засаг даргын харьяа Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь нийтийн орон сууц, улмаар айл болгон өөрт ногдох 00-ын болон машин тавих, түлээ буулгах газартай байх ёстойг ойлгох ёстой байхад бусад айлд давуу байдал олгож айлын газруудыг давхардуулан эзэмшүүлснээс болж зарим айлууд огт газаргүй болсон. Тухайлбал би эзэмшил газаргүйгээс машин болон түлээгээ өөр айлын хашаанд буулгах зэргээр хувийн өмчин доорх болон ахуйн хэрэгцээнд ашиглах бага зэргийн газрынхаа эзэмших эрх олж авч чадахгүй байдалд хүрч байна.

Иймд а.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/461 тоот захирамжийн хавсралтын 4-т байгаа Д.Жаргалсайханаас Б.Баянжаргалд 380 м2 газрын эзэмших эрхийг шилжүүлсэн нь хууль бус болохыг тогтоож,

б.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А-203 тоот захирамжийн Д.Жаргалсайханд 107,7 м2 газар эзэмшүүлсэн хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож,

в.Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь нийтийн орон сууц буюу 4 айлын орон сууцны эзэмшил газрыг Газрын хуульд зааснаар тэгшитгэн хуваарилж, кадастрын зургийг зөвтгөн гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 4 айлын нийтийн орон сууцны газрыг тэгшитгэн хуваарилан кадастрын зураг үйлдэхийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах,

г.Худалдаж авсан орон сууцны дорх болон ахуйн хэрэгцээнд ашиглах газрын эзэмших эрхийг Л.Бурмаа надад шилжүүлсэн захирамж гаргахгүй байгаа Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, надад газар эзэмшүүлсэн захирамж гаргахыг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Бурмаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 03 дугааар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ 1.Би өмнө Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/461 тоот захирамжийн хавсралтын 4-т байгаа Д.Жаргалсайханаас Б.Баянжаргалд 380 м2 газар эзэмших эрхийг шилжүүлсэн хэсэг нь хууль бус болохыг,

2.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/203 тоот захирамжаар Д.Жаргалсайханд 107,7 м2 газар эзэмшүүлсэн нь хууль бус болохыг тус тус тогтоолгохоор,

3.Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь нийтийн орон сууц буюу 4 айлын орон сууцны эзэмшил газрыг Газрын хуульд зааснаар тэгшитгэн хуваарилж, кадастрын зургийг зөвтгөн гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 4 айлын нийтийн орон сууцны газрыг тэгшитгэн хуваарилан кадастрын зураг үйлдэхийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах,

4.Иргэн Л.Бурмаа миний бусдаас худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил газрын эзэмших эрхийг надад шилжүүлсэн захирамж гаргахгүй байгаа Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, надад газар эзэмшүүлсэн захирамж гаргахыг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгах шаардлага буюу өмнөх нэхэмжлэлийн шаардлагаас 3, 4 дэх шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна.

Өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага 1.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/461 тоот захирамжийн хавсралтын 4-т байгаа Д.Жаргалсайханаас Б.Баянжаргалд 380 м2 газар эзэмших эрхийг шилжүүлсэн хэсэг нь илт хууль бус болохыг, 2.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 155 тоот захирамжийн хавсралтын 37 дугаарт байгаа Д.Бямбадоржоос Л.Энххуягт 432 м2 газар шилжүүлсэн хэсэг нь илт хууль бус болохыг тус тус тогтоолгож, хүчингүй болгуулах ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаар захирамжаар иргэн Л.Бурмаагийн 1.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/461 тоот захирамжийн хавсралтын 4-т байгаа Д.Жаргалсайханаас Б.Баянжаргалд 380 м2 газрын эзэмших эрхийг шилжүүлсэн нь хууль бус болохыг тогтоолгох,

2.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А-203 тоот захирамжийн Д.Жаргалсайханд 107,7 м2 газар эзэмшүүлсэн хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгох,

3.Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь нийтийн орон сууц буюу 4 айлын орон сууцны эзэмшил газрыг Газрын хуульд зааснаар тэгшитгэн хуваарилж, кадастрын зургийг зөвтгөн гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 4 айлын нийтийн орон сууцны газрыг тэгшитгэн хуваарилан кадастрын зураг үйлдэхийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах,

4.Иргэн Л.Бурмаа миний бусдаас худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийн эзэмшил газрын эзэмших эрхийг надад шилжүүлсэн захирамж гаргахгүй байгаа Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, надад газар эзэмшүүлсэн захирамж гаргахыг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлээр Хөвсгөл аймгийн Засаг дарга, Мөрөн сумын Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсгээс татгалзаж, үлдэх хэсгийг өөрчлөх тухай хүсэлт ирүүлсэн тул тус шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 51 дүгээр захирамжаар Хөвсгөл аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан үүсгэсэн нэхэмжлэлийн 3, 4 дэх шаардлага бүхий хэргийг тусгаарласан.

Л.Бурмаа анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дөрвөн шаардлагынхаа хоёроос буюу 3, 4 дэх шаардлага болох Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь нийтийн орон сууц буюу 4 айлын орон сууцны эзэмшил газрыг Газрын хуульд зааснаар тэгшитгэн хуваарилж, кадастрын зургийг зөвтгөн гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 4 айлын нийтийн орон сууцны газрыг тэгшитгэн хуваарилан кадастрын зураг үйлдэхийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах, иргэн Л.Бурмаа миний бусдаас худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийн эзэмшил газрын эзэмших эрхийг надад шилжүүлсэн захирамж гаргахгүй байгаа Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, надад газар эзэмшүүлсэн захирамж гаргахыг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгах гэсэн хэсгээс татгалзаж байх тул тусгаарласан захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1. ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ..., 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасныг үндэслэн хэргийг шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдъя.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Урианхан Лувсанцэрэнгийн Бурмаагийн Хөвсгөл аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь нийтийн орон сууц буюу 4 айлын орон сууцны эзэмшил газрыг Газрын хуульд зааснаар тэгшитгэн хуваарилж, кадастрын зургийг зөвтгөн гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 4 айлын нийтийн орон сууцны газрыг тэгшитгэн хуваарилан кадастрын зураг үйлдэхийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах, иргэн Л.Бурмаа миний бусдаас худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийн эзэмшил газрын эзэмших эрхийг надад шилжүүлсэн захирамж гаргахгүй байгаа Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, надад газар эзэмшүүлсэн захирамж гаргахыг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ